tag:blogger.com,1999:blog-36411149107848403002024-03-16T00:07:53.681-07:00gangaЮм болгон учиртай
Учир болгон утгатай
Сум болгон хичиртэйgangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.comBlogger172125tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-8092828971046695162015-09-05T05:12:00.001-07:002015-09-17T06:56:23.199-07:00Нас насанд нэг ном өөрөөр уншигдах
Сайхан уран зургийг ахин дахин эргэн харж таашаал авдаг шиг таалагдсан шүлэг өгүүллэгээ хэд дахин уншиж байсаан. Харин том хэмжээний романыг тэр бүр дахин уншаад байгаагүй шиг. Лев Толстойн “Анна Каренина” романыг харин санаандгүй тохиолдлоор гурав дахин уншчихсан гэж байгаа.
16 насандаа уншсан анхны орос ном “Анна Каренина”, олдсон нь тэр юм байлгүй. Хуудас дүүрэн мэдэхгүй үг, өвөрмөц хэллэг! Хэд хоногтоо бус, бүтэн сардаа дуусаж өгдөггүй… Толь бичиг эргүүлсээр залхах… Оросын алдарт зохиолчийн суут бүтээлийн амт шимтийг мэдрэх байтугай үйл явдлын ерөнхий хэлхээг тэмтрэх төдий арай гэж дуусгасан билээ.
Орос номыг толь бичиггүй чөлөөтэй уншдаг болчихсон хойноо, нас сүүдэр нөгөө Аннатайгаа үе тэнгийн болсон үедээ хоёр дахь удаагаа уншсан. Тэгэхэд л жинхэнэ эмэгтэй уншигч шиг зохиолын баатруудтай хамт хөөрч, адилхан шаналж, заримыг нь үзэн ядаж, зохиолчийн утга гүн санааг биширч, уран яруу дүрслэл, сэтгэл хөдлөлийн савалгааг хэрхэн нарийн гаргасныг гайхан бахдаж билээ. Хэдийгээр номонд арван есдүгээр зууны сүүлчийн хагасын оросын язгууртнуудын тухай өгүүлэх боловч хорьдугаар зууны сүүлийн хагаст өчнөөн төчнөөн зүйл хориотой социалист нийгэмд амьдарч байсан нүүдэлчин гаралтай эгэл жирийн монгол хүмүүсийн тухай хүүрнээд байгаа ч юм шиг сэтгэгдэл төрж байв. Анна Каренина, Алексей Вронский хоёр нууц амраг хэвээр үлдсэн бол дээдсийн хүрээнээс шахагдахгүй сан, хүсээгүй хоёрдмол амьдралыг тэвчсээр хайр сэтгэл нь хүмүүсийн хэл цуцахаас өмнө зэврэх байсан биз. Романд бэлгэдэл бүхий дүрслэл бий. Хөгшин залуу хоёр хатагтай хайрт хөвгүүдийнхээ тухай хүүрнэн аялаж буй галт тэргэнд төмөр замын ажилчин дайрагдаж нас барж буйгаар ном эхэлдэг бол, нийгэмд тогтсон хэв журам ёс суртахууны эсрэг яваад мухардсан Анна номын төгсгөлд галт тэргэн дор өөрийгөө үйж амиа егүүтгэдэг. Тэр Каренин гэх төрийн том түшмэл Аннагийн авааль нөхөрт үгүй мөн дургүй хүрч байж билээ. Үүний дараа дайны талбарт яваа Алексей Вронский амьд атлаа үхдэл мэт гөлийсөн сүр сүлдгүй байдлаар хальтхан гардаг. Бусад баатруудад нэг их анхаарал хандуулж уншаагүй юм байх даа.
Гурван жилийн өмнө гэрээс хол сар болохдоо энэ номтой санаандгүй таарч дахин нэг гүйлгэж уншсан. Нас насан дээр яг ижил үйл явдлыг хүн шал өөрөөр хүлээж авдаг юм байна. Олон хүүхэдтэй Стив Оболонскийн эхнэр Доллид ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Эмэгтэй хүн арчаатай баймаар юм шиг. Манай нутагт элдэв зарц үйлчлэгчгүй олон хүүхэдтэй гялалзсан эмэгтэйчүүд зөндөө дөө. Вронскийд сайн байгаад Аннад алдсан Кити Щербицкая аз жаргалтай гэр бүлийн эзэгтэй гэдэгт эргэлзэх шиг. Китин нөхөр Левин гэх эр элдэв онол зохиож үүлэн дээгүүр хөвсөөр энгүүн сайхан газарддаг болов уу гэж санаа зовох шиг. Хэдийгээр сүүлдээ гунигт төгсгөлд хүрсэн ч амьдралдаа хайр дурлал гэж юу болохыг ханатал амталсан Анна бас ч гэж аз жаргалтай эмэгтэй шиг.
Хэлгүй шахам байхдаа анх, хэлний саадгүй болсон ид насанд, юмыг хөндлөнгөөс хардаг насны намарт, ер аль ч цагт уншихад хүний сэтгэлийн хөдөлгөөний нарийн ширийнийг түүний мөн чанартай нь хамт нүдэнд харагдтал дүрсэлж чаддаг агуу зохиолч Лев Николаевич Толстойн ур чадвар авьяас билгийг бишрэн хүндэлвэй.
Share this:
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com7tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-10354354451675751762015-09-05T05:10:00.001-07:002015-09-17T06:57:16.100-07:00Амралт, халуун рашаанд манайхан гадныхан
Монголчууд маань эх нутгаараа их аялдаг болж, тэр хэмжээгээр байгалийн үзэсгэлэнт газруудад олон тохилог амралтын газар шинээр бий болжээ. Хоёр ортой жижиг дөрвөн хант, дөрвөн ортой том таван хант гэрүүд ярайсан, шүршүүр боловсон жорлон, хоолны газар тус тусдаа байшинд. Усан шавар эмчилгээний тусгай байр, билльярд теннис тоглох спорт танхимтай. Өглөөний шүүдэрт амрагчдын хөл норгохгүй гэж гэр байшингийн хооронд цементэлсэн зөрөгтэй гээд ер нь аятайхан. Хүүхэд хөгшидөө салхинд гаргаад манайхан сайхан амарч байна. Хөвсгөл нуурын эрэгт "Алаг цар" гэр амралтад хэд хоноод, Архангай Хөвсгөлийн заагт нэг шөнө хоносон (амралтын газрын эзний нэрийг тогтоогоод амралтын нэрийн мартаж) тун тохилог амралтын гэрүүд баганагүй байж ихэд гайхаж билээ.
Архангайн Цэнхэрийн "Дуут" халуун рашаан их таалагдсан. Цэвэрхэн, үйлчилгээ сайтай. Манай нутагт амарч байгаа гадаадынхан харин огт таалагдсангүй. Хөвсгөлд бид хэдийг байхад нэлээд хэдэн герман амарч байсан. Мэндийн хариуд дохих ч үгүй бүдүүлэг. Халуун рашаанд бид оройхон ирж, орон гэртэй болж аваад шууд хоолонд орлоо. Хориод европ хоолны заланд сууж байв. Залбирал уншлагаа хийж байгаа бололтой. Чанга гэж юүхэв, удаан гэж яав аа. Халуун цай шөл уугаад замын алжаал тайлагдаад эргэн тойрноо харж, эргэцүүлж бодохтойгоо болсон чинь уур ч хүрэх шиг. Манай бурхны шашны хэдэн хүн тэдний Израиль улсад нь очоод олон нийтийн хоолны газарт ороод хонх дамраа дуугаргаад, маань мэгзэм дуудаад эхэлбэл, эхлээд зогсохгүй бүр 30-40 минут чангаас чанга уянгалуулаад салахгүй бол тэд нар яах байсан бол?! Шинэ газар очингуутаа хэл ам хийлтэй биш чимээгүй өнгөрлөө. Халуун рашаанд орохоос өмнө гадуур өмсдөг хувцас гутлаа тайлаад резинен углааш өмсөөд шүршүүрт ороод, рашаанд углаашаа тайлаад орох нь хэнд ч ойлгомжтой. Монгол англиар бичээд бүр зургаар харуулсан дүрэм байгаа. Гэтэл израйль эмэгтэй гадуур гуталтай орж ирээд шүршүүр хавийн шалыг шавар болгочихтой таараад, "та гутлаа солихгүй дээ, үүгээр чинь хүүхдүүд хөл нүцгэн гүйдэг шд" гэлээ. Хулдаасан хөшигний цаадах шүршүүрт байгаатайгаа ивритээр ярьж хөхрөлдөөд үл ойлгосон дүр эсгээд, үнэн бүдүүлэг. Том гарын эрчүүд заланд покердоод, бидний хэдэн авгай нар модны сүүдэрт даалуудсан шиг баясаж суувай. Нөгөө ивритээр ярьдаг хэдээс зарим нь ойртож ирээд зоопаркын амьтан харж байгаа шиг сониучирхаад "ямар тоглоом бэ?" ч гэх шиг гэнэт англиар дуугарав. Өөр хоорондоо монголоор алиа хошин үгс хэлэлцээд инээлдэж суувай.
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-23804573050054219112015-09-05T05:07:00.001-07:002015-09-17T06:59:29.639-07:00Монголын хөдөөд амьдрал байнаМонголд хөдөө орон нутагт амьдрал шал өөр болжээ. Мал сүргийн тоо тавь жаран сая гэдэг үнэн тоо бололтой. Уулын даваа гүвээ, хяр хөндийгөөр мал сүрэг багтахгүй шахам дүүрэн. Хааяа нэг харагдах айлын гадаа машин техник: жижиг оврын трактор эсвэл ачааны машин, хөнгөн тэрэг, мотоцикл бол айл болгонд байдаг болжээ. Нөхөр нь мотоциклоо жолоодоод авгай нь сундлаад жижиг хүүхдээ дундаа аваад хаа сайгүй давхисан залуус хөдөөгөөр дүүрэн. Аймаар ч юм шиг, бахадмаар ч юм шиг. Засмал голдуу, эсвэл сайжруулж зассан дардан шороон зам. Хэтэрхий тасарсан элит хэсгийг тооцохгүй бол энгийн хүмүүсийг хувцас хунараар нь хот хөдөө гэж ялгах аргагүй болжээ. Хүн болгон гар утастай. Нэг биш бүр хэд хэдэн утастай, моби ком тэр модны хавьд баригддаг, жи мобайл тэнд, юни тел тэнд сүлжээ баригддаг гээд захын эмгэн хэлдэг болж. Ажилсаг ааш зан сайтай улс өргөн уудам хөдөө нутгийн хаана ч амьдралаа аваад явах боломжтой санагдлаа. Зуны дэлгэр цагт бүх юм сайн сайхнаар төсөөлөгдсөн байж болох. Уул усны нэр нь хүртэл билэгдэл утга төгөлдөр. Хөвсгөлд хад чулуу ихтэй нэг бэрх давааг "Зөөлний даваа" гэдэг юм байна. Хөвсгөл аймаг сарлаг ихтэй, монгол үхэр, адуу бараг харагдахгүй нь соньхон. Хонь ямаан сүрэгт ямааны тоо давамгайлдаг болж дээ. Архангайд адуу үхэр харагдаж эхлэх ч, бас сарлагтай нутаг аж. Өвөрхангай ороод ирэхээр хар зүсмийн ямаа нь цөөрөөд улаан, саарал, цагаан зүсмийнх нь олшроод ирдэг юм байна. gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-88794914685807878972013-09-17T13:00:00.003-07:002015-09-17T06:58:35.061-07:00Чоно Сүлд номыг барууныхан хэрхэн хүлээж авсан талаар хэдэн үг хэлсү
Номын клуб гэх сүржин нэр дор цуглардаг энд амьдардаг хэдэн гадаад эмэгтэйчүүд дунд Хятадын зохиолч Зян Рунгийн Чонон Сүлд номны хэлэлцүүлэг уржигдар (13.9.2013) болж, хүссэн хүсээгүй ганц монгол болохоор бибээр гол дүрд тоглов.
Хөх Чино гэдэг эрийн Гоо Марал хэмээх эхнэрээс Батцагаан хүү төрсөн бөгөөд чухам энэ гэр бүл монголчуудын өвөг дээдэс хэмээх бараг домог болсон түүх байдаг. Чино нэр монгол хэлний "чоно" гэх араатанг нэрлэдэг үгтэй төстэй тул зарим хүн "монголчууд тэнгэрийн зараал хөх чонын удам" гэж ярьдаг тал бий. Европт ч Wolf нэр овогтой хүмүүс олон. Тэд өөрсдийнхөө цусаар чоно гэх араатны цус гүйж байгаа гэж бодохгүй нь ойлгомжтой. Энэ хорин нэгдүгээр зуунд шал өөр хоёр амьтнаас гурав дахь тэс хөндлөн зүйл ангийн үр хөврөл төрөх боломжгүй гэдгийг хэн хүнгүй, тэр дундаа монголчууд ч мэдэж байгаа. Амьдралын шаардлагаар монгол малчид олон зуун, магадгүй хэдэн мянган жилийн амьдралын туршлагаасаа чоно хэмээх хүч чадалтай эрэмгий араатныг бусдаас илүү таньж мэдсэн нь үнэн. Чонын зан авир, ан авлах арга барил нь хир хэрсүү амьтан гэдгийг эрхгүй харуулдаг болохоор ухаант амьтан гэж хүлээн зөвшөөрдөг нь бас үнэн. Гэхдээ энэтхэгүүд үхэр шүтдэг шиг, монголчууд чоныг шүтээний түвшинд тавьдаг гэвэл худлаа. Ямар нэг амьтныг ертөнцийг үзэх гүн ухаандаа, соёл урлагдаа суулгасан, өдөр тутмын үйлдэлдээ тусгасан байж л шүтээн төрнө байх. Ямар ч амьтныг шүтээн түвшинд бид аваачиж байсангүй. Нэлээд хүндлэн дээдэлдэг тэр шүтэх түвшинд дөхүүлсэн амьтан нь морь байж тун болзошгүй юм.
Анх орчин цагийн монгол хэлээр Ж.Нүрзэд уншигчдад хүргэж, дараа нь З.Бат-Отгон зэрэг олон хүмүүс тайлбар дүгнэлт бичсэн монголчуудын гүн ухааны эх сурвалж " Алтан дээд гэрээний" Ахуй хөгжүүлэх Уялгын онолыг соёлон морин дээр загварчилсан байдаг, морьны сүүлээр энх цагийн цагаан ба дайны үеийн хар сүлд тугаа хийдэг, гмонгол хэлэнд морьтой холбогдолтой үг хэллэг хэдэн зуугаараа байдаг, морин хуур хөгжим, морины тухай олон дуунууд, монгол бүжгийн хөдөлгөөнд морины явдал эрч мэдрэгдэж байдаг гээд дурьдаад байвал дуусахгүй.
Чоно Тотем болсон гэдэгт дээрх оршил яриад, Гүүгл ахаас лавлаж мэдсэн зохиолчын намтар, шагнал зэргийг товч дурдаад, монгол уншигч надад төрсөн сэтгэгдлээ эхлэн хэлж та нарт нөлөөлөөд яахав. Та нар эхлээд ярь, монголын түүх, монгол ахуй, хятад-монголын харилцааны талаар бас чонын талаар асуух юм байвал асуу хир чадлаараа хариулая гэлээ.
Нөгөө хэд маань ам булаалдаад яриад явчихлаа. Иймэрхүү зузаан, нуршуу дүрслэл ихтэй номыг уншиж дуусгалгүй орхичихдог атал энэ номноос салж чадахгүй уншаад эргэж буцаж хараад маш амтархан уншлаа л гэнэ. Нэг англи авгай бүр амтанд нь ороод сайхан ном дуусчих вий гэж айж хэсэг хэсгээр өдөр тутам уншиж тамшаалсан юм байх. Би, энэ ном Джек Лондоны чонын талаар бичсэн "Цагаан соёо", "Онгон байгалын дуудлага" (монгол орчуулгын нэр санаанд ордоггүй The Call оf the Wild) зэрэг гайхамшигт бүтээлийн хаана ч хүрэхгүй шд гэж үг шургуулав. Европ тив чоноо бараг хядаж дуусаад одоо зарим оронд чоно дахин нутагшуулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн тухай сонсож мэдлээ. Монголд чоно үлдсэн үү, одоо ямар аргаар чоно авладаг вэ гэж надаас асуув. Манайд чоно байгаа, урьд өмнөхөөсөө арай цөөрсөн. Буудаж, ташуурдаж алдаг гэсхийгээд дуугүй боллоо. Том том жийптэй, онь хараатай хурдан буутай шинэ монгол баячууд хөдөө гарч машинаар чоно хөөсөн шиг зугаа гаргадаг, алсан чонынхоо ходоод нь ходоодны өвчинд гээд бүх эд эрхтэнг нь хувааж аваад эм болгох гээд хадгалчихдаг тухай дуугүй өнгөрөв.
Байгаль орчныг хамгаалах сэдэв хөндсөн учраас энэ ном гайхалтай гэж баахан шуугилдав. Манай монголчуудыг байгаль эхээ хайрладаг, мэргэн ухаантай сайн хүмүүс юм гээд шүтэж байнаа. Монгол орон онгон дагшин байгальтай гэдгээрээ алдартай нь ийм учиртай юм байна л гэнэ. Манай монголчууд аль дундад зуунд байгаль хамгаалах асуудлыг хуульчлан баталж, өнөөгийн ногоон хөдөлгөөнийг жинхэнэ утгаар нь тээр дээр үед амьдралд хэрэгжүүлж явсан анхны улс шүү. Усны эх ундарга бохирдуулах, газар шороог онгичих хуулиар хориотой байж хожим нь гол ус, булга шандаа цэвэр байлгадаг нүүж суухдаа шон гадасны нүхийг хүртэл эргэж булдаг, үлдэх газраа цэвэрлэж үлдээдэг сайхан заншилтай хүн зонтой байлаа. Харамсалтай нь өнөөдрийн бүх зүйлийг зоосны нүдээр хардаг болоод уул уурхайн бизнес дахин сэргээлтэд хангалтгүй анхаарч байгаль орчинг хэрхэн сүйтгэж байгааг;
дээр үед ямар малыг ямар тоо хэмжээнд байлгах зөв харьцааг мэддэг байсан бол одоо ноолуур экспортын чухал бүтээгдэхүүнд ордог болсноор бэлчээрт халтай ямааны тоо толгой хэт өсч бэлчээр хэрхэн талхлагдаж байгааг дурдлаа.
Зохиолын баатар хятад оюутнуудыг нэг маань учиргүй өрөвдөв. Ийнхүү монгол айл бараадсан хятад болгон энэ номд гардаг дэврүүн бодолтой гэнэн рорантик оюутан залуус байгаагүй. Жараад онд Өвөр Монголд арван хүнд нэг хятад ноогдож байсан бол одоо эсрэгээр болсоны гор нь "туслах малчин" нэртэй орон нутгийн монгол айлд хүчээр суурьшуулсан эдгээр хятад иргэдээс эхтэй. Хүчиндэж, хөлд нь сууж олон башир аргаар монгол авгай авсан тэр хятадуудыг өрөвдөх хэрэггүй. Тэд хятадын засгийн газраас явуулдаг үндэсний цөөнхийг уусгах түрэмгий бодлогыг хэрэгжүүлэгчид байсан юм гэв.
Номд ганцхан эмэгтэй хүний дүр байна. Миний уншсан, хөдөө ахуй мэддэг монгол хүмүүсийн бичсэн энэ номын талаарх эерэг сөрөг хэд хэдэн шүүмжид "Галсмаа том азарган чоныг хонины хотон дотроо сүүлдээд зогсож байгаа дүр зургийг" дэгсдүүлэг гэсэн байдаг.
Монгол зохиолчдын бичсэн ном зохиолд сэтгэлийн хаттай хүчирхэг монгол эмэгтэй, сайхан сэтгэлт эх хүний тухай өгүүлсэн олон монгол эмэгтэйн дүр бий.
Монгол нийгэмд эмэгтэй хүний эзлэх байр суурь ер нь ямар вэ гэж асуув. Монголын нийгэмд эмэгтэйчүүд эрчүүдтэй эн чацуу үүрэгтэй. Монгол айл өрхийн тэргүүний нэрээр явдаг ч, арчаатай ажилтай айл гэдэг алдар хүртэхэд эхнэр гол үүрэгтэй. Дайнч явсан дундад зуунд эр нөхөр аян дайн хэдэн жилээр яваад эзгүйд ар гэрийн аж ахуйг эхнэр авч явдаг байлаа. Энхийн цагт эрчүүд алдуул адуу малын эрэлд хэд хоногоор, аян жинд хэдэн сараар яваад нөхөр эзгүй үед бас л эмэгтэйчүүд гэр ахуйгаа авч явдаг байсан. Орчин үед "эрэгтэй хүүхэд биеийн хүчний ажил хийгээд ч болов амьдралаа аваад явчихна" гэсэн үзлээс эцэг эх охин үрээ голдуу сургууль соёлын мөр хөөлгөөд дээд сургуульд сурдаг оюутнуудын дийлэнх нь охидууд, хөдөлмөрийн насны боловсролтой хүмүүсийн талаас илүү хувь нь эмэгтэйчүүд болоод байгаа.
Англи хэлнээ энэ номыг хөрвүүлсэн орчуулагчийг биширч байснаа, монгол хятад хэл ойролцоо юү, та нар бие биеэ ойлгоно биз гэх шиг марзан зүйл асуух юм. Монгол хятад хэлэнд ерөнхий зүй тогтол байхгүй, бид өөр өөрсдийн хэлээр ярихад бие биеэ огт ойлгохгүй гэлээ. Монгол хэл Алтайн хэлний группт ордог гэхээр, тээр Скандинавын хойгийн өндөр ёнхигор финүүд, ази-европын заагт байдаг гүвгэр хамарт арабархуу төрхийн түрэгүүд, жинхэнэ европ унгарууд яахаараа эд нартай "хамаатан" болдог билээ гэсэн гайхшрал харах царайнд нь илт. Араб-перс-согд-уйгар-монгол гээд гинжин холбоогоор тайлбарлахыг оролдов. Ойлгосон эсэхийг мэдэхгүй. Дээр Цаасан шувуу хөөргөгч (Kite Runner by Khaled Hosseini) ном хэлэлцэхэд Афганистаны хазарууд монгол гаралтайд эргэлзээд байсан санаанд оров. Одоо улс орон маань ямар байгааг хүн бүр мэдэж байхад тив дамжсан том Их Монгол гүрэн ямар хэлнээс ямар бичгийг өөриймшүүлэх дурын хэрэг байлаа гэж онгиролтой биш. Хэдэн тэрбум хүнтэй хөрш хятадуудад уусалгүй зан заншил, хэл соёлоо хадгалж чадсан манай өвөг дээдэст талархаж явдаг гэлээ.
Намайг олон хятад зохиолч мэдэх үү, хятад ном их уншдаг уу гэж байна. Ердөө гуравхан зохиолч уншсан: Монголын тухай бичсэн болохоор энэ Зян Рун, нобелийн шагналт хоёр зохиолч Гао Шинжиэнь (2000 он), Мо Янь (2012 он). Зян чонын тухай ном онцгүй санагдсан, Гао-н "Нэг хүний библи (One Man's Bible)", "Уулын савдаг (Soul Mountain)" гэсэн хоёр ном аваад залхуутай унжгар санагдаад аль алийг уншиж дуусгаагүй, Мо Янь-ны ганц ном л (Life and Death are wearing me out) уншсан нөгөө хоёроосоо арай дээр. Сэтгэлгээ соёл өөр болоод тэр үү, тааруухан нь таарчихав уу үнэндээ таалагдаагүй. Ташрамд дурдахад, германы хятад судлаач Волфганг Кубин ярилцлага өгөхдөө: "1949 оноос өмнө Хятадад сайн зохиолчид байсан. Тэд дор хаяхад нэг цаашилбал хоёр гурван гадаад хэл төгс эзэмшсэн байлаа. Өөрийн соёлын хүрээнээс гаднах утга зохиол мэддэг, дэлхийн хэмжээнд сэтгэдэг уран бүтээлчид байсан юм. Өнөөгийн хятад зохиолчид гадаад хэлнээ бичих байтугай уншиж ч чаддаггүй. Үүнийгээ өөр соёлын нөлөөнд автаж хэл сэтгэлгээгээ булингартуулах дургүй гэж тайлбарладаг. Дэлхийн утга зохиол ямар зүй тогтлоор хөгжиж байгааг, орчин үеийн зохиолчид материалаа хэрхэн гарган тавьдаг, утга зохиолын чиг хандлага ямаршуу байгаа талаар сүүлийн үеийн хятад зохиолчид мэдэгдэхүүн ч байхгүй" гэж хурцаар шүүмжилжээ. Чонон Сүлд номыг хэрхэн үнэлж байгааг асуухад "Энэ бол тариачдыг доромжилсон фашист маягийн үзэл санаатай, утга зохиолын үнэ цэнэгүй хог (trash)" гэжээ.
Германы хятад судлаачын үгээр өрнөдийн уншигч нарын дэврүүн сэтгэлийг дарах гэж оролдоод, Зян Рун ердөө ганцхан номтой хүн. Үүнийгээ гучин жил нухсан, 1971 онд эхэлж, 1997 онд анхны нооргоо бэлэн болгоод, 2003 онд номоо анх хэвлүүлсэн. Их Хан үндэстнээ доош хийсэн мэт далд ёгт санаатай энэ ном энгийн хятад ардуудад таалагдаагүй бөгөөд сэхээтний дунд шуугиан тарив. Хэдэн тэрбум хүнтэй оронд хэдэн зуун мянган хүн уншаад, олон хувь хэвлэгдээд шуугиад эхлэхээр номын бизнест байгаа гадаад аваргууд мэдээж сонирхоно. Зохиолч хятадын хэвлэлийн газар, соёлын байгууллагууд засгийн газартайгаа нягт хамтран ажиллаж, номын маркетингээ сайн явуулсны хүчинд дунд чинээний энэ номоо дэлхийн хэмжээний бэстселлер болгож чадсан. 2007 онд Man Asian Literary Prize-г хүртсэн анхны хүн "Чонон Сүлд" бичсэн Зян Рун болов. Утга зохиолын нэр хүндтэй шагнал Man Booker Prize-н азийн хувилбар Man Asian Literary Prize анх бий болгох суурь хөрөнгө үүсгэхэд Хятадын нөлөө их байсан гэх сул яриа явдаг. Англи, франц зэрэг түгээмэл хэлэнд орчуулж хэвлэх зохиогчын эрх урьд хожид байгаагүй үнэтэй (хэдэн зуун мянган евро) зарагдсан. Азидаа уншигч олонтойгоороо толгой цохьдог Японд зохиогчын эрх бас л маш үнэтэй зарагдсан. Ийм өндөр үнээр эрх худалдаж авсан хэвлэлийн газар номын борлуулалтад онцгойлон анхаарч зардлаа нөхөх нь ойлгомжтой гэж үгээ төгсгөв.
Эрт эдүүгээгийн монгол хятадын түүх, хүн байгалийн харилцаа, байгаль хамгаалах зэрэг олон чухал сэдэв хөндсөн сонирхолтой ном гэж олонхи үзсэн бөгөөд өгсөн дундаж үнэлгээ 4,1 байв. Өрнөдийн уншигчдад манай монголын эртний сайхан ёс жудаг, нүүдлийн соёл гайхалтай өвөрмөц санагджээ. Нэг л хүн сургааль айлдсан нуршуу гэж шүүмжилсэн ч 4 гэсэн гайгүй үнэлгээ өгөв. Яагаад гэдгээ хэлэлгүй өөр нэг хүн 3 гэсэн доогуур үнэлгээ өгсөн
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com11tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-2347752980131525122013-07-05T06:10:00.001-07:002015-09-17T06:58:56.195-07:00Зам биш там
Улаанбаатараас Тэрэлж орох зам сайн байсаан. Цагийн аяст зам нь муудаж зам засах ажил ид өрнөж байхад тийш зүглэж таарч. Хотоос гарахад халуу шатаж, майка шорттой залуус, нарны дэгжин малгай даашинзаар гоёосон бүсгүйчүүд гудамжаар хөлхөж байвай. Гэтэл хэдхэн арван километрийн чанадад орших Тэрэлж орчимд яг тэр үед үер буужээ. Хэд хэдэн жижиг машин шавар шалбаагтай замд сууж, зарим нь шавар шалбаагтай замд шарваж аваарт оржээ.
Эхлүүлээд дуусгалгүй хаяачихсан зам засвар замын нөхцөлийг улам хүнд болгожээ. Бодвол зам эвдэрсэн муудсан болоод засч эхэлсэн байх. Гэхдээ цөөн хэдэн км замыг эмхлээд загууханцааш урагшлах маягаар ажилламаар шиг. Засах замыг нэг амьсгаагаар хэдэн арван км-ын уртад ухаад онгичоод хаячихаж... Хажуу хавиргаар нь жолооч болгон өөрийн зам гаргаж явсаар тав арваар хязгаарлагдахгүй өргөн газар зүлэг ширэггүй болон талхлагджээ. Дөнгөж үер буусны дараа энэ олон замын нэгээр шавар шалбааг дундуур явсан бол нартай хуурай өдөр улаан тоосон дундуур туучих байлаа.
Нэгээхэн жижиг горхин дээрх хоёр гурван машин зэрэгцэхүйц өргөн гарамын эрэг нураад ганц машин арай чүй гэж багтах нарийн болчихож. Энэ гармын наахан талд микробус, бага оврын автобус, хөнгөн тэрэг, жийп гээд машин бүр даацнаасаа 4-5 дахин олон хүн чихэж аваад гамшгийн газраас зугтах мэт хот руу хөдөлж байлаа.
Манай машинд ч буцах уу, явах уу гэсэн яриа гарч, туулах чадвар сайтай том тэрэгтэй хөдөө орон нутгаар чамгүй явсан туршлагатай сайн хүн жолоо барьж байгаа болохоор давгүй биз гээд урагш хөдлөв.
Горхийн аман дахь Цэвэгмээ кэмпэд хэдэн цаг саатаад буцахад нөгөө их шавар шалбааг юү ч үгүй хуурай болтлоо хатчихсан нь гайхмаар. Хөрс их хуурай байж дээ гэж ярилцсаар нөгөө эрэг нь нурсан гарманд ирвэл баахан шороо буулгаад тэгшлээд засчихсан байлаа. Түргэн шуурхай арга хэмжээ авчээ. Буцах замд зам засварынхны бололтой их оврын трактор, экскаватор зэрэг том том машин техник замын онхил донхил бөглөж, үүгээр явж болохгүй, үүгээр яв гэсэн зохицуулагчид хаа сайгүй. Хийе гэвэл түргэн хийж чаддаг, аятайхан зохион байгуулж бас чаддаг юм байна. Замын төсөлд өгсөн мөнгө чинь хүрэхгүй нь гээд ЗАМЫГ ТАМ болгоод юм хийхгүй нэг хэсэгтээ хэвтчихээр аргагүй мөнгө нэмж өгдөг юм болов уу?!
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-4244146088145725162013-06-28T21:36:00.000-07:002015-09-17T06:59:43.613-07:00Асуулт бүрт хариу барих ньУлаанбаатар Москвагийн урт нислэгт манай хөдөө нутгаар ханатал тэнэсэн шинжтэй хоёр гадаадын дунд суудал таарчихлаа. Нойр авахын хүслэнд автсан бибээр толгой дохин мэнд мэдээд, замын уртыг таг чиг барах санаатай байв. Хоолны дараа цай кофегоо цаасан аяганд өгөөд байхлаар санаандгүй энэ жижиг аяга ямар зориулалттай юм бол гээд дуу алдчихсан биш нар салхинд гундсан намхан итал авгайн дайралтад өртөж өчнөөн төчнөөн асуултад булуулав.
Хорь орчим насны дэндүү залуу улс аяны хөтөч хийх, хотоос хөдөө хүртэл олон цагийн машины аялалд хажуугаар өнгөрөх уул ус газар нутгийн талаар юү ч ярьж өгөхгүй уйтгартай, юм асуухаар ихэнх тохиолдолд мэдэхгүй байсан гээд нэлээд гомдолтой байна.
Хөдөөний улс гадаад хэл мэдэхгүй, хотын залуучууд хөдөө нутаг зан заншил мэдэхгүй байгаа байх даа гэлээ. Уул нь хөдөөний хүмүүсээс нь нутгийн уул, домог сэтгэлгээний, ардын аман зохиол, мал аж ахуйн талаар яг оновчтой асуулт тавьсан бол тэд маш сонирхолтой сайхан хариулт өгөх учиртай. Дунд дээд сургуулиар олсон боловсролтой огт хамаагүй язгуур соёл урлагаа, үүх түүхээ тэд маш сайн мэднэ. Саяхан болоод өнгөрсөн ой тогтоолтоор дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд манайхан их амжилттай оролцсон. Манайхан ой тогтоолт сайн, бараг үндэсний онцлог шүү.
Авилгал хээл хахуулын талаар хэн ч хариулаагүй гэж байна. Хорь шүргэж байгаа залуус хөөрхий нийгмийн ийм муухай үзэгдлээс ичээд юм хэлээгүй болов уу? Хорвоо дэлхийд хаа сайгүй байдаг үзэгдэл, тухайлбал Сицилийн мафийн тухай дуулаа ч үгүй мэдэхгүй байж ч болох юм.
Баян-Өлгийд бүргэдгүй анчид олон байна гэнэ. Баян арабууд мөнгөөр зодож авсаар бүргэд шонхор маань цөөрсөн биз гэлээ. Ийм өргөн уудам нутагтай...хөдөө бараг хүнгүй, хотод машин нь багтахгүй... гээд баахан гурван цэгтэй бодлогоширч байна. Бэлчээр нутаг, гол ус сүйтгэсэн гайтай хөөтэй уул уурхайн бизнес гээд баахан дөвчигнөх гэснээ сайн мэдэхгүй сэдэв рүү хальтарч мадлуулна байх гэж эмээгээд эвшээсэн дүр эсгэж нүдээ анин жүжиглэснээр бидний яриа өндөрлөв.gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-57149945333590913842013-05-14T11:32:00.002-07:002015-09-17T07:00:05.154-07:00Horse-Headed Fidle
I would like to talk about Mongolian horses, but for some reason my thoughts circled around a musical instrument “morin huur” or horse-headed fiddle. The history of this musical instrument, its components and design, and also a feature of the sound all are closely connected with the horses. If I talk about this musical instrument this would not be so far from my original intention.<o:p></o:p>
There exist many legends about the origin of the morin huur. One tells the story of a fairy racehorse with magical wings, on which his owner could fly to meet his sweetheart every night. Other talk about the horses sold to distant foreign lands, and how they returned home, overcoming the challenges of high mountains and wide valleys, vast steppes and endless desert. The third states the fact that a horse can be the best friends of a human. Almost all these legends praise the horse’s beautiful gait and allure, and include its amazing abilities and incredible endurance. When this or that horse died, the grieving man made a musical instrument from the horse’s bones in its neck, the hair as strings, the skin as a cover of soundbox, and its scroll carved into the shape of a horse head.<o:p></o:p>
Each legend is interesting, but I like the following. Once upon a time a man discovered that the horse hair vibrating in the breeze blowing across the steppe creates an ethereal melody. He pondered that if a single hair could create such a beautiful melody, then many hairs could create an even more beautiful one. When he returned home, he took a wooden ladle and covered the top with a piece of dried skin. So, the sound box was set up. Then he attached the horse hairs to the two ends of the ladle. He took another bundle of the horse hairs and attached it to a thin from a tree branch. The bow was ready. This was how the fiddle originated.<o:p></o:p>
Initially the makers of the fiddle sound box body had it covered with the soft skin of the horse groins, and used 81 white horse hairs for one string and 81 black for another. They used 81 hairs, because it is a factor of three, which is an important number for the Mongolian people. Examples: father-mother-child, past-present-future etc. According to this culture, everything complete is shown in three and nines. The multiplication of nine by nine to produce eighty one is significant. This number is considered as a gifts presented for the Gods.<o:p></o:p>
From that time on, every family made the horse-headed fiddle, and preserved their horse’s gallops and neighs. In this way they kept the memory of their horses. The sound of this fiddle expresses the feelings and emotions of the people so well that it spread throughout the Mongolian steppe, and all became fiddle players.<o:p></o:p>
Our family, too, owned this musical instrument. My great-grandfather was a connoisseur of horses and had herds of race horses. My father used to talk about various adventures related to incredibly intelligent horses. Such as: grandfather was captured by bandits and they demanded as a ransom famous bay racehorse. As required the bay horse was given, and grandpa released. When grandpa returned, his herdsman said that the bay horse escaped from them and was already home. The other case was a matter of life or death! When armed pursuers fired at grand-uncle, his chestnut horse then knelt so low, then crouched to one side that a stirrup touched into a ground and could evade the bullets, and raced away. I have no idea which horse’s head is carved in our fiddle. Maybe one of these above mentioned? Probably there were many other wonderful horses I have not heard about that our ancestors loved much, and grieved when they’d gone. It is said that not only man grieves when his favorite horse dies, but a fiddle also grieves when its Master passes away. It is a considered, that during 49 days after death the spirit of the dead person has not yet left this world, and it is not allowed for close relatives to feast, make music or sing. In these days of mourning the horse-headed fiddle should be covered. When the time comes to remove the cover, fiddle’s wooden horse’s eyes there were wet with tears. Maybe it’s just damp! But I want to believe that a musical instrument has a soul.<o:p></o:p>
The horse-headed fiddle makes miracale and able to affectes annimals: The two humped Mongolian camels’s birth is very painful, and sometimes young female camels refuse to suckle their newborn. The pitiful small baby camel follows its mother, and the baby is in danger of starving to death. The mother also appears depressed, she stands alone in the pasterland, like a person who is lost in thought, and she eating nothing, too. A ceremony “hoesloh” means to wake up through music the maternal instinct of the mother and bring back a painful memory of her own adolescence, when she missed her mother who was in a caravan for long months. The tune of the melody that performed on horse head fiddle exactly fits the camel’s gait and the verse of it is to persuade and beg the mother camel to suckle, as if she is a thinking creature. This is slow, sad and very peculiar music. After a certain time in the performance the camel mother’s body starts to shake and you might say that the camel is crying, and her eyes fil with big tears. The mother approaches her baby and sniffs it. The camel mother looks so embarrassed and remorseful. The baby camel makes a timid attempt to suckle. The mother finally permits it to suckle. When some baby camels are orphaned, the is adopted a new mother in this same way. Only, a baby should take a cold shower to remove the dead mother’s smell.<o:p></o:p>
Today’s scientifically designed modern horse-headed fiddle’s sound box is made entirely of wood, and the white bundle consist 150 hairs, while the black bundle contains 120 and the bow has 90 hairs. The use of the bundle of horse hair as a string and a bow of the fiddle, makes the sound much richer, because every hair contributes its own microtones. These microtones are unique in the entire world to the horse headed fiddle alone.<o:p></o:p>
On these wooden fiddles it is also possible to play the ancient melodies such as Mongolian long song or throat singing, and also can be used for playing western style classical music. Mostly western music is played in the four scales, while horse-headed fiddle has a pentatonic musical scale. So, to play western music it only needs tuning it. For solo the horse-headed fiddle is often tuned a half tone higher or lower. The original skin fiddles still exists in homes for solo performances.<o:p></o:p>
The horse-headed fiddle was not one of repression even in the socialist period in Mongolia, but after Democratic Revolution of 1990 and become to a degree never seen popular, and is considered a symbol of Mongolian nation and an icon of national identity. It identified by UNESCO one of the Masterpieces of the Oral and Intangible Heritage of Humanity.
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com4tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-5071106553069133242013-05-11T02:50:00.002-07:002015-09-17T07:00:24.400-07:00Дайны эмэгтэй төрхЯлалтын баярын нэвтрүүлгүүдээс Дайны эмэгтэй төрх (Женское лицо войны) баримтат нэвтрүүлэг ихэд сонин санагдлаа. Эмч сувилагчдаас гадна холбоочид, тагнуулчид, мэргэн буудагчид, шөнийн онгоцны нисгэгчид гээд хэдэн арван мянган эмэгтэйчүүд бүр насанд хүрээгүй охид цэрэг эрстэй мөр зэрэгцэн эх орныхоо төлөө, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цус урсган тэмцэж явжээ.
Дайнаас амьд эргэж ирсэн эр цэргүүд дунд цэл залуугаараа хөл гаргүй тахир дутуу, царай зүс нь түлэгдэн умайж, шарх сорвинд сэглүүлэн үзэшгүй болсон улс өчнөөн байдаг болохыг бид олон киноноос үзэж, түүхэн ном зохиолоос уншиж байсаан. Гэтэл сувилагч, холбоочид, мэргэн буучид зэрэг тэр олон эмэгтэйчүүд шархдаж эрэмдэг болоогүй гэж үү? Мэдээж тэд бас шархдаж хөл гаргүй ч юм уу, төрүүлсэн эх нь ч танихааргүй зүс царайтай болж байсан. Эмэгтэй хүн ийм байдлаар насыг барахад сэтгэл зүйн хувьд хүнд тусдаг болохоор дайны талбарт байсан эмэгтэй дайчин бүр сүүлчийн сумаа өөртөө зориулан үлдээдэг тийм нэгэн бичигдээгүй хууль үйлчилдэг байсан гэж өдгөө амьд сэрүүн байгаа өндөр настан эмэгтэй ахмад дайчид хүүрнэж суухыг сонсоход сэтгэл өвдөж, тэдгээр эмэгтэйчүүдийг хүндэтгэн биширмээр.
Эр зоригийг амьд жишээ болсон фронтын эмэгтэйчүүдийг цэргийн нөхөд эрчүүд бүгд хүндэтгэж, зарим нь шүтэн биширч, нөгөө хэсэг хайрлаж дурлаж байсан гэх. Гэтэл 4 жилийн урт дайн дуусаад энхийн амьдралд эргэж ирэхэд, арын албанд үлдсэн эмэгтэйчүүд тэднийг их эвгүй бараг дайсагнаж угтсан гэнэ. Урт удаан дөрвөн жилийн турш хөлс шороотой хөвөнтэй өмд цамц, хиртэй цэрэг ногоон форм, шивэртэй ороолт түрийтэй гутал жийсэн эмэгтэйг фронтын нөхөр гэж л авч үзэхээс бус эхнэр болгон авч гэрлэхийг төдий хүсдэггүй, цэвэр цэмцгэр, үнэртэй ус, оо энгэсэг ханхалуусан гоё эмэгтэйг хүсэмжилдэг гэнэ. Дайны дараа ч хэвээр үлдсэн фронтын хосууд сайхан байсан ч, ихэнх ахмад эмэгтэй дайчид "дайны дөрвөн жил миний амьдралын хамгийн аз жаргалтай жилүүд байлаа" гэж хүүрнэхийг сонсоход үнэхээр аймшигтай байлаа.gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-45013958875327421322012-02-23T02:51:00.000-08:002012-02-23T02:53:00.771-08:00Tsagaan Sar
Tsagaan Sar, or White Moon, is the one of the main public events that take place annually in Mongolia. It marks the end of winter and beginning of spring, and represents the New Year’s cycle by lunar calendar. The lunar New Year’s measurements of time based on the phases of the moon and takes place two months after the winter solstice, falling between January 21 and February 20 in the Gregorian calendar. The last evening of the old year called “bituun” and close family members gather for a reunion on that day.
During the days of Tsagaan Sar, families visit the oldest and most senior member of their extended family and exchange gifts. In addition, family members also visit close friends and solitary neighbor who don’t relatives. The disciples and followers pay respect and may visit teacher, scholar or any distinguished people in their field.
Getting ready to give gifts for guests is a difficult task. For example, my 90 years old parents receive approximately hundred guests: the children, grandchildren and great-grandchildren; the families related by the marriage of the children; their brothers and sisters with their own children; first and second cousin; nephew and niece etc. Fortunately not all the members of the families live in the same place. Some relatives live in other Mongolian cities, or even in a foreign country. Many of the grandchildren, great grandchildren, grandnephew and grandniece study abroad.
You can never predict exactly how many people will attend, or how many children of each gender will be there. The list from last year’s attendance may help, but number always changes. New in-laws and babies grown into tottlers must be added to the list. If a relative has passed away, members of that family cannot celebrate Tsagaan Sar and must be excluded. Gifts will vary depending on age of the person; a gift for older woman, a 20 year old, or a child all must be appropriate.
Preparation for the Tsagaan Sar starts long before the actual event. Everything very symbolic: every family thoroughly cleans the house to sweep away any ill-fortune in hope of making space for incoming good luck. The head of the family goes outside and walks in the auspicious direction as prescribed by Buddhist Lama (priest), while blessing God for all the wellness, health, good fortune in his family, and reciting mantra (prayer) and ceremonially destroying the obstacles (breaking a small piece wood, sprinkling a water).
Even Tsagaan Sar’s meals are symbolic: piles of ceremonial bread should be in layered in odd numbers and build in the fasion of a pyramid, which symbolizes Mount Sumera or Shambala Realm. One layer signifies happiness and another layer represents hardship; the odd numbers mean that after a feast there may be grief, but you could always return to a feast again. This symbolic bread must not be eaten during Tsagaan Sar. Afterwards, it is distributed amongst the children. Main dishes include boiled meat, ‘buuz’ and dairy products. Buuz are dumplings made with minced meat and prepared beforehand in hundreds of pieces, then frozen. When guests arrive, the appropriate amount of buuz is taken out and steamed. There are also different kinds of salads, pastries and fruitsand sweets. However, no matter how appetizing the buuz and sweets look, you must start with white dish as a dairy product or rice with raisin (berees).
Every year there is a lot of noise about the modernization of Tsagaan Sar. Many feel that it’s too archaic. However, when you have older parents or grandparents, who are used to celebrating in the old ways, it is difficult to change. Tradition is powerful.
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com8tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-58853107305092416872011-11-20T02:44:00.000-08:002011-11-20T02:47:47.719-08:00Хотжсон морь
Газар зүйн байрлалаараа Европын төвд өрнийн болон славян соёл иргэншлийн огтлол буюу зүрхэн газар орших Чех улсын нийслэл Прага үнэхээр гоё хот. Орд харш сүм хийдийн оройг IV Карлын үед алтадсан тул алтан Прага гэх болжээ. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босго гэсэн тайлал ч байдаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан жижиг хот нийлснээр өнөөгийн Прага үүссэн ажээ.
Одоогийн Прага хотод манай эриний өмнөх IV-III зуунд эхлээд кельт, дараа нь герман омгийнхон суурьшиж байвай. Дундад зуунд нэг үе Прага хот Ариун Римийн их гүрний нийслэл байв. Чухам энэ үед IV Карл хаан чехийн нийслэлийг дэлхийд цуутай сайхан хот болгох үндсийг тавьсан юм. IV Карлын үед буюу 1348 онд хожим Карлын Их Сургууль гэж нэрлэгдэх болсон Европын анхны их сургууль нээгдсэн, Прагын храд, Вышехрад, Карлын гүүр (1357), Шинэ хотын суурь тавигджээ.
Хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газруудыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, тодорхой төлөвлөгөөтэй үе шаттай эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг явуулдаг уламжлалтай байсан одоо ч байгаа. Дэлхийн нэг хоёрдугаар дайнд хотын барилга харьцангүй бага эвдэрч сүйрсэн зэрэг нь Прага хотыг уран барилгын амьд музей болгосон байна. Готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай энд танилцах боломжтой. Уран барилгын янз бүрийн хэв маягийн үзэсгэлэнт барилга энд зэрэгцэн байх агаад тус бүр өөр өөрийн түүхийг өгүүлнэ. Уран барилгын мэргэжилтнүүд Прага хотыг европын уран барилгын мянган жилийн түүхийг бодитоор харуулдаг сурах бичиг гэдэг нь дэгсдүүлээгүй тодорхойлолт. Их эрт бүр 1100 онд үндэслэгдсэн тул хуучин хотын талбай хэмээх цаг ямагт жуулчдад дарагдаж байдаг.
Хуучин хотын зөвлөлийн байр 1338 онд баригдаж, XV зуунд уг байрны хананд нь ур хийц төгөлдөр одон орон судлалын гайхамшигт цаг байрлуулжээ. Цаг тутам хонхны дуугаар энэ ханын цагийн цонхоор Иисус Христ болон түүний арван хоёр гарын шавь нарын жижиг дүрс баримал цувран гарч ирэнгээ үзэгч олон руу тонгойн мэндлээд далд орно. Чухам 12 апостолын баримал дүрс гарч ирэх тэр мөчийг анаж, цагийн орчимд орчин цагийн цахим дуран авайгаа бэлдэн хүлээж зогсох жуулчид өдөр бүр, цаг тутам энд шавааралдан байх бөлгөө. Өөр хаана ч хэзээ ч ийм гайхамшиг дахин хийлгэхгүй гэж цагийг зохион бүтээсэн уран дархан Ганышийн нүдийг сохолсон гэдэг. Ийм сайхан юм бүтээсэн, тийм уран хүний нүдийг сохолж байдаг. Дундад зуунд хааяагүй зэрлэг байж дээ.
Хуучин хотын талбайн нэрийг тодотгох гэж, өнгөрсөн цаг үеийг амьдруулах гэж эртний түүх өгүүлэх сүрлэг дүнсгэр үзэсгэлэнгээр илбэдэх олон барилга дунд хэдэн морьд бас ажилладаг юм. Энэ хуучин хотын талбайд хэзээ ч юм бэ эрт цагт морин тойруулга байсан, тэнд морь зардаг байсан гэнэ билээ. Эрт цагт энд ихэс дээдэс хосолсон, гурвалсан, дөрвөлсөн морьд хөлөглөсөн сүйх тэргэнд заларч ийш тийш давхиж байсан гэнэ билээ. Прагын храд хэмээх голын нөгөө эрэг дэх харш руу тэд хар эрчээрээ давхидаг байсан гэнэ билээ. Ван, гүн, хунтайж гээд зэрэг дэвээрээ харин өөр өөр явж болдог болдоггүй тусгай заагдсан зам харгуйтай байсан гэнэ билээ. Энгийн борчууд дээдсийн хөлд эрсдэхгүйн тулд тэдний замд тээр болох учиргүй байсан гэнэ билээ. Эдүгээ харин, газар үзэж нүд тайлахаар ирсэн жуулчид сүйхэнд заларч "эртний нэг эрхэм болон" тансаглана. Эдний дунд насаараа нуруугаа бөхийтөл ажилласан, гартаа эвэртэй ажилчин ч байж болох. Хийх юмаа олж ядсан, хэзээ ч ямар ч ажил хийж үзээгүй бэлэн юманд туйлагч цагаан гартан бас байж болох.
Сүйхэнд хөллөсөн морьдыг хараад өрөвдөх шиг гунигтай боллоо. Тэжээлийн дутагдалд ороод яс нь хэрзийсэн адгуус биш юмаа. Бие бялдар тэгш, өндөр сайхан морьд юмаа. Хээ угалзтай гоёмсог сайхан тоногтой юмаа. Тэр ч байтугай сүүлэн доороо хомоол цуглуулах ууттай юмаа. Туурайндаа тахтай юмаа. Гэхдээ морьд нэг тийм хийморьгүй, жавхаагүй. Хотод төрж өссөн би юугаа мэдэх вэ. Гэхдээ моринд байдаг хөнгөн сэргэлэн, хөдөлгөөнтэй цовоо чанар үгүйлэгдээд байх шиг.
Хөөрхий морьдын нүдийг таглачихаж. Нүд тагладаг юм бас өөрийн нэртэй. Хэнэггүй америкчууд сохлогч (blinder), хямсгар ангилчууд анивчуулагч (blinker) гэж нэрлэдэг аж. Тайлбар маш энгийн. Морьд их үргэмтгий цочимтгой өөрөөр хэлбэл сэргэг амьтан тул харааны царааг хязгаарласан гэнэ. Зөвхөн урд замаа сөлийж харах төдий зай үлдээгээд, хүн жолоодож залуурдаж явдаг робот шиг болгож. Унаган сэргэлэн шинжийг хүчээр дарж. Таягаараа баримжаа аван тэмтчин бүдчин явдаг сохор хүн харсан биз дээ, яг л тийм. Манайхан "төө чихийг солбилзуулан, төгрөг нүдийг тормолзуулан, туулай сайхан зоог хотолзуулан, тураг сайхан биеэ товолзуулан" гээд морин эрдэнээ магтан ерөөдөг санаанд ороод харвал, нүд таглаастай, чих унжаастай, зоо гөлгөр, бие хөшүүн. Ажилчин морь хатираа жороо гээд морины элдэв сайхан явдал үзүүлэх шаардлагагүй. Булгиж тийрч болохгүй, ажлаас халагдана. Хоолгүй болно. Аягүй бол нядалгаанд очоод хиам болно. Томоотой байхыг сургасан байж таарна. Тургиж, унгалдаж, янцгааж болдог эсэхийг харин мэдэхгүй. Хомоолоо харин боловсоноор унагаж болно. Уут нь бэлэн байгаа. Хомоол байгаа юм чинь идэх уух юм өгдөг байж таарна.
Өглөөнөөс орой болтол ажилласан морь оройдоо идэх тэжээл, уух устай зүчээнд амрана. Магадгүй эрэмгий чадалтай залуудаа уралдааны хурдан хүлэг ч байсан юм билүү. Магадгүй амарч зүүрмэглэж байхдаа өргөн уудам талд эрх чөлөөтэй хурдалж байснаа зүүдэлдэг ч юм билүү. Магад ч юү байхав. Тарчилж зүүдэлж байгаа. Хүн шиг гаргаж илэрхийлж чадахгүй байгаагаас бус үргэлж зүүдэлж байгаа. Хэдэн мянган үе дамжин генд нь уламжлагдсан, эд эсэнд нь, сэрэл мэдрэмж дадал зуршилд нь хурд эрч хүч, эрх чөлөөний хүслэн программчлагдаад байж байгаа. Хүссэн хүсээгүй байгалаас заяагдсан хөдөлгөөнтэй байх шаардлага хаачив гэж.
Хуучин хотын талбайг эртний барилгын хийцээс нь хуучин гэж хэн ч ойлгоноо. Хүн гээч эрхэмтэй нэгэн цагт итгэн нөхөрлөж анд болон зүтгэе гэсэн энэ адгуус хараа бүтэн эрх чөлөөтэй дэрвэж яваг. Гайхамшигт цаг бүтээгээд нүдээ сохлуулсан Ганыш дархан шиг итгэлт нөхрөө сохлоод яана. Монголын уудам талд дураараа давхиж буй морьд санаанд буулаа. Морио унаад уртын сайхан дуугаа хангинуулж буй адуучин ч бас харагдах шиг. Уртын дуу, монгол бичгийн талаар эрдэмтэн зохиолч Түдэв гуайн хэлж байсан үгс санаанд буулаа.
"Уртын дуу бол монголчуудын бүтээсэн өөр нэгэн гайхамшиг болох босоо бичигтэй нь ижил хосгүй үнэт эрдэнэс юм. Дэлхийн олон улсын бичиг үсгийг таних толь бичигт одоогоор 250 гаруй бичиг бүртгэгдээд байгаагийн дотор монгол бичиг гав ганцаараа ижилгүй торойж босоо чигээрээ ташаа тулан ханхалзсаар үлдсэн шиг монгол уртын дуу мөн л хорвоогийн түмэн ая дангийн дунд хослох хосгүй шовойн цууриатаж байдаг билээ. Босоо монгол бичгийн нэгэн адил монгол уртын дуу мөн л тэнгэрт тэмүүлсэн босоо хэв шинжтэй юм. Үүгээрээ өрнөдийнхний Готик маягийн урлагтай эн зэрэглэх нүүдэлчний төрх бүхий монгол хувилбар мөн болохыг үгүйсгэх аргагүй." Сайхан зүйрлэл шүү.
Монголын уудам талд буй адуучин, түүний моринд тэдний амьдрах эрх арга зүйг, бэлчих нутгийн царыг хязгаарлан залдаг засаг төр, хууль зүй гэсэн "хөтөч" бас бий. Нийтлэгч Баабар "хүн нь хүчтэй бие хүмүүсээс бүтсэн төрд захирагдан амьдардаг сүргийн амьтан" гэжээ. Адуун сүрэг ч хамгийн хүчирхэг эр чадалтай азаргаар хамгаалуулан түүний нөмөр нөөлөгт амьдардаг. Харин адуун сүргийн азарга байгалийн шалгарлаар сондгойрч шудрага гарч ирдэгээрээ хүнийхээс ялгаатай. Хүний нийгмийг залдаг төр засаг сул дорой байх үед нийгмийн элдэв шаар дээш тэмүүлж төрд шургалахыг оролддог. Одоо манайд ард олноо зөв залаад явах шудрага төр, нөхөөс цоорхой үгүй тэгш хууль юу юунаас илүү үгүйлэгдэж байна.
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-5765633803834314942011-10-21T01:19:00.000-07:002011-10-21T01:22:29.073-07:00Хэлгүй хүний тэмдэглэл
Ном сонинд Япон орны тухай бичих нь элбэг. Өглөө эхэлсэн барилгыг орой нь дуусгачихдаг, мөч тутамд шинэ нээлт гардаг ч гэх шиг элдэв дэвэргэн мэдээ, философийн гүн гүнзгий утга санаа агуулсан цайны ёслол, икэбана хэмээх цэцгийн баглаа бүтээх урлаг, эрэгтэйчүүдэд оюун ухаан сэтгэл санаа биеийн дээд таашаал өгөх нарийн урлагыг төгс эзэмшсэн гэйша, зөвхөн эрэгтэйчүүд жүжиглэдэг ч эмэгтэй хүний дотоод ертөнц, сэтгэл зүй зан араншинг нарийн гаргаж чаддаг театр “Но”, хатуу дэг жаягтай самурай, эхээс төрсөн биеийг урлагийн бүтээлд харамгүй зориулж өнгө будаг хосолсон шивээс биеэрээ дүүрэн хийлгэдэг аймшигт якуза, цаг хугацаа орон зайн хатуу хязгаар дунд хязгааргүй жинтэй эрчүүд тэмцэлдэх “сүмо” хэмээх сонин бөх гээд хэн хүний сониуч занг эрхгүй татах зүйлийг бишгүй уншиж сонссон.
Японы “Нийгэм судлалын төвийн” захирал эрхэмсэг ноён Накагава Митоширо 1995 оны намрын эхэн сард ээж аав хоёрыг Япон улсад долоо хоног зочлохыг урьлаа. Япон хэд хэд явчихсан ээж маань намайг юм үзээд ирэг гэж бодсон уу, “бие барагтай байна, чи миний оронд яваад ир” гэх нь тэр. Ингэж Дорнын соёлын нэг том төвтэй танилцах завшаан надад тохиосон юм.
Миний ээж аав хоёул япон хэл сайн мэддэг настангууд. Япон хэл огт мэдэхгүй надад, чих бага зэрэг хатуу өндөр настай аав маань намайг хажууд нь явааг санасан, миний асуусан зүйлийг сонссон үедээ л орчуулагч болж байлаа. Ингээд хэлгүй хүний дүрд тоглосон долоо хоногийн аялалаас толилуулья.
Аль ч орны нүүр царай онгоцны буудлаасаа эхэлдэг. Токио хотын Нарита онгоцны буудал зуугаад терминалтай, уран барилга, өндөр технологийн шидийг гайхуулсан гоёмсог буудал. Онгоцны буудлын шалган өнгөрүүлэх цэг олон тул очер дугааргүй юм даа гэж бодож амжаагүй байтал нэг хоёр цэгт уртаас урт дугаар агшин зуур үүсэв. Учрыг лавлавал гадаадынхан тусдаа шалгуулдаг аж. Гадныхныг хэт дээдэлдэг манайх шиг орон ховор, харин ч улсын хилээ, зах зээлээ хамгаалдаг аж. Гадны бүх юманд болгоомжлон ханддаг нь соёлт ертөнцийн хэм хэмжээ бололтой.
Бидний хаана яаж очих тухай захиандаа бичсэн болохоор хүн тосч авсангүй. Автобусанд суугаад зочид буудал орохоор явлаа. Автобусны зогсоол бүрд үйлчлэгч зорчигчдын ачааг автобус доорх чингэлэгт хийн, орж ирэн мэндчилгээний ямар нэг үг хэлж бөхөлзөж бөхөлзөж гарна. Шинээр хүн суугаагүй зогсоолд ч ялгаагүй. Аргагүй л “үйлчлүүлэгч- хаан” хэмээх зах зээлийн хууль үйлчилдэг орон юм.
Билет шалгагч хааяа нэг явна. Мөнгөгүйдээ билет аваагүй юү? Авахаа мартаж орхисон уу? хижээл насны билетгүй зорчигч тасалбар шалгагчтай таарлаа. Робот шиг гэсэн чинь, хүн шиг л улс аж. Тасалбар шалгагч инээмсэглэн бөхөлзөж: “Уучлаарай, би танд нэг эвгүй зүйл хэлэх нь, та дараагийн зогсоол дээр бууна уу” гэсэн гэж аавыг орчуулахад, би нүд дүрлийлгэн гайхсанд, “зориудаар ширүүн дориун болох гэж ихэд чармайхгүй бол япон хэл угаасаа ийм зөөлөн илэрхийлэлтэй хэл” гэж тайлбарлав
Би автобусны жолоочийн яг арын суудалд явлаа. Ийш тийш салбарлан зөрж, дээгүүр доогуур давхарлан огтолцсон авто замын гайхалтай сүлжээтэй юм. Зарим зам төлбөртэй юм байна. Замын байцаагч байрлах бяцхан конторын дэргэд түр саатан өнгөрөхөд байцаагчийн царай байтугай гар нь харагдахгүй агаад хуруу хумс төдий л гялалзах агаад жолооч төлбөрөө өгөөд “хумсанд” тонголзож талархан цааш жолоо мушгин одно. Зам их бага хэмжээгээр төлбөртэй байх нь зүйтэй юм. Энд машины эд ангид халтай, өм цөм нурсан, ан цавтай зам огт харагдсангүй.
Маргааш өглөө нь ноён Накагава гуайн илгээсэн машин ирж, бид түүнтэй уулзахаар явлаа. Конторынх нь үүдэнд япон заншлаар гутлаа тайлаад орохдоо оросын нийтлэгч В.Овчинниковын “Сакура ба Царс” номд, “өдөр бүр хэдэн мянган хүн хөлхдөг сүмд цасан цагаан оймстой ороод гарахад ул нь харладаггүй” гэж бичсэн нь санаанд орж, цагаан оймстой ирж газар дээр нь туршдаг байж гэх шиг бяцхан харамсаад өнгөрөв.
Ноён Накагава, профессор Ома нар аавтай бэлэг дурсгал солилцон энэ тэрийг хуучлан сууна. Аав тэдэнд манай эх орны байгалын сайхныг дүрсэлсэн уран зураг бэлэглэсэн юм. Энэ зуур даргынхаа үүрэг даалгаврыг тэмдэглэхээр Накагава саны нарийн бичиг бололтой залуухан япон бүсгүй орж ирэв. Зогсоо байх нь зөөлөн буйдан дээр завилан суух өвгөдөөс өндөр болж сэтгэлийн тав тух нь алдагдсан уу, тэдний өндөр нас сүүдрийг хүндэлсэн үү, албан тушаалын эрэмбэ сахисан уу, аль болохыг ойлгосонгүй. Ямар ч байсан газарт сөхрөн сууж, нарийн бичгийн гол ажлын нэг тэмдэглэл хөтлөөд, бөхөлзөж тонголзоод л гарсан.
“Царайг төв байлган, хүндэтгэлийн эрэмбээс шалтгаалж босоо тэнхлэгт 10, 30, 45 орчим хэм үүсгэн тонгойж, хэдэн хормын дараа эргэн цэх болно" гэж ирээд Япон явахаас өмнө ээж маань, тэд хэрхэн бие биеэ мэхийн хүндэлдэг тухай надад уул нь нэлээн заасан гэж байгаа. "Хэр удаан, хэр доош бөхийх нь хэнд, ямар үед хүндэтгэл үзүүлж буйгаас хамаардаг” гэнэ. Харин газар нам унаж, сөхрөн суудаг тухай өмнө нь сонсоогүй болоод нэлээд цочирдов.
Накагава сан, профессор Ома нар аав бид хоёрыг Токио хотын түүх дурсгалын газар үзэх тойрон аялалд урьж, “Тагтаа автобус”-аар бидэнтэй хамт үнэт таван цагаа зарцуулан аялсан билээ. 500 жилийн түүхтэй Японы эзэн хааны амьдардаг ордонг харав. Дотогш орох боломжгүй тул, энд ирсэн хүмүүс дээд төрөлт эзэн хаан хэрхэн амьдардаг тухай өөр өөрийнхөөрөө төсөөлдөг бололтой. Токиод бетондоогүй шороон газар бараг харагдахгүй атал ордны орчинд зориуд түүхэн дурсгал болгон үлдээсэн гэлтэй багавтар хайрган талбай байна. Мөн нарс мод тарьсан, нялх ногоон зүлэгтэй ордны орчмын талбайд энгийн япончууд амсхийн суух нь сууж, гутлаа тайлан хөл нүцгэн зугаалах нь зугаална. Байгалтай харьцаж таашаал авч байх шиг.
Энд байгалийн бус хиймэл хөрс ч бас байдаг аж. Тус улсын томоохон усан боомтын нэг Токиогийн хойг хог хаягдлыг тэгшилж барьж байгуулсан “төрмөл" бус хиймэл гэнэ. 350 метр өндөр зурагтийн цамхаг дээр гарч хотыг ерөнхийд нь харж, доор нь байрладаг лааны тосон дүрсийн музейг үзэв. Эндээс Солонго гүүр, Парламентын ордон, хотын төв гудамж Гинза, Асахара Шиокогийн хоригдож байсан шорон зэргийг харвай.
“Тагтаа автобус” гэгдэх жижиг шар микроавтобусын аяны хөтөч охин миний анхаарлыг ихэд татлаа. Яг монгол охин шиг дугуй бор царайтай, нүдэнд дулаахан тэр гоолиг бүсгүй түүх соёлын дурсгалт газруудыг тайлбарлан явахдаа “эмэгтэй хүний сонгодог япон хэлээр ярьж байсан байх. Хэл мэдэхгүй би хүртэл эндээс л Японд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаатай ярьдаг юм болов уу гэсэн таамаглалд анх хүрсэн билээ. Сонсоод юү ярьж буйг нь ойлгож байгаа улс түүний ярианы утгыг сонирхож байснаас, түүний хэл ярианы хөгжим шиг аялгуу, нүүрний баясал, гарын зангаа, биеийн хөдөлгөөн зэргийг төдийлөн анзаараагүй нь ойлгомжтой. Хэлгүй боловч дүлий биш би бээр түүний ярианы утгыг үл ойлгон, зөвхөн уянгалаг аялгууд баясаж явлаа.
Олон гадаад хэл мэдэхгүй ч аль хэлнээ хүүрнэж буйг сонсоод таамаглан ялгана. Гэтэл мэдэх мэдэхгүй аль ч хэлнээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ярианы өнгө аялгуу ийм ялгаатай байхыг урьд өмнө ажигласан минь үгүй. Хэл мэдэхгүй хүнд хүртэл ажиглагдам япон эр эм улсын ярианы энэ онцлогыг ааваас лавлавал хариулж байнаа. “Япон эмэгтэйчүүд үгийг төгсгөлийг сунжруулан дуудаж, хүндэтгэлийн үг хэллэг түлхүү хэрэглэдэг. Бичиг захидал дээр хүртэл эмэгтэй хүн бичсэн болох нь ялгагдахаар шүү. Гэхдээ ярианы хэлэнд ялгаа нь илүү тод илэрдэг” гэлээ. Япон бүсгүйчүүл ийнхүү үг яриаг хүртэл хөгжим шиг болгодог увьдастай улс аж.
Аяны хөтлөгчид янз бүр байх юм даа. Бид хоёр нутаг буцахдаа Бээжинд хоёр өнжихөөр онгоцны нислэг таарсан тул нэг өдрийг автобусын аялал хийж "Цагаан хэрэм" үзэж өнгөрөөв. Аяны хөтлөгч хятад бүсгүй “Их цагаан хэрэм” бариулахад хүргэсэн умрын нөгөө зэрлэгүүдийн үр сад автобусанд явсан болохоор тэгсэн үү, ерөөс зан байдал тийм хүн байв уу? Цэргүүдээ жагсаалын сургууль хийлгэж байгаа салаан дарга шиг хөмсөг зангидан хэдэн үг тас няс буулгаад голдуу дуугүй явж байлаа. Нүүрэндээ инээмсэглэл тодруулан таван цагийн турш уянгалаг хоолойгоор зогсоо зайгүй ярьж явсан япон охиноо эрхгүй үгүйлсэн дээ.
Япон эрчүүд гэр бүлээ тэжээж чадахуйц цалин авдаг тул эхнэрүүд нь голдуу гэртээ сууж, эр нөхөр үр хүүхдүүддээ өөрийгөө зориулдаг ажээ. “Тагтаа автобус”-ны хөтөч охин нөхөрт гарахаараа бас гэртээ суух болов уу? Эндхийн эмэгтэйчүүд хөгшин залуугүй будсан атлаа будаггүй мэт, оо энгэсэгийн донжийг тааруулан урнаар будаж, үс зүсээ маш сайхан янзалж явах юм. Орчин үеийн цаг хугацаатай уралдсан түргэн хэмнэлтэй, энэ үед эмэгтэй хүний байгалаас заяагдсан уян зөөлөн зан аалийг сонгодог, тэнгэрлэг байдлаар хадгалан үлдсэн япон эмэгтэйчүүд бас нэг гайхамшиг бус уу.
Япон хуанли, кино, зар сурталчилгаанд гардаг азийн гоо сайхны оргил болсон охид нь тусгай орд харшид суугаад олны дунд гудамжаар явдаггүй шиг сэтгэгдэл төрүүлнэ. Манай хотын гудамжаар гунхах энгийн охид, японы гудамжинд таарсан олон охидоос илүү цэвэрхэн, будаг шунх, хувцас гоёлын донжыг тааруулбал бүр гараад өгмөөр санагдсан шүү. Үнэнийг хэлэхэд монгол охид илүү нуруулаг, царайлаг юмаа.
Энд хэдхэн хоноход япон эмэгтэйчүүд дорд үзэгддэг юмуу даа гэсэн сэтгэгдэл төрлөө. Япон эх хүүхдээ нуруундаа үүрээд, гартаа ууттай зүйл бариад зүтгэж байхад, нөхөр нь хажууд нь гар сул эсвэл нуруу үүрэн алхах нь нэн гайхалтай. Ширээнд эмэгтэйчүүд эрчүүддээ янжуурын галыг асааж өгч ч байх шиг, архи дарс эмэгтэй хүн хундаглах ч бүр хэвийн үзэгдэл. Үүд хаалга онгойход эрчүүд эхэлж ороод, эмэгтэйчүүд араас нь даруухан дагалдах жишээтэй.
Эрт цагт эрчүүд нь аян дайнд голдуу яваад эзгүй байхад, монгол эмэгтэйчүүд аж ахуйгаа хөтөлдөг, түүнчлэн нүүдэл суудал хийхэд эр эм хоёул зэрэг хөдөлж байж амждаг зэргээс улбаалан нүүдэлчин удамтай монгол эмэгтэйчүүд хэзээнээсээ эдийн засгийн хувьд хараат бус шахам, эрх тэгш байсан гэхэд болно. Монгол эрчүүд эр хүнтэй эн чацуу хэмжээнд бүсгүйчүүдээ “ажиллуулж элдэж зардаг” ч, оросын нөлөөнд далаад жил байхдаа нэлээд европжсон гэсэндээ “джентельмен” зан гарган хаалга үүдээр урдуураа оруулан, архи дарс эхлэн хундаглаж, тамхи асааж өгөх зэргээр аягладаг. Улаанбаатар хотын гудамжаар яваа залуу хосын эрэгтэй нь голдуу хүүхдээ тэвэрч явдаг.
Монголд “сайн хүн явснаа, муу хүн идснээ” гэдэг үг бий. Би идсэн ууснаа дурсахгүй байхын аргагүй. Тэгээд ч хэлтэй улсууд хэлэлцэж байхад, хэлгүй би хоол эргүүлж байсан болохоор, цайллага дайллага миний хувьд бас чухал зүйл байв.
Япон хэв шинжийн намхан явган ширээтэй ресторанд аятайхан сууж, боловсон царайлах нэн хэцүү. Эрэгтэйчүүд завилан, эмэгтэйчүүд сөхөрч голдуу суух юм. Иогийн дасгал хийж буй мэт хоёр шилбэн дээрээ биеийн жинг төвлөрүүлэн, нуруугаа цэхлэн, нүүрэндээ ялдам инээмсэглэл тодруулан олон цагаар суух нь махлагдуу над мэтийн хүмүүст тун амаргүй даваа. Аавын оюутан ахуйн найз Сүзүки сан гэргийн хамт, бас хамт сурч байсан гэсэн нэр нь санаанд үлдээгүй уран зураг сонирхогч найз нар нь япон хэв шинжийн далайн амттаны ресторанд урьлаа. Элдэв чамин хүнсэнд төдийлөн дурладаггүй, жинхэнэ монгол ходоодтой би бээр аавын нэр нүүрийг бодоод, далайн хорхой шавьж, загас зэрэг далайн хүнсийг баатарлагаар цааш харуулан намхан ширээний ард тэвчээр гарган сууж байв. Гэтэл хэлбэрийг нь алдагдуулалгүй, сайхан улбар шар болтол шарсан загасны “араг яс” дээр нь залсан, нэгэн болгосон томоохон загас  авчраад өмнө барьж байна. Энэ л их сайхан эд гэж байгаа бололтой. Өөрсдөө тэр яснаасаа амтархан идэж үзүүлээд ид гээд болдоггүй. “За энэ ч ёстой бардаггүй даваа” гэсэн байдал миний царайд илрэв бололтой. “Ээж чинь дан түүхий загасаар хийдэг “сүши” гэдэг хоолыг хүртэл идэж байсан. Үгүй, чи ядаж амсаач” гээд аав шивэгнэж гарав. Манай зарим монголчууд тарвагны боодогт их шимтдэг, экзотик юм гээд гадаадынханд амсуулах гээд дайраад байдаг. Их өвөрмөц хачин ч гэх үү амттай эд. Жишээ нь би тарвага идэж чаддаггүй. Францууд хөгцтэй бяслаганд их дуртай юм билээ. Манай хөдөөний малчдад идээний дээжээ гээд өгвөл дургүйцэж болзошгүй. Соёлын цочрол гэдэг билүү. Өөрийн дуртай зүйлээрээ энэ мэтчилэн өөр соёлын гадаад хүныг дайлдаг, идүүлэх гээд шахаад байдаг тухай өөрийн эрхгүй санаанд орж билээ. Загас гэснээс, шашнаас улбаатай гэхүү, дээр үед урт наст амьтны амийг таслахгүй гээд монголчууд хүнсэндээ загас огт хэрэглэдэггүй байсан үе бий.
Биднийг тэнд хэд хонох хугацаанд жолооч эсэхийг мэдэхгүй нэг эр жолоо мушгиж байлаа. Ямар албан тушаалтай юү хийдгийг мэдээгүй өнгөрсөн. Хөнгөн шалмаг, дунд хирийн насны тэр хүн бидний зургийг голдуу дарж өгнө. Нэг удаа түүнийг зурганд оруулах санаатай би зураг дартал, тэрээр тахимаараа хөлөө нугалж бусдаасаа толгой намхан болдог байна . Манай гурван өвгөний нас сүүдрээс сүрдэн хүндэтгэл үзүүлсэн үү? Япончууд буддын шашны бурхан дүрслэх тигийг ингэж алхам тутамдаа баримталдаг улсууд уу? Мөхөс би ухаарсангүй. “Бурхан багш Буддаг 120 хуруу өндөртэй, түүний гарын хоёр шавийг тэдэн хуруу өндөртэй зурж болно” гээд мань мэтийн энгийн улс дүрслэгдэнэ гэвэл жижгэрсээр хумхийн тоос шиг бараг харагдаж үзэгдэхээргүй нарийн тиг байдаг даа.
Ерийн өндөр ширээ сандалтай ресторанд хоолны захиалга авахаар орж ирсэн зөөгч залуу, мөн л нарийн бичиг охин шиг сөгдөж суугаад захиалга авч байсан. Хүн гэж муухай шүү, хүний бөхөлзөхөд амархан дасч байнаа. Эрхэм зочдын тусгай өрөөнд байгаад тэгэж байгаа юм болов уу гэсэн шиг хальт бодоод, гайхаж цочихоо больчихсон сууж байж билээ. Ямар ч гэсэн япон хүн нийгэм дэх өөрийн байр сууриа сайн мэддэг бололтой.
Акио Морита “Японд үйлдвэрлэв” номд “Японы нийгмийг нэгэн том хэнгэрэг гэвэл хүн бүр өөрт ногдсон тэр жижиг хэсгийг зохих ёсоор сайн дэлддэг” гэсэн санаа байдаг. Япон хүн ямар нэг ажил мэргэжилд ул суурьтай суралцан, бүх насаараа сурсан мэдсэнээ гүнзгийрүүлэн сайн эзэмших бөгөөд түүндээ хосгүй болохыг эрмэлздэг нь япон хэв шинжийн сэтгэлгээ. Мэргэжлээ эцэг нь хүүдээ өвлүүлнэ. Хүү нь гэр бүлийн уламжлалт бизнесийг шинэ шатанд улам боловсронгүй болгохыг чармайна. Хүн ер нь чаддаг юмаа л сайн хийх ёстой юм байна. Хадгалах, хэмнэх, хичээх, бүтээх гэсэн уриа нь Японы хөгжлийн тулгуур хүчин зүйл нь гэнэ. Хүмүүсийн харилцаа,ажилсаг чанар, ажлын зохион байгуулалт, соёл гээд япончуудаас суралцах зүйл их.
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com8tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-9414075788062688322011-10-09T23:23:00.000-07:002011-10-09T23:24:27.739-07:00ЦэцэгсХаранхуй гэж байгаагүй бол гэрэл гэдгийг төсөөлөхгүй, гуниг гэж байгаагүй бол баяр гэдгийг ухаарахгүй, зовлон гэж байгаагүй бол зол жаргалыг бүрэн амтлахгүй. Үүнтэй нэгэн адил эмэгтэй хүн байхгүй бол эрэгтэй хүн байхгүй, эрэгтэй хүн байхгүй бол эмэгтэй хүн байхгүй буюу эрэгтэй эмэгтэй нь салгахын аргагүй нэгэн цулын хоёр тал билээ. Гэтэл “эр хүн сайн бүгд жигдэрсэн бурхны бүтээл, эм хүн бурхан багш бодлогширч суухдаа санаандгүй бий болгосон алмайрал алдааны үр дүн” мэт үзэх нь элбэг. Түүхийн сурвалж бичигт “хацар гоо охидыг хаман авав,” “талийгчийг оршуулахад татвар эмсйиг хойлголдог”, “эмийг хүсэх нь эрийн ёс, эрийг шүтэх нь эмийн ёс” ч гэх шиг эд агуурс, элгэнд наалдсан дэлүү мэт эмэгтэйн тухай хааяа нэг хальт дурдах төдий.
Эр эмийн ёсийг нэг удаа гүйцэтгэхэд ялгарах гурван зуун далаад сая эр бэлгийн эсээс өндгөн эм эсэнд дөнгөж тал нь эндэлгүй  мэнд ойртон очдог. Тэднээс зөвхөн “эрэлхэг ганц” нь амьд үлдэх хувьтай бөгөөд тогтсон үр ямар хүйстэй байхыг тооцоход бэрх тохиолдол гэнэ. Хүмүүний удмын учиг эр эм хоёул хүчин зүтгэсний дүнд тасардаггүй аж. Төрж мэндлэхээсээ өмнө үй олноороо эрсддэг болоод хөөрхий эрчүүд энэ ертөнцөд хүн болон тэр тусмаа эр болж мэндэлвээс тэнгэрийн умдагийг атгасан мэт сагадаг болой. Үүнийг ойлгоод эмэгтэйчүүд тэдний омголон дээрэнгүй занг нь огоорон ойчиход нь олбог болж, босоход нь таяаг болж эх нь болон энхрийлж, эхнэр нь болон тойлж, янаг нь болон ялдамсаж иржээ.
Байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэж, үхэх сэхэхийн зааг дээр амиа зогоож байхдаа өөр хоорондоо шөргөөцөлдөх завгүй балар эрт цагт хүмүүн гэгч эхээ мэдэхээс эцгээ оноож чаддаггүй байв. Тэр цагт амьдрах аргыг заагч нь эм сүвт байж эхийн эрхт ёс ноёлж байв. Бүтээсэн зэвсэг нь улам боловсронгүй болж байгалийг эрхшээх тутам, хүмүүсийн дунд зөрчил хүчирхийлэл буй болж эхийн эрхт ёсны анхны ардчилал, эрх тэгш ёсон таягдан хаягдсан гэх. Эцгийн эрхт ёс ноёрхох болж эмэгтэй зөвхөн нөхөн үржихүйн зэмсэг төдий үзэгдэн элдвээр дарлагдсаар эдүгээ хорьдугаар зуунд л хүн зэрэглэлд дэвшсэн хөөрхий нэгэн амьтан.
Нийгмийн амьдралын олон салбарыг хүн төрлөхтөн хөгжүүлвэй. Оюун хүч, ур авьяас шаардсан шинэ салбар нээгдэх бүрийд эмэгтэйчүүд оролцох нь хориотой байлаа. Ганцхан салбарт ярихад, зөвхөн эрэгтэй хүн бүжигчин, жүжигчин байх эрхэм хувьтай байжээ. Мянга гаран жилийн тэртээ Энэтхэгээс уламжлан Төвдөд үүссэн цам хэмээх шашны багт бүжигт зөвхөн эрэгтэйчүүд бүжиглэдэг хатуу дэг жаягтай байв. Таван зуун жилийн тэртээ алдарт Шекспир амьдарч, мөнхийн бүтээлээ туурвиж байсан Англи оронд эмэгтэй хүний дүрийг эрчүүд гаргадаг, жүжигт зөвхөн эрэгтэй хүн тоглодог цааз хуультай байж, энэхүү хуулийг зөрчсөн театр шууд хаагддаг байсан тухай түүх өгүүлдэг. Эртний уламжлалаа хүндэтгэн одоо ч эмэгтэй хүний дүрд эрэгтэйчүүд тоглодог японы Но, Кабуки театрын тоглолтыг гадаадынхан байтугай орчин цагийн япончуудад хүртэл ойлгоход хэцүү гэх. Тайз дэлгэцийн урлаг өнөөдөр олон мянган эмэгтэйчүүдийн алдар цолд хүргэдэг салбар болсон тул эмэгтэй хүн жүжигчин, бүжигчин байж болдоггүй ёс дэлхийн нийтийн чанартай байсан гэдэгт одоогийн хүүхдүүд бараг итгэхгүй биз.
Эмэгтэй хүний эрх чөлөөг дэлхийд хаа сайгүй хязгаарлан гутааж байсан юм. Дундад зууны Европт рыцарууд аян дайнд мордохдоо “ариун бүс” гэгч тамтай хар төмрөөр “хайрт” хүүхнээ цоожлоод явдаг байжээ. Ийм бүсгүй түлхүүрийн эзнийг хүлээж өөр эртэй хавьтахгүй “үнэнч” байх агаад, тусгай домбонд ихэд бэрхшээлтэйгээр өтгөн шингэнээ суллан зовж байжээ. Одоо тэр бузар бүс музейн үзмэр болон хөглийж,  орчин цагийн хүүхдүүдэд түүнийг ямар учраас яаж хэрэглэдэг, хэрхэн ариун цэвэр сахьдаг байсан талаар ойлгуулах гэж музейн ажилтнууд аргаа барна. Хятадуудад “шувуун хөл”-тэй бүсгүй гоо сайхны дээдэд тооцогддог байсан гэнэ. Тав зургаа орчим насны охидын хөлний эхний үеийг дотогш хуга нугалан давстай нойтон бөсөөр хэд хоног орилуулан чарлуулан боож хөлийнх өсөлтийг зогсоодог байжээ. Биеэндээ тэнцээгүй жижигхэн хөл гоо үзэмж нэмэх нь юу л бол. Харин  “шувуун хөл” дээр хол явж чадахгүй, дургүй эр нөхрөөс дутааж чадахгүй, эрх чөлөөний далавч ургахгүй нь лавтай. Дээр үед манайд байсан нутгийн хятад наймаачдын “шувуун хөл”-тэй эхнэрүүд монголын ширүүн салхинд хийсчихгүйн тулд, хашаа түшээд өчүүхэн хөлөн дээрээ дэнжигнэн зогсож байдаг сан гэж эмээ маань ярьдаг байлаа.
Анхны бөө нар нь голдуу эмэгтэй удганууд байсан төв Азийн нүүдэлчдийн дунд эхийн эрхт ёс нэлээд хожуу халагдсан гэх үндэслэлтэй. Арван долдугаар зуунд хорьсон дээдсийг таалал төгсөхөд татвар эмсийг хамт хойлголдог бөөгийн зэрлэг ёсийг эс тооцвол эмэгтэйчүүдийг Монголд онцгой гутааж байсан баримт ховор. Эмэгтэйчүүд эрчүүдтэй хамт мал аж ахуй эрхэлж, гар урлал болон чимэглэх урлалыг мөр зэрэгцэн бүтээж иржээ.
Монголчууд хүн дуурайдаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой байхдаа хүчирхэг байв. Өнөөдөр хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахад гаднаас суралцах төдийгүй өөрийн унаган дүр төрхөө олох хэрэгтэй санагдана. Түүх соёлын өв уламжлал дөнгөж сэргээгдэх шатандаа, шинэлэг онол, итгэл үнэмшил хараахан төлөвшөөгүй эдүүгээд хүмүүсийн сэтгэл зүйд хоосон зай гаран нийгэм бүхэлдээ ёс суртахуунаар доройтон хөхний томоороо уралдаад, хөнжлийн халуунаар сонин гаргаад, үйлс нь өөдрөг нэгнийгээ үндэсгүй гүтгээд, айх ичих юмгүй ой гутмаар болж байна. Хүмүүн биднийг цэцэгс, нийгмийг газар гэвэл, манайд хөрсний эвдрэл явагдан хог ургамал, махчин ургамал ихсэх төлөв илрээд байна. Ийм хөрсөнд эм хүний хийх хийхгүйг хийх этгээд хачин бүсгүйчүүд төрнө.
Уулын жалга, хонхор газар болон зам дагуу ургах урт иштэй, товч мэт ганц цэцэгтэй ургамал “зангуу” гэдэг нэртэй. Үр нь ямааны толгой шиг хэлбэртэй тэрүүхэндээ бяцхан “эвэртэй”-өргөстэй тул юманд наалдан холоос хол аялан хаана ч хамаагүй хүрч, эрээ цээргүй ургах тул иймхүү зангуу гэжээ. Дашрамд дурдахад бөөр давсагны эмгэгд энэ ургамал тустай гэх.
Нөхөр тойлж, хүүхэд өсгөх завгүй өдөр шөнөгүй “биеийн таашаал” заран амьдрах эмс хажуугаар өнгөрөх эр бүрийг өдөж, зангуу мэт зууралдан, бараан захын борлогддоггүй бараа зарах мэт ..ээс буулаа ...тэдэд авчих гэж часхийнэ. Ийм өвөрмөц үнэр амтанд дурлах зарим эрчүүд “хүний арилжаанд” оролцон, хэтэвчээ нимгэлэн мансуурна. Зарим янхан бүр “экспорт импортын бараа солилцоонд” оролцоод зөвхөн ногооноор гульгана. Хормойн дон, мөнгөний шуналаас ийм замд орсон эмэгтэй янхануудын өчүүхэн хувийг эзэлдэг гэх. Ихэнх нь бүтэлгүй дурлал, зоддог зэрлэг архичин нөхөр, өөрөө хүүхдээ тэжээхээс аргагүй зэрэг хүнд хэцүү амьдралаас болж, өөрөөр хэлбэл тэдэнтэй учирсан эрчүүдийн арчаагүй өөдгүй зан тэднийг буруу замд түлхдэг гэсэн судалгаа байдаг. Тэгээд ч эрчүүд янханд очдоггүй сон бол эрэлт борлуулалтгүй энэ салбарт хүчээ сорих тийм бүсгүй байхгүй байсан биз ээ.
Улаан халзан ил задгай бөгстэй, нүүрэндээ үстэй сармагчинд ичгүүр гэж байхгүй. Хүний үр ичдэг чадвараараа адгууснаас ялгарч тэр чинээгээрээ хөгжиж дэвшиж ирсэн. Зарим эмс урд төрөлдөө халуун орны сармагчин байж, монгол эмэгтэй болон төрөл арилжсанаа үе үе мартах бөгөөд цайны газар аяга тагш юм уухаар орсон хүмүүсийг амар тайван байлгахгүй дотоожоо тайлж шидэн шалдрах хуучтай. Хүн зоныг айлгаж ичээчихээд “өвлийн лянхуа цэцэг”, “тайчих урлагийн хатан хаан” ч гэх шиг алдар цол хүртэнэ. Цөөрмийн булингартай усанд ургадаг лянхуаг шашны урлагт хүмүүний зовлонг нимгэлэхийн төлөө бясалгал хийж гэгээрсэн бодьсадва, бурхадын суудалд билгэдэж ирснээс бус бусармаг үйлстэй эмсэд зээлдүүлж байсангүй. Монголчууд өөрийгөө зарах байтугай өрөм ааруулаа үнэлэхээс ичдэг, нэрэлхүү ичимхий сайхан улс билээ л. Монголчууд юм мэдэхгүйгээсээ ичдэг, эвгүй зан гаргасан хүний өмнөөс хүртэл ичдэг ард сан.
Намгархаг газар ургадаг, гоёмсог хөхөмдөг ягаан цэцэгтэй, том далбагар шар навчаараа эргэн тойронд нисэх шавьж, эрвээхэйг эргүүлэх мэт найган гунхах “тосондой” бол махчин ургамал. Навчин дээр нь усны дусал мэт бөнжигнөх хүчиллэг шүүс нь цангаагаа гаргах гэсэн гэнэхэн шавьжийг инээмсэглэн мишээн даллана. Түүнд шимтэн буусан хөөрхий шавьж “цай” бус “цавуу” болохыг мэдээд сугарч алдуурах гэж тийчлэх тутам улам бүр наалдан, ургамал навчаа хумин битүүрнэ. Хэд хоногийн дараа “тосондой” нар даган навчаа аажмаар тэнийлгэхэд, шавьжнаас хальс л үлдсэн байх ба дараагийн олзоо хайсан ургамал юу ч болоогүй мэт гоо үзэсгэлэнгээ гайхуулан ганхана.
Элдэв зусар үгээр зулгуйдан аавын хүүг уургалан авгай алдрыг хүртэнгүүт төрөл арилждаг, сэтгэл гээч эрдэнэгүй төрсөн ховст эмс байх нь өнөөх махчин ургамал “тосондойг” эрхгүй санагдуулна. Тосондой нар дээр үед цэргийн жанжин, ноёд, худалдаачдад нүд унадаг байж. Сонжих, сонгох эрхгүйн учир нэг их гаарч чадаагүй гэнэ. Социализмын ялзарсан хөрсөнд тосондойнууд олноор үржин, монголын хүн амын багагүй хувийг бүрдүүлдэг “дарга” давхаргын эрс тэдэнд олзлогддог байв. Тосондой-авгай “хотын намын хороо байхад чи муу хаачив" гэж шилбүүрдэн сэтгэл нь хөрчихсөн нөхрөө хүчээр тогтоон “тамын жаргалд” умбана. Ардчилал зах зээлийн өнөө үед толгойтой бүр “тосондой” болох дөхөөд, ашигтай албан тушаалтан болон шинэ баячууд маань тэдний тоосонд дарагдаад “сүүлт од” мэт хөөрхий. Хүн гэж сонин амьтан шүү. Эрт цагт эмэгтэй хүн хайр сэтгэлээрээ ханиа сонгож чадахгүй, хүчээр богтлогдон айлын бэр болон хадмын өөдөөс эгц харах эрхгүй байхад, хоосон ч болов хайрт хүнтэйгээ амьдрахсан гэж мөрөөддөг байжээ. Одоо хайр сэтгэлтэй хүнтэйгээ суугаад хоосон гараанаас амьдралаа эхлэх зүрхгүй, өөрөө өөрийгөө мөнгөнөөс богтлон бэлэнчилдаг болж дээ.
“Эм хүний үс урт, ухаан богино” гэдэг үгэнд зарим бүсгүйчүүд ихэд эгдүүцдэг бололтой. Эр хүн шиг пинтүү халимаг тавин ухаалаг гэдгээ илэрхийлэх бөгөөд , “суут” нэг нь бүр мулзан болтол үсээ хусч нэвт гэгээрснээ харуулна. Үс, хувцасны хэв загвараар ухаан үнэлдэг шинэ онол шүн гарсан юм даг аа.
Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан,
Хөөрөө болов уу яагаа бол
Хөөрхий намайгаа зовоосон юмсан,
Жаргаа болов уу яагаа бол
гэж ардын дуунд дуулдагчлан, нөхөр нь өөр эмэгтэйд сайн болоод өөрийг нь орхиж байхад, алтан үрээ хайрласан хөөрхий минь гэж араас нь цацал өргөн, сэтгэл нь хоргодон санаа зовсоор үлдэх сүүн цагаан сэтгэлтэй бодь нэгэн бас байнаа.
Хөвсгөл, Хангай, Алтайн өндөр ууланд ургадаг байгаад, одоо зөвхөн Отгонтэнгэр ууланд ургадаг “Вансэмбэрүү” гэж гайхалтай эмийн ховор ургамал бий. Шим бүрдэж, ургац гүйцсэн “Вансэмбэрүүг” монголчууд дээр нь майхан барьж ихэд сүслэн нандин ёс төртэй түүдэг уламжлалтай. Домог өгүүлрүүн: “Үхлийн шарх олсон баатар ухаан балартан удтал хэвтээд, нэг ухаан орохдоо хажууд байх өндөр бүдүүн иштэй улаан шаргал шүүслэг цэцгийг авч шимжээ. Унтаж байгаад дахин сэртэл цус тогтон, өвчин намдаж, бие нь хөнгөрсөн байв." Авьяас чадвар, оюун ухаанаараа цоройлон гарсан эмэгтэйчүүдийг вансэмбэрүүтэй зүйрлэмээрээ.
Цэцэг болгоны орчинтойгоо зохицон тэжээл авах арга, өнгө тунамал чанар, анхилуун тансаг үнэр, анагаах чадвар гээд хүмүүнд өгөх таашаал, ашиг тус өөр өөр. Сүү шиг сэтгэлтэй, сүрхий зальжин, хашир нь дэндсэн, хайнга гэнэн, аальгүй сээтгэнүүр, айхтар намбатай гээд ааш араншингаараа баахан ялгаатай бүсгүйчүүд маань амьдрах ухаан, эрчүүдийн эвийг олох арга мэх нь бас өөр өөр.
Мэргэжил мэдлэг, ажилсаг сайхан чанараараа гайхагдан эрдэмтэн, эмч, багш, бизнес эрхлэгч,оёдолчин, хатгамалчин, зураач, тогооч, ногоочин, тариачин, саалчин, тэмээчин, төрийн түшээ гээд олон бүсгүйчүүд айл гэрийн ачаанаас үүрэлцэн сайн эх, сайхан хань байж эгэл сайхан амьдарсаар насыг элээдэг. Өндөр газар ургадаг тул нам газрын зонд ховор нандин цэцэг гэж эрхэмлэгддэг, монголын өндөрлөгийн хаа сайгүй ургах “цагаан түрүү” буюу edelweiss хэмээх жижигхэн цайвар саарал цэцэгтэй ч юмуу, эсвэл ишийг нь зүсэхэд сүүл өөх мэт цавцайж, сүүн цагаан шүүс бурзайж байдаг говийн бужгар улаан “гоёо”-той монголын эгэл олон сайхан бүсгүйчүүдээ зүйрлэж болмоор.
Түүхэндээ дайнч зэрлэг гэгдэж байсан монголчууд харин хүүхнүүддээ “төмөр дотоож” өмсүүлсэнгүй, гоё болгох гэж хүзүүгий нь сунгааж, хөлий нь агшааж зовоосонгүй, нүүрий нь бүтээж цэвэр агаараа харамласангүй. Хүүхнүүдээ цэцэг шиг цэвэрхэн гэж дуу хуурандаа магтдаг билээ. Аз буян дэлгэрч ариун ёсон цэцэглэхийн билэг тэмдэг цэцгийг “өлзийт найман тахилдаа” багтаадаг заншилтай. Манайхан сүргийн бүтцээ сайжруулна, хадгална гэж их ярьдаг. Тэгвал “цэцгийн бүтэц”-дээ анхаармаар болжээ. Монгол бүсгүйчүүл бүрэг ичимхийгээсээ болоод хохирч байсан цаг бий. Гэтэл одоо эртний уламжлалт цэвэр ичимтгий зангаа сэргээмээр болсон шиг.
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com9tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-8039234878886069502011-09-17T01:59:00.000-07:002011-09-17T02:00:28.027-07:00Ямар хот цогцлуулах
Прагад 1968 онд оросын цэрэг хүчээр орж ирэхэд олон хүмүүс баруунд дүрвэж гарсан. Тэдний дотор дэлхийн дахинаа алдартай зохиолч, зураач, уран барималч зэрэг олон сэхээтэн байлаа. Чехэд төрсөн, 1968 оноос Англид ажиллаж амьдарч буй архитектор Ян Каплицки ирээдүйд чиглэсэн уран барилгын футурист урсгалыг үүсгэгчдийн нэг. Түүний төслөөр олон улс оронд барилга баригдаж, уран барилгын олон улсын нэр хүндтэй шагнал удаа дараа хүртэж байсан нэгэн. Каплицкийн Прага хотын улсын номын сангийн барилгын төсөл ихээхэн маргаан шуугиан үүсгэлээ. Хэт орчин үеийн шийдэлтэй энэ төсөлд чехүүд "наймаалж" (The Blob or The Octopus) гэсэн хоч нэр өгөөд, эргэн тойрны байр байшинтай зохицохгүй хотын түүхэн хэсгийн өнгө төрхийг эвдэх нь гэж эрс дургүйцсэн, дэмжсэн хэсэг үүсч хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хэлэлцүүлэг болж байлаа. Олон улсын архитекторчдын холбооноос зарласан нэр хүндтэй байгууллага баталж сайшаасан төсөл шүү дээ. Барилга барихаар хараалсан газар нь хотын зүрхэн төв ч биш. Энэ барилга яг энд баригдах эсэхийг одоо хэлж мэдэхгүй. Хотын захиргаа, нийт ард түмэн хотын үзэмж, түүх дурсгалдаа хэрхэн хандаж байгаад асуудлын гол нь байгаа юм.
Чехүүд зөвхөн эртний барилгаа эрхэмлээд орчин үеийн барилга огт барьдаггүй гэвэл, үгүй. Прагийн хотын төвд хуучны барилгуудын дунд байх "Бүжиж буй байшин" (Dancing Building) хамгийн орчин үеийн содон дизайн шийдэлтэй гэж 1996 онд дэлхийн шилдэг уран барилгаар шалгарч байв. Чех архитекторч Владо Милунич, америк архитектор Франк О Жери нарын зургаар босгосон бүжиж буй байшинг дайны үеийн алдарт бүжигчин хос Фреда, Жингэр (Freda Astaira & Ginger Rogers) нарт зориулжээ. Цонхнууд нь дээр доор хана нь нугарч мушгирсан энэ өвөрмөц барилга өндөр намаараа ч өнгө будгаараа ч ойр хавийн барилгатай зохицож байдаг нь гайхамшигтай. Ойр хавийн гэхэд хэцүү бүр ханаараа нийлсэн байшингуудаас этгээд сондгойрохгүй нь сонин. Ийм орчин үеийн шил метал болсон барилга болгон хажуу хавиргынхаа хуучны барилгатай тэр бүр зохицдоггүйн нэг жишээнд бол хотын төвийн На Прикопе гудамжинд байх Мислбек худалдааны төвийг нэрлэж болно.
Прага хотын төв гудамжыг Вацлавын өргөн чөлөө гэдэг. Үндэсний сэргэн мандалтынхан зуугаад жилийн өмнө Вацлав IV-н морьтой хөшөөг гудамжны эхэнд залсан байдаг. Гэтэл ардчилсан хувьсгалын дараа уран барималч Давид Черни дөрвөн хөлийг дээш харуулсан морин дээр ариун Вацлавыг залсан хөшөө босгожээ. Уран барималч ямар санаа илэрхийлсэн талаараа ганц ч үг унагаагүй. "Уламжлалт үнэт зүйлс ул боллоо буюу жигшдэг юмс зэрэг дэвшиж, эрхэмлэдэг зүйлс таягдан хаягдлаа", "хөл нь дээш харсан морин дээр суугаа хүн бол ардчилсан хувьсгалын дараах анхны ерөнхий сайд асан, өнөөгийн ерөнхийлөгч Вацлав Клаус" гэх зэрэг таамгийн янз бүрийн бор шувуу нисдэг. Энэ хачин хөшөө Вацлавын өргөн чөлөөнд ориг хөшөөнөөс нэг их холгүй хэдэн сар байлаа. Дараа нь Шинэ хотын Люцерна пассажт оруулсан. Үхрийн галзуу өвчин гараад баахан үхэр алж устгал хийсний дараа, хүний хувиа бодсон зэрлэг авирыг эсэргүүцсэн залуу барималчид нэг хэвийн олон үхэр баримал цутгаад, түүнийгээ янз бүрээр будаад тараан байрлуулснаар хотоор нэг эрээн мяраан үхрийн барималтай болчихлоо. Зарим хүмүүс "үхрийн" үеийг фото болгон баримтжуулсан байдаг. Одоо байраа олсон ганц нэг нь л үлдээд бусад нь складад, галерейд очоод харагдахаа больсон. Хэн нэгний бодол уран санаагаар хөшөө, баримал хийдэг. Хаана байрлуулах, эргэн тойронтойгоо утга санаа, өнгө зүс, хийц хэвээрээ зохицож байна уу гэдгээс хамаараад уран бүтээл болгон хөшөө болж урт настай байдаггүй бололтой.
Дөрвөн хөл нь дээш сарвайсан морьтой хөшөө, эрээн алаг үхэр бүгдийг хэн дуртай газраа байрлуулаад, мөнгөн санхүүжилт олдсон гээд онгорхой зай болгонд хэн хүн дуртай барилгаа бариад байсан сан бол Прага хот ПРАГА биш болоод жилд хэдэн сая жуулчин хөлхөж, хэдэн сая ногооноо үлдээхээ болих байсан биз. Дашрамд дурдахад 1,2 сая хүн амтай Прага хотод жилд 4-6 сая жуулчид ирдэг бөгөөд жуулчлалаас ордог орлого үндэсний орлогын багагүй хувийг бүрдүүлдэг байна. Иймээс хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газрыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, үе шаттай тодорхой төлөвлөгөөтэйгөөр эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг тогтмол явуулдаг уламжлалтай. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босог гэсэн тайлалтай нийцэх олон барилга бий. Дээр үеийн хийц маягтай фасадыг хэвээр үлдээж, дотоод заслыг орчин үежүүлсэн барилга алхам тутамд таардаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан хот нийлснээр үүссэн өнөөгийн Прагад готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай танилцах боломжтой тул Прага хотыг уран барилгын 1000 жилийн амьд музей ч гэдэг.
Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат барилгачин Д.Чойжилжав гуай "Өнөөдөр" сонинд
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31082 өгсөн ярилцлагадаа "Анхны ерөнхий төлөвлөгөөг маш мэдрэмжтэй хийсэн. Монгол хүний цусанд байгалиа шүтэх, байгальтайгаа хамт амьдрах үзэл бат шингэсэн байдаг. Үүнийг энэ төлөвлөгөөнд маш нарийн зохицуулж өгсөн. 1954-1957 онд манай анхны архитекторч Чимид гуай, ЗХУ-ын архитекторч Наумовтай хамтарч зохиосон юм. Улаанбаатарыг дээрээс нь харахад монгол гэр шиг харагдахаар зохион байгуулсан. Их сонин философ. Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордонг тойроод Бага тойрууг байгуулсан нь гэр лүү орж байгаа юм шиг харагдаж байхаар бодолцжээ. Нисэх, Их тэнгэрийн ам руу явж байгаа замыг “Та нааш ир ээ” гэсэн найрсаг зангийн илэрхийлэл маягаар байгуулснаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хадаг бариад тавтай морил гэсэн утга санааг илэрхийлсэн гэж билээ. Яваандаа хот өргөжин хөгжихийн хэрээр Төв талбайгаас Богд уулын ам хүртэл цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байдаг юм." гэсэн байна.
Одоо хагас зууны дараа Сүхбаатарын талбай ямар болоод байна. Хуучин Элдэв-Очирын нэрэмжит кино театр байгаад одоо "Хөрөнгийн бирж" болсон барилгатай ижил төстэй хэв загвараар барьсан "Голомт" банкны барилга орчинтойгоо зохицолоо олсон шиг. Орчин үеийн атлаа үндэсний хэв загварыг хадгалсан "Соёлын төв өргөө" харин ч нэг байраа олсон өргөө шиг дүнхийж байдаг. Дуурийн театрын өмнө сайхан цэцэрлэг байлаа. Цэцэрлэг дотор эмнэг сургагчийн хөөрхөн хөшөө байлаа. Одоо цэцэрлэг хөшөө бүгд газрын хөрснөөс арчигдаад оронд нь Шангрела гэнэ үү нэг хачин том барилга босож байна. Улсын филармони, Ленин клуб хоёрын дунд Blue Sky нэртэй шил толь болсон бас нэг том барилга бий болох нь. Нэрийг монголчилбол утга нь гарах ч, дургүйцсэн нийслэлчүүд "заазуур" гэдэг хоч нэр өгсөн нь яг оносон шиг. Төв гудамж руу цүлхийж орсон энэ хачин "заазуур" машин дотор явах хүнийг ч бяц дарах, тасдах гэж буй мэт мэдрэмж төрүүлдэг. 120 мянгатын урагшаа харсан цонхтой нэгэн орон сууцны байрны чанх урд ганц хоёрхон метрийн зайнд цонхны гэрэл хаагаад мангар том барилга баригдчихсан байдаг. Тэнд амьдардаг улсууд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирохоос гадна, монголчууд бид мангар харагдаж нэр хүндээрээ хохирч байна. Ийм гоо сайхны мэдрэмжгүй, хууль дүрмийн зохицуулалт огт үйлчилдэггүй газар шүү гэж гадныханд хэлж, бүр хашгиран зарлаж байх шиг, өмнөөс нь ичмээр. Дан орчин үеийн өндөр байшин дундаа байсан бол эдгээр барилга тэндээ чимэг болохоор эд, одоо харин хотын төвийн шархи сорви мэт харагдана.
Барилга архитекторын улсын бодлого гээч юм байдаг гэдгийг энгийн иргэд мэддэггүй байлаа. Мэдэх ч шаардлага байхгүй байх. Нарийн мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил. Салхины чиг харж, ус, цахилгаан, дулааны шугам сүлжээг бодолцож барилга байгууламжаа хэрхэн хаана яаж өрөхөөс шалтгаалж, хотын амин судас болсон гудамж үүсдэг гэх. Одоо энд тэндгүй барилга хүчээр чихэж бариад энэ судсыг тасалчихаад байна. Улаанбаатарыг харахаар үнэхээр зүрх өвдмөөр болсон болохоор, санаа зовмоор болсон болоод л, амь насанд аюултай болоод байгаа учир мэргэжлийн биш энгийн иргэд энэ тухай өөрийн эрхгүй бодолхийлж байна.
Прага өнөөгийн энэ өнгө төрхөө олох мянган жилийн түүхийн урт хугацаанд хот олон дахин шинэчлэн баригдаж байсан байж таарна. Олон барилга, бүр бүхэл бүтэн хороолол огт үгүй болсон байж таарна. Олон бэл бэнчинтэй хүн гарч ирж ийм барилга энд, тийм орд тэнд барина гэж өрсөлдөж байсан байж таарна. Олон авьяас билэгтэн чамин шинэ хийц, урьд хэрэглэж дадаагүй шинэ материал санал болгож байсан байж таарна. Олон олон төр солигдож янз бүрийн хүмүүс ард олныг, улс хотоо удирдан залж байсан байж таарна. Өөрөөс нь өмнө хийгдэж бүтээгдсэн зүйлийг их бага ямар нэг хэмжээгээр хүндэтгэдэг, хадгалан үлдэхийг эрмэлздэг байсан, авах гээхийн ухаанаар зөв тунгааж байсан болохоор л уран барилгын мянган жилийн амьд музейг бүтээсэн болов уу!
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-87444306903356831502011-09-12T04:21:00.000-07:002011-09-12T04:32:54.433-07:00Грек галууГрекийн галуу бие даагаад замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролдог юм билээ. Сайн галуу муу нохойноос дээр хашаа хороо, гэр орноо хамгаалдаг гэсэн үг үнэн бололтой.gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-81992088369846755352011-08-25T02:49:00.000-07:002011-08-28T05:27:29.599-07:00Зиндаагаар элгэмсэх
Энэ хаваржин зунжин автозамын хөдөлгөөний нөхцөл сайжруулах машин зам өргөсгөх сайхан төсөл хэрэгжиж эхлэв. Засварын үед замын зарим урсгалын хэсгийг түр хугацаагаар хаах ажлын шаардлага гарна. Маргааш биш гэхэд долоо хоногийн дараа арай уужуу замаар явна гэдгээ мартаад тэрхэн зуур ихэнх жолооч нар бухимдаж байна гэж жигтэйхэн.
Явган зорчигчид бөглөөн дунд зам хөндлөн гарах нь амь өрссөн асуудал болон хувирав. Дөчин Мянгатын аптекийн (хуучин нэрээр) гарцан дээр ногоон гэрэл хүлээж зогссон бидний түрүү магнайд ахимаг насны намхан авгай, өндөр шар гадаад залуу зогсож байв. Ногоон гэрэл аслаа. Бид бүгд урагш хөдөлж, аажуу хөдөлгөөнтэй намхан авгай эхний эгнээнээс яах аргагүй сугарч хоцрох нь. Ногоон гэрлийн бараагаар барианаас гарах тамирчин шиг дүүхэлзсэн шар залуу авгайн гарийг шүүрч аваад хар гүйхээрээ замын нөгөө талд гарчихав. Танихгүй харийн хүнд хөтлүүлээд бас гүймээр аядсан авгай:
-"Зам гарах аргаа ч нэг юм мэднээ: Өөрөө зөнгөөрөө өнхөрөөд замын нөгөө талд гарчихаж дийлэхгүй гэж бодож дээ. Цэцэрлэгийн хүүхэд шиг хөтөлж гэнэ. Ийм нарийхан замд гүйдэггүй юм. Өргөн замд бол харин сүүлийн хэдэн тохой газарт шогшиход амжчихна" гээд урсгаж гарав.
-"Эхчүүд хүүхдээ, эрчүүд хүүхнээ нөмөр талдаа аваад, түргэн явж чадахгүй ахимаг хүмүүс таних танихгүй залуусаас зүүгдээд хэдэн метр аюулт зурвасыг давах гэж байхыг Их Дэлгүүрийн урд талд би харсан. Зам хөндлөн гарах энд үргэлж аюултай харагддаг. Явган зорчигч бид нэг тал биз дээ" гэж залуу хариулав.
Хоёр өөр хэлээр ярьж байв ч нэг талынх гэдгээ бүрэн мэдэрч, бие биеэ саадгүй ойлгож байх шиг. Манайд зам хөндлөн гарах явган зорчигч "үргэлжийн аюул"-д байдаг сэтгэгдэл төрдөг. Гарцан дээр "ташираар нь дайрчихгүй байлгүй" гэсэн сэтгэлгээ, сүргийн инстинкт үйлчлэх явганчууд нэлээн хэдүүлээ болж аваад зам хөндлөн гарахаар зүтгэнэ. Энд явган нь явганаа ойлгоно, туслана гэсэн элгэмсэл үүснэ.
Нэг талаас явган зорчигч, нөгөө талаас унаа хөлөглөгсөд замын хөдөлгөөнд оролцож талцаж тоглодог гэвэл эндүүрэл. Манайд машинтнууд унадаг тэрэгнийхээ овор хэмжээ, моторын чадал, үнэ өртөг гээд дотроо бас зэрэг дэвтэй гэж болохоор хэд хэдэн зиндаа үүснэ. Чухам машинтнуудын энэ сэтгэлийн дотоод зөрчил л замын бөглөөний үндсэн шалтгаан болдог гэхэд хилсдэхгүй.
Замын өргөсгөл хийгдсэн Энх тайвны өргөн чөлөөнд таксигаар явж байлаа. Нэгдүгээр төрөх хавьд машины хурд саарсаар, урд явсан машин хөдлөхийг хүлээн мөлхөн аядаж байтал, гэнт нэг томхон машин хажуунаас гарч ирээд хоёрдугаар эгнээнд яваа биднийг мөргөх шахав. Үнэндээ ямар маркийн машин байсныг анзаарах сөхөө байсангүй. Ихэд цочсон бид хоёр хажуу тийш нэгэн зэрэг хартал, буруу үйлдэл хийж замын осол гаргах шахсан түрэмгий этгээд хээв нэг дунд хуруугаа гозойлгон бах тав нь ханасан янзтай байх юм. Цочсон уурласан жолооч залуу хажуу суудлаа даваад онгорхой цонхоор үсрэх шахам бачуурав. Арын суудалд явсан би сарвалзаж:
-"Дүү минь, тайвшир! Аль тэнэг юмыг тэр гэхэв. Орхи цааш нь, бүү тоо! Уурлаж байгаад өөрөө осолд орох нь" гэж үглэн дуулж байтал, ашгүй бөглөрч зогссон машинууд нэг юм хөдөлгөөнд орж, тэнэглэсэн хилэгнэсэн хоёрыг салгав. Би буун буутлаа шугамын радио шиг зогсоо зайгүй жиргэж жолооч хүүг тайвшруулах үйлсэд зүтгэсээр хүрэх газраа ядарч стресдсэн хүн очив.
Хол биш газар хоёр зээрдээрээ жирийлгэх нь унаа унахаас илүү хурдан гээд явган гүйдэг болвой. Их Сургуулийн хоёрдугаар байрнаас урагш эргэх уулзвар дээр хөнгөн осол болсон бололтой хоёр машин хөдөлгөөн хаагаад зогсож байна. Нэгдүгээр эгнээнээс (дүрэм дагуу) урагш эргэсэн хөнгөн тэрэгний бөөрийг хоёрдугаар эгнээнээс (дүрэм зөрчин) эргэсэн нэгэн жийп сэвтүүлжээ. Жийп дугаар хос ес хоёр тэгээс бүтэх содон дугаартай, хамгийн сүүлийн үеийн загвартай, дотроос нь үсэрч буусан эзэд нь мафи маягийн бүдүүн цагаан залуус. Хөнгөн тэрэгний дугаар элдэв бэлэгдэлгүй ердийн дөрвөн өөр тоо, эзэн нь нас тогтсон сэхээтэн байрын эр. Хохирогч эмээсэн байртай. Дүрэм зөрчсөн эдгээдүүд аархуу байртай:
-"Сэв арилгаад будахад хэд гарахыг мэднээ. Элдэв өргөдөл чирэгдэл гээд битгий унжаад байгаарай! Ногооноор одоо шууд төлчихье!" гэж давшилна.
Манайх шиг олон жийп хөлхдөг хот дэлхийд ховор. Бизнес эрхлэгчдээс гадна төсвийн ажилтан, хөдөөнөөс хотод шинэхэн шилжэн ирэгсэд, гадаадад ажиллаж байгаад нутагтаа ирж суурьшигчид гээд олон олон монголчууд жийптэй болжээ. Замын бартаа туулахдаа сайн, хүч чадал өндөр, тэр хэмжээгээрээ бензин түлш их хэрэглэдэг жийп машин засмал замгүй хөдөө газарт л илүү тохиромжтой баймаар. Уул уурхайтай холбоотой, зам гүүр барьдаг, малын түүхий эд боловсруулдаг, аялал жуулчлал эрхэлдэг гээд ажлын шаардлагаар хөдөө явах шаардлагатай хүмүүсийг жийп унахад гайхах юм алга. Хотоос тав арван километр гарангуут бартаат зам эхэлдэг ч манай онцлог нөлөөлдөг бололтой. Хот дотроо л эргэлдэх ажилтай, гэр ажил хоёр нь бараг арав алхаад орчихмоор ойрхон ямар ч машин шаардлагагүй гэмээр хүн ч энэ тэргийг унаж л байх юм. Сайн моринд гар татдаггүй унааны сайнаар гайхуулдаг уламжлалт сэтгэлгээтэй, өвөөгийн азрага түрүү магнай аавын их нас айрагдаж явсан монгол хүний үр ач дөч тавин сая дойлуурын унаа сандайлахгүй яадаг юм гэсэн нэрэлхүү занд жийпсэх гол шалтгаан байх шиг. Ажлын шаардлагаар жийп унадаг, унааныхаа мөнгийг өөрсдийн хүчээр олсон хүмүүс машины гадаад хэв загварт нэг их анхаарал тавьдаггүй. Хахууль голдуу хууль бусаар мөнгө олсон эцэг эхийн эрх танхи хүүхдүүд, гадаад дотоодын баячуудаас мөнгө саадаг охид хүүхнүүд хамгийн сүүлийн үеийн загвартай, өртөг өндөртэй жийп хөлөглөнө. Хүний өөрийн машин хайрлана гэдгийг мэдэхгүй эд нар жолоо барих зуураа хөгжим сонсох, гар утсаар зурвас илгээх, тамхи татах олон үйлдэл зэрэг хийн явах бөгөөд аваарт орвол, хэрэгт орооцолдвол нэр нөлөөтэй ар талтай хэмээн хэнэггүй толгойлж явна.
Нэг өдөр, би хүртэл танилын жийпэнд суугаад Толгойтоос төв орохоор явж байв. Овор хэмжээгээр ялгаатай хоёр тэрэг мөргөлдөхөд бага оврын машин илүү эвдэрч, шүргэхэд бага нь илүү сэвтэнэ гэж боддоггүй жижиг тэрэгний жолооч бас байдаг аж. Том нь жижигтээ биш жижиг нь томоо айлгадаг тохиолдол олон байдаг гэнэ. Нэг жижиг тэрэг жийпийн хамар дээгүүр дүүлэх шахам түрж байна.
-"Үгүй энэ одоо яаж байнаа? Хөнгөн тэрэгтэй байж том машины урдуур цойлоод" гэж гайхвал,
-"Чих л огтолж авахгүй юм бол өөр юмгүй" гээд хэнд ч зам тавьж өгдөггүй баруун солгойгүй гүйцэж улс чинь экселтэнүүд. Эксел экселдээ л зам тавьдаг гэсэн, хэн мэдлээ."
-"Эд нар замын эрлэгүүд үү?"
-"Микроавтобус - замын эрлэг. Микро экселийн урдуур дайрна шүү дээ. Микро харин микродоо зам хааяа тавьдаг гэсэн."
Замын цагдаагийнхан хаа хамаагүй хөндлөн гулд давхидаг микронуудын хөдөлгөөнийг зохицуулж дийлэхээ болиод хотын төвөөр явахыг хориглосон дүрэм гаргаж, нэр хоч өгөхдөө мэргэн ардууд "олби оготно", "нисдэг авс" гэж байхав. Төвөөр явдаг микрогүй болоход олон жолооч ажилгүй болж, тэднийг дахин сургалтад хамруулаад том оврын автобусын жолооч болгосон гэнэ. Урт сунагар том биетэй унаа жолоодож буйгаа тэд үе үе мартаж "микро" араншингаа гаргачих гээд байдаг гэнэ.
Социализмын үед нийтийн тээврийн цорын ганц шахуу хүч байсан "Төв замын түрэмгий улаан" гэх алдартай их оврын автобусын жолооч нар нь суух гэж буй хүмүүсийг нааш цааш гүйлгэж даажигнадаг, билет таслагч нар нь өндөр дуугаар зорчигч олныг захирдаг байж билээ. Хүлээлгэж хүлээлгэж нэг ирэхээрээ, зогсох мэт болоод хүн яг суух гээд бариул руу гараа сарвайж, хаалганы шатанд хөлөө тавихаар өргөх мөчид ухас хийн урагшлаад, тав арван метр яваад зогсчихно. Зорчигчдоосоо бултаж тоглодог, өглөө оройдоо даац хэтэртэл хүн чихээд "суначихдаг" цөөн хэдхэн автобустай байсантай харьцуулах аргагүй автобусын тоо, явдаг чиглэл олшроод удаан хүлээлгэхгүй, ороод шахцалдахгүй сэлүүхэн сайхан болжээ. Замын өргөслөөр автобусын буудал харин явган зорчигчын хэсэг рүү нэлээд цүлхийж ороод, зогсоолд зорчигчоо буулгаж суулгаж байгаа овор ихтэй автобус хөдөлгөөнд орсон бусад тэргэнд саад болохгүй эвтэйхэн болж байна. "Төв замын түрэмгий улаан" гэсэн хуучин цагийн хоцрогдсон тодотголоосоо, том биед нь тохирохгүй "микро" араншингаасаа бүрмөсөн салчихвал автобус шиг сайхан унаа алга.
"Соёлтой баавгай"
http://ganga-cz.blogspot.com/2007/10/blog-post_09.html
"Жудаггүй зан"
http://ganga-cz.blogspot.com/2008/04/blog-post_15.html
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com8tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-77140568447363487912011-06-12T08:09:00.000-07:002011-06-12T11:22:58.236-07:00Хөөрхөн... сайхан?
Урт зэгзгэр хөлтэй, түхгэр цагаан цээжтэй, дэндүү нарийхан бэлхүүстэй уран гоё хөдөлгөөнтэй болохоор гоё биетэй гэхээс яахав. Бодлогоширсон гэмээр гуниг хурсан дүрлэгэр бор нүд, шөнтгөр хамар, дух, чих бүгд зохилдсон юм чинь царайлаг гэхээс яахав. Чехүүд "хэзки" - хөөрхөн гээд байхаар нь толгой дохиод зөвшөөрөөд байдаг гэж байгаа. Англи хэлтнүүд "гүүд лүүкинг" -царайлаг гээд байхаар бас л тийм үнэн гээд бардам байх. Гоё биетэй царайлаг амьтан маань манай нохой. Монголоор нохойг царайлаг гэхэд нэг л биш сайхан гэвэл яадаг бол?
Манайх хоёр жил хагасын өмнө Монголоос тухайлбал Дорнод аймгаас нэг гөлөг авчирсан даа. Одоо нас бие гүйцээд том нохой болсон. Эндхийн богинохон хөлтэй паацагнасан голигор нохдын хажууд анч нохой гэсэндээ гэдэс нь хойш татагдсан, цээж хүчирхэг, туулай зээр хөөгөөд гүйж байхдаа таарсан урт нарийхан хөлтэй. Хашаа гэр манах ёстой амьтан гэхэд тэнэг сайхан зантай. Анхнаас нь муу золигийг ааш муутай болгож хүмүүжүүлэх байж. Хажуугаар өнгөрөх хүн бүрийг сүүлээрээ дохиж мэндлээд, үсэрч харайж уран гоё хөдөлгөөнийг харамгүй үзүүлнэ. Дөнгөж хөлд орж буй нялх хүүхдээс эхлээд, эрүү өвдөг нь нийлсэн эмгэн өвгөн хүртэл хавь ойрын завтай хамаг хүн зон амьтны хүрээлэнгийн үзмэр сонирхох шиг манай гадаа шаваастай, шал дургүй хүрмээр. Зарим нь зайдас, яс, хиам өгч байгаа харагддаг. Ямар нарийхан биетэй, бараг туранхай гэхээс наагуур шогширцгооно. Биднийг нохойгоо хооллодоггүй гээд байгаа юм уу, төрөлхийн тийм галбиртай гээд үг сөрөлтэй биш. Элдэв амин дэмтэй гэх нохойн хорголжин тэжээл голоод идэхгүй. Мах их иддэг монголчуудын хаялаг их тулдаа л, тэжээлд мах яс, ядаж шөлний нитгэл хольж байж идүүлнэ. Бас монгол команд ойлгодог, чех хэл мэдэхгүй гэж гайхаад байхыг нь яана. Манай хөршүүд бидний нэрийг мэдэхгүй. Манай нохойн нэрийг Баагий гэж бүгд андахгүй. Паспортын нэр нь Хойлог л доо, гэртээ бид Баагий гэдэг болохоос. Бид нар хүний нэр тогтоогоод нохойн нэрийг огт тогтоодоггүй гэж байгаа.
Сар хагастай, сүүнд жигтэйхэн дуртай, тав зургаахан кг жинтэй (одоо 26 кг жинтэй), өрвийсэн үстэй, нялх, сахилгагүй амьтан манайд ирж байлаа. Сүүнээс гараагүй нялх өнчин бас эгдүүтэй амьтанд мэдээж хэн ч ширүүлсэнгүй. Гэхдээ нялуурсангүй. Хооллоод, салхинд гаргаад, хааяа дайн болохоос наагуур юм болж усанд оруулаад гэрт нэг буланд хэвтэр бэлдэж өгөөд орхисон. Нохойд хайртайдаа бус хүмүүс балайр гэж хэлнэ гэж эвгүйцсэндээ, бас элдэв бөөс хуурс үржиж магад гэж сэжиглэсэндээ хэвтэрийг нь харин хэд хэд шинэчлэсэн байх. Гэтэл ийм ааш сайтай амьтан болчих юм. Зарим айлын нохой хажуугаар нь хүн өнгөрөх тоолонд хуцаад архираад зогсоо чөлөөгүй ажил албаа гүйцэтгэчих юм.
Гэхдээ зарим төрлийн нохойг үзэн ядна. Гахай нохойны эрлийз гэмээр хачин муухай зүстэй улцан цагаан ягаан зүсмийн нохойг бол нэг нүдээр үзэхгүй муухай хуцаад архираад сүрийг үзүүлнэ. Нэг хөгшин бүдүүн гичий овчаркад бас их дургүй. Тэр дургүй ноход манай хажуугаар сүүлээ хавчаад үтэр түргэн зайлж байгаа юм даа. Бас муурны дайтай давжаа биетэй атлаа дуу ихтэй жижиг нохдыг ёстой нэг үл тоомсорлоно гэгчээр, нөгөөдүүл нь яаж ч байсан тэртээ алсыг ширтээд даан ч нэг тоож харьцахгүй нь инээдтэй.
Эзнийхээ хажууд алхахад нь алхаад гүйхэд нь гүйгээд уяагүй сул хамт зугаалдаг хүмүүжилтэй ноход байх юм. Барилга байшин ихтэй хот газар нохой маань уяагүй урд хойно гарч гүйгээд хамт яваад байдаг болсон. Жаахан зэлүүдхэн тариа ногооны талбай, ой модны ойролцоо, хүүхдийн парк зэрэг онгон байгаль санагдуулсан газар уяагүй явж огт болохгүй нөхөр юм билээ. Туулай хэрэм ямар нэг амьтан энд тэнд хөдлах төдийд агаар цөм зүсч хурдлаад хөөгөөд алга болно. Дорнодын уудам тал нь санаанд ордог юм уу, анч цус нь бургилдаг юм уу бүү мэд. Тэгээд гэрээ олоод ирнэ гэж бараг үгүй дээ. Хаа хамаагүй тэнэж явахад нь хүзүүвчинд байх утсаар хүмүүс ярьж авчирч өгнө. Энгийн ардууд бол яахав, цагдаа олж ирвэл торгууль төлж байж нохойгоо салгаж авна. Хүүхдүүд, нөхөр эрэлд гараад заримдаа олоод ирнэ. Том том дуугарч загинаж байгаа дүр эсгэнэ, ойлгодог эсэхийг мэдэхгүй.
Манай хоёр хүү, нөхөртэй тоглоод үсрээд, хоншоороороо ёвроод, урд сарвуугаа өгөөд их дотносоно. Надад хүрч болохгүй гэдгийг анхнаас нь сайн ойлгуулсан. Ажилд яваад гаднаас ирэхэд баярлаж давхиж ирээд хоёр сантиметр дөхөөд эргээд, хэхэ. Өөрийн биед хүрч болохгүй дэгт оруулчихаад сарьсан хоншоорыг нь няслаад авах, сүүлдэх зэргээр нохойн дургүй юмыг ганц би хийж байхад гал тогооны атаман гэж мэдээд тэвчээд байх шиг, хэхэ.
"Нохой болох гөлөгнөөсөө
"http://ganga-cz.blogspot.com/2008/10/blog-post_22.html
"Дуучин нохой"
http://ganga-cz.blogspot.com/2008/11/blog-post_21.html
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com24tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-87728440517295579442011-06-09T11:21:00.000-07:002011-06-10T08:12:57.532-07:00Цагаан бар
Энэтхэг зохиолчийн "Цагаан бар" (The White Tiger by Aravind Adiga) ном уншаад ийм кастын системтэй оронд ядуу хүн болж төрснөөс адгуус байх нь дээр юм гэж бодох шиг, шороон түмэн хүнтэй улсад газар нь амьд хүний ялгадас шингээж дийлэхгүй, "Ариун" Ганга мөрнөөс эхлээд гол ус нь үхсэн хүний цогцос урсгаж хүчрэхгүй хамгийн бохир, хамгийн өмхий самхай болж буйд харуусах шиг, хүмүүсийн хоорондох харьцааг хараад хүн гээч адгийн амьтан ямар муухай үйл хийдэг юм гэж жигшиж бүр гайхашран шиг болов.
Энэ ном зөвхөн үгээгүй ядуусийн амьдрал харуулсангүй, хахууль гэмт хэргийн сүлжээгээр холбогдсон баячууд улс төрчид, даяаршлагдаж буй дэлхийн эдийн засаг, мэдээлэл технологийн хөгжил, аутсорсинг ид цэцэглэж байгаа Бангалор хот бүгд гарна.
Ядуусын амьдрал ахуйн тухай нарийн ширийнтэй нь бичээд байхаар зохиолчыг ядуусын хороололд өсөж бойжсон болов уу гэмээр, баячууд улс төр технологийн талаар хөнгөн хүүрнээд байхаар дээд кастын гэр бүлээс гаралтай эрх хүү гэж эндүүрмээр, егөөдсөн хөнгөн бичлэгтэй ч цаагуураа бичиж буй зүйлээ ул суурьтай судалсан нь ил. Дашрамд дурдахад зохиолч Энэтхэгт төрөөд Австралид бойжсон, Колумби болон Оксфордийн их сургууль төгссөн, Тайм Файнаншэл Тайм зэрэг нэртэй сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж байсан мэргэжлийн сэтгүүлч, энэ түүний анхны ном юм байна.
2008 оны уран зохиолын шагнал авсан ном билээ. Уншаад үзээрэй.
Эцэст нь хэлэхэд цэлгэр уудам нутагтай эрх чөлөөт Монгол оронд хүн болж төрсөндөө баярлаад ханашгүй.
Энэтхэгт сурч байхдаа М.Отгонпүрэв "Та нар муусайн мэдэхгүй л дээ" хэмээн шүлэглэн бачуурч байсныг улам илүү ойлгох шиг болсон шүү. http://www.otgonpurew.com/2007/12/blog-post.html
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-40480951146229541432011-05-31T04:22:00.000-07:002011-05-31T06:19:48.472-07:00Хүүхдэд барьсан гайхамшигт бэлэг
Хүүхдийн баяраар монголын олон үрсэд "Хөх дэвтэр" хэвлэлийн газар урьд хожид байгаагүй эгнэшгүй жинтэй, оюунлаг, сайхан сэтгэлийн угаас бүтээгдсэн, хамгийн их хөдөлмөр шингэсэн ГАЙХАМШИГТ БЭЛЭГ барьж байна. "Хөх дэвтэр" хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч зохиолч, сэтгүүлч Д.Оюунчимэг гуравхан жилийн өмнө дэлхийн хүүхдийн уран зохиолын өвөөс монгол хэлнээ сорчлон орчуулж нийт 108 боть бүхий "Эрдэнэсийн сан" цуврал гаргахаар төлөвлөж байсан бол одоо 82 ботийг хэвлэн гаргаад хүүхдүүдэд ийнхүү өргөн барьж байна.
Дэлхийн иргэн болон төлөвшихөд олон олон улс орны уран зохиол, үлгэр домогтой зайлшгүй танилцах шаардлагатай тул жинтэй, бага наснаас ном унших дадал суулгах нь оюун ухаан болон сэтгэцийн далайцийг тэлэх тул оюунлаг, бидний хойч үе монголын үр садад оюуны хөрөнгө оруулалт хийсэн  сэтгэлийн хамгийн сайхан тусгал, ийм богино хугацаанд  оюунаа чилээж  гадаад соёлын угшилтай ном зохиолыг монгол соёлд хэрхэн буулгасныг төсөөлөхөд бэрх тул хамгийн их хөдөлмөр шингэсэн гэх байна. Эцэст нь хэлэхэд,  улсын төсвөөс хэнд ямар арга замаар мөнгө олддог болох нь номын мөр хөөсөн монгол хүнд таахад бэрх оньсого болсон өнөө үед энэ том ажилд улсын төсвөөс ганц зоос олдсонгүй, сэхээтнүүд энд тэндхийн сангаас төсөл бичих замаар мөнгө олдог элдэв аргаар явах гэтэл номд олгодог сан байсангүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог гадаадын буцалтгүй тусламж хүүхэд гэсэн малгай дор траншейны гэх тодотголтой хэдээс бусад гэр орон эцэг эхтэйгээ байдаг ерийн хүүхдэд тэр тусмаа номд олддоггүй зарчим үйлчилдэг манай санхүүгийн нөхцөлд ийм том ажлын цаана гарсан нь үнэхээр гайхамшиг.
Номинчимэдийн блогт: "Эдгээр номын олонхийг нь юуны өмнө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номуудын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилдэг зохиолд олгодог Андерсений алтан медальт зохиол бүтээлүүд, зарим Нобелийн шагналтнуудаас ч орууллаа. Сүүлийн 100 гаруй жилийн туршид хүүхдийн шилдэг зохиолын тэргүүний сэнтийгээс шилрээгүй үлдэж чадсан Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери зэрэг цөөн хэдэн аваргуудын зохиолуудаас оруулахыг бас хичээсэн. Дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын их өв сан бүхий улс орнуудаас оруулсан.108 номын 92 нь анх удаа орчуулагдаж буй зохиол бүтээлүүд. Бараг 50 хувийг нь энэ цувралыг анх санаачлагч зохиолч орчуулагч Д.Оюунчимэг орчуулсан. Мөн энэ дашрамд хэлэхэд эдгээр номыг хөрвүүлэхэд гар бие оролцсон ахмад орчуулагч Ц.Даваажав, Д.Баяртогтох, Ц.Сүхбаатар, Ч.Лхагва, У.Нямсүрэн болон мөн Б.Баясгалан, Н.Сүнжээ, Ч.Цэрэндулам, Ц.Цэвэлсүрэн нарт байрлалаа" гэсэн байна.
Одоогоор хэвлэлээс гараад байгаа ная гаран номын талыг Д.Оюунчимэг орчуулсан гэхээр, гурван жилийн мянга гаран өдөрт орчуулсан номыг ноогдуулж үзвэл сар хүрэхгүй хугацаанд нэг номыг хөрвүүлсэн дүн гарна. Тэгээд дан орчуулгаар дагнахгүй, ихэнх орчуулгыг уншиж хянасан хүн нь бас Оюунчимэг, номын чимэг зураг дизайн гаргуулах, хэвлүүлэх гээд аж ахуйн цаг барсан ажил хөөцөлдсөн гэхээр нэг номыг ер нь хэдэн хоногт "машиндсан" бол гэж гайхах шиг. Мэдээж хажуудах хань нь (Номинчимэд) бас номын хүн тулдаа уншилцаж, хяналцаж, зуралцаж тусласан гэдэг. Номоор амьсгалсан энэ хэдэн жилд хэвлэлийн газрын ажлаа зохицуулахаас гадна, гэрийн эзэгтэй хүүхдийн эх гээд олон олон алба амжуулж байсан гайхамшигт монгол эмэгтэйн эрч хүч ажилсаг тууштай чанарын өмнө бөхиймүй.
Хүүхэд насаа эргэн санахуйд, ээж аав бидэнд энэ баяраар элдэв амттан, янз бүрийн тоглоом, ном зэрэг авч өгдөг байв. Одоо чухам ямар амттан идсэн, ямар тоглоомоор тоглосон бэ гэвэл яг таг оноож хэлэхэд бэрх. Аавын маань "Зуун билэг" номыг аялгуулан уншиж өгдөг үдшүүдийг харин санаж байна. Нагац ээж маань юмыг нүдэнд харагдтал дүрслэл сайтай ярьдаг хүн сэн. Эмээгийн "өнгөтөөр" хүүрнэсэн "32 модон хүний үлгэр", "Шидэт хүүрийн үлгэр", "Бичэн багшийн баруун этгээд зорчсон түүх оршвой" зэрэг эртний сайхан үлгэрүүд одоогийн олон ангит хүүхдийн кино шиг сэтгэлд тод үлджээ. Тэр үед одоогийнхтой харьцуулахад цөөн ном хэвлэгдэн гардаг байв. Хүүхдийн ном бүр ховор. Аав номын худалдааны газарт ажилладаг тулдаа сургуулийн насны хүүхэд уншиж болох бүх л номыг бидэнд алгасалгүй авч өгдөг байлаа. Ах эгч бид гурав нэгнийхээ уншиж дуусахыг хүлээж тэвчихгүй, зэрэгцэж суугаад номны эхэн дунд хавийн өөр өөр хуудсыг нэг нь хэвтээ нөгөө нь босоо бариад хүзүүгээ гилжийлгэн хамт уншина. Хүзүү хөшөөд ирэхээр, нөгөөхөө тээршэн боль чи дараа нь унш, чи өөрөө боль гэж хэрүүл болох дөхдөг сөн.
Ном дор мөргөмүй
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com8tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-8402055935575414562011-05-30T05:05:00.000-07:002011-05-30T05:07:28.344-07:00Хөөмийн гайхамшиг
19-10-2007нд "Прагийн Дуу аялгуу" фестивальд оролцсон монголын язгуур урлагийн"Трансмонголиа" хамтлагийн тоглолт үзлээ. Тоглолт Прага хотын төвд загалмайтны шашны Ариун Симон ба Иудийн сүмд болов. Акустик сайнтай тул олон олон тоглолт болдог барокко хийцийн энэ сүмд нүд бэлчээн уран барилгын ур хийц, гоёмсог баримал, тансаг чимэглэлийн угалз хээг орох бүртээ шагшдаг.
Гэтэл манайхны тоглолт эхлэнгүүт шувууны жиргээ, салхины исгэрээ, горхины хоржигноон, хүрхэрээний нүргэлээн, голын хайрга сайрын чулуу үл мэдэг хөдлөх зэрэг байгалийн түмэн өнгийн мянган гайхамшигт авиа танхимаар дүүрч, сүмийн хана хаалт үгүй болон үзэгч сонсогч бид монголын уудам талд очсон мэт болвой. Олон морьтон давхих төвөргөөн, салхи исгэртэл цойлон хурдлах түрүү магнай нүдний өмнө тодрон харагдтал, Монгол нутгийн байгалийн гоо сайханг барин тавин мэдэртэл нь аргил, баргил, цээл хоолойгоор хоршин эгшиглүүлэн хөөмийдөн, морин хуураан хуурдахад танхимд суугаа үзэгчид амьсгалаа даран нам гүм болж тэр гайхамшигт агшинд умбан байвай. Европууд байтугай бид хүртэл тэр шувууг эрэн, морины хүүхдийг мориноосоо унах бий гэсэн санаа зовсон түгшүүртэй мэдрэмж үүсч өнгөлзөж суув.
Сайхан ус мөрөн мяралзаад төвөргөөн, хүрхрээн намдаад ирэхээр сэтгэл тэнийн амс хийгээд, хөөмийлж буй улсаа харвал ээтэн гутал жийсэн, дундад зууны баатруудын хувцастай хүрэн бор царайтай, ширүүн дориун дүр төрхтэй бахь дөрвөлжин биетэй сүртэй улс байнаа. Их хуур татдаг баргил хоолойгоор хөөмийлдөг нөхөр бол бүр аймаар. Түүнийг хөөмийлөөд эхлэхэд тэнгэр эцэг хилэгдэж байгаа ч юм шиг, газар эх гасалж байгаа ч юм шиг. Хүмүүн чи сансар ертөнцийн өчүүхэн нэгэн тоосонцор байгалийн бүтээл шүү, барагтайхан байж аятайхан амьдар гэж далдын нэгэн хүч шивэгнээд ч байх шиг, захираад ч байх шиг өчүүхэн хүмүүн бид агуу их далдын хүчин дор өөрийн эрхгүй хүчин мөхөсдөх хүнд сэтгэгдэл төрнө. Их хуурчийн баравгар том гарын хуруу нь хуурын чавхдас дээгүүр хөнгөхөн гүйж, аялгуундаа уусаад хөгжмийн аясаар нь лагс том биеэ займчуулан үл мэдэг найган их урлагтай эв хавтай тоглоно гээч.
Тэнгэр эцгийг сануулаад байгаа энэ өндөр бор нөхрийн яг хажууд угийн онигор нүдээ зураас болтол сүүмийж байгаад аргил хоолойгоор хөөмийдөж, хуурдаж буй залуу бол яг бөө шиг төрхтэй. Тэнгэр бөө хоёр авцалдаа хэмнэлтэй тоглоно. Бөө маань харин бөөлөхгүй юмаа. Бишгүүрээр гоцлон бид чинь дэлхийн аль ч сонгодог хөгжмийг амьдруулж чаддаг гэдгээ харуулчих бас нэгэн цул авъяас.
Таван залуусын голд суух хэнгэрэг дэлддэг, товшуур тоглодог, лимбэ шиг хулсан хуур үлээдэг, шагайгаар шаргидаг цээл хоолойгоор гоцлон хөөмийлдөг үе үе тайлбар танилцуулга хийдэг нөхөр лав ахлагч нь бололтой. Монголын уужим талын салхины исгэрээ, голын урсгал, шувууны жиргээг голдуу тэр гаргаж байсан байх.
Дээрх гурваас гадна нэг хоёрдугаар морин хуурч хоёр залуу боловсронгүй хөгжмийн зэмсгээр амархан дүрслэхэд бэрх нарийн ая авиаг баргил хоолойгоор хөөмийдөн гаргаж, хуураараа хуурдан хамтлагын гол цөмийг чухам бүрдүүлж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ялангуяа баруун монгол ардын хошин дууг хөөмийлөхөд тайвуухан жонжуулах тэмээн жингийн омбон цомбон ачаа гээгдэх ч гэж байгаа юм шиг ачаатай, малгайгаа хэлтгийдүү духдуулсан хэнэггүй саландуу жинчин халмаг ч юм шиг дүр аяандаа ургаад ирнэ.
Прагад болдог энэ фестивальд дөрөв дөх жилдээ оролцож байгаа „Трансмонголиа“ хамтлагийн залуус жил тойрон Европын орнуудаар тоглолтоо тогтмол хийж олонд соёлоо түгээж явна. Хөөмийчид маань Монгол Германд боловсрол эзэмшсэн мэргэжлийн хөгжимчид, урлаг судлаач нар байв. Тоглолтын дараа куртка жинсээ өмсөөд орчин цагийн төрхөндөө орсон залуус фестиваль зохион байгуулагчидтай англи германаар ярин ажлаа зохицуулж, веб хуудас, цахилгаан шуудангийн хаяг бүхий нэрийн хуудас, СД-д бичсэн бүтээлээ түгээгээд явж байлаа. Орчин үе, уламжлал хоёроо хослуулна гэдэг энэ дээ.
Манай хамтлагийн дараа Прага хотын Градчанск дүүргийн контрабас, хийл, лимбэ, баян хуураас бүрдсэн дөрвөл тоглов. Бах, Моцарт, Сметана зэрэг хөгжмийн сонгодог бүтээл, Чех ардын хөнгөн цоглог аялгуутай олон сайхан хөгжим тоглож, дуу дуулж байх явцдаа, хамтлагийн ахлагч ахмад үеийн лимбэчин үзэгчдэд хандан “та нар минь одоо дэлхийдээ газардаа”, “бид монголын энэ гайхамшигт урлаг шиг содон гоё зүйл үзүүлэхгүй ч нэг ийм дуу тийм хөгжим сонирхуулъя тогтоон соёрхоно уу” гэж эхний хэдэн дуу хөгжмийн завсар хооронд үргэлж уриалан хэлж байж хөөмийгөөс төрсөн сэтгэгдлээс европ үзэгчдээ арай гэж ангижруулж байсан гэдгийг дашрамд тэмдэглэе.
Монгол хөөмий маань „хархираа, чичиргээ, исгэрээ, ергөө“ гэж дөрвөн том төрөл зүйлээс бүтдэг дэлхийд өөр хаана ч үгүй тийм урлаг билээ. Монгол хөөмий нь ямар нэгэн хөгжмийн зэмсэггүйгээр бүхэл бүтэн найрал хамтлагийг орлож чадах боломжтойгоороо хорвоод хосгүй аман хуур буюу хоолойд орших бадралт баг бишгүүр (орган) юм. Бидний тоглолт үзэжбайсан сүмийн ар талын бүхэл бүтэн ханыг эзэмшсэн бадралт баг бишгүүр хэмээх нүсэр том хөгжмийн зэмсгийг хараад монгол үндэсний язгуур урлагаараа бахархах сэтгэл төрж байв. Эдгээр залуусаас хуур бишгүүр хэнгэрэг зэрэг бүхий л хөгжмийн зэмсгийг хурааж авсан ч эд маань хөгжим барилгүй гар хоосон зогсож байгаад дэлхийн сонгодог хөгжмийн сангаас нарийн тунгалаг аялгууг ч юмуу, ямар ч үндэстэн ястны ардын өвөрмөц дууг „улаан хоолойгоороо“ уянгалуулж чадах нь гайхамшиг.
Гадаадын хөгжим судлаачид оюуны үнэт өвийг танин мэдэх завшаан тохиолдсонд олзуурхан манай монголын уртын дуу, морин хуур, хөөмийд эрдэм шинжилгээний дүгнэлт гарган судалсаар байна. Япон, герман, голланд, америк судлаачид нэлээд хэдэн ном гаргажээ. Дундад ба Төв Азийн хөгжим судладаг Теодоро Левин гэдэг америк эрхэм манай хөөмийн тухай Прага хотноо хичээл сургалт хийж байхдаа, монголын ард түмний үнэт өв гэхээсээ илүү ийм гайхамшигт шинэ сонин юм нээлээ гэдэгтээ цохолт өгөн ярьж байсан. Монгол тахь гадаадын олон улсад оросын эрдэмтэн Пржевальскийн нэрээр алдаршсан гэдгийг санаж өөрийн орны унаган соёлоо өөрсдөө сайн мэдэж, түүгээрээ бахархаж, өөрсдөө судалж дэлхий дахинд Монголын гэдгээр нь таниулъя.
<o:p></o:p>
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com6tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-33626976119094073052011-05-24T08:46:00.000-07:002011-05-24T09:21:09.925-07:00Улбар шар жанчТүвд лам нарын амьдралын талаар сонирхолтой нь аргагүй бичсэн "Улбар шар жанч" (The Saffron Robe" by T.Lobsang Rampa) хэмээх багаахан ном уншлаа. Өдөр тутам нүдэнд дадсан зүйлээ хөндлөнгийн нүдээр харан анхаарал татам өгүүлж чадах ламыг гайхан интернет ухтал зохиолч нь Түвдэд ганц ч удаа очиж үзээгүй, Лувсандамба гэх түвд ламын хойд дүр Кирил Хоскин (1910-1981) гэх англи зохиолч аж. Түвдүүдэд манайханд ч элбэг тохиолдодог төрсөн өдрийн гарагийн нэр "Мягмар" буюу "Tuesday" ("T"-г) нэрийнхээ өмнө авчээ.
Энэ зохиолчын хамгийн алдартай, хамгийн их шуугиан тарьсан, тэр хэмжэгээрээ хамгийн олон гадаад хэлэнд орчуулагдсан ном нь "Билгийн мэлмий" (The Third Eye) гэнэ.
Монгол хэлнээ энэ зохиолчын олон ном орчуулагдсан байх. Хүний биеийн эргэн тойронд байх астраль, эфир бие, аура-н тухай өгүүлдэг "Та мөнх" гэдэг номыг хальт уншсан ч түвд лам бичсэн гэж бодоод өнгөрсөн санагдана.
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-69558402429381850452011-05-17T09:03:00.000-07:002011-05-18T14:37:08.419-07:00Торой бандийн дууЭлэгдэхийн өмнө элэгддэг
Энгэр тохой хайрангүй
Дээж баялаг нь элэгдэх
Дээдсийн нутаг хайран!
Зовохын цагтаа зовдог
Зовлого бие хайрангүй,
Өвгөдийн өрсөж хамгаалсан
Өрлөг түүх минь хайран!
Төрсний эцэст төгсдөг
Төөхөн бие хайрангүй
Эрх ямбанд эвдүүлсэн
Эртний ёс хайран!
Уул даваа нь хэрэмгүй ч
Хууль цаазан хэрэмтэй
Олныхоо сэтгэлийг огоорсон
Одоогийн ёсыг сэтлэнэ...
Хээр хөдөө нь хэмжээгүй ч
Хэлэх үг нь хэмжээтэй
Түмнийхээ эрхийг боогдуулсан
Төрийг цаазыг сэтлэнэ..
Эвийн зангиа таслахгүй
Эрийн тангараг няцахгүй
Үргэвэл тоосондоо цуглана
Үрэгдвэл ясандаа цуглана!
Г.МэндеОоёо "Морин хуурын зохионгуй" номоос
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-60787197654177254852011-05-13T11:16:00.000-07:002011-05-13T11:49:04.004-07:00Мотоцикльчны алдар
“Мотор минь исгэрээд сайхан байна <o:p></o:p>
Мотоцикльчин би жаргаж явнаа” гэсэн дууны үгэн шигтгээтэй урилга арван жилийн ангийн хүүхдээсээ авч, Олимпийн хороонд мото спортын олон улсын хэмжээний мастер Ж.Очирсүхийн спортын алдарыг тэмдэглэх арга хэмжээнд саяхан оролцлоо. Хурлын танхимд мото спортын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, Очирсүхийн гэр бүл үр хүүхэд, ахан дүүс, дээд дунд сургуульд хамт суралцаж байсан нөхөд цугларсан байлаа. Зүүн мөрнөөс баруун өвдөг давах урт хөх улаан туузнаа багтахгүй олон одон медаль зүүсэн ангийн андаараа бахархаж, хүүхэд бага насаа дурсаж суув.<o:p></o:p>
Арван жилийн зургаа долдугаар ангийн хүүхэд байхдаа мото спортоор “өвчилсөн” Очирсүх маань “аан уун” гэж мотоциклийн хүч авах дууг амаар хөглөн хурдлах, эргэх налах хөдөлгөөнийг ангийн бидэнд өнгөтөөр ярьж биечлэн үзүүлдэг болов. Удалгүй тэмцээнд ордог болж бид ч ангиараа очиж тэмцээнийг хөөрцөглөн үзэж уухайлдаг боллоо. Бартаат замын тэмцээнд газрын өндөрлөгөөс огцом хоёр гурван метр агаарт цойлоод хээв нэг газардан, огцом эргэлтэд ажрахгүй жолоогоо залан цааш хурдлан одох ангийн хөвгүүнээ харахад аймаар байдаг сан. Мөсөн замын уралдаанд Очироо бүр онцгой, бамбалзуур хивсэн дээр алхаж буй мэт мотоциклоо эдэлж ёстой нэг эр зориг ид хавыг үзүүлж өгдөг сөн. Улсын аваргын тэмцээнд ийнхүү 14-хөн настай хүүхэд байхдаа нас нэмэн томчуудын тоглоомд оролцож мото спортод гараагаа эхэлсэн Очирсүх хоёрхон жилийн дараа улсын шигшээ багийн гишүүн болж байлаа. Нас нэмсэн булхай илэрсэн ч “техник спортын улсын анхдугаар спартакиадын мөсөн замын аврага” бас бус олон тэмцээнд оролцож амжилтаараа цоройлсон хүүг томчууд эгнээндээ авахаас өөр зам үлдээгүй юм.<o:p></o:p>
Тэмцээний бэлтгэлд гарсан үед, тэмцээн уралдааны өдрүүдэд улсын зэрэглэлтэй тамирчин хичээлээс чөлөөлөгдөнө. Ойр ойрхон удаан хугацаагаар хичээлээс чөлөөлөгдөөд ирэхээр хичээлээс мэдээж хоцорч эхлэнэ. Сурлага сайтай хүүгээ сургууль соёлын мөрөөр явуулахаар зорьж байсан Гадаад яаманд ажилладаг аав Жадамбаа гуай эхлээд мото спортод тийм ч тааламжтай хандаагүй нь ойлгомжтой. Тун удалгүй тэрээр хүүгийнхээ тэмцээн болгоныг алгасалгүй үздэг хамгаас тод чангаар уухайлан хашгирдаг, барианы газарт бага дүү хүүг нь дагуулчихаад баталгаатай зогсож байдаг “алтан балиашиг” нь болсон гэдэг. Тэр ч байтугай мотийнхон өмсдөг арьсан өвдгөвч, тохойвч, тамирчны хувийн дугаар зэргийг оёдог хүн нь зөвхөн Жадамбаа гуай болсон гэдэг. Очирсүх бартаат болон мөсөн замын тус бүр хоёр удаагийн улсын аврага, Улаанбаатар хотын мөсөн замын дөрвөн удаагийн, бартаат замын таван удаагийн аврага болсон. Ямар ч амжилтын ард дэмждэг тусалдаг баталгаатай ар тал байдаг. Очироогийн ээж аав, эгч дүү нар бага залууд нь ийм түшигт хана байсан бол хожим сайн хань нь тойлж сайхан хүүхдүүд нь тулж явжээ. <o:p></o:p>
Арай түргэн ойлгоцтой, ам хуурайгүй бүрэг биш нөхдүүд “таван онцын эзэд” болдог байлаа. Дуулдаг, бүжиглэдэг, спортоор хичээллэдэг зэрэг онцгойлон сонирхдог юмтай түүндээ төрмөл авьяастай хүүхдүүдэд бүх хичээлд онц авч “сааралтаж” явах шаардлагагүй. Жадамбаагийн Очирсүх мото спортын олон усын хэмжээний мастер, бүжиг дэглээч ардын жүжигчин Сэвжидийн Сүхбаатар, домог болсон олон марш бичсэн хөгжмийн зохиолч Жамбалын Даваа нар бол манай ангийн авьяастнууд.
Манай ангийихан  бараг бүгд дээд боловсрол эзэмшсэн: олон офицер цэргийн дарга, дотрын харшлын эмэгтэйчүүдийн гээд олон эмч, барилгын, цахилгааны, зам гүүрийн, холбооны гээд олон инженер, мөн олон эдийн засагч хуульч багш төрсөн. Зарим маань арав төгсөөд шууд дээд сургуульд орж мэргэжил эзэмшсэн бол, нөгөө хэсэг нь долоо найм төгсөөд ажил хийхийн хажуугаар арван жилээ дүүргэж, улмаар орой эчнээгээр дээд сургууль төгссөн. Ажил мэргэжлийн дөртэй болоод түүгээрээ дээд боловсрол эзэмшсэн, арван жилийн ширээнээс шууд сургуульд орсон хоёрын аль нь илүү чанартай мэргэжилтэн болохыг хувь хүний чадавхиас хамаараад харьцуулахад бэрх. Хэн хэн нь ажил хөдөлмөр эрхлээд тодорхой хэмжээгээр нийгмийн ачаа үүрэлцээд ирсэн байдаг. Эцсийн эцэст тулхтай сайн аав, халамжит сайхан ээж болсонд л амьдралын утга учир байх шиг.<o:p></o:p>
“Чи онцоос өөр дүн авахаараа уйлах шахдаг шартай, харин энэ бол “монхор 51 шиг сайхан нормальдаад” гэж багадаа дэлдэн улаан хүү байсан хилийн цэргийн бэлтгэл дэд хурандаа дурсаж байв. “монхор 51 шиг” нь тахимаа шүргэсэн урт гэзэгтэй хянгадуу хамартай сайхан охин. Хам хум сүлжсэн ахархан гэзгээ ар дал руугаа шидчихдэг эршүүд найз охин маань “нормальддаг” “шаралхадаг” хоёрын бие хамгаалагч шиг  гэр гэрт нь оруулж өгөөд өөрөө дуу исгэрээд алга болдог, заримдаа бүр хөвгүүдтэй тэвэг өшиглөдөг гээд инээдэмтэй явдал, багш нарын тухай дурсамж хөврөөд... Одоо хэн хэдэн хүүхэдтэй, хэдэн ач зээтэй ... гээд яриа дуусах төлөвгүй.<o:p></o:p>
Хуучин, Олон улсын хөдөлмөрчдийн баярын өдөр Майн нэгэн, Дэлхийн хоёрдугаар дайн төгссөн  өдөр Ялалтын баярыг бүх нийтээр тэмдэглэхээс гадна, радиоинженерийн хувьд Радиогийн өдөр 5 сарын 7-г хойно оюутан байхад, төгсөж ирээд багшилж байхад тэмдэглэдэг байлаа. Саяхан, 5 сарын 2 монголын мотоциклчдын өдөр болохыг мэдсэнээр миний хувьд таван сарын тэмдэглэлт өдөр бас нэгээр нэмэгдэв. <o:p></o:p>
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-17827456321171846032011-03-27T17:40:00.000-07:002011-03-27T17:41:20.256-07:00Ш.Бира:Үндэсний монгол судлаачийг гадаадад бэлтгэх хэрэгтэй
Монголын түүх, соёлыг олон улсын хэмжээнд судлахад амьдралаа зориулсан, монголын түүх, соёлын алдарт эрдэмтэн хэмээн монголын болон дэлхийн нэрт монголч эрдэмтэд үнэлдэг эрдэмтэн академич, Ш.Биратай Монгол судлалын өнөөгийн байдлын талаар яриа өрнүүллээ. Тэрбээр Олон улсын Монгол судлалын холбоог 1987 онд хуралдсан Олон улсын монголч эрдэмтний 5-р их хурлын үеэр анх үүсгэн байгуулалцсан бөгөөд энэ холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар /Secretary general of International association for Мongol studies/ байгуулагдсан цагаас нь эдүгээ хүртэл ажиллаж байгаа юм.
-Өнө эртнээс уламжлан ирсэн, баялаг түүхтэй Монгол судлалын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагийн талаарх таны бодлыг сонсохыг хүсч байна.
-Монгол судлалын түүхийг ярьвал маш их зүйл ярина. Гадны улсуудаас мэдээж эхлээд хөрш зэргэлдээ улсууд л сонирхоно шүү дээ. Монгол судлал 17-р зууны үеэс анх Орос оронд үүссэн. Хятад Монголыг нэн эртнээс сонирхож монголын тухай бичиж байсан. Цаашлаад 18, 20р зуунд дэлхийгээр тархаж олон улс оронд монгол судлалын эх суурь тавигдсан.
Одоогийн монгол судлалын хувьд Монгол улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи сүүлийн 20 жилд монголыг сонирхох орны тоо өссөн, эрдэмтдийн үйл ажиллагаа идэвхжсэн, сэдэв асуудал нь ч өргөжсөн. Өмнө нь социалист коммунист, хөрөнгөтний гэсэн хоёр нийгэм оршин тогтнож хоорондоо тэмцэлдэж байх үед ч Монгол судлал олон орны сонирхол татаж байсан. Коммунист ертөнцийн нэг хэсэг болсон Монголыг хоёр нийгмийн улс орнууд тэмцэхийн тулд ч, хамтран ажиллахын тулд ч сонирхож байсан. Ер нь монгол дээр үеэс дэлхий нийтийн анхаарлын төвд оршсоор ирсэн. Үүнийг дагаад Монгол судлал хөгжиж ирсэн. Монголыг судлах улс орны тоо олширсон төдийгүй судлах хүрээ ч өргөжсөн. Шинжлэх ухааны шинэ салбарууд орж ирж байна. Өмнө нь хэл, бичиг, соёл, түүх, утга зохиол гэсэн уламжлалт салбаруудад судалгаа хийдэг байсан. Орчин үед соёлын, нийгмийн, түүхийн антропологи буюу хүн судлал гэсэн шинэ салбар хүч түрэн гарч ирж байна. Түүнчлэн эдийн засгийн үүднээс маш их сонирхож эдийн засаг судлагчидтай болж ирж байна. Улс төр судлал, социологи гээд шинэ салбараар өргөжин баяжиж байгаа.Монголын эдийн засаг, амьдрал ахуй, улс төр гээд практик чиглэлтэй, амьдралд илүү ойрхон асуудлыг судлах нь өргөжиж байгаа нь монгол судлалыг шинэ чиглэлээр хөгжүүлэхэд их ач холбогдолтой. Монгол Азид орчин үеийн ардчилал, зах зээлийн анхдагч орны хувьд эрдэмтдийн анхаарлыг их татаж байна.
-Монгол судлалаар Орос улс эртний уламжлалтай. Зүүн Европын зарим улсуудад ч мөн нэлээд хүчтэй хөгжиж ирсэн. Харин одоо Ази тал руу илүү хандаж байна гэсэн санаа бодолтой эрдэмтэд байна. Таны ажигласнаар одоо аль улс Монгол судлалд илүүтэй анхаарал хандуулж байна вэ?
-Мэдээж Монголтой харилцах сонирхолтой, хөрөнгө мөнгөтэй улсууд их анхаарал хандуулж байна. Нэг систем, нэг нийгэм байгуулж байгаа гэдэг утгаар дээр үед Орос улс өөрийн эрх ашгийн үүднээс сонирхож байсан. Одоо Орост сонирхол арай татарсан, хуучин түвшинөөс ухарсан юм уу даа гэсэн сэтгэгдэл төрдөг. Гэхдээ Орост монгол судлал хөгжиж байна, чармайж байна, хөгжүүлэх боломж ч их бий, Учир нь тэнд уламжлал, эх сурвалж материал ч байна. Асар их хөгжсөн монгол судлалын сургууль байсан. Хөгжил нь саарч буй нь цаг хугацааны асуудал гэж бодож байна. Одоо Монголыг ид сонирхож буй улсууд бол гуравдагч хөршүүд. Монголтой харилцахын тулд монголыг мэдэх, ойлгох хэрэгцээ тэдэнд байна. Эдийн засгийн үүднээс өөрөөр хэлбэл байгалийн баялагийг сонирхож байгаа улс орнууд, компаниуд ч гэсэн монголын соёл, түүх иргэншлийг сонирхох нь ихэснэ гэж бодож байна. Ямар улсад алт ухах гэж байна вэ гэдгээ аяндаа сонирхоно шүү дээ. Тэгэхээр монгол судлал хөгжилтэй оронд улам дэлгэрнэ. Тухайн улсаа мэдэх хэрэгтэй. Одоогийн Монголын хөгжил, байдалтай уялдан Монгол судлалын дэлхий дэх сонирхол улам өсөх боломжтой, энэ чиглэлээр ч явж байна. Ийм ч учраас, өмнө нь их сонирхдоггүй байсан Америк анхаарлаа хандуулж байна. Тэд монгол судлаач нарыг бэлтгэж, залуу судлаачид ч их гарч ирж байна. Япон улс дээр үеэс өв уламжлалтай бөгөөд олон талаас нь сонирхон судалсан. Одоо Азиас, дэлхийд ч Монгол судлалаар Япон тэргүүлж байна. Японд олон хүн монгол судлалаар идэвхтэй ажиллаж байна. Японы онцлог нь монгол судлалыг практикийн, албаны улсууд нь сонирхон дэмждэг, Монголтой харилцахдаа монгол судлалын мэргэжилтнээ татаж оролцуулдаг. Шинжлэх ухаан, практикийг хослуулж буй үлгэр жишээ орон гэж боддог. Жишээ нь японы том компаниуд Монголд үйл ажиллагаа явуулахдаа монгол судлалын хүмүүсийг татан оролцуулж байна. Улс төр, эдийн засгийн харилцаанд эрдэмтдийг татаж оролцуулдаг нь харилцаа их нарийн, үр дүнтэй явахад нөлөө үзүүлж байгаа юм болов уу гэж боддог.
-Хөрш улсуудаас гадна Монгол судлал зайлшгүй хөгжих учиртай улс орнууд гэж байна уу?
-Энэтхэг, Монгол хоёр улс их дээр үеэс харилцаа холбоотой. Харин энэтхэгийн эрдэмтэд Монголыг тэрбүр их сонирхдоггүй, мэддэггүй нь колончлолын үеийн сэтгэхүй, хандлага одоо болтол арилахгүй байгаад оршиж байгаа юм болов уу. Уг нь Монголыг хамгийн их сонирхож байх Азийн улс бол Энэтхэг байх ёстой гэж боддог. Олон улсын Монгол судлалын холбоо байгуулагдсан цагаасаа эхлэн энэтхэгийн зарим эрдэмтэдтэй хамтарч монгол судлалыг идэвхжүүлэх талаар нэлээд ажил хийсэн. Эрдэмтдийн хамтарсан хурлыг 3-4 удаа зохион байгууллаа, нилээд хэдэн ном ч хэвлүүлсэн. Ж.Неру-гийн их сургуульд монгол судлалын төв байгуулсан, одоо хүртэл ажиллаж байна. Монгол хэл заах, монголч эрдэмтэн бэлтгэх талаар ахиц гарч байна. Гэхдээ л одоо хүртэл өндөр түвшинд гараагүй байна. Монгол судлалыг Энэтхэгт их хөгжүүлээсэй гэж хүсдэг. Энэ хүрээнд материал, судлах юм асар их бий. Хоёр улс шашин, номын их харилцаа холбоотой учир аль аль нь бие биенээ судлах хэрэгтэй юм. Шинэ салбар хөгжүүлэх, шинэ нээлт хийх ч боломжтой гэж боддог. Бусад азийн орнууд, тэрдундаа Их хөлгөний /махаяна/ буддизм дэлгэрсэн орнууд монгол судлалыг хөгжүүлэх бололцоо, хэрэгцээ их байна.
-Олон улсын монгол судлалын холбоо гадны монголч эрдэмтдийг хэр дэмжиж байна вэ? Тийм боломж нөхцөл хэр байна вэ?
-Холбооны нэг гол зорилго бол олон улсын хэмжээгээр монгол судлалыг тэтгэх, дэмжих, урамшуулах. Манай улсын эдийн засгийн бололцоо нөхцөлөөс болоод тэтгэх талаар, өөрөөр хэлбэл санхүү эд материалын тусламж үзүүлэх бололцоогүй байна. Гэхдээ гадаад орнууд дахь монгол судлалын төвүүд, эрдэмтдэд бусад талаар, санаа сэтгэлийн хувьд, ном зохиол, эх сурвалж бичигээр хангах, хэл соёлоо дэлгэрүүлэхийн тулд монгол судлаачийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь энд хэвлэгдэж буй ном, зохиолууд дэлхийгээр тарж сонирхож буй орнуудад тэр бүр хүрч бас л чадахгүй байна. Гадны оронд монгол судлалын талаар дэмжлэг үзүүлэх нь гадаад бодлогын нэг салбар байгууштай. Багш нар болон судлах ном, хэрэглэгдэхүүнээр туслах, монголд ирж буй эрдэмтдэд хөнгөлөлт үзүүлэх, урамшуулах гэх мэтээр дэмжлэг үзүүлэх боломж бий. Энэ чиглэлд 5 жил тутам зохион байгуулдаг монголч эрдэмтдийн их хурал их чухал үүрэг гүйцэтгэдэг. Их хурлын үрээр эрдэмтдийн хамтын ажиллагааг өргөжин нягтарч, сонирхолтой илтгэл айлтгал хэдэн зуугаар тавигдаж хэвлэгдэн тарж байна. Мөн монголч эрдэмтдэдээ Монгол орноо үзүүлчихэж байна. Их хурлыг тогтмол хийхэд төрөөс идэвхтэй дэмждэгт баяртай байдаг. Өнгөрсөн 9-р их хурлыг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан хийсэн. 1959 оноос хойш Монголч эрдэмтдийн их хурлыг хийж байгаа. 10 дахь хурлыг 2011 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан хийнэ. “Монгол улсын гадаад харилцаа холбоо ба түүхэн туршлага” сэдвээр их хурлыг хийх гэж байгаа. 2011оны 8-р сарын эхний хагаст хийхээр бэлтгэлдээ ороод байна.
-Олон улсын монгол судлалын холбоотой харилцаа холбоотой хичнээн орны, хэдэн эрдэмтэн байна вэ? 10-р их хурлын сэдэв ямар утга учиртай вэ?
-ОУМСХолбоо ойролцоогоор дэлхийн 30-д орны 300 гаруй эрдэмтэдтэй харилцаж байна. Монголч эрдэмтдийн их хуралд 150-200 гадны эрдэмтэн оролцдог. Үүн дээр дотоодын 100-д эрдэмтэн нэмэгдээд 300 гаруй эрдэмтэн цуглардаг. Энэ удаагийн их хурал . “Монгол улсын гадаад харилцаа холбоо ба түүхэн туршлага” гэсэн сэдэвтэй болохыг дээр дурдсан. Монгол хэзээ ч бөглүү, гадаад ертөнцөөс тасархай байгаагүй. Монголын нүүдлийн иргэншил их хөдөлгөөнтэй иргэншил байсан учраас дээр үеэс гадаад ертөнцтэй их харилцаа холбоотой байсан. Орчин үеийн харилцааны /тээврийн/ хэрэгсэл хөгжөөгүй, машин техник гараагүй, аж үйлдвэрийн хувьсал болоогүй байх тэр үед нүүдлийн иргэншил хамгийн хөдөлгөөнтэй байсан. Суурьшмал иргэншилтэй орнуудтай харьцуулахад нүүдэлчид мориныхоо хүчээр гадаад улсуудтай харьцах давуу боломжтой байжээ. Морин өртөөтэй, морин машинтай байсан нүүдлийн иргэншил маань гадаад ертөнцтэй асар их харилцаатай хөдөлгөөнтэй иргэншил байсан. Иймээс хаа хамаагүй хол улс орнуудтай холбоотой байсан. Үүний нэг баримт нь хуучин монгол бичиг ойрхи дорнодын Финики бичигээс, эртний арамей бичигээс үүсэлтэй. Согд, Уйгараар дамжин орж ирсэн монгол бичиг аль 13-р зуунд төрийн бичиг болж байсан. Монгол улс Орос, Хятадын хооронд хавчигдмал түгжигдмэл орон байсан юм шиг гадны зарим эрдэмтэн бичдэг. Хоёр их гүрний дунд байгаа нь үнэн, гэхдээ монголын иргэншил, соёлын харилцаа баруун, зүүнгүй хөгжин дэлгэрч байсан. Ойр хавийнх нь улс орнуудын ихэнх хятад бичиг авсан байхад Монгол улс хятадад мөн л ойр мөртөө бичиг үсэгээ ойрх дорнодоос авсан нь сонин. Мөэ соёл, тухайлбал шашны хувьд ч хаа хол эртний Энэтхэгийн буддизм дэлгэрсэн байх жишээтэй. Энэ нь өмнөд, хойд хоёр их хөршийн иргэншилтэй харилцаа холбоогүй байсан гэсэн үг огт бус. Ийм арвин туршлагатай харилцаа холбооны талаар энэ хурлаар хөндөн ярилцана. /Мэдээж монголч эрдэмтэд сүүлийн үед хийсэн шинэ судалгаануудынхаа талаар танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
-Хүн судлалын гэх мэт шинэ салбаруудад Монголтой холбоотой ямар сонирхолтой судалгаанууд байна вэ?
-Сүүлийн үед нийгмийн антропологийн салбар хүчтэй гарч ирж байгаа. Кембрижийн их сургуулийн эрдэмтэн судлаачдын хийсэн монгол болон азийн орнуудын талаар антрополгийн судалгааны сонирхолтой ном, бүтээл цөөнгүй хэвлэгдэж байна. Монголын судлаачид хэлний бэрхшээлээс үүдэн тэр бүгдийг олж уншиж ойлгож чадахгүй байна. Ер нь Монголын түүх, хэл, соёлыг орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны үзэл, онолын үүднээс судлах нь эрхэм зорилт болж байна. Учир нь нийгмийн шинжлэх ухааны салбарт ардчиллын 20 жилд том өөрчлөлт, хувьслыг хийж чадааагүй байна. Шинэ шинэ салбарын ололт амжилт, арга зүй, арга барилыг нэвтрүүлж чадаагүй, зөвхөн эхлэлийн байдалтай, ярьж хэлэлцэхээс хэтрэхгүй байна. Гадаад дахь монгол судлалыг ярихын зэрэгцээ дотоодын монгол судлалыг хэрхэн хөгжүүлэх талаар илүү ярих хэрэгтэй болоод байна. Монголдоо өөрийн монгол судлалыг хэрхэн хөгжүүлэх, орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны салбаруудыг хэрхэн нэвтрүүлж хөгжүүлэх вэ гэдэг шинжлэх ухааны эрхэм том зорилт бидний өмнө тулгараад байна. Надад ойр түүх, хэл, соёлын судалгаануудыг аваад үзэхэд л дэлхийн энэ талын судалгааны ололт амжилтыг бид маш хангалтгүй бага мэдэж байна үзэл онол, арга барилыг нь нэвтрүүлж чадаагүй байна. Үндэсний монгол судлалыг хөгжүүлэхэд төр засгаас ч санхүү эдийн засгийн их дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Монголын эдийн засаг дэгжих тийшээ хандаж байна, үүнийг дагаад шинжлэх ухаанд зориулдаг хөрөнгө мөнгө зохих ёсоор нэмэгдээсэй гэсэн хүлээлт эрдэмтдийн дунд бий. Монгол судлалаар мэргэжлийн сайн эрдэмтэн судлаачийг гадаадад бэлтгэх хэрэгтэй байна. Юуны өмнө эртний хятад хэлтэй, буддын санскрит хэлтэй, иран, перс, араб хэл мэддэг, орчин цагийн шинжлэх ухааны хэл болох англи, франц, герман, япон хэлтэй эрдэмтэд хэрэгтэй байна. Хэлний сайн мэдлэгтэй эрдэмтэд маш их бэлтгэх талаар манайх их дутагдалтай ажиллаж байна. Монгол судлалын мэргэжилтний дотор орчин цагийн шинжлэх ухааны хэл сайн эзэмшсэн хүн өдрийн од шиг цөөхөн байна. Ийм учир дэлхийн түвшнээс хоцорч байна. Монгол хүн монголоо мэднэ гэдэг сэтгэхүйн үүднээс хандаад бусдыг сургаад номлоод байдгаа багасгаж, өөрсдөө сурч боловсрох хэрэгтэй байна.
- Монгол судлаачийг гадаадад бэлтгэнэ гэж маш сонирхолтой санал байна,. Урьд өмнө нь дан Монголдоо бэлтгэж байсан байхаа?
-Монголоо судлах юм бол гадаадад яваад яах юм гэдэг сэтгэхүй манайд ноёрхсон хэвээр одоог хүрэв.. Энэ зовлонг би сайн мэднэ. Ийм үзэл бодол хуучин нийгмийн үед ч байсан, одоо ч байгаа. Монгол судлаачийг Монголд л бэлтгэх ёстой гэдэг маш буруу, өрөөсгөл ойлголт. Монгол судлалыг их явцуугаар ойлгоод байгаагийн гэрч. Монгол хэлээр эртний сурвалж тун цөөхөн, бид баялаг гэж ярьдаг ч гэсэн. Эртний түүхийн талын ном, эх сурвалжийн ихэнх нь, 90 гаруй хувь нь эртний хятад, иран, араб хэлээр байгаа. Энэ сурвалжийг мэдэхгүйгээр эртний монгол иргэншил, соёлыг жинхэнэ ёсоор судлах боломжгүй. Тиймээс эртний монголын соёл, иргэншлийг судлахад эдгээр хэл, мөн санскрит хэлтэй эрдэмтэн л хэрэгтэй байгаа юм. Орчин цагийн Монголыг судалж буй судлаачид ч орчин үеийн судалгааны ном, шинэ арга барилыг сурахын тулд наад зах нь англи, япон, орос, хятад хэлийг эзэмших хэрэгтэй болж байна.
-Гадаад хэл дээрх Монголтой холбоотой эх сурвалжууд сайн судлагдаагүй гэж ойлгож болох уу?
-Судлагдаагүй биш гадныхан их судалсан. Одоо монголчууд судлах хэрэгтэй. Гадны судалсан хүний номноос эртний араб, иран, перс, эртний хятад хэл дээрх эх сурвалжийг орос, англи орчуулгаар мэдэж байна. Гэхдээ цөөн хүн мэдэж байна. Тэгээд уг эхээр нь харж, судална гэдэг огт өөр. Би эртний Монголын түүхийн хятад сурвалжийг франц, англи орос орчуулгаар нь үздэг. Монголын буддагийн шашны түүх, соёлын судалгаандаа санскрит, түвэд хэл дээрх сурвалжуудыг ашиглахыг хичээдэг. Монгол судлал нэг талаар их хэцүү шинжлэх ухаан, олон хэлний мэдлэг, соёлын өндөр түвшин шаарддаг. Монгол судлалын үндэсний судлаачдыг Хятад, Япон, Иран, зэрэг улсуудад бэлтгэснээр монгол хүн өөрсдөө монгол судлалаа сайн хөгжүүлж чадна.
-Монгол судлалд орхигдож буй, зайлшгүй судлах шаардлагатай асуудлууд юу байна вэ?
-Зөндөө байна. Судалгаа шинжилгээ нь хоцроод, шинжлэх ухааны мэдлэг нь дутаад ирэхээр хий хоосон онолддог, мэдэмхийрдэг хүн олширдог. Хий хоосон бахархал бий болгодог. Хий хоосон мэдэмхийрэх чинээгээр жинхэнэ мэдлэг хоцроод байдаг аюултай. Жинхэнэ мэдлэгтэй эрдэмтэн цөөрөхөөр хий хоосон мэдэмхийрэгчид олшроод ирэхээр үндэстний үзлийн цагаан солио газар авдаг аюултай хэмээдэг.Товчоор хэлэхэд нийгмийн хөгжилтэйгөө нийцүүлэн үндэсний монгол судлалын сургалт, судалгааны ажлыг эрс өөрчилж, шинэ шатанд гаргах хэрэгтэй байна. Монголын төр монголчуудынхоо ходоодыг бодохын зэрэгцээгээр толгойг нь мөн бодох хэрэгтэй болж байна.
-Таны одоо хийж буй судалгааны ажлыг сонирхож болох уу?
-“Монголын тэнгэрийн үзэл буюу тэнгэризм” үзэл онолын судалгаагаа үргэлжлүүлж байна. Эртний монголчууд дээд тэнгэрийг бишрэн шүтэж төр улс алив ариун нандин бүхнээ тахин өргөмжлөхдөө тэнгэртэй холбон үзэж улмаар улс төрийн бүхэл бүтэн үзэл суртал буй болгосон гэсэн миний дэвшүүлсэн саналыг гадаад, дотоодын эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаад урамшиж улам гүнзгийрүүлэн судлахыг оролдож байна. Тэнгэризм нь глобализмын /дэлхийчлэлийн үзэл/ үзэлтэй төстэй учир харьцуулан үзэж болмоор байгаа юм. Цаасан дээр буулгаж эхлээгүй, сонирхон судалж санаандаа тээж яваа нэг сэдэв бол meta history /мета түүх/. Түүхийн чанад хүрсэн түүх гэж орчуулж болмоор. Хүн төрлөхтөний түүх гэдэг зөвхөн нийгмийн түүх төдий бус мөн оюун санааны түүх байдаг хэмээх шинэ үзлийг сонирхож байна. Метафизикийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэж ирсэн. Харин сүүлийн үеийн шинжлэх ухааны чиг урсгал, хандлагыг харахад материализм, метафизик хамт байх ёстой гэж үзэх болсон байна. Матери анхдагч, оюун санааг хоёрдогч гэдгийг эрдэмтэд буруу хэмээн нотлож оюу санааны их хүчийг зохих түвшинд тавих хэрэгтэй хэмээн үзэж байна.
Б.Өөлүүн
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-57875479264711382292011-03-17T09:42:00.000-07:002011-03-17T10:17:36.357-07:00АавдааЭрчүүддээ цэргийн баярын мэнд хүргэе.
Манай аав одоо ер гарсан сайхан буурал бий. Аавдаа зориулж бичсэн дурсамжаа хуваалцая, болгооно уу:
Аавыг ярихын тулд аавыг маань төрүүлж өсгөсөн ачит эмээгээ дурсахгүй байхын аргагүй. Эгч ах гараас гараад овоо том тул ажилтай аав ээжтэй хамт, би эмээгийнд байдаг байв. Эмээгээ үргэлж дийлсэн эрх гэж жигтэйхэн амьтан. Эмээ маань нүдээрээ инээсэн, намхан нуруутай их тайван хүн байж билээ. Эмээгийн чанасан сайхан хийцтэй цайг, өрөмд зуурсан цайны будааг, гэрийн сайхан талх, мойлтой тос бүгдийг түлхээд би гэдэг хүн нэг өглөөний цайгаа уухгүй цамнаж өгч. Манайд хоносон нагац ахын дургүй хүрээд, "тэгвэл юу ч бүү ид" гээд намайг хүүхдийн өндөр сандлаас өргөж буулгаад явуулчихаж. Эмээгийн дотор зурагдаж байв ч эрх ачаа өмөөрсөнгүй. Бага үдийн алдад гурван цаг гүрийсэн бибээр нагац ахын өмнө очиж, "би сайн болоо, одоо юу ч өгсөн иднэ" гэж цагаан дарцаг барьсан гэдэг. Хоёртойдоо хүртсэн сургамж их нөлөөтэй байдаг бололтой буулт хийж, буруугаа хүлээж чаддаг болгосон гэх үү. Аав маань яг эмээ шиг тайван зөөлөн ч бас чанга байж чаддаг хүн.
Аав бид хоёр Сүхбаатарын талбайгаар явж байтал аавын сайн танил таараад тэр хоёр хуучлаад зогсчихов. Би тавтай байсан шиг, аавыг хүлээж ядаад гараас хэд хэд чангаагаад автал, нөгөө хүн яриагаа тайван үргэлжлүүлэх санаатай халааснаасаа гурван "баавгайтай" чихэр гарган надад өгөв. Би "мөддөө баавгайтай чихэр идээгүй тун ч их баярлалаа" гээд чихрийг нь хоёр гардаад авчихлаа. Аав ичсэндээ охиноо хөтлөөд хурдан холдсон гэж ярьдагсан. Одоо ч, талх хоёр гурван төгрөг байхад кг нь дөчин найман төгрөгийн үнэтэй байсан тэр зөөлөн чихрийг харах бүрийд аавын маань ажлын хөлс үнэртэх шиг болдог.
Ээж гадаадад сургуульд сурч байсан үед бид хэд гэрийн ажил хийж сурсан шиг. Эгч юм угаах дэлгүүр явах, ах түлээ хагалах ус барих гээд хүн болгон өөрийн хир хэмжээнд таарсан ажил хийнэ. Би бага ангийн үдээс хойш сургуульд явдаг болохоор үдийн хоол хийх үүрэгтэй. Гоймонтой шөл, төмстэй хуурга хоёр л хийж дөнгөнө. Бугуйн цаг гар утас тэр үеийн хүүхдэд байх биш. Гадаа тоглож байгаад баримжаагаар орж ирээд, нэг нүдээрээ ширээний цаг нөгөө нүдээрээ хичээлээ харж байх зуураа гарын ганц хоолоо оромдоглоно. Гадаа удаан тоглоод хичээлээс хожигдох дөхсөн үед дөнгөж эхлүүлээд орхисон түүхий хоолтой плиткээ унтраагаад өөрөө талх мэрээд хичээлдээ гүйчихдэгсэн. Заримдаа хоол тавьчихаад номын амтанд орж мартаад орхиод шал түлэнхий юм хийнэ. Өөрөө дотроо түүхий түлэнхий хоол хийснээ мэдэж байхад, аав "миний охин ийм багаасаа хоол хийдэг" гээд л малгайлна, ер загинахгүй.
Тэр хүүхэд тэгээд энэ хүү ингээд гээд гомдол тавихад үл сонсооч болно. Үнэмшүүлэх өмөөрүүлэх санаатай давс хужир нэмээд ирэнгүүт хөмсөг нь зангираад, "өөрийгөө хичээ, зүгээр байсан хүнийг хүн оролддоггүй юм" гээд дуусаа.
Оюутны өвөл зуны амралтаар ирсэн ээж маань оёдолын машин тачигнуулж гэрийн оёх шидэх юмыг гүйцээдэг байв. Гэтэл ээжийн эзгүйд ахын явдаг пионерийн ордны дугуйлан өнгө заасан дүрэмт хувцас өмс гээд, аав маань ахын сургуулийн бор формыг тавьж байгаад дууриалгаад оёчихож билээ. Ингэж аав минь амьдралдаа анх удаа юм оёсон, сайн ч оёсон шиг байгаа юм. Би дуурайгаад, ээжийн жоорноос даавуу олоод өөрийхөө футболка тавьж эсгээд оёод дуустал хэнд ч таарахгүй жижигхэн юм болчихов. Орой аавыг ирэхэд айчихсан амьтан бүтээлээ үзүүлтэл, ингээд оёод байвал сурна, арай багасгаад хүүхэлдэйн хувцас болгочих. Гулгаж унасан пансаар оёоход хэцүү л дээ гэж билээ. Одоо бодоход ээжийн ямар гоёл хийх гэж хадгалаж байсан ямар нандин материалыг нь эвдсэн бол доо.
Одоо насанд дарагдаад жижгэрээд байгаагаас бус урлаг судлаач аав маань бөх гэж андуурмаар том биетэй ханхар зузаан хүн. Бөхчүүд хөдөө хээр, амралтанд таараад барилдъя гэж их шалдаг байсан гэдэг сэн. Эхлээд гарын бяр үзээд дараа нь барилдвал барилдъя гээд, гартаа их бяртай тул барилдах шаардлагагүй болчихдог байсан гэдэг. Манай идэш нэг өвөл аавынхаас арай эрт ирсэнд, идшээ иртэл хэрэглэж бай гээд бярууны ганц гуя өгтөл, манайд идэш дөхүүлж өгсөн хоёр жолооч бид дөхүүлээд өгөх үү гэхэд, "ажилтай улс цаг алдаад яахав өвөө нь өөрөө" гээд өлхөн сугавчлаад явчихаж билээ. Аав жар гарсан байсан шиг. Тэр хоёр жолооч "танай аав нээрээ бид хоёр дамжилж байсан тэр гуяыг сонин сэтгүүл шиг сэв хийлгээд аваад явсан ёстой лаг өвгөн" гээд л таарах бүртээ дурсдагсан.
Музейн танхимд олонд дуулдахаар чанга яриад сурчихсан хүн хурал дээр бас их тод дуугарчихдаг юм билээ. Хаа газрын хурал ер нь хоорондоо дүнгэнэтэл шивэгнэлдсэн нэг тийм нойрмогдуу байдаг даа. Арав төгсөлтийн хурал бас нэг тиймэрхүү болж байтал, эцэг эхийг төлөөлж үг хэлэх ёстой аав маань музейдээ байгаа шиг гэнт бүдүүн баргил том хоолойгоор тод дуугараад хамаг амьтныг цочоож сэрээгээд танхим нам гүм болж, би ичээд болдогсон бол сандал доогуураа орчихмоор болж билээ.
Аав япон хэлэндээ сайн. Тэр зиндаа хүйс ялгаж ярьдаг хэлийг нарийн ширийнтэй нь мэднэ. Дүрслэх урлагын музейг нэг удаа японы парламентын төлөөлөгчид үзэхэд дээд зиндааны хэлээр урлагын бүтээл, шашны урлаг тайлбарлаад японуудыг алмайруулсан, тэднийг дагаж явсан гадаад яамны залуу аавын ярианы гучин хувийг л ойлгосон гэж бидэнд бишрэн ярьж байсан. Зөвхөн ааваар орчуулуулна гэж нэр зааж ирдэг япон эрхмүүд ч байв. Монголоос япон руу аав маань нэлээд хэдэн ном орчуулсан. "Хүрээ Цам" номыг ная гарсан байхдаа хэрхэн орчуулсныг нь сайн мэднэ. Хугацаа заасан гэрээгүй атлаа, номын хуудсыг тоолоод өдөрт төчнөөнийг орчуулна гэсэн зорилго тавиад яг хэлсэн хугацаандаа дуусгасан. Өдрийн цагаар утас хаалга дуугараад, зурагт сонин гээд сатаарах юм олон тул төвлөрч чаддаггүй гээд өглөөний 6-аас 9 цагийн хооронд л ажилласан. Хамгийн сүүлд "Жороо морь" хэмээх номыг орчуулахдаа нүд муудаад ханз үсэгний олон зураас цэг тэмдэг байранд нь онож бичихээ болиод байна гэж ярьж байсан. Аргагүй шүү дээ ер дөхөж байгаа хүн. Аавын дээр үед бичсэн монгол япон толь бичгийг эгч маань саяхан хөөцөлдөн хүнээр компьютерт шивүүлж хэвлэлд өгч аавыг маань баярлуулсан.
Ажилд авах шалгалтын оноогоор тэргүүлсэн ч, нэлээн хойгуур тав билүү дугаарт орох оноотой нөхөр орчихов. Хорвоогийн шудрага бусийг гайхан төрсөн гэртээ очоод гомдол гаргатал, "чи ямар ч юм чинээнд нь тултал сайн эзэмшээгүй болоод өөрөө ажил хайгаад гүйж байна. Үнэхээр сайн байсан бол чи хайхгүй чамайг аяандаа эрээд ирэх байсан" гэж дуу цөөнтэй аав маань дуугарч билээ.
Блогоо ухтал "Аавдаа"гаас гадна энэ баярт таармаар сэдэвтэй дорх бичлэг олсон:
"Хөвүүн үрээ хайрлая" http://ganga-cz.blogspot.com/2008/03/blog-post_16.html,
"Өвөөгийн сүнс ивээсэн нь" http://ganga-cz.blogspot.com/2008/09/blog-post_17.html,gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com8tag:blogger.com,1999:blog-3641114910784840300.post-44760761466441453572011-03-12T11:24:00.000-08:002011-03-12T14:54:16.472-08:00Торго
Италийн зохиолч Алессандро Бариккогын "Торго" (Alessandro Baricco "Silk") гэж ном уншлаа. Нэгэн франц наймаачин торгоны хүр хорхойн өндөг худалдан авахаар Европын орнуудаар галт тэргээр, Уралаас Байгал нуур хүртэл мориор, Хятад Оросын хил болон урсах Амар мөрнөөр завиар, оросын жижиг боомтоос японы баруун эрэг хүртэл данийн усан онгоцоор гурван сар турш аялж хорвоогийн нөгөө өнцөгт байрлах Японы нэг тосгонд хүрнэ. Тосгоны нөлөө бүхий баян япон эртэй наймаа хийх зуур татвар эмд сэтгэл алдарна. Ирсэн замаараа харьж торгоны үйлдвэрийн эхийг нутагтаа тавьсан тухай номд өгүүлдэг. Энэ номоор 2007 онд бүрэн хэмжээний уран сайхны кино хийгджээ.
Ийм сонин бичлэгтэй номтой урьд нь таарч байсангүй. Хэмнэлтэй товчхон өгүүлбэрүүдээс бүрдэх бүлгүүдтэй. Ердөө ганцхан заримдаа хагас хуудсанд багтах 65 бичил бүлгээс бүтнэ. Бүлэг дуусангуут уншигч "ингээд л болоо юү", "ямар санааг гаргах гэсэн юм бол?" гэж өөрийн эрхгүй асуугаад, бүлэгт гарах цөөхөн хэдэн үйл явдал, зохиолын баатар санаандгүй мэт унагасан тоотой хэдхэн үгнээс элдэв таамаглал дүгнэлт дэвшүүлж толгойгоо гашилгачихна. Уул нь ганц орой шударчихмаар жижигхэн ном.
Уран яруу бичигдсэн гэдэгт шүүмжлэгчид санаа нийлдэг ч зарим нь тууж уу, роман уу гэдэгт санал жаахан зөрдөг гэх. Зохиолч өөрөө харин яруу найраг хэмээнэ. Номын үйл явдал дорнын оронтой холбогдож байгаа болохоор дорнын бичлэгийн хэв маяг авсан юм болов уу? Дуунд дахилт, найраглалд утга санааг тодруулах ижил шад бадаг давтагддаг шиг нааш цааш хоёр гурван сар аялсан хэсгийг газар усны нэр нь, зам зуур дахь хоног, ямар унаагаар зорчсон, унаа юүлэхэд хүлээсэн хоногийн тоог хүртэл яв цав давтах аж.
Гэрийн эзний өвдөгийг нь дэрлэн хэвтэх үзэсгэлэнт бүсгүйг гэрийн тэжээвэр амьтанг эрхлүүлэх мэт хааяа нэг илбэн суух гэрийн эзэнд, франц эр ямар хэргээр яваагаа өчиж, яагаад ч юм хүнд дэлгээд байдаггүй өөрийн амьдралын хамаг үнэн мөнөө хүүрнэж суухдаа япон хүүхний нүд дорнын бус өрнийн төрхтэй болохыг гэнт анзаарна. Нүдээрээ ярьсаар...
Манай "Хялар хатны домогт" гардаг шиг франц эрд япон хүүхний нүд франц нүд болж харагдаад л, нөхрийнх нь сэтгэл ертөнцийн нөгөө бөөрөнд үлдчихсэн болохыг зөнгөөрөө мэдсэн авааль авгай япон хүүхэн шиг болохыг мөрөөдөөд ... Үнэндээ хайртай хоёр ганц алхам ч ойртоогүй, ганц үг ч солиогүй...
Дахилтаар бол аян замын тэмдэглэл гэмээр, гадна ертөнцөд хаалттай байсан Япон орон, тэр үеийн Европын тухай гарах тул түүхэн роман ч гэмээр, бүтээгүй дурлалын найраглал гэмээр, сэтгэл зүйн драма гэмээр сонин ном билээ. Уншаад үзээрэй.
gangahttp://www.blogger.com/profile/11815828498537276748noreply@blogger.com5