Tuesday 15 April 2008

Жудаггүй зан

Шилэн аяганд үлдсэн жаахан ундааг эрэгтэй эмэгтэй хоёр залуу хоёр талаас соруулаар уралдаж уугаад бүр сүүлийн ганц дуслыг хэн нь амжиж түрүүлж сорох дээр ана мана үзэлцэж байгаа нэгэн зарын хэсэг гарч байна. Хажуунаас тайлбарлагч амьдралаас хэрэгцээтэй бүх юмаа тэмцэн олж ав гэх шиг юм уриалж байна. Тэр нь нэг их чухал ч юм биш, байдаг л нэг ундаа. Хорвоод хосгүй угаалгын нунтаг, хэдэн литр шингэн даах чивх гээд өдөр тутам өчнөөн олон удаа элдэв зарын дайралтад бид өртдөг. Зар хүчээр зүтгүүлээд байхаар тэр эд нүдэнд дасал болоод аажмаар тэр ундааг авмаар ч юм шиг, тэр нунтагийг туршаад юмаа угаамаар ч юм шиг, тэр чивхийг аваад хүүхдэд өмсүүлээд үзмээр ч юм шиг болно. Юмны дундуур дайрдаг их эвгүй үйлдлийг хэвийн юм шиг хүлээж аваад, телевизээр кино үзэх хооронд, мэдээ сонсох зуур зар сурталчилгаа дайрч орж ирдэгт бид дасч, эрээ цээргүй байх нь хэвийн юм шиг санагддаг болох нь.

Өрнийн өчнөөн кино, ном зохиолд талийгчийн ямар нэг юмыг авах гэж түүний үхэхийг тэсч ядан хүлээж байгаа, хүн алж дээрэм тонуул хийж байгаа, үр хүүхэд эхнэр нөхрөө зовоож байгаа садист гэх мэт аль муу муухайгаараа сондгойрогчдыг олонтоо дүрсэлдэг. Мэдээж кино урлагт хүнд юм бодогдуулам сэтгэлийн утас хөндсөн, хүмүүс амьдралын гаж талыг харж жигшин зэвүүцэг гэж муу муухайг гаргасан сайхан бүтээл бий. Үүнийг үгүйсгэхгүй, гэхдээ ховор талдаа. Эрдэнэт хүний амь ялаа шавьжныхаас ч үнэгүй мэт эхнээсээ дуустал алалцаан буудалцаанаар дүүрэн юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй утга учиргүй кинонцор олон. Сонин хэвлэл, телевиз радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч нийгмийн аль сүүдэртэй болохгүй талыг дэлгэн тавьж сенсац хийх дуртай. Эх оронч сэтгэлгүй, боловсролгүй, луйварчид худалчид л төр засагт өндөр алба хашдаг юм шиг. Хэн нэгнийг хараар үргэлж будаад байвал, хүмүүст хар биш гэхэд бараан, их сайндаа л саарал дүрстэй харагдахаас лав гэгээтэй харагдахгүй. Ямар ч алдаа дутагдалгүй, өө сэвгүй, алдаж онодоггүй хүн гэж баймааргүй. Ажил хийж л байгаа бол, амьд явж л байгаа бол алдаж онодог хорвоо. Эсвэл хэн нэгнийг "цагаан хэл амд" өрттөл хэт магтана. Бараг магтаал биш хараал шиг юм болно. Атаархал дүрсхийн асаж ажил амьдрал нь гайгүй өөдрөг яваа хүний хувийн амьдрал руу хошуу дүрээд ухаад төнхөөд явчихна. Мэдлэгтэй боловсролтой хүмүүс олны танил байхаас өөр аргагүй алба хашихаас дөлдөг болмоор. Эрүүл сэтгэдэг хэн хүн сонин хэвлэлийн булан эзлээд худал үнэнээр бичүүлээд, настай аав ээж, авгай хүүхдээ айлгаж ичээгээд явахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Урлагынхан бол бүгд хөнгөн хийсвэр шалиг завхай хормойн донтой улс шиг. Эрчүүдийн ихэнх нь архичид, эмсийн олонхи биеэ үнэлэгчид гэх шиг. Монгол эрчүүдийг хийморийг доройттол муулав. Эрэгтэй эмэгтэйчүүдийн боловсролын ялгаа гэсээр, илүү боловсорсон гэдэгтээ охид нь үнэмшиж, хөвгүүд нь гэрэвшиж тэдний хооронд холоос хол зай үүсгэв. Ийм мэдээллийн дарамтад байдаг хүнд түм буман хүнээс ганц нь л хийдэг муухай үйлдэл амьдралд хэвийн байдаг юм шиг санагддаг болчих гээд байх шиг.

Хүний далд ухамсарт хэвлэл мэдээлэл, соёл урлаг ийнхүү нөлөөлөхийг манайхан сүүлийн үед "тархи угаах" гэж нэрлээд байгаа. Мэдээлэл чөлөөтэй болсноор, зах зээлийн чөлөөт нийгэмд шилжснээр ухвар мөчид зарим хүмүүс ёс журамгүй, сэтгэлгүй болох гээд байх шиг. Ард олны дунд тогтсон уламжлал, тухайн хэсэг бүлэг хүмүүсийн мөрддөг бичигдсэн бичигдээгүй хуулиар ёс журам зохицуулагдаж ирсэн. Хүмүүст сайн муу, нүгэл буян, болно болохгүй гэсэн ёс суртахууны хэм хэмжүүр байдаг. Бөө мөргөлийн ёсон, шарын шашны суртал, коммунист нийгэм байгуулах марксист онол, ертөнцийн эзэн Христийн сургааль аль аль нь хүнийг нийгэмд хүн шиг байхад л сургадаг. Аль ч нийгэмд ёс зүйн хэм хэмжүүр гэж байдаг. Нийгэмд баримталдаг онол, давамгайлдаг шашинд итгэдэг үгүйдээ бус ер нь юу хийвэл болохгүй буруу, яавал зөв гэсэн ойлголт хүн болгонд олон үе дамжсан уламжлал дадлын үр дүнд далд ухамсарт нь суусан байдаг.

Орон сууцны байрны гадаа машин зогсоолоос хөдөлсөн нэг машин булан эргэхдээ зам хөндлөн гүйсэн гөлөг дайрч орхив. Хавь ойрын явган зорчигчид уулга алдан цочив. Машины жолооч зогсох нь зогссон. Гийнэн хэвтэх гөлгийг харж хэсэг зуур сууснаа машинаа асаагаад яваад өгсөн. Нохой муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад эмчилдэг төрөлжсөн эмнэлэг байдаг эсэхийг жолооч мэдээгүй байж болох. Гудамжны золбин амьтан элдэв халдварт өвчтэй гэж сэжиглэсэн, эмнэлэгт аваачилаа, дараа нь аягүй бол өөрөө эдгэртэл асрах болно гээд үр дагавры нь бодоод байгаа чигээр нь орхисон байж болох. Ийм авто замын "жижиг" ослын туршлагатай хүн дахиад нохой дайрлаа гэхэд зогсож эргэлзэх ч үгүй. Дараа нь санамсаргүй хүн шүргэчихэж болох. Шүргүүлсэн хүн нь хөнгөн бэртсэн байсан ч " би эмнэлэгт хүргээд өгье, битүү бэртэл байж магад, та очоод шалгуулчих" гэхийн оронд "замаа харж явахад яадаг тэнэг вэ" гэж агсарчихаад яваад өгч тун болзошгүй. Хүн дайруулаад ухаангүй унаад өгөхөд "цаг хожиж би л хүргэхгүй бол энэ хүний алтан амь үрэгдэх нь" гэж энэ хүн бодох эсэх тун эргэлзээтэй. Зөв буруу, сайн муугийн дэнсийг шүүлгүй яавал ашигтай, юунд яаж хүрэх нь чухал гэдгийг урьтал болгохыг "цинизм" буюу "cynicism" гэдэг. Манайхны жудаггүй сэтгэлгүй гэдэг ойлголттой дүйх шиг. Жижиг юм гэлтгүй чимээгүйхэн бидний дотор хүнтэйгээ ярилцан хийх үйлдэл алхам бүр чи хүн хэвээр үү, монгол сайхан зангаа гээгээгүй биз, жудаггүй загнаагүй биз гэж өөрөө өөрөөсөө асууж баймаар шиг.

Эмэгтэй хүний хувцас дардаг, вагоноор нааш цааш хөлхөдөг бага гарын ганзагачин лангуу үгүйн учир гэртээ авгай хүүхэн цуглуулан юмаа зарахыг оролдож байна. Худалдан авагч дүрээр орж ирсэн арай дөнгүүр ганзагачин сэм судалгаа хийгээд онгоцоор их хэмжээгээр яг тэр барааг нь авчирч зах зээлийг эзлэн жижиг наймаачдыг шатаана. Үнэтэй брэнд зардаг, түүнийгээ цөөхөн тоогоор оруулдаг, үүнийгээ борлуулдаг жижигхэн бүтиктэй боловсоон наймаачин байна. Их дэлгүүрийн сүлжээтэй, түүндээ үнэтэй хямд олон төрлийн бараа зарах сонирхолтой том бизнес тун завгүй. Ийш тийш гадаад орноор хэрэн энгийн борчууд болон ихэс дээдсийн эдэлдэг элдэв барааг сонгож явах цаг байхгүй. Бага дунд гаруудын босгосон хүмүүс аваад мэддэг болчихсон, тогтмол худалдан авагчтай тэр л барааг үйлдвэрлэгчтэй нь очиж их хэмжээгээр гэрээлээд ирнэ. Гэрээ нь үйлдвэрлэгч монголын өөр бусад байгууллага хувь хүнд бараагаа зарж болохгүй "онцгой эрх эдлэх тухай" байж таарна. Зах зээлийн өрсөлдөөний хууль гэж хэлэх хүн байж болно. Гэхдээ хийх ажил мундсан биш, санаа оноо алхам бүрт хөглөрч байгаа өөрийн орон зайгаа олоод явахад хорвоо дэлхий уудам гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг.

14 comments:

peakfinder said...

Heleed yu geh ve? Olon yum bodogdoj bainaa. Suuliin uyed shudarga unen geech baidag esehed ergelzdeg bolood baih shiv. Ene n' bas dandaa har baraan medee unshij, uzej harj baigaatai holbootoi yum bolov uu.

Barimalch said...

Ene ih ergesen hui shuurgan baidal huisagnaad neg evdee orj togtono gej bi naiddag. Manaihan setgel sanaanii niigmiin mass togtvorguijil deereesee ih uusgedeg tuuniig n humuus het chochmog huleen avdag.

Ah zahiin hundlel ba ah zah n ch bas uhaan buuria zaah arga aldagdsan sonin uye baina l daa. Jaahan bolovsorsonguud n zuuguuhan zov golidrold n oruulna gej naidaj baiy.

Anonymous said...

yapond hyrtel ogloonii medee yzej baihad ihenhdee bargar medee tsatsna - neg er hajuu ailiinhaa emegtei hutgalaad alchihlaa, hyyhed n aav eejee untaj baihad geree shataachihlaa geed l... bargar odor bargar medeenees hereggyi yum gej baihgyi! tiim uchraas cartoon channel uzej ajildaa yavah motivation(?) olj avna.

A.Амарсайхан said...

Шилэн аяган дахь ундаа булаацалдах харин ч гайгүй. Улаан цайм унгаж юм сурталчилдаг болчихоод байна.

Chime said...

tv, radio hunii setgehuid ih nolooloh yum da...

ZAYA said...

Телевизээр гарч байгаа кинонууд зарим үнэхээр хэцүү шүү дээ.
Гэртээ аль болохоор тийм эвгүй киног үзэхгүйг хичээдэг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн мэдээг гаргах ёстой ч арай бараан мэдээг нь голлоод байх шиг байдгийн. Тийм хар бараан мэдээ хүмүүсийн үйл хөдлөлд нөлөөлж байх шиг ээ.
Хүн гэдэг чинь нэг талаасаа сэтгэлийн амьтан юм байна л даа. Тэр сэтгэлийг цэвэр ариун авч явахад авч байгаа мэдээллүүд чухал нөлөөтэй байх болов уу даа.
Их чухал сэдвээр бичсэн байна.

Anonymous said...

Яг энэ асуудлыг л үр хүүхдүүддээ хар багаас нь бид нар л зөвөөр ойлгуулж хүмүүжүүлэх хэрэгтэй юм шиг. Өдөржин шөнөжин дүлийртлээ Солонгос савангийн дууриар тархай чигжээд, Кока Кола, Мак Доналдсаар гэдсийг нь дүүргээд байвал ч цаашид саарал байтугай л төсөөлөгдөж байна. Яалт ч үгүй санаа зовоохуйц асуудал болоод байна. Гол нь энэ бүгдийг жирийн ард иргэдэд ойлгуулдаг сайн санааны компанит ажил л дутагдаад байх шиг. Сонгууль дөхөхөөр л сайн хүн болчихдог 76 гишүүд еэ еэ бөөвөө.

byambaa said...

tv uzuuleh ih muu gej yariad l bdg hernee huuhdee tv-s salgaj chadahgui yumaa.

tv uzuulj bhiin orond uuriih ni hiih durtai zurgiig ni zuruulah, togloomoor togluulah ni sain bdg gesen. bi ug ni chadliinhaa hereer tv uzuulehgui bh yumsan gej boddog ch...

suuliin ued hunii mus muudsan, yos judagguii bolson ni unen l dee.

Anonymous said...

Hedhen oligarhi zah zeeliig atgaad yumny uniig saihan huurugduj bainaa.

Anonymous said...

Элдэв мэдээллийн тухайд: реклам бол хүний бусдаас дутахгүй гэсэн бодол мөн манай бүтээгдэхүүн хэрэглэхгүй бол чи муудаж хүний дор орж үхэх гээд байна гэсэн утга цацаж чаддагт (ялангуяа хүүхдүүдэд), муу мэдээ бол хүмүүсийн сенсаацид дуртай зан дээр (тэд салав, энд аллага болов) үндэслэгдсэн байдаг. Гэхдээ рекламгүйгээр зарагддаг бараа зөндөө. Нөгөө талаас тарчигтаа тулсан хүмүүсээс сайн зан гардаггүй байх, тийм хүн бусдыг бодоод явах чадвараа алдаж сөрөг энерги их цуглуулах тул гайгүй дээш гарсан ч гавьтай үйл хийдэггүй биз. Далай лам шиг санагдаж байна, хүн ертөнцийг өөрчилж чадахгүй, харин түүнийг харах өнцгөө өөрчилж болно гэж хэлсэн байдаг. Destiny

Anonymous said...

Hello. This post is likeable, and your blog is very interesting, congratulations :-). I will add in my blogroll =). If possible gives a last there on my blog, it is about the Câmera Digital, I hope you enjoy. The address is http://camera-fotografica-digital.blogspot.com. A hug.

Anonymous said...

Үнэн хэлжээ. Манайхан хар Пиар гагчийг сайн хийдэг болсон доо. Хүний хувийн амьдрал уг нь хэнд ч хамааагүй хэн ч хошуу дүрэх эрхгүй байх ёстой ш дээ.Тэгэхэд л хэн нэгнийг өнгөрснийг нь сөхөж, тэр нь тэр шальтай ч юм биш, нэгэнтэй сэтгэлийн холбоотой байсан ч юм уу архи уусан гэх мэт хүн бүхний хийдэг жирийн үйлдлүүд л байх жишээний.Рекламны тухайд санал нийлж байнаа, хүн танил болсон бараагаа авах нь илүү юм шиг байгаам

gegeen said...

hehe, ih l hund sedev hondoj dee. neleen olon talaas ni tailbarlaj boloh baih.

Anonymous said...

kd shoes
golden goose outlet
supreme new york
kyrie irving
yeezy
nike dunks
bape outlet
off white clothing outlet
curry shoes
kd 15