Sunday, 27 July 2008

Сэтгэл оюунд нөлөөлөх

Зурагт үзэж суунгаа ажиглаад байхад орос нэвтрүүлэг эрс өөрчлөгдөж байнаа. Саяхан социализмын үеэ муулсан, социалист хамтын нөхөрлөлийн манлай байснаасаа учиргүй ичиж эвгүйцсэн, өрнийн соёл, хөгжил дэвшлийг магтан дуулсан, тэднийг дуурайх гэж оролдсон нэг тиймэрхүү нэвтрүүлэг түлхүү байсан даа. Гэтэл одоо үндэсний бахархал сэргээх цогц арга хэмжээ авч байх шиг. Хүмүүс бараг мартагнаж эхэлсэн хуучны соёл урлагын нэрт зүтгэлтнүүдийг, дэлхийд нэртэй зохиолчид, эрдэмтэд, улс төрийн зүтгэлтэд, дэлхий олимпийн аварга асан тамирчид гээд цагаан хаант Орос, коммунизмын үед эх нутгийнхаа нэрийг өндөр өргөж явсан, өнөөдөр ч авч яваа хүмүүсийн тухай баримтат кино, дурсамж ярилцлага, нэрэмжит концерт өдөр тутам бодлоготойгоор харуулж байна. Тэр орос хүн юу хийсэн, яаж сэтгэдэг байгаад ямар тэвчээр хатуужилтай байж, ямар амжилтад хүрэв гэдгийг эвтэйхэн харуулаад байх юм. Үндэсний бахархал гэхээр сайхан сонсогдоно. Орос орны нүүр царай болох шилдэгүүдээ тодруулах санал асуулга явуулж байна. Муу муухайгаа, ядуу дахжин хүмүүсийг бараг харуулахгүй. Ийм юм үзэж байгаа энгийн нэг ард өөрөө авьяасгүй, боловсролгүй, чадваргүй, хөрөнгө мөнгөгүй ч ийм үндэстэнд багтаж байгаагаараа бахархана. Тэр алдар цуутан шиг гялалзсан амжилт гаргахгүй ч хэр хэмжээндээ хичээх болно.

Бид хорвоод хосгүй, онцгой оюун билигтэй төгс төгөлдөр үндэстэн гээд яриад байхгүй. Ингэж яриад эхлэвэл, хүмүүс нь үүнд итгээд эхлэвэл үндэсний бахархал биш үндсэрхэг үзэл болно. Эдгээр ойлголт нэг нэгнээсээ урган гарах их ойр ойлголт. Үндсэрхэг үзэл үнэртвэл эвгүй болчихно. Германууд өөрсдийгөө дээд төрөлт сод үндэстэн гэсэн төөрөлдөлд орсон эмгэнэл юунд хүргэснийг бид мэднэ. Юм хирээс хэтрэхээр болохоо больчихдог.

Манай хоёр хөрш хоёулаа эрчимтэй хөгжиж, хоёр оны зааг дээр удирдагчид нь оны онцлох хүмүүсээр тодорсон. Одоо өөр хоорондоо найзлаад хачин найрсаг элгэмсүү байна. Монгол хүний нүдээр харахад нэг л эвгүй. Чех хүнд ч эвгүй харагдаад байсан уу яасан, нутагтаа америк пуужин байрлуулах гэрээнд гарын үсэг зурчихлаа. Социализмын үед оросын "калашников" энд тэндхийн гал авалцаж байгаа цэгүүдээс олдлоо гэж барууны сурвалжлагчид шивэр авир хийхээс цаашгүй, зэвсэг үйлдвэрлэл хориотой шахам нууцлаг байлаа. Одоо ил тодоор зэвсэг нийлүүлэх гэрээ хэлэлцээр хийлээ, гарын үсэг зурлаа гээд зурагтаар нэвтрүүлж байна. Түгшүүртэй сонсогдож байгаа биз.

11 comments:

Оогий said...

Үнэхээр тийм шүү. Өнөөдөр Монголд үндэсрхэг үзлийг дэврүүлэх биш Үндэсний бахархалыг таниулах цаг болж байна. Даанч манай телевизээр улс төрийн хэдэн нөхөр л Монголд амьдардаг юм шиг бүх талаас нь гаргах юмаа. Өөрчлөгдөх бизээ. Ямартай ч би Монгол хүн ийм үндэстэнд багтдаг Монгол хүн гэх Үндэсний бахархалыг л сайтар таниулах хэрэгтэй юм шиг санагддаг.
Бидний залуучуудын дунд ялангуяа иймэрхүү зүйл их дутагддаг. Үндэсний бахархал гэхээр Үндэсрхэг үзэлтэй хольж хутгаж ойлгоод байгаа юм. Магадгүй энэ мэдээлэлгүйгээс болж байгаа байхоо.
Юм бодогдохоор сайхан бичлэг байна

Badka said...

Үндэстэн болгонд байдаг цор ганц unique ч гэдэг тэр л зүйл үндэсний бахархал болж чадах байхаа.

Дeстини said...

Хятадад бас CCTV9 гэж өөрсдийгөө үнэн магтан дуулдаг суваг байна лээ. Тэд тэгэхдээ чадаж байна.

Galaa said...

Яг зөв сэдэв олж харсан байна.Хуучин үндсэндээ хуучин үзэл суртлын хоёр лагер гэдэг байсан бол одоо үндэсний үзлээр туг хийсэн хагас дарангуйлагч дэглэмүүд ба нөгөө талд нь бас өөрсдийн үзэл соёлыг тулган хүлээлгэж байгаа европын болон америк зэрэг улсууд байна гэсэн үг.Энд л бид орших уу эс орших уу гэдэг л болоод байна даа.Манай мэргэдүүд болгоож л суугаа байхдаа .

Mongolian State University of Agriculture said...

Чехийн хувьд Европын гэр бүлд багтсан болохоор одоо Оросоос айх зүйлгүй болсон. Гэхдээ Америкийг нэг их дагаад дэмий байх. Монголын хувьд бол хүссэн хүсээгүй Орос, Хятад, Европ, Америк 4-тэй дөрвүүлэнтэй нь эв найртай, дундыг сахиж байхгүй бол болохгүй. Манай гадаад хэргийн яам, дипломатууд энэ балансыг барих гэж зовдог байхаа. Гэхдээ яаж ийгээд болгоод ирснийг нь бодоход манай дипломатууд чадварлаг гэж би боддог.
Америк, Орос хоёрын хувьд муудалцах шалтгаан их бий. Арктикийн нефть, байгалийн хийг булаацалдаж, Кавказид, саяхнаас бас Латин Америкт эрх мэдлээ тогтоох гэж хэн нь үзэлцэж байна. Дайн болохгүй гэсэн баталгаа алга.
Орос, Хятад хоёрын нөхөрлөл нэг их удаан үргэлжлэхгүй байхаа. Орост амьдардаг Хятадуудыг гадуурхаж, зарим газраас хөөж байгаа мэдээ саяхан л сонин дээр гарч байсан санагдана. Өнгөрсөн намар Москвагийн нэг хятад ресторанаас нохойн мах илэрлээ гээд оросууд Германд хүртэл тэр хятадуудыг баривчилж, байцааж байгаа бичлэгээ цацаж байсан.

Anonymous said...

Baruunii erchimjisen soyol irgneshiliin handlagiig orsuud huulbarlaj oorsdiinhoo soyol irgenshiliig bodit oros talaas n sergeej bga bh, bid ch bas dutahgui oorsdiinhoo soyoliig undesnii handlagaa sergeej urlaga, sport, biznesiin salbaruudad haldaaj ogoh heregtei bh.

Gehdee odoo solongos yoponii noloogoor bid nar jinhene azi chanar ruugaa idevhitei helbiij bna uu gesen setgegdel tordog.

Barimalch

Arsun said...

Huuchin, evlel pioneriin baiguullaguud neeree sain ajilladag baisan yum baina shuu, uzel surtlyn unertei bolohoos, bodlogotoigoor.

Bi mongol hun gedgeeree baharhdag bolgohyn tuld Undesnii uzliig anhaarah l heregtei baihoo.

БЭ said...

манайхан ядаж л үндэснийхээ ганц телевизийн сувагаараа сериоз хандан аль нэг нам төрд харьяалагдаж ам хэлээ үдүүлэхгүйгээр нэвтрүүлгээ цацаад байж чаддаг сан бол ядаж л ард түмний ойлголт арай дээрдэх юм болов уу. өдөржин шөнөжин савангийн дуурь давтан үзүүлж байсны оронд танин мэдэхүйгээр давамгайлаад байвал уг нь дээрсэн. манайханд ч гэсэн мартагдаж боломгүй алдартангууд гээд зөндөөн бахархмаар ахмадууд байдаг шүү. тэднийхээ талаар залууст зөвөөр ойлгуулж үндэсний бахархалыг өөр тийшээгээ чиглүүлдэг болох юмсан. сайхан бичлэг оруулж байдагт баярлалаа. цаашдын уран бүтээлд тань амжилт хүсэе.

eebee said...

Үндэсний үзэл, үндсэрхэг үзэл хоёрыг та их зөв ялгасан байна шүү. нээрээ л манай хоёр хөрш их эрчтэй хөгжиж найзлаад байгаа шүү

Fort Lauderdale Locksmith said...

Very nnice blog you have here

Anonymous said...

yeezy boost
a bathing ape
kd 15
hermes belt
nike sb
chrome hearts
yeezy 700
yeezy boost 350 v2
kyrie 9
golden goose