Эр эмийн ёсийг нэг удаа гүйцэтгэхэд ялгарах гурван зуун далаад сая эр бэлгийн эсээс өндгөн эм эсэнд дөнгөж тал нь эндэлгүй мэнд ойртон очдог. Тэднээс зөвхөн “эрэлхэг ганц” нь амьд үлдэх хувьтай бөгөөд тогтсон үр ямар хүйстэй байхыг тооцоход бэрх тохиолдол гэнэ. Хүмүүний удмын учиг эр эм хоёул хүчин зүтгэсний дүнд тасардаггүй аж. Төрж мэндлэхээсээ өмнө үй олноороо эрсддэг болоод хөөрхий эрчүүд энэ ертөнцөд хүн болон тэр тусмаа эр болж мэндэлвээс тэнгэрийн умдагийг атгасан мэт сагадаг болой. Үүнийг ойлгоод эмэгтэйчүүд тэдний омголон дээрэнгүй занг нь огоорон ойчиход нь олбог болж, босоход нь таяаг болж эх нь болон энхрийлж, эхнэр нь болон тойлж, янаг нь болон ялдамсаж иржээ.
Байгалийн хатуу ширүүнтэй тэмцэлдэж, үхэх сэхэхийн зааг дээр амиа зогоож байхдаа өөр хоорондоо шөргөөцөлдөх завгүй балар эрт цагт хүмүүн гэгч эхээ мэдэхээс эцгээ оноож чаддаггүй байв. Тэр цагт амьдрах аргыг заагч нь эм сүвт байж эхийн эрхт ёс ноёлж байв. Бүтээсэн зэвсэг нь улам боловсронгүй болж байгалийг эрхшээх тутам, хүмүүсийн дунд зөрчил хүчирхийлэл буй болж эхийн эрхт ёсны анхны ардчилал, эрх тэгш ёсон таягдан хаягдсан гэх. Эцгийн эрхт ёс ноёрхох болж эмэгтэй зөвхөн нөхөн үржихүйн зэмсэг төдий үзэгдэн элдвээр дарлагдсаар эдүгээ хорьдугаар зуунд л хүн зэрэглэлд дэвшсэн хөөрхий нэгэн амьтан.
Нийгмийн амьдралын олон салбарыг хүн төрлөхтөн хөгжүүлвэй. Оюун хүч, ур авьяас шаардсан шинэ салбар нээгдэх бүрийд эмэгтэйчүүд оролцох нь хориотой байлаа. Ганцхан салбарт ярихад, зөвхөн эрэгтэй хүн бүжигчин, жүжигчин байх эрхэм хувьтай байжээ. Мянга гаран жилийн тэртээ Энэтхэгээс уламжлан Төвдөд үүссэн цам хэмээх шашны багт бүжигт зөвхөн эрэгтэйчүүд бүжиглэдэг хатуу дэг жаягтай байв. Таван зуун жилийн тэртээ алдарт Шекспир амьдарч, мөнхийн бүтээлээ туурвиж байсан Англи оронд эмэгтэй хүний дүрийг эрчүүд гаргадаг, жүжигт зөвхөн эрэгтэй хүн тоглодог цааз хуультай байж, энэхүү хуулийг зөрчсөн театр шууд хаагддаг байсан тухай түүх өгүүлдэг. Эртний уламжлалаа хүндэтгэн одоо ч эмэгтэй хүний дүрд эрэгтэйчүүд тоглодог японы Но, Кабуки театрын тоглолтыг гадаадынхан байтугай орчин цагийн япончуудад хүртэл ойлгоход хэцүү гэх. Тайз дэлгэцийн урлаг өнөөдөр олон мянган эмэгтэйчүүдийн алдар цолд хүргэдэг салбар болсон тул эмэгтэй хүн жүжигчин, бүжигчин байж болдоггүй ёс дэлхийн нийтийн чанартай байсан гэдэгт одоогийн хүүхдүүд бараг итгэхгүй биз.
Эмэгтэй хүний эрх чөлөөг дэлхийд хаа сайгүй хязгаарлан гутааж байсан юм. Дундад зууны Европт рыцарууд аян дайнд мордохдоо “ариун бүс” гэгч тамтай хар төмрөөр “хайрт” хүүхнээ цоожлоод явдаг байжээ. Ийм бүсгүй түлхүүрийн эзнийг хүлээж өөр эртэй хавьтахгүй “үнэнч” байх агаад, тусгай домбонд ихэд бэрхшээлтэйгээр өтгөн шингэнээ суллан зовж байжээ. Одоо тэр бузар бүс музейн үзмэр болон хөглийж, орчин цагийн хүүхдүүдэд түүнийг ямар учраас яаж хэрэглэдэг, хэрхэн ариун цэвэр сахьдаг байсан талаар ойлгуулах гэж музейн ажилтнууд аргаа барна. Хятадуудад “шувуун хөл”-тэй бүсгүй гоо сайхны дээдэд тооцогддог байсан гэнэ. Тав зургаа орчим насны охидын хөлний эхний үеийг дотогш хуга нугалан давстай нойтон бөсөөр хэд хоног орилуулан чарлуулан боож хөлийнх өсөлтийг зогсоодог байжээ. Биеэндээ тэнцээгүй жижигхэн хөл гоо үзэмж нэмэх нь юу л бол. Харин “шувуун хөл” дээр хол явж чадахгүй, дургүй эр нөхрөөс дутааж чадахгүй, эрх чөлөөний далавч ургахгүй нь лавтай. Дээр үед манайд байсан нутгийн хятад наймаачдын “шувуун хөл”-тэй эхнэрүүд монголын ширүүн салхинд хийсчихгүйн тулд, хашаа түшээд өчүүхэн хөлөн дээрээ дэнжигнэн зогсож байдаг сан гэж эмээ маань ярьдаг байлаа.
Анхны бөө нар нь голдуу эмэгтэй удганууд байсан төв Азийн нүүдэлчдийн дунд эхийн эрхт ёс нэлээд хожуу халагдсан гэх үндэслэлтэй. Арван долдугаар зуунд хорьсон дээдсийг таалал төгсөхөд татвар эмсийг хамт хойлголдог бөөгийн зэрлэг ёсийг эс тооцвол эмэгтэйчүүдийг Монголд онцгой гутааж байсан баримт ховор. Эмэгтэйчүүд эрчүүдтэй хамт мал аж ахуй эрхэлж, гар урлал болон чимэглэх урлалыг мөр зэрэгцэн бүтээж иржээ.
Монголчууд хүн дуурайдаггүй, өөрийн гэсэн үзэл бодолтой байхдаа хүчирхэг байв. Өнөөдөр хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахад гаднаас суралцах төдийгүй өөрийн унаган дүр төрхөө олох хэрэгтэй санагдана. Түүх соёлын өв уламжлал дөнгөж сэргээгдэх шатандаа, шинэлэг онол, итгэл үнэмшил хараахан төлөвшөөгүй эдүүгээд хүмүүсийн сэтгэл зүйд хоосон зай гаран нийгэм бүхэлдээ ёс суртахуунаар доройтон хөхний томоороо уралдаад, хөнжлийн халуунаар сонин гаргаад, үйлс нь өөдрөг нэгнийгээ үндэсгүй гүтгээд, айх ичих юмгүй ой гутмаар болж байна. Хүмүүн биднийг цэцэгс, нийгмийг газар гэвэл, манайд хөрсний эвдрэл явагдан хог ургамал, махчин ургамал ихсэх төлөв илрээд байна. Ийм хөрсөнд эм хүний хийх хийхгүйг хийх этгээд хачин бүсгүйчүүд төрнө.
Уулын жалга, хонхор газар болон зам дагуу ургах урт иштэй, товч мэт ганц цэцэгтэй ургамал “зангуу” гэдэг нэртэй. Үр нь ямааны толгой шиг хэлбэртэй тэрүүхэндээ бяцхан “эвэртэй”-өргөстэй тул юманд наалдан холоос хол аялан хаана ч хамаагүй хүрч, эрээ цээргүй ургах тул иймхүү зангуу гэжээ. Дашрамд дурдахад бөөр давсагны эмгэгд энэ ургамал тустай гэх.
Нөхөр тойлж, хүүхэд өсгөх завгүй өдөр шөнөгүй “биеийн таашаал” заран амьдрах эмс хажуугаар өнгөрөх эр бүрийг өдөж, зангуу мэт зууралдан, бараан захын борлогддоггүй бараа зарах мэт ..ээс буулаа ...тэдэд авчих гэж часхийнэ. Ийм өвөрмөц үнэр амтанд дурлах зарим эрчүүд “хүний арилжаанд” оролцон, хэтэвчээ нимгэлэн мансуурна. Зарим янхан бүр “экспорт импортын бараа солилцоонд” оролцоод зөвхөн ногооноор гульгана. Хормойн дон, мөнгөний шуналаас ийм замд орсон эмэгтэй янхануудын өчүүхэн хувийг эзэлдэг гэх. Ихэнх нь бүтэлгүй дурлал, зоддог зэрлэг архичин нөхөр, өөрөө хүүхдээ тэжээхээс аргагүй зэрэг хүнд хэцүү амьдралаас болж, өөрөөр хэлбэл тэдэнтэй учирсан эрчүүдийн арчаагүй өөдгүй зан тэднийг буруу замд түлхдэг гэсэн судалгаа байдаг. Тэгээд ч эрчүүд янханд очдоггүй сон бол эрэлт борлуулалтгүй энэ салбарт хүчээ сорих тийм бүсгүй байхгүй байсан биз ээ.
Улаан халзан ил задгай бөгстэй, нүүрэндээ үстэй сармагчинд ичгүүр гэж байхгүй. Хүний үр ичдэг чадвараараа адгууснаас ялгарч тэр чинээгээрээ хөгжиж дэвшиж ирсэн. Зарим эмс урд төрөлдөө халуун орны сармагчин байж, монгол эмэгтэй болон төрөл арилжсанаа үе үе мартах бөгөөд цайны газар аяга тагш юм уухаар орсон хүмүүсийг амар тайван байлгахгүй дотоожоо тайлж шидэн шалдрах хуучтай. Хүн зоныг айлгаж ичээчихээд “өвлийн лянхуа цэцэг”, “тайчих урлагийн хатан хаан” ч гэх шиг алдар цол хүртэнэ. Цөөрмийн булингартай усанд ургадаг лянхуаг шашны урлагт хүмүүний зовлонг нимгэлэхийн төлөө бясалгал хийж гэгээрсэн бодьсадва, бурхадын суудалд билгэдэж ирснээс бус бусармаг үйлстэй эмсэд зээлдүүлж байсангүй. Монголчууд өөрийгөө зарах байтугай өрөм ааруулаа үнэлэхээс ичдэг, нэрэлхүү ичимхий сайхан улс билээ л. Монголчууд юм мэдэхгүйгээсээ ичдэг, эвгүй зан гаргасан хүний өмнөөс хүртэл ичдэг ард сан.
Намгархаг газар ургадаг, гоёмсог хөхөмдөг ягаан цэцэгтэй, том далбагар шар навчаараа эргэн тойронд нисэх шавьж, эрвээхэйг эргүүлэх мэт найган гунхах “тосондой” бол махчин ургамал. Навчин дээр нь усны дусал мэт бөнжигнөх хүчиллэг шүүс нь цангаагаа гаргах гэсэн гэнэхэн шавьжийг инээмсэглэн мишээн даллана. Түүнд шимтэн буусан хөөрхий шавьж “цай” бус “цавуу” болохыг мэдээд сугарч алдуурах гэж тийчлэх тутам улам бүр наалдан, ургамал навчаа хумин битүүрнэ. Хэд хоногийн дараа “тосондой” нар даган навчаа аажмаар тэнийлгэхэд, шавьжнаас хальс л үлдсэн байх ба дараагийн олзоо хайсан ургамал юу ч болоогүй мэт гоо үзэсгэлэнгээ гайхуулан ганхана.
Элдэв зусар үгээр зулгуйдан аавын хүүг уургалан авгай алдрыг хүртэнгүүт төрөл арилждаг, сэтгэл гээч эрдэнэгүй төрсөн ховст эмс байх нь өнөөх махчин ургамал “тосондойг” эрхгүй санагдуулна. Тосондой нар дээр үед цэргийн жанжин, ноёд, худалдаачдад нүд унадаг байж. Сонжих, сонгох эрхгүйн учир нэг их гаарч чадаагүй гэнэ. Социализмын ялзарсан хөрсөнд тосондойнууд олноор үржин, монголын хүн амын багагүй хувийг бүрдүүлдэг “дарга” давхаргын эрс тэдэнд олзлогддог байв. Тосондой-авгай “хотын намын хороо байхад чи муу хаачив" гэж шилбүүрдэн сэтгэл нь хөрчихсөн нөхрөө хүчээр тогтоон “тамын жаргалд” умбана. Ардчилал зах зээлийн өнөө үед толгойтой бүр “тосондой” болох дөхөөд, ашигтай албан тушаалтан болон шинэ баячууд маань тэдний тоосонд дарагдаад “сүүлт од” мэт хөөрхий. Хүн гэж сонин амьтан шүү. Эрт цагт эмэгтэй хүн хайр сэтгэлээрээ ханиа сонгож чадахгүй, хүчээр богтлогдон айлын бэр болон хадмын өөдөөс эгц харах эрхгүй байхад, хоосон ч болов хайрт хүнтэйгээ амьдрахсан гэж мөрөөддөг байжээ. Одоо хайр сэтгэлтэй хүнтэйгээ суугаад хоосон гараанаас амьдралаа эхлэх зүрхгүй, өөрөө өөрийгөө мөнгөнөөс богтлон бэлэнчилдаг болж дээ.
“Эм хүний үс урт, ухаан богино” гэдэг үгэнд зарим бүсгүйчүүд ихэд эгдүүцдэг бололтой. Эр хүн шиг пинтүү халимаг тавин ухаалаг гэдгээ илэрхийлэх бөгөөд , “суут” нэг нь бүр мулзан болтол үсээ хусч нэвт гэгээрснээ харуулна. Үс, хувцасны хэв загвараар ухаан үнэлдэг шинэ онол шүн гарсан юм даг аа.
Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан,
Хөөрөө болов уу яагаа бол
Хөөрхий намайгаа зовоосон юмсан,
Жаргаа болов уу яагаа бол
гэж ардын дуунд дуулдагчлан, нөхөр нь өөр эмэгтэйд сайн болоод өөрийг нь орхиж байхад, алтан үрээ хайрласан хөөрхий минь гэж араас нь цацал өргөн, сэтгэл нь хоргодон санаа зовсоор үлдэх сүүн цагаан сэтгэлтэй бодь нэгэн бас байнаа.
Хөвсгөл, Хангай, Алтайн өндөр ууланд ургадаг байгаад, одоо зөвхөн Отгонтэнгэр ууланд ургадаг “Вансэмбэрүү” гэж гайхалтай эмийн ховор ургамал бий. Шим бүрдэж, ургац гүйцсэн “Вансэмбэрүүг” монголчууд дээр нь майхан барьж ихэд сүслэн нандин ёс төртэй түүдэг уламжлалтай. Домог өгүүлрүүн: “Үхлийн шарх олсон баатар ухаан балартан удтал хэвтээд, нэг ухаан орохдоо хажууд байх өндөр бүдүүн иштэй улаан шаргал шүүслэг цэцгийг авч шимжээ. Унтаж байгаад дахин сэртэл цус тогтон, өвчин намдаж, бие нь хөнгөрсөн байв." Авьяас чадвар, оюун ухаанаараа цоройлон гарсан эмэгтэйчүүдийг вансэмбэрүүтэй зүйрлэмээрээ.
Цэцэг болгоны орчинтойгоо зохицон тэжээл авах арга, өнгө тунамал чанар, анхилуун тансаг үнэр, анагаах чадвар гээд хүмүүнд өгөх таашаал, ашиг тус өөр өөр. Сүү шиг сэтгэлтэй, сүрхий зальжин, хашир нь дэндсэн, хайнга гэнэн, аальгүй сээтгэнүүр, айхтар намбатай гээд ааш араншингаараа баахан ялгаатай бүсгүйчүүд маань амьдрах ухаан, эрчүүдийн эвийг олох арга мэх нь бас өөр өөр.
Мэргэжил мэдлэг, ажилсаг сайхан чанараараа гайхагдан эрдэмтэн, эмч, багш, бизнес эрхлэгч,оёдолчин, хатгамалчин, зураач, тогооч, ногоочин, тариачин, саалчин, тэмээчин, төрийн түшээ гээд олон бүсгүйчүүд айл гэрийн ачаанаас үүрэлцэн сайн эх, сайхан хань байж эгэл сайхан амьдарсаар насыг элээдэг. Өндөр газар ургадаг тул нам газрын зонд ховор нандин цэцэг гэж эрхэмлэгддэг, монголын өндөрлөгийн хаа сайгүй ургах “цагаан түрүү” буюу edelweiss хэмээх жижигхэн цайвар саарал цэцэгтэй ч юмуу, эсвэл ишийг нь зүсэхэд сүүл өөх мэт цавцайж, сүүн цагаан шүүс бурзайж байдаг говийн бужгар улаан “гоёо”-той монголын эгэл олон сайхан бүсгүйчүүдээ зүйрлэж болмоор.
Түүхэндээ дайнч зэрлэг гэгдэж байсан монголчууд харин хүүхнүүддээ “төмөр дотоож” өмсүүлсэнгүй, гоё болгох гэж хүзүүгий нь сунгааж, хөлий нь агшааж зовоосонгүй, нүүрий нь бүтээж цэвэр агаараа харамласангүй. Хүүхнүүдээ цэцэг шиг цэвэрхэн гэж дуу хуурандаа магтдаг билээ. Аз буян дэлгэрч ариун ёсон цэцэглэхийн билэг тэмдэг цэцгийг “өлзийт найман тахилдаа” багтаадаг заншилтай. Манайхан сүргийн бүтцээ сайжруулна, хадгална гэж их ярьдаг. Тэгвал “цэцгийн бүтэц”-дээ анхаармаар болжээ. Монгол бүсгүйчүүл бүрэг ичимхийгээсээ болоод хохирч байсан цаг бий. Гэтэл одоо эртний уламжлалт цэвэр ичимтгий зангаа сэргээмээр болсон шиг.
22 comments:
Yamar mundag bichee ve, ih zuv, tsagaa olson sedveer bichjee. Uul ni com-t bichih gesen jaahan yaraad. Yamar ch baisan duustal ni unshsanaa helye gej bodloo. Dahin orj irehdee bodsonoo delgerengui bichnee. Bayarlalaa.
Санаа зовдог зүйлийг их сайхан гаргасан байна. Тэгээд нөгөө Арсуны бичээд байгаа үйлийн үрийн харыг улам ихэсгээд ч байх шиг. Эрэгтэй хүнд ч бас их учир байна. Хүү хүүхдээ зөв хүмүүжүүлэх чинь айл гэрийн ирээдүй, цаашилбал удмаа авч явах ёстой юм гэдгийг ойлгодог эрчүүд ч байна ойлгохгүй нөхдүүд ч байна. Дээр үеийн хүүхнүүд цэвэр ичимтгий байсан нь үнэн. Орчин цагийн аястай тохирохгүй гэх хүн байгаа л даа. Дээр үед ч гэсэн сайхан, сайхан оюун билэгт хатад хүүхнүүд байсийм шүү. Тэр хатад чинь төр барилцах хүү хүүхдээ л сайн хүмүүжүүлж чаддаг байж. Эх хүн зөвхөн биеийн төрүүлэх биш, бас ухааныг төрүүлэх хэрэгтэй юм шигээ...
Sonin zuirlel boljee. Olon talaas n' harjee. Deer neg amerik sudlaachiin bichsen tuuhiin nom unshij baihad mongol emegteichuud busad uls orniihniig bodvol haricangui biye daasan erh cholootei baisniig temdeglesen baidag. Erh choloo n' manjiin hariyad orood bagassan yum bolov uu gej bodoj yavdagaa. Mongol busguichuud daichin mundag gej oilgodogoo. Medeej sain muu n' bailgui yahav, gehdee l busguichuud haricangui ev negdeltei baih shig sanagddag yumaa.
Цэвэр ичимтгий зан охид бүсгүйчүүдийн гол имидж нь байх ёстой болов уу даа. Гэхдээ бусдад дээрэлхүүлээд байх биш л дээ. Эрт эдүүгээгийн олон сайхан эмэгтэйчүүд байна ш дээ. Хүү хүүхдээ зөв хүмүүжүүлж, тэд маань л өрх гэрээ, улс орноо авч явах ёстойг эхийн ухаанаар хүмүүжүүлж сурах хэрэгтэй болов уу даа. Түүхэнд суу билэг, ухаанаараа тодорсон хатан ээжүүд ихэвчлэн хүү хүүхдээ их сйан хүмүүжүүлж амжилтанд хүргэсэн байдаг. Эх хүн зөвхөн биеийг биш, ухааныг бас төрүүлэх хэрэгтэй. Маш сайхан бичлэг оруулсан байна. Заримдаа ч хэлэх үг олдохгүй болгочих хүүхнүүд байгаад л байх юм.
Ер нь дорнын ард түмнээс хамгийн их эрх чөлөөтэй бvсгvйчvvд бол монгол бvсгvйчvvд гэдэг үнэн.
Эмэгтэй хvн бол агуу их тэвчээртэй, оюунлаг, дотоод эрчим ихтэй гэлцэнэ. Ошо нэгэнтээ бичихдээ: нярай хvvхдийг эрчvvд нэг шөнө асарвал нэг бол хүүхэд түүнийг дуусгана, нэг бол тэр хүүхдийг алчих вий гэж санаа зовжээ. Энэ бараг үнэн байхаа. Эр хvн зөнгөөрөө эм хүний эрч хүч чадлыг мэдэрч, тvvнийг нь мэдэгдэхгvйн тулд албаар сул дорой гэж ойлгуулдаг, өөрсдийнхөө хүч чадал ид хаваа гайхуулдаг гэсэн.
Нэгэн удаа рекламанд эрэгтэй эмэгтэй хvнийг оруулж туршихад эмэгтэй нь хамаагvй илvv нь батлагдсан гэдэг.
Төр бузартах нь тэнэгээс
Цус бузартах нь эмээс гэцгээнэ. Тэгэхээр бvсгvйчvvлд их хариуцлага ноогдож байнааа.
Би зарим шашныг гайхдагийн. Хамгийн сvvлд гэхэд Афганистанд эмэгтэй хvнийг эр нөхөртөө үнэнч байсангvй гээд чулуугаар цохиж цааш нь харууллаа шvv дээ. Эрэгчинг бол яах ч гvй.
Энэ бол хэтэрхий их нандигнан хайрлаж байгаагийн илрэл байх.
Ilvv olon hvnd unshuulmaar ih chuhal sedviig hundsun bichleg boljee. Mundag
Gangaa, yostoi gaihaltai saihan zuirlel bolson baina. Bi saya dahiad unshlaa. Ulam ih zuil bodogduulj baina. Eregteim emegtei humuus yagaad ch salgaj bodoj tusuuluhiin argagui neg yumnii hoyor tal gedeg uneen. Ail ger, huuhdiin humuujil, tsaashlaad uls gurnii hugjil ali ali ni eregtei emegtei humuus huchee negtgen, setgelee hamtatgan baij l sain saihand hurne gej bi boddogiin.
За хө чи эмэгтэй хүн ба түүний нийгэмд эзлэх байр суурь гэсэн сэдвээр эрдмийн зэрэг горилвол юм дуулгах байх шүү. Одоо хэдэн мангар харуудынхаа тухай бичээрэй хө. Цэцэгтэй зүйрлэх нь хаашаа юм сайхан том хар бул чулуу ч юмуу хар мод харганатай зүйрлүүлж ч юм уу бичээрэй хө гсн :P
Сэтгэл бүр хөдөлчихлөө, өчигдөр энэ бичлэгийг чинь fresh оруулангуут нь уг нь уншисан, тэр дор нь сэтгэгдэл бичих гэсэн магтаалын үг орж ирэхгүй гараад явж билээ. Ер нь л энэ 2 туйл гээч нь оршиж байж энэ хорвоо тэнцвэрээ олж байдаг жам юм даа. Энэ 2 туйлын аль нэг нь үгүй бол энэ дэлхий сөнөнө. Би тэгэхдээ их оптимист байхыг хичээдэг, хүний саарал талыг нь анзаарая гэлгүй өнгөлөг талыг нь дэмжихийг хүсдэг. Тиймд миний нүдэнд дандаа л вансэмбэрүү, цагаан түрүү, улаан гоёо, цахилдагнууд л харагдаад байдаг.
Eej ih saihan bichsen baina shyy. Bi Orlando airport-d ooriin nislegee hyleengee tanii blog-g neesen chini shine bichleg baihaar ni unshij ylzee. Yneheer mundag bichsen baina. Ta oor mongol site-d ene bichlegee tavij yzvel zygeer baihaa.
hyy Anu
Еэ ямар харамсалтай юм бэ орсонгүй ахиад бичье.
Эмэгтэйчүүдийг цэцэгстэй зүйрлэж тэдэнд цэцэгсийн нэр хайрлаж, дуу шүлгэндээ магтан дуулдаг. Чиний эмэгтэйчүүдийг биеэ авч яваа байдлыг цэцэгсийн амьдрах арга барилтай нь харьцуулсан нь болоод бичсэн бичлэгийн хэлбэр чинь зүрхэнд их ойрхон ирж шивнэж чадаж байгаа учир ихэд таалагдлаа. Эмэгтэйчүүдийг хайрлах хамгийн анхны үндэс нь ерөөсөө тэднийг сонсох хийгээд тэдэнтэй эрх тэгш байх явдал юм шиг. Гэхдээ урд өмнөх үеэ бодвол хүүхнүүд маань эрх чөлөөт байдал нь харьцангуй их болоод л байгаа. Харин яажшуухан ашигладаг юм байгаам. Би нэг юм ажиглаад байдгийн. Аливаа гэр бүлийн оршин тогтнож байгаа байдал нь эр хүний нэр дээр боловч нидэр дээрээ эхнэрийнх нь үндсэн чиг баримжаагаар яваад байх шиг байдаг. Яг иний өөрийн хувьд гэвэл хүүхнүүдээ жаахан өмөөрчих гээд байдгийн. Гангыг нилээн уншдаг хүн гэж би санадаг шүү.
Күнз нэгэнтэй хэлэхдээ
Эмэгтэй хүн яг тахиатай адил
Овоо гайгүй нэг нь 2 тахиатай тэнцэх мэт ... гэжээ
Би харин ихгэж боддог юм.
Тахианаас тахиа л төрнө.
Хүнээс хүн л төрнө
Гэхдээ цэвэр ичимтгий зан гэж юу юм бэ? Хэн хүний өөдөөс эгцэлж харж чадахгүй байх уу? Ер нь яг цэвэр ичимтгий зан гэдгийн тодорхойлолт нь юу юм бол?
Комент үлдээж, урам хайрласан та бүхэндээ баярлалаа.
ганаа- бие биенийхээ илүү дутууг нөхөөд хамт байхаар бүтээгдсэн шиг
заяа-Нээрэн хүүхдийн хүмүүжилд эх хүн гол үүрэгтэй.
пикайндэр-манай монгол бүсгүйчүүд дайчин бие даасан улс шүү.
арсун- алсын байг онохдоо эр нь, аяганы дайлан оёохдоо эм нь илүү
зараа ах эр хүний талаар бич дээ. Ажаа нь дотроос нь судалж чадашгүй нь, баярлав.
тэлмэн-оптимист байх зөв шүү, чи хамгийн гоё цэцэг дээ
ануурад-хажууд байгаа дүү нараасаа хол байгаа том хүү минь ээжийнхээ бичлэгийг илүү унших юм даа.
бумэрдэнэ-хөгжил дэвшилд хүрсэн улс оронд эр хүн гэрээ авч явдаг. Манайд хүүхнүүд гадаа гарч эр, гэрт орж эм болон жижиг дунд бизнесийг үүрч байхад эм хүний нандин чанарыг хадгалахад хэцүү л дээ. Комент оруулаад дэлгэцэнд гарахгүй ч орхичих, орсон гэсэн үг. Блог хөтөлдөггүй аноним улсыг ороход дөхөм болгосон чинь би заавал нээдэг болчихоод зарим хүн хоёр гурав давтаж бичсэн байдаг юм , өршөөгөөрэй.
дэпсү-хүний нүүр эгцэлж чадахгүйг хоцрогдолд хүргэх бүрэг ичимхий, цэвэр ичимхий нь ёс суртахуунаа өөр хоорондоо зохицуулдаг нийгмийн хяналтын онцгой хэлбэр болов уу. Ичингүйрэх соёлоороо Япон улс дэлхийн хөгжсөн баян улсуудын дунд цоройж байдаг.
yanaa aimaar
Их сайн бичжээ. баярлалаа
Зөв зүйл бичжээ.
Энэ бичлэгийг http://idea.mn- дээр бүтэн эхээр нь тавьбал татгалзахгүй биздэ??
Баярлалаа
Mikad bololgui yahav eh survaljii ni durdval chojootei shuu dee. Bayarlalaa.
za oilgoloo. mgl huuhnuudiig uhaalag, tolgoitoi, chadvartai, biye daasan bolj chadah heregtei talaar sain uhuulj undesnii baharhal bolgoj chadval zarim neg tolgoi gej olgoi bolson belen boruud bas sanaa avah baih daa. buh huuhen l yanhan geed baival yanhanuudiin too nemegddeg ni batlagdsan zuil.
jpn-uud bagaas ni huuhduudee sain uil hiih, saihan hariltsah, saihan amidrahiin toloo asar ih hodolmorloh talaar uhuulj chaddag baih gej boddog.
sonirholtoi bailaa. amjilt shuu
Хэрвээ хvмvvс цэцэгхэн гэвэл...
Tsetseg, November 07, 2007
Sonirholtoi l bichjee. Ugaasaa ene bugdiig bid nar bichij, unshaad heveeree l baih baihdaa. Tsag hugatsaanii l asuudal gej bodoj baina. Ehneree sain hairlaj halamjilj chadval ter hairaas chin hun zugtaaj chadahgui shtee, zaluusaa. Hairgui bol anhnaasaa suuh hereggui.
Бичсэн Nasa, November 07, 2007
Mongol huuhnuud davarchihsan humuus shuu.
Hool tsainiihaa deejiig nuhurtuu ugdug busgui odoo baidag bolov uu. Ee medehgui, barag genderiin asuudal eeljilj tsainii deejee uuj bna gej magadgui humuus shuu.
Бичсэн байлгүй яахав дээ залуу минь, November 08, 2007
Хоол цайныхаа дээжийг нөхөртөө барихгүй бол яаж гэр орон өрхийн тэргүүн маань өнгөтэй байх билээ.Чиний эхнэр тийм биш бол одооноос хүмүүжүүлж ав даа.Сайхан монгол бүсгүйчүүд зөндөө л байна даа.
Бичсэн Ene chin XXI zuun, November 08, 2007
Setgegdel bichsen, bas ene niitleliig bichsen humuus heddugeer zuund amidarch baigaagaa sain medej baigaa yum bolovuu?
Hun torolhton Oyuny huvid suirch, zavhran doroitoj bui XXI zuund bid amidarch baina. Tiim uchiraas enehuu shine "saihan" zuuntaigaa evlerehees oor zam baihgui boljee. Ger bul, emegtei hunii ariun chanaryn tuhai bol bur ch yariltgui. Europiin zarim orond emegtei hun huuhdedee huhuu huhuulehdee olny nudnees dald baih yostoi. Harin sadarlah bolvol haa ch hamaagui bogs hagsaa gargaj, hoh delengee segserch bolno. Sonin setguuliin nuuren deer tsaraigaa haruulsnaas tsavindahaa haruulbal goo saihnaa haruulj baigaagiin deed ilrel....Tegehleer bid chin XXI zuund l amidarch baigaa baihgui yu deeeee!!!!!
Бичсэн hair gesnees, November 08, 2007
zovhon eriin hair bish emiin hair bish, hair gedeg hamtiin l byteel l dee..er ni hairlahad em ni hairlahgyi bhiin argagyi esvel esregeeree..hairand uyardag horwoo shyy de..
Бичсэн sender, November 08, 2007
Uneheer sonirholtoi bichjee.
Ehees torson hen bolovch emegteichuudiig hundelj yavah n zuitei baihaa.
Etsgees zayasan hen bolovch erchuudiig hundelj yavbal bas chuhamdaa, hariltsan uyaldaatai salgaj, oilgoj tuilshirch bolomoorgui nadnin holbootoig haruulj bn gej oilgodog.
odoogiin buyu ertnii ali ch tuuhend emegteig dord uzegchid baisan, bas baisaar baigaa n huvi humuusiin hogjiltei holbootoi. Olonh n hundelj baigaa gej bodoj bn....baigaasai gej huseij...
Huuhnee hundlehgui mortloo mongiig, horongiig bur hunii huuhniig hundelj hairlaj baigaa n hairiig ogch chadah hun bish, omchloj chadagch gej helmeer....
Mongol busguichuud harin Azi daa l (asia) chadaltai, buh taliig hosluulan hogjuulj irsen gej boddogiim...
Бичсэн Emegtei, November 08, 2007
Za tegvel ems bid chini ichimtgii tsever zangaa orhij. Harin erchuul mini yugaa orhison yum bol doo? Mongol ersiig uujuu saihan setgeltei, em hund numur bolj yavdag gej yaridagsan. Numur boloh er ni baihgui bol em hun uuriin amidralaa uuriin gartaa avch amidarch baigaa yum bishuu?
Бичсэн Enxbold, November 08, 2007
Er nohor oo orhiin tergyynee hyndetgeh... ug ni saihan zanshil.Getel odoo tsagt gender mender geed l margaad unah baihdaa? Odoo tsagt neg geriin er,em 2 hariltsan bie bienee hyndetgene gevel onovchtoi baih?
Бичсэн Agi, November 08, 2007
emee halamjilj chadval ergeed halamj hurtene. harin hazaj hairval ted chin yavad ogno. Odoonii erchuud nomor noolog bolohoosoo belgiin huslee hangaad bi chamd tegj tus bolj baigaa ingej halamjilj baigaa chi barag hariu barih n oilgomjtoi gej yarihiig yana. yalanguya ger bulgui erchuud.2 biendee adilhan baij 1 niihee baidliig hundetgej baij itgel olno. ternees huslee hangaad busad n uy ch boloogui um shig esvel hudal sanaa zovood yahav dee, tegeed ch hen hendee yamar baih ve gedgiig 2 taliin setgel shiidne uu gehees 1 n setgeltei geed nogoo n setgel baihgui bol heden jil, yaj ch oroldood butehgui l dee
Post a Comment