Friday 28 June 2013

Асуулт бүрт хариу барих нь

Улаанбаатар Москвагийн урт нислэгт манай хөдөө нутгаар ханатал тэнэсэн шинжтэй хоёр гадаадын дунд суудал таарчихлаа. Нойр авахын хүслэнд автсан бибээр толгой дохин мэнд мэдээд, замын уртыг таг чиг барах санаатай байв. Хоолны дараа цай кофегоо цаасан аяганд өгөөд байхлаар санаандгүй энэ жижиг аяга ямар зориулалттай юм бол гээд дуу алдчихсан биш нар салхинд гундсан намхан итал авгайн дайралтад өртөж өчнөөн төчнөөн асуултад булуулав.
Хорь орчим насны дэндүү залуу улс аяны хөтөч хийх, хотоос хөдөө хүртэл олон цагийн машины аялалд хажуугаар өнгөрөх уул ус газар нутгийн талаар юү ч ярьж өгөхгүй уйтгартай, юм асуухаар ихэнх тохиолдолд мэдэхгүй байсан гээд нэлээд гомдолтой байна. 
Хөдөөний улс гадаад хэл мэдэхгүй, хотын залуучууд хөдөө нутаг зан заншил мэдэхгүй байгаа байх даа гэлээ. Уул нь хөдөөний хүмүүсээс нь нутгийн уул, домог сэтгэлгээний, ардын аман зохиол, мал аж ахуйн талаар яг оновчтой асуулт тавьсан бол тэд маш сонирхолтой сайхан хариулт өгөх учиртай. Дунд дээд сургуулиар олсон боловсролтой огт хамаагүй язгуур соёл урлагаа, үүх түүхээ тэд маш сайн мэднэ. Саяхан болоод өнгөрсөн ой тогтоолтоор дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд манайхан их амжилттай оролцсон. Манайхан ой тогтоолт сайн, бараг үндэсний онцлог шүү. 
Авилгал хээл хахуулын талаар хэн ч хариулаагүй гэж байна. Хорь шүргэж байгаа залуус хөөрхий нийгмийн ийм муухай үзэгдлээс ичээд юм хэлээгүй болов уу? Хорвоо дэлхийд хаа сайгүй байдаг үзэгдэл, тухайлбал Сицилийн мафийн тухай дуулаа ч үгүй мэдэхгүй байж ч болох юм. 
Баян-Өлгийд бүргэдгүй анчид олон байна гэнэ. Баян арабууд мөнгөөр зодож авсаар бүргэд шонхор маань цөөрсөн биз гэлээ. Ийм өргөн уудам нутагтай...хөдөө бараг хүнгүй, хотод машин нь багтахгүй... гээд баахан гурван цэгтэй бодлогоширч байна. Бэлчээр нутаг, гол ус сүйтгэсэн гайтай хөөтэй уул уурхайн бизнес гээд баахан дөвчигнөх гэснээ сайн мэдэхгүй сэдэв рүү хальтарч мадлуулна байх гэж эмээгээд эвшээсэн дүр эсгэж нүдээ анин жүжиглэснээр бидний яриа өндөрлөв.

6 comments:

Сүрэн said...

helee yuhev, uls mongoloo ulaanbaatraar tusuuldug zaluus denduu olon bolson baina lee

Ganga said...

Sain uu, Suren.
Medehguigees uur ug heldeggui, gadaad helgui shaham guide-tei yavsan geed tolgoi segsreed baina lee.

Barimalch said...

Bi heden jiliin omno heden ajilaar irsen hyataduudad UB-iig taniltsuulah gej ineedmiin kino shig goy yum bolson shig l yum bolj dee he he. Manaid irsen juulchidiin 90% n dahij irehgui gej sanal asuulga bugludug gesen uneheer anhaarah yostoi shuu.

Ganga said...

Sain uu Barimalch aa, yamar sonin hun be. Yum bichiheer iimerhuu bolchih geed, gadaadad baidag etgeed duugaa tat geed dairchihaas tserveed tag chig suudag bolson.

Barimalch said...

Chuluutei sain bichee neuronii hugjild tani ih tustai. Sorog shuumjuud baival ug duugui delete hiichih heregtei Blog deeree "Bor gertee Bogd n baih heregtei!!" Chehees blogiinhond duu chimee ih uguilegdej baina shuu!!;D

Blog chine bas negen turliin chuhal komunikatsiin heregsel!

Блогчин хүү Commie said...

Жуулчны компаниуд чинь эй базарваань Гарвард төгссөн хүн ч тэнцмээргүй өндөр өндөр шаардлага тавиад барагтай хүнийг авдаггүй. Тэгтэл хөдөө очсон залуусыг нь жолооч нь хүртэл голоод уурлачихсан тууж яваа юм чинь. Даланзадгад гэж аймгийн төвийг нь хэлдэг юм гээд байхад ойлгохгүй байвал яах уу. Хөдөө гарахаар жуулчиндаа юм хэлж тайлбарлаж өгөх юм юу ч байхгүй, машины урд суучихаад толгой өөд татахгүй унтах юм гэж байж билээ. Бас хот дотор ч юу ч мэдэхгүй. Энэ бол байшин гэхээс цаашгүй. Уг нь цааш нь дэлгэрүүлээд жаахан бурвал бурж болмоор доо.