Monday, 20 October 2008

Морин аялал


Нэг чех эр дэлхийг эзэлсэн эрэлхэг монгол морь унаж үзсэнээ ярьлаа. Эхлээд морьны хамар самсай нь сарталзаад гадны хүнийг ойртуулах дургүй янзтай байсан ч эзэн нь зандарч байж, чех маань арай гэж морджээ. Эзэн урд нь гараад морио хөтлөөд, гижигдүүлсэн хүн шиг үе үе ганцаар хөхөрч явсан гэнэ. Хавтгай тал газар сайхан, өгсүүр уруу (бяцхан довцог хэ хэ) газар жаахан аймаар байж гэнэ. Тэгсхийгээд морин аялал дуусч дээ. Эзэн нь эмээл, хазаарыг аваад морио идээшлүүлэхээр сул тавьжээ. Нөгөө чех маань унасан морио нүд салгалгалгүй харж байтал, морь зүлэггүй халцгай газар очоод хөрвөөж гарчээ. Харь үнэр танар эвгүй байгаад түүнийг газар шороондоо арчиж ариусаж байна гэж ойлгосон гэнэ билээ. Хүний газар яваа улс морь малаас нь хүртэл айх юм даа хөөрхий.

13 comments:

sanakae said...

хэхэ сүртэй морь ч бас аймар шүү

meesh said...

Бага байхдаа зун болгон хөдөө явдаг. Манайд нэг хурдан хүрэн морь байлаа тэр уяа нь таарахгүй болохоороо аймар хөөрүү цоройж цовхицож амаа дарж мардаг тэгээд тэрийг хараад айгаад хурдан морь унаж чаддаггүй байлаа...Дараа дараа жилээс айхаа больж 5 жил хурдан морь унасан... Намайг нутгийнхан их өхөөрддөг байж билээ хотын хүүхэд гээд л... Ядаж байхад сүүлдээ архагшаад хаагуур яаж уралдах уу энэ тэрийг асар мэднэ.
Анх унаж байгаа пацаануудыг дагуулж замыг ньзааж өгдөг болсон доо. Тэгээд тэр үеэс ямар ч адуунаас айхаа больж олон ч эмнэг сургасан даа гэж...Хэхэххэх

Pearle Deppsu said...

Би нэг инээдтэй зүйл хэлэх үү?

Би морины нуруун дээр 4 удаа гарч үзсэн Монгол хүн гэж байгаа шд.

3apaa said...

Хэ хэ... Сайхан л гадуурхсан байна даа тэ?

Barimalch said...

Internet deer uzej baihad yalanguya chehuud Mongoliin maani olon yanziin soyliin ov zuilsiig shuud biznes bolgood baruun evropt nileen jijig dund biznes hiij baigaa n haragdah yumaa. Yur n bas aihtar ashigch damshiguud bainaa.

Хавт Хасар said...

sonirholtoi um! Gadaaduud neeree mongold ireheer mori unii l gedeg. Tegeheer bidnii delhiin taliig ezelj ybahad hamgiin ih uureg guicetgesen mori gedeg uneheer aguu amitan um.

ganga said...

Хоёр метр шахам дэнхийсэн юмнууд жаахан хүүхэд шиг хөтлүүлээд явахаар хөдөөний хүний инээд хүрэхээс яахав. Бас тэгээд морь унаж үзсэн гээд гайхуулаад хэ хэ.

eebee said...

Сонин юмаа нээрээ, хээхэх

Ганаа_бж said...

Ganga egchiinhee blogoor guij orchihood l comment uldeej tuvduhgui yavaad baisan, uuchlaarai.

Bi bas Deppsu-gees deerdeh yum baihgui ee.
Baga baihdaa huduu emeegiindee anh udaa mori unaj uzej bailaa. Joloogoo uuruu tas atgaad, tsulbuuriig maani ailiin huuhed barichihsan, hudag hurtel alhuulsan. Jaahan shogshih geheer ni l "Huue, alhuulya l daa" geseer baigaad sajilj sajilj hurch bilee. Harin hudag uzeed mori god haraij, nuruun deer ni togtvor muutaihan yavsan bi guai zoltoi l unachihaagui...
Ternees hoish gants neg udaa l mordoj baisnaas salhi tatuulan davhih ene ter gevel uhaan aldah baih shuu... hehe.

Mongol hun aduunii nuruun deer hun boldog gedeg ch hotiin bid bol malaas aina doo.

Gadniihan mongol mori unahaar yostoi alia haragddag yum bilee. Ter dundaa europiinhon undriig heleh uu, iljig unachihsan ch yum shig.

ZAYA said...

Морины эзнээс унасан мориныхоо нэрийг асууж гэнэ үү? Япончууд л их асуудаг юм.

meesh said...

Нэг Чех бас надаас яг тэгж асуугаад байсан шт нэр ни хэн бэ гээд ? тэр үед зохиогоод л Хулгар гэдгийн гээд л аваад хаячихаж билээ хэхэххэ.

arsun said...

Хөөрхөн зураг байна, хэхэ.

алтаргана said...

үнэнийг хэлэхэд би мориноос айдаг юмаа, тоотойхон мордсон доо