Saturday, 5 December 2009

Зүтгүүр толгой

"Танай монгол залуучууд техник сэтгэлгээ сайтай тун сэргэлэн. Би олон жил гадныханд англи хэл заасан, танай монголчууд шиг хэл түргэн сурдаг улс хараагүй." гэж гадны хүн монголчуудыг магтахыг сонсоход таатай. Тэр багшид, "манайд жолоо мушгидаг хүн бүр ойр зуурын засвар өөрсдөө хийчихдэг. Тэр ч байтугай үйлдвэрлэхээ болиод сэлбэг нь олдохоо байсан ямар ч тоног төхөөрөмж, машин техникийг арга эвийг нь олоод ажиллуулаад байдаг болохоор "монголчлох" гэсэн хэлц хүртэл байдаг" гэж эхлээд, "аман зохиолын баялаг уламжлалтай, эртнээс дээдсийн захидал, зарлиг тушаалыг шүлэглэсэн хэлбэрээр голдуу үйлддэг байсан, далд ёгт санаатай дуугаар хайртууд сэтгэлээ илэрхийлдэг байсан, одоо ч захын хүн толгой холбож яриад, зүйр цэцэн үгээр мэтгэлцэх бол энүүхэнд" гээд монголчуудаа магтаад тэрүүхэндээ додигор царайлмаар санагдлаа. Гэтэл тоног төхөөрөмж, машины юүг нь солиод яагаад ажиллуулчихдаг талаар барин тавин жишээ татаж чадахгүй тул үнэмшилгүй сонсогдоно гээд, улмаар монгол тийм эрдэмтэн дэлхийд данстай тийм нээлт хийсэн, тэр нь үйлдвэрлэл үйлчилгээнд ингэж нэвтрээд, эмчилгээнд тийм хувьсгал хийсэн гээд тооччихож чадахгүй болохоор, "тийм шүү манайхан техник сэтгэлгээ, ой тогтоолт сайтай" гээд цагаан магтаал хөврүүлээд байхад арай болмооргүй санагдаад хэлээ хазаад чимээгүй боллоо. Дараа нь хүнээс сураглахад манайд дэлхийд тухайн монгол эрдэмтний нэрээр нэрлэгдэж явдаг аргачлал, технологи, тухайн оны шилдэг эрдэмтдийн нэрийн жагсаалтанд ордог эрдэмтэн ч байдаг юм билээ.

Чехийн зурагтаар шинжлэх ухааны нээлт хийсэн, үйлдвэрлэлд, шинэ зүйл нэвтрүүлсэн эрдэмтэн мэргэдээ алдаршуулдаг "Ческа хлава-2009" гэдэг нэвтрүүлэг үзсэн санаанд оров. Нийгмээ урагш татаж авч явдаг сэхээтнүүдээ зүтгүүрийн толгойтой зүйрлэн тэдний хийж бүтээж буйг өндрөөр үнэлж байгаагийнн илэрхийлэл. Оюутан, аспирант, докторант нарын эхлэл санаачлагыг ч зохих ёсоор үнэлж ахмад эрдэмтэд гарч ирэн шагнал гардуулан урам хайрласан бол, хүүхдийн өмөн үү өвчний эмчилгээнд хувьсгал гаргасан эрдэмтэнд хамгийн нэр хүндтэй, дагалдах мөнгө нь үнэхээр өндөр (0,5 сая доллар) шагналыг ерөнхий сайд нь өөрөө гардуулж буйг харахад сайхан байв. Хөгшин Европт бүх юм жил сарын өмнө урьдаас төлөвлөгдсөн, тогтсон журмын дагуу аажуу тайвуу ч яв цав хийгдэдэг. Манайд аливаа асуудлыг алга эргүүлэх хооронд асар хурдан шийддэг, өнөөдөр шийдээд маргаашнаас нь хэрэгжүүлэх гэж оролдог. Эрээн цаасыг бор цаасаар дамнуулан явсаар, элдэв аргаар ажлаа дөхүүлдэг нэг хэсэг байнаа. Ихэнх тохиолдолд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын ажил өөр хоорондоо уялдаа холбоо муутай, энгийн хүмүүст хэцүү санагдлаа.

Монгол Улсад үйлдвэрлэгдсэн, чанартай барааг хууль ёсоор экспортод гарган тээвэрлэх гэсэн тохиолдолд Гарал үүсэл, Чанарын гэрчилгээтэй байж гаалийн бичиг баримт бүрдүүлнэ. Гарал үүслийг баталгаажуулдаг, хотын төвд "өндөр яаманд" байсан Худалдаа Аж Үйлдвэрийн танхим цэнгэлдэх хүрээлэнгийн хавьд Жаргалан хэмээх хотхонд ганган орд бариулж өрх тусгаарлаад, автобусаар зорчдог ард хүрэхэд хэцүү болчихож. Чанарын Гэрчилгээ олгодог, хотын зүүнтээ американ дэнжид байсан Үнэ Стандартын Хорооноос чанар хариуцдаг хэсэг хүмүүс хотын баруун хязгаарт Таван Шард нүүгээд, хүн олоход бэрхтэй газар очоод нуугдчихаж. Хөдөө гадаанаас ирсэн энэ нүүдэл суудлыг мэдэхгүй хүмүүс байгууллагын хуучин буурин дээр очиход шинэ хаяг заагаад өгөх хүнгүй, зүг чиг баримжаа гаргах цаасны өөдөс ч байхгүй нь эгдүүтэй. Алдуул адуугаа хайж байгаа хүн шиг Таван Шарыг тав тойрч, байгууллагын жижүүр болгохыг шалгаав. Олсонгүй, хэн ч мэддэггүй. Таньдаг мэддэг хүмүүсээс утсаар лавлавал ихэнх нь импортоор гаднаас бараа оруулдаг, экспортлогч нь өдрийн од шиг аж. Арай гэж экспорт хийдэг хүний утас олон , зүг чигтэй болж аваад нэргүй гудамжаар хар баримжаагаар явсаар арай гэж нэг олов. Экспортод гарч байгаа бүтээгдэхүүн гаргахад шаардлагатай энэ хоёр бичгийг олгодог байгууллагууд яагаад хотын хоёр захад арваад км зайтай байрладаг юм? Санаснаар болдогсон бол Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын том шинэ байрны ганц өрөөнд Чанарын гэрчилгээ олгодог гурван авгай сууж байдаг сан бол, ажил бүтээхэд арай дөхөмтэй байх байлаа.

Эрдэмтдийн тухай ярьж байгаад баахан хадуурчихлаа. Ганц хоёрхон бичиг олж авахад ийм хэцүү байгаа юм чинь дэвшилтэт шинэлэг санааг хүнд ойлгуулаад, түүнийг санхүүжүүлэх хөрөнгө мөнгө гаргуулахад амаргүй нь ойлгомжтой. Төр ч юм уу, хувийн том компани ойлгоод нийгэмд ашигтай төсөлд хөрөнгө зардал гаргалаа гэхэд хэрэгтэй хүндээ, хүрэхэд хир хол ямар бартаатай зам туулах бол? Улсын төсвөөс цаад утгаараа монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай болгох, гадагш гардаг бүтээгдэхүүний төрлийг олшруулах л гэж судалгаа шинжилгээ гэсэн оюуны хөдөлмөрт хөрөнгө оруулалт хийдэг, эрдэмтэн судлаачид олон төсөл хэрэгжүүлж, шинэ бүтээл гаргадаг. Харамсалтай нь жил болгон бүртгэгдэн шинэ бүтээлийн патент авдаг олон сайхан санаанууд цаасан дээр л хоцордог. Шинжлэх ухааны байгууллагууд юм хийж байгаа хүмүүсээ алдаршуулж олны танил болгомоор, бүтээлээ сурталчилж, үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн сонорт хүргэмээр шиг. Сонорт нь хүргэдэг байж болох, эрх зүйн орчин, салбар хоорондын ажлын уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцох механизм муугаас шинэ санаа амьсгаа авч амьдралд хэрэгжтэл хуучраад үр ашиггүй болчихдог байж болох. Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн өндөр үнэлэгддэг цаг үед амьдарч байна шүү дээ. Зүтгүүр толгой гэсэн шагнал их сайхан, авч хэрэгжүүлмээр эд юм билээ.

17 comments:

eebee said...

saihan sanaa baina shyy.

etvgen said...

Ийм л зүйл хэрэгтэй байгаамдаа гэхдээ яаж, хэзээ гэдэг нь ойлгомжгүй :(

Ganga said...

eebee sain uu,
Mongold baihdaa chinii 2 dahi nomiig avah geed olsongui?

etvgen yaj gegii ni zaluus ta nar tungaaj dee

Oogiinoo said...

Jaaxan zaw garwal tanii blogoor shagaigaad bichleg xuleegeed baidag baisan neg bichleg olj unshaad bayarlalaa shuu. Goyo bichleg bainaa

Дeстини said...
This comment has been removed by the author.
Дeстини said...

manaihnii eldev yamd, yalanguya ter shinjleh uhaani yamand unen khuuchinsag uzeltei heden hun bii. Eldev shine zuild suraltsaj, baigaag ni huhuulen demjihiin orond durem juramdaa barigsan esvel zoriud erh darh, embe yambaa dalimduulan chiregdel uusgedeg humuus tsuun bus. Yum hiihed nileen halshirmaar sanagdsan shuu. Neg zuil asuuh gesen yum: writerliness gedgiig yu gej orchuuldag ve? Bayarlalaa.

Moogy said...

Tsomiin fizikiin uhaanaar manaihan yur n ertnees delhiid danstai odoo ch ANU-d hed heden Mongol zaluu erdemted end tendhiin institutuudad tsahuir hagalj yavaa.

Агай said...

Чимээгүйхэн уншаад л яваад байдаг юм. Миний холбоосонд чи байдаг болохоор бичлэг алгасаж байгаагүй. чамд баярлалаа

ganga said...

Ogii: bayarlalaa
Honzo: Tiim ee, Systemchlel, huuli erh zuin orchin l dutagdaj baina daa
Destiny: Yum uzej nud tailsan bolovsroltoi zaluus olshrood ireheer neg ue nuguuguur erhbish soligdoh bailgui dee.
Moogy: Saihan medee baina.
Agai: Zuraach busgui manaihaar zochildog ni taatai baina.

Arsun said...

Шинэ жилийн мэнд хүргэж, сайн сайхныг ерөөе.
Сайхан баярлаарай.

tumee 33 said...

Happy new year!
Saihan bayarlaarai^^

Жаагий said...

Шинэ оны мэнд!

sanakae said...

Ганга эгчдээ шинэ оны мэнд хүргэе. Ажил үйлс нь өндөр байх болтугай.

Ганзо said...

Шинэ оны мэнд хүргэе, Ганга эгчээ

Дeстини said...

Shine jiliin mend hurgej, eruul enh, arvin ih amjiltiig huseye.

Anonymous said...

goyard bag
bape hoodie
kyrie shoes
fear of god clothing
bape shoes
birkin bag
off white
off white outlet
off white
bape outlet

Anonymous said...

off white nike
off white shoes
jordan outlet