Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ гээд сэтгэл сэртхийлгэл сүрхий хөгжим ар фонд явдаг онцгой мэдээ л биш бол хүмүүс цаг агаарын мэдээнээс хамаараад өдөр тутмын хийдэг ажил төрлөөсөө хойш сууж, зуршил дуршилаасаа татгалзана гэж байхгүй шиг улс төр гээчийг цаг агаарын өөрчлөлт шиг байж л байдаг балай нэг юм гэсэн шиг тоомжиргүйхэн аваад өөр өөрийн хийх юмаа хөөгөөд явах нь өөрт өлзийтэй, улмаар өрөөл бусдад алсдаа улс нийгэм дэвжихэд дэмтэй шиг. Улс төртэй төргүй хавтгайрч буй эх дэлхийд хамаг юм жам ёсоороо хувьсаж, хүмүүс амьдрал ахуйгаа хөөгөөд дурлах нь дурлаж, урлах нь урлаж, уйлах нь уйлж, уйхаалсаар урагшлах нь ахих мэтээр хорвоогийн олон өнгө алагласаар цаг хугацаа улирдаг.
Ажиглаад байхад, бүтээлч хүчтэй хувь хүн ямар цаг үед (улс төрийн ямар дарамтанд) амьдарч байснаас үл хамаарч үеийн үед дуурсагдах мөнхийн бүтээлээ туурвисан байдаг. Хатсан хөрстэй усгүй цөлд харж ханамгүй гоёмсог цэцэг ургахгүй шиг, энгийн хүмүүсийн эгэл амьдралаар тэжээгддэггүйсэн бол суутны гайхам бүтээл төрөхгүйсэн. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэгчлэн заавал суутан болох гэлгүй бидэн хир тааруу дөнгөх юмаа л хиймээр шиг.
Сайн хааны ивээл дор ард олон амар сайхан жаргажээ хэмээн өлзийтэй сайхнаар төгсдөг үлгэр амьдрулах эр зоригтой, эрч хүчтэй, эрдэм боловсролтой аавын хүү ээжийн охид тэр улс төрөөр нь тоглог. Улс төрчийн аньсга хөдөлгөх, амьсгаа авах, алхаж гишгэх, сууж босох, сэтгэх сэртэлзэх бүгд олны нүдэн дээр болохоор амар биш ажил. Амжилттай тоглоом гаргаж чадвал сайн л байна. Чадаагүй алдлаа гэхэд амьдралд маань хал бал багатай байхыг нь бид өөрсдөө хийе. Цаг наргүй уйгагүй хөдөлмөрлөдөг ажилчин зөгийдгүй бол хатан зөгийнөөс бал гарахгүй ээ.

4 comments:
Нэгэн зүйл санаанд орчихлоо. Ванкуверт амьдарч байхад монголоос ирээд 1-2 жил болсон айл манайд зочлох болов. Ирэх гэсээр хэсэг хугацаа өнгөрөв - бороо, цастай байна, үүл хуралдаж байна гэх мэт шалтаг хэлэн удлаа. Үүл, борооны аяс хараад байх юм бол Ванкувэрт ажил бүтэхгүй гэж хэлж орхилоо. Тэгтэл аймаар салхитай, бороотой өдөр, бүр салхины гайгаар цахилгаангүй, хоол унд ч үгүй, харанхуйд сууж байхад хүрээд ирсэн. За энэ ч яахав. Улс төр, цаг агаарын хямрал, амьдралын элдэв дарамт, өөрчлөлтөөр шалтаг биш цэнэг хийж,ихийг бүтээж чаддаг хүмүүсийг бахдууштай.
Ihenhdee hamgiin egel jiriin nergui ajillagsadiin uil hereg jinhene niigmiig uragshluulj soyol irgenshliig nuruundee chimeegui avch yavdag bolovuu. Harin chimeetei nertei torteiguud n niigmiig zugaatsuulagch alialagchiin uureg guitsetgegchid ch yumuu.
Өөр өөрийн ажлыг л гүйцэтгэл сайтай хийгээд байвал барав биш үү та минь
goyard bags
hermes outlet
yeezy 500
off white
supreme
off white hoodie
hermes bags
yeezy
golden goose sale
bapesta shoes
Post a Comment