Saturday 3 October 2009

Давшиж хамгаалахуй

Юм ховор байхад тортой мандарин бариад явж байгаа хүнээс "наадах чинь хаана гарч байна" гэж хүн асуух ердийн үзэгдэл байсан. Асуусан асуулгасан аль нь ч юм бодохгүй, бүгд ижилхэн хомс хэрэглээтэй байсан. Зөвхөн хэрэглээ ч биш үзэл бодол, итгэл үнэмшил адил хомс гөлгөр байх ёстой. Аймгийн, хотын, байгууллагын намын хороонд ард олны үзэл бодлын цэвэр ариуныг чандлан хариуцдаг тул өөрийн өчүүхэн толгойд харвасан санаа, элдэв юманд шүүмжтэй хандсан бодол, социалист үзэл сурталд тэрс үг унагаж болохгүй арга хэмжээ авахуулдаг байлаа. Тэгэхээр хувийн нууц гэж байх ёсгүй гэсэн балмад үзэл давамгайлсан, хүмүүс нь бие биеэ шиншлээд сурчихсан, асуух асуухгүй юм шалгаасан хүний дотор хүн рүү өнгийсөн, түүнийгээ олонд зарлахыг ёс зүйн хэвийн хэм хэмжээ гэж ойлгодог тийм нийгэм байлаа. Одоо хувийн нууцыг хуулиар хамгаалсан ХҮНЛЭГ, АРДЧИЛСАН нийгэм байгуулж байна.

Гэтэл хүмүүс энэ сэтгэлгээнээсээ салаагүй байна. Хорь гучаад насны ардчилал, хүнлэг ёс гэж байдаг тухай хар нялхаасаа сонсож ийм шинэлэг сэтгэлгээ үзэл бодолд өлгийдүүлж өссөн залуус дунд ч энэ зан байсаар байна. Хүн болгоны олонд нээлттэй байх хүрээ өөр өөр, тэр хүний хувийн асуудал. Тэр хүрээгээ уул нь тухайн хүн өөрөө тогтоодог баймаар. Хүнд ямар хоол иддэг, хоолны мөнгөө яаж олдог, мөнгөний хэмжээ ямар, ямар ажил эрхэлдэг, ямар шашин шүтдэг, улс төрийн үзэл баримтлал ямар гээд бусдад зарлаад баймааргүй юм байдаг. Ер нь хүн өөрөө яриагүй юмыг асуух онцгүй. Хавдар судлалын эмнэлэгт танилтайгаа таарлаа гэхэд, цаад хүн өөрөө танд дотносож ямар шинжилгээ өгсөнөө, ойр дотны хэн нэг нь ямар хүнд өвчин туссанаа дэлгэж ярихгүй л бол хүнийг асуугаад шалгаагаад байх жудаггүй.

Урлаг, уран баримал, уран зохиолын тухай ярилцахаар тохиролцоод гоо сайхан тал рүү жингүйдэж байтал, "чи яагаад гадаадад байдаг" гээд хувийн чанартай юм асуухад, "миний яагаад тэнд байх хэнд ч сонин биш, хамгийн гол нь нийгмийн ямар ч ач холбогдол байхгүй ээ" гэж дотроо бухимдсан ч, асуултад дөрлүүлэн хариулж байхын оронд "ямар юм олж хараад ямар харьцуулалт хийснээ ярья" гээд "хүүхэд залуусыг төлөвшүүлэхэд уран зохиол үлэмж нөлөөтэй, манай орны арван жилд хичээлээс гадуур заавал уншиж танилцах ёстой уран зохиолын харьцуулсан тоог АНУ, Орос, Чехийн сургуулийн насны хүүхэд ямар зохиол уншдаг талаар харьцуулалт хийн яриад, сэтгэлгээний цараатай боловсрол өндөр иргэд хичнээн олон бол бол улс орны хөгжил дэвшилт хичнээн чухал билээ." гэж үргэлжлүүлээд, "ийм боловсролтой сэтгэлгээний цараатай залуус хүүхэдтэй улсын иргэд харийн оронд сурах, жуулчлах, юм үзэх, амрах гэж л түр явахаас ингэж олноор "ажлын хүч" болон харь оронд зовохгүй байгаа" гэж төгсгөн хэлэх гэсэн зүйлээ өөрөө хүчээр оруулж давших маягаар хамгаалалт хийдэг байж гэж бодлоо.

Зам зуур Москвад онгоц хүлээх чөлөөнд л орос хэлээр хэл залгуулах далимд танилцсан, үйлдвэрт ажиллаж байгаад нутаг буцаж байгаа хүмүүсийн ярианаас тэдний амьдралын талаар гадарлахаас, тэр олон хотоор яваад сурвалжлага хийсэн биш, энэ талаар орон нутгийн байгууллагуудаар яваад судалгаа хийсэн биш, нутаг нэгтнүүдийнхээ хувь заяагаар тоглодог "ажилд зуучлагч" этгээдүүдтэй уулзаж үзээгүй бибээр мэдэхгүй сэдвээр ээрэгдэн, хэлэе ярья гэсэн зүйлийн талаар ганц ч үг унагааж чадаагүй харамссан тул үүнийг хэлхэж сууна.

20 comments:

Unknown said...

Сайхан зөв зүйтэй зүйл бичжээ. Бага зэрэг дэлгэрүүлээд бичсэн бичлэгээ олны хүртээл болгох талаар бодохгүй юм уу? Зарим сайтуудаар бичлэгээ тавьбал өшөө олон хүн унших байхдаа.

Anonymous said...

ta nuguu shuleg bichdeg.ay zohiodog ganga munu?

Мика /美香/ said...

Таны хэлдгээр хувийн юм хувийнаараа л төгсвөл зүгээр байх. Нэг гөү гөү-н 3 блогчин нээж хөтөлдөг нэг блог хальт харсан юм. Тэнд блогчдыг урьж оруулаад "та хэзээ хэнтэй секс хийсэн, ямар байсан, тэр тэр 2-г юу гэж бодсон барьсан" гээд гачин гачин юм асуухым билээ. Нөгөө хэд нь ч гэсэн эргүүлээд хариулаад, хувийн амьдралаа дэлгээд суухдаа бахархаж байх шиг. Үнэндээ тэдний хаана юу хийсэн нь хэнд ч хамаагүй, бас ач холбогдлгүй шүү дээ..

Манай Монголын сэтгүүлч нар ч гэсэн хувийн амьдралд хэт орох юм. Өөрийн үзэл бодолыг үзэгч уншигчдад тулгах, хувийн амьдралруу хэт өнгийх нь тухайн сэтгүүлчийг шал ёс суртхуунгүй, цаашлаад энэ ажилдаа мэрэгшээгүй гэдгийг бэлхэн харуулж байгаа хэрэг болвуу.

Саяхан 25 дугаар суваг ТВ-н "танайд хоноё" гээд нэвтрүүлэг үзсэн. Нэвтрүүлгийн хөтлөгч болох Тэнгис гээд сэтгүүлч залуу өөрийгөө үнэхээр гутмаар, харамсмаар жудаггүй сэтгүүлч болохоо үзэгчдэд харуулсан. Та магадгүй үзэж амжаагүй байх. Зав гарвал http://dsgtv.mn/index.php//home/post/1355 ийшээ ороод үзээрэй. Сэтгүүлч залуу ямар өрөвдөлтэй аашилж байгааг эндээс харж болно доо

Arsun said...

"Хил зөрчиж" болохгүй ээ.

peakfinder said...

Bodmoor sedev shuu. Mikatai sanal neg baina. Ter nevtruulegiig uzsen arai heterhii. Iim yum gargaj baidag televeiziin udirdlaga bas ichmeer yumaa daa.

Yurunhiidoo sain tanil bish ch gesen yag yamar ajil hiideg, heden togrogiin calin avdag geed zarimdaa yu bilee gemeer asuult olon asuuna shuu.

Erhtsas said...

Саяхан ажил дээр нэг Монгол эгч ирсэн юм бид бие биеэ мэдэхгүй анх л танилцаж байгаа хүмүүс гэхдээ яагаад ч юм түрэмгий гэмээр юм шиг тэр эгчийн асуултууд их л сонин санагдаж байлаа. Яг л таны бичсэн шиг, гэрлэсэн эсэх, энд хэдүүлээ хаана амьдардаг, цалин хэд авдаг, найз залуутай юу, байгаа бол Монгол Синга аль нь болох гээд л багахан байцаалтанд өртчихөөд сүүлдээ өнөөх аниагаас зугатах шахуу холдсон. Хүмүүсийн араншаан гэж.... Гэхдээ бас надад ч тийм араншин байж болох, өөрийгөө жаахан засаж залмаар л юм билээ.

MW said...

Харин сүүлий үеийн хүүхдүүд овоо болоод байх шиг санагдаж байгаа шүү. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг эвгүй нөхдүүд ч бий л дээ.

Anonymous said...

Бодох л эд байна

Ганзо

Maral said...

SAin baina uu
Tanii Dayar Mongol blogt tavisan Buriyadiin tuhai medeeleliig unshlaa.
Tanias Dolood omogiin ehires buriaduudiin talaar medeh um bval helj ogooch gej huseh gesiin maa.
Bayarlalaa

Maral said...

Sain baina uu
Tanii Buriaduudiin tuhai bichsen medeeleliig unshlaa.
Dolood omogiin ehires buriaduudiin talaar medeh um baival helj ogooch.
Bayarlalaa

Anonymous said...

Tiim shuu.
Chi yamar ajil hiij baina?
Nuhurtei bolson uu?
Nohor chini yamar ajil hiideg uym?
Chamd halamjtai uym u?
Oh, suugaagui uym uu? Yagaad suuhgui baina?
Iimerhuu buduuleg gemeer asuultuud yamar ih asugddag geech. Dotnii naiz, ger buliin gishuun bish baij iimerhuu medeeleeleer yadag bainaa.

ZAYA said...

Хүн ярих юмаа өөрөө л мэддэг байх хэрэгтэй.

Хэрлэн said...

Сайхан бичиж. Ганга эгчийн бичсэнтэй санал нэг байна. Мэдээж ярихыг хүсэхгүй байгаа зүйлийг нь асууж шалгаана гэдэг бол бүдүүлэг. Гэхдээ Мика эгчийн ярьсныг нөгөө талаас нь харвал "Яахаас буцахгүй залуус"-ийн ярилцлгыг тэд хүчээр биш ярилцагч этгээдийн зөвшөөрсний үндсэн дээр авдаг болохоор хувь хүний нууцад нэг их халдсан хэрэг биш байх. Хэрвээ ярилцлагын үед хариулахаас татгалзвал улайраад хариулуулах гээд байдаагүй санагдана. Энэ блог нь тэгээд ч seriuos талдаа биш. Ихэнхдээ наргиа голдуу блог байсан санагдана. Тийм болохоор ингэж сүржнээр хүлээж авах хэрэггүй юм шиг ээ.

bolor7erdene said...
This comment has been removed by the author.
Erdenee said...

Sain baina uu,

Intel Pentium Dual Core T4300 2x 2.1 GHz / 4096 MB DDR2 RAM / Intel® GMA 4500M / 320 GB Festplatte / DVD-SuperMulti Brenner / Cardreader / 3xUSB 2.0 / WLAN bg / 15.4"WXGA Display /iim uzuulelttei notebook sayd avah hun asuuj uguuch. bi 1 jil ashiglasan.

Thank you so much!

Erdenee

Unknown said...

Yag unen umbichisen haina. Yamarch umand hyazgaar bii.
Gangaa ene nomiig unshaarai. James Palmer THE
BLOOD WHITE BARON The extraordinary story of the russian nobleman who become
the last khan of Mongolia. 2009, US by Basic Books.

Anonymous said...

hehe ineedtei yum

yanmaneee said...

balenciaga shoes
adidas tubular
hermes belt
jordan 11
coach outlet online
hermes handbags
jordan 6
jordans
air jordan
adidas zx flux

teatheth said...

over here best replica bags informative post replica dolabuy Visit Your URL Louis Vuitton replica Bags

Anonymous said...

hermes bag outlet
bape clothing
yeezys
supreme
bape hoodie
curry 9
bape
pg 1
palm angels clothing
jordan shoes