Saturday 11 May 2013

Дайны эмэгтэй төрх

Ялалтын баярын нэвтрүүлгүүдээс Дайны эмэгтэй төрх (Женское лицо войны) баримтат нэвтрүүлэг ихэд сонин санагдлаа. Эмч сувилагчдаас гадна холбоочид, тагнуулчид, мэргэн буудагчид, шөнийн онгоцны нисгэгчид гээд хэдэн арван мянган эмэгтэйчүүд бүр насанд хүрээгүй охид цэрэг эрстэй мөр зэрэгцэн эх орныхоо төлөө, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цус урсган тэмцэж явжээ. 
Дайнаас амьд эргэж ирсэн эр цэргүүд дунд цэл залуугаараа хөл гаргүй тахир дутуу, царай зүс нь түлэгдэн умайж, шарх сорвинд сэглүүлэн үзэшгүй болсон улс өчнөөн байдаг болохыг бид олон киноноос үзэж, түүхэн ном зохиолоос уншиж байсаан. Гэтэл сувилагч, холбоочид, мэргэн буучид зэрэг тэр олон эмэгтэйчүүд шархдаж эрэмдэг болоогүй гэж үү? Мэдээж тэд бас шархдаж хөл гаргүй ч юм уу, төрүүлсэн эх нь ч танихааргүй зүс царайтай болж байсан. Эмэгтэй хүн ийм байдлаар насыг барахад сэтгэл зүйн хувьд хүнд тусдаг болохоор дайны талбарт байсан эмэгтэй дайчин бүр сүүлчийн сумаа өөртөө зориулан үлдээдэг тийм нэгэн бичигдээгүй хууль үйлчилдэг байсан гэж өдгөө амьд сэрүүн байгаа өндөр настан эмэгтэй ахмад дайчид хүүрнэж суухыг сонсоход сэтгэл өвдөж, тэдгээр эмэгтэйчүүдийг хүндэтгэн биширмээр.
Эр зоригийг амьд жишээ болсон фронтын эмэгтэйчүүдийг цэргийн нөхөд эрчүүд бүгд хүндэтгэж, зарим нь шүтэн биширч, нөгөө хэсэг хайрлаж дурлаж байсан гэх. Гэтэл 4 жилийн урт дайн дуусаад энхийн амьдралд эргэж ирэхэд, арын албанд үлдсэн эмэгтэйчүүд тэднийг их эвгүй бараг дайсагнаж угтсан гэнэ. Урт удаан дөрвөн жилийн турш хөлс шороотой хөвөнтэй өмд цамц, хиртэй цэрэг ногоон форм, шивэртэй ороолт түрийтэй гутал жийсэн эмэгтэйг фронтын нөхөр гэж л авч үзэхээс бус эхнэр болгон авч гэрлэхийг төдий хүсдэггүй, цэвэр цэмцгэр, үнэртэй ус, оо энгэсэг ханхалуусан гоё эмэгтэйг хүсэмжилдэг гэнэ. Дайны дараа ч хэвээр үлдсэн фронтын хосууд сайхан байсан ч, ихэнх ахмад эмэгтэй дайчид "дайны дөрвөн жил миний амьдралын хамгийн аз жаргалтай жилүүд байлаа" гэж хүүрнэхийг сонсоход үнэхээр аймшигтай байлаа.

5 comments:

Anonymous said...

Sayhan orsiin emegtei mergen buuchidiin tuhai neg website uzsen ter dund 1941 ond neg oros emegtei 48 nasandaa frontod orood mergen buuch bolood 102 germaniig ustgaad 1943 ond daind uregdsen tuuh baina. Orsiin nevtruulguudiin ehend ursgadag zurguud dund ch tuunii zurgiig say ursgaj haruulj baigaa haragdav.

Сүрэн said...

Uul ni emegtei hunii baih yosgui gants gazar gevel dain.. getel dainii 4 jiliig hamgiin az jargaltai ue gedeg... shine zuun arai gaigui zuun boloh ni uu ugui yu...

Anyway, Ganga egchee welcome back! Zunduu olon post bicheerei:)

Ganga said...

Daini daraakh enh tsagt gantsaardalt, hardalt havchlaga olon zelmen geed odii todii zovlon baisan baih daa

Tgth said...

Сайн уу,
Шинэ бичлэг бүрийг тань байнга хүлээж байдаг зүс үл мэдэх дэмжигч нар нь эргэн ирсэнд баярлалаа. Tgth

Anonymous said...

jordan shoes
bapesta
supreme clothing
hermes bag
westbrook shoes
off white clothing
a bathing ape
palm angels outlet
golden goose sneakers
jordan shoes