Би яарч яваад нэг ахайтанг мөргөхөд хагас алхамын зайд зог тусав. Бид нүүр тулж, харц мөргөлдөв. Хүйтэн хямсгар царай, дэгжин хувцас, дээгүүр харц гээд ихэмсэг оршихуйн төгс загвар гэмээр нэгэн байна. Төгс ихэмсэг маань гэнт инээмсэглэв. Ингэнэ чинээ бодоогүй би балмагдан алмайрав. Балмагдах багадна, үнэндээ цочирдсон. Нэг тийм өвөрмөц инээмсэглэл огцом гарч ирээд, бүр огцом дуусчихсан. Түүний зөвхөн уруул хажуу тийш сунаад, шүднийхээ нь талыг харуулаад, яах ийхийн зуургүй буцаад агшчихсан. Над руу инээмсэглэсэн хүн аль хэдий нь төв царайтай болчихсон тул хариу ялдамсаж инээмсэглэх завдал болсонгүй. Хариу инээмсэглээгүй, хэрэгтэй үед зохилтой нүүрний хувирлыг гаргаж чадаагүй бибээр буруутай ч юм шиг, бүдүүлэг ч юм шиг.
Инээмсэглэл хүний баяр хөөрийн илрэл, хүнд хандах найрсаг сайхан сэтгэлийн илэрхийлэл болохоор сэтгэлийн толь болсон нүд инээмсэглэлд заавал оролцох ёстой шиг. Үнэн сэтгэлээсээ инээмсэглэж байгаа хүний нүднээс нь дулаан илч, гэрэл гэгээ цацрах шиг, эерэг энергийн ойлго, сайн бүхний гэрэл гэгээ бусдыг бас илбээд авах шиг, болдог болохоор харахад тааламжтай байдаг. Хүмүүс аяндаа даган хариу инээмсэглэдэг.
Ахайтны нүд хүйтэн хэвээр. Түүний сэтгэлийн утас огт доргиогүй нь илт. Бид огт танихгүй улс. Баярлах догдлох үндэс байхгүй. Дургүйг нь хүргэсэн, санал огт таарахгүй хүнтэй ч ахайтан инээмсэглэж байгаад ойлголцон ярьж чадна гэдэгт итгэлтэй байна. Түүний хувьд дадал болсон "ажил хэрэгч", "жижүүрийн" гэх энэ инээмсэглэл сэтгэлийн хөдөлгөөн, оюун ухаанаас үл хамааран байж л байдаг эд. Мэргэжлийн ур чадвар, харьцааны соёлынх нь салшгүй хэсэг. Олон жилийн тэртээ ийм инээмсэглэлтэй анх учраад ийнхүү цочиж билээ. Нэг бодлын зөв юм даа. "Чи, хүн дайрч унагаачих гээд хамжаарагтай явахад яадаг юм?" гэж загинаад, үг дуугүй тас ширвээд өнгөрснөөс дээр ч юм шиг.
Ажил хэрэгчээр инээмсэглээд сурчихсаан. Анхны тэр багш шиг уруул сунгах агшаах төдий биш ээ. Монголчлоод, жаахан сэтгэл дусаагаад бараг л үнэн юм шиг болгосон. Хэрэгтэй үед илбэчин шиг нүүрэндээ инээмсэглэл гуайг авчираад наачихдаг боллоо. Үйлчилгээний газарт ажилтай бибээр хүний бараа харагдав уу үгүй юү малийтал инээсээр угтана. Янз бүрийн орны орны хүмүүс янз бүрээр инээвхийлнэ. Америкчүүд бол бүх шүдээ гаргаад их өгөөмөр инээмсэглэнэ хайрлана. Тэр нь бас түргэн алга болно. Японууд нүүрэндээ инээвхийлэл арай удаан байлгана. Орос ах нар инээвэл инээсэн шиг, үгүй бол үгүй, шулуухан улс. Нэг өдөр хэдэн ази ороод ирэв. Монгол уу, оросын бага ястан уу, хятад уу, солонгос уу ямар үндэстэн бол? Энд амьдардаг чех хэлтэй болов уу? Ямар хэлээр хэл нэвтэрдэг бол, яаж үйлчлэх билээ? Над руу ойртоод ирж байна, ашгүй манай үйлчлүүлэгч болох нь! Би ч байдгаараа инээмсэглээд л зогсож байв.
"Та манай сумын Ядмын эгчтэй, Ямпил гуайн дүүтэй төстэй юм?" гэж цэвэр халхаар мэндэлвэй.
"Сайн байцгаана уу? Өө, монгол улс байсан юм уу? Би ч солонгос халимаг хавьцаа л гэж бодож байлаа."
"Таныг учиргүй инээгээд байхаар таньдаг хүнээ андуурч байна л гэж бодлоо."
"Харин тийм ээ, үйлчилгээний соёл гээд учиргүй инээд алддаг дадалтай болоод байгаа."
" Хэдэн кроны цалинтай бэ? Өлөнгүүд дээрэлхэж байгаа биз?"
"Өлөн гэж?"
"Мэддэггүй юм үү? Дандаа хуурай идэх юм хивж явдаг болохоор чехүүдийг өлөн гэдэг шд."
"Хэлээр нь хэлцээд сурчихвал дээрэлхэхгүй ээ, хэрэгтэй үед бас хэдэрлээд авна шд. Цалин гайгүй, инээмсэглэлийн нэмэгдэлтэй."

15 comments:
Ingeed usiig n' uuval yosiig n' daga geed yanz buriin l yum surah heregtei boloh yumaa. Uilchilgeenii gazar unen setgeleesee ineemseglesen huneer uilchluuleh uramtai saihan sanagddag shuu.
хуурамч инээмсэглэл, худлаа бөхөлзөх үйлдэл өдөр тутам байноо хэний янаагүй..
ээж шигээ инээхсэн гэж дандаа боддийн , даанч чаддаггүй нь харамсалтай..
нүд гэдэг сэтгэлийн толь оролцох ёстой гэж яах аргагүй үнэн хэллээ. Монголчууд бид бараг инээмсэглээд байдаггүй болохоор хааяаа нэг хүн инээхээр сайхан дотно санагдчихдаг биз. Тэгээл нөгөө нэг "Инээсэн болгон найз биш" гэдэг үг гарсан байх даа, сайхан бичлэг байнаа
:D
Хэ хэ хэ ... хэ хэ ххххх
инээмсэглэл гэснээс америкт хүмүүс зургаа авхуулахдаа их инээж авхуулах дуртай. Утасны жагсаалт шар номны сурталчилгаан дээр бүгд инээсэн зурагтай...яасан ч сайхан нүд шүдтэй хүмүүс байдгийн,
ирээд удаагүй нэг сар л болсон байх нэг найзаараа зургаа авхууллаа.Нөгөө монгол зангаараа уруулаа жимбийтэл хамхиад үзэм гээд л авхуулчихсан, нөгөөх чинь учиргүй голж чи ямар намын хуралд сууэ байгаа биш, инээ л дээ, ээж чинь хараад чамайг их зовжийн гэж бодий ш дээ гэж ятгаад... орос хүн л дээ, тэгээд намын хурал гэж мэдэж байхгүй юу...
энд гудамжинд танихгүй хүнтэй ч инээж мэндлээд сурчихаж дээ. Хүн урдаас инээхээр дагаад инээхээс өөр яахав. Хүн инээсний дараа сэтгэл хөгждөг юм шиг ээ...
Америк маягийн инээмсэглэл ээ гэж...
Наад янкууд чинь инээж байгаад л Хирошима Нагасаки дээр атомын бөмбөг хаясан улсууд даа. Буш Чейни Рамсфельд гурав инээсээр байгаад л Ирак руу цэрэг оруулсан. Инээмсэглэлтэй дайныг инээмсэглэлтэй улс төрийн хамт гаргаж ирсэн улс юм аа даа одоо.
Байгаа улсыхаа хүмүүстэй өлөн гэж харьцаад дэмий биздэ.
Пийк: Худал үнэн аль нь ч инээмсэглэсэн хүнтэй харьцах урамтай.
Амор: Эх хүн үр хүүхэд рүүгээ харж инээх ч зүйрлэшгүй дээ.
Чимгээ: Инээсэн болгон найз биш гэдэг үг жижүүрийн ажил хэрэгчээс дор зальхай,өөдгүй хүнээс гарсныг хэлдэг болов уу.
Алтаргана: Бүр америк маягийн гэж брэнд шахуу инээмсэглэл байдаг юм биш үү, хэхэ.
Какаду: Улс төртэй холбож бодсонгүй.
Нэргүй: Тийм, би "Европын Холбоо ба Чех" бичлэгтээ байгаа орны хүмүүсээ элдвээр хэлэхийг буруушааж байсан.
Сайхан инээсэн хүнийг харах ч сайхан шүү. Би ч байнга л инээж байдаг хааяа юм бодоод инээхгүй сууж байвал хүмүүс надаас инээдийг минь нэхээд байдаг тэгэхээр би байнга л инээж байх ёстой хүн шиг байгаа юм. хэ хэ хэ
Гэхдээ тэр ахайтаны инээдийг би хүйтэн инээд гэж бодлоо. Яг л тийм хоромхонд хувьсаад алга болох хуурамч инээмсэглэл надад их хүйтэн санагддаг.
Миний нэг найз, их сайхан инээж хөгжсөн хүн бий. Гэтэл дүү нь эгчийгээ "Акулан буйл" гаргаж инээлээ гэж шоолсноос чөлөөтэй инээж чадахгүй байгаа гэсэн, хэхэ.
өлөн гэдэг үгийг саяхан сурсан хэхэ
curry 6
fila
hogan outlet
hermes belt
nike air max 2019
yeezy boost 350
nike shoes
supreme hoodie
fila shoes
kobe byrant shoes
bape hoodie
cheap jordans
Golden Goose Deluxe Brand
off white hoodie
goyard outlet
Post a Comment