Юм үзээд анх удаа яах гэж ийм юм үзэв гэж харамссан тохиолдлоо бичих гээд гар эвлэхгүй байсаар өдийг хүргэлээ. Өмнөд Чехийн Кутна Хора хотын ойролцоо хүний араг ясаар бүтсэн Седлице хэмээн бунхан бий. Бунхан Готийн хэв маягтай. Бунханы дөрвөн баганат буланд уруу нь харуулан тавьсан хонх хэлбэртэй хүний ясан овоо байна. Бунханы гол асрын таазнаас аврага том (зураг дээрх люстра) өлгөөтэй. Хананд энэ бунханг эзэмшигч эртний сурвалжит угсаат Шванценберг гэр бүлийн хүний ясан сүлд (герб) тус тус өлгөөтэй. Барилгын тааз, хана, багана ер нь хээ угалз чимэг гоёл шаардагдах бүх зүйлийг хүний ясаар хийжээ. Нийт 40000 хүний араг яс орсон юм байна.
1278 онд Чехийн хаан Отакар нэг санваартанг Иерусалим руу элч болгон илгээж ариун дагшин газар Голгофоос Христийн чандарын үлдэц авчируулан, Седлицед цацсан гэдэг домог байдаг. Мөнгөний хүдэртэй газар тул энд дундад зуунд бэлтэй баян улс энд нутагладаг байжээ. Ариун дагшин гэгддэг Седлицийн оршуулгын газарт мянга мянган зөвхөн чехийн бус европын нөлөө бүхий томчуул нойрсохыг эрмэлзэх болжээ. Хамгийн алдартай оршуулгын газар болсноор хүссэн болгонд газар хүрэлцэхээ больжээ. Энэ насандаа бэлтэй, эрх мэдэл нөлөөтэй байсан хүмүүс хойд насандаа бурханд ойр байхыг хүсдэг аж. Энгийн улсууд ч бас энд эцэг эхээ ах дүүгээ нутаглуулахаар үзнэ. Гэтэл XIV зуунд Европ дахиныг хамарсан хар тахал, шашны өөрчлөлт шинэчлэлээс үүдэлтэй XV зууны Гуситын дайнд олон мянган хүн өөд болж оршуулгын газрын даац хүрэлцэхээ больжээ.
1400 оны үед дээр үеийн зөвхөн яс үлдсэн булшнаас ясы нь авч хадгалах замаар дараа дараагийн хүмүүсийг оршуулах зай гаргаж өгдөг болсноор яс хадгалах бунханг барьсан юм байна. Хагас сохор лам бүх ясыг төрөлжүүлж, ариутгаж, цагаан шохойгоор будаж янзалсан гэнэ билээ.
Арван есдүгээр зууны сүүлээр Шварценбергийн угсааны сурвалжит гэр бүл энэ хавийн бүх газрыг худалдан авч, 1870 онд уран дархан Франтишек Ринтийг хөлслөн авч бунханд хураалгаатай байгаа яснуудыг эмхлүүлсэн байна. Ринт дархан шилээр модоор хийж болдог бүхнийг хүний ясаар хийж, бүтээлийнхээ буланд гарын үсгээ бас ясаар мөнхөлсөн байна.
Үүдээр ороод өчнөөн олон хүний араг ясаар босгосон хонх хэлбэртэй ясан овоог анх харахад дотор зарс хийж нуруугаар хүйт даагаад хамаг бие хөшчих шиг болж билээ. Бунханы голд ороод, тэр үед бол гоёмсог лааны суурь одоо бол гэрэлтүүлэгч болох учиртай хүний чөмөгний ясаар хийсэн унжлага, далны ясаар хийсэн лааны суурь, цаашлаад ханан дээрх сүлд зэргийг хараад бараг ухаан алдаад уначихсангүй. Болор люстрийн унжлага нарны буюу цахилгаан гэрлийн туяанд олон өнгөөр туяараад ур хийцийг бишрэм байдаг бол үүнийг хүний ясаар хийчихээр хачин эвгүй ой гутам сэтгэгдэл төрүүлсэн. Юу үзэхээ эхлээд судалж мэдмээр юм билээ. Үзэх газар орон, амралт бүх зүйлээ өрнөдийнхөн бараг жилийн өмнөөс, ядаж гурван сарын өмнөөс төлөвлөдөг. Юү үзэхээ урьдчилан судалдаг барууныхны энэ хэвшлийг одоо болтол өөриймшүүлж чадаагүй л явна. Бид Кутна Хора дахь цалин цагаан мөнгөөр мөнгөн зоос цохьдог байсан зоосны үйлдвэрийн музей үзээд, дараа нь ийш санаандгүй орчихсон юм. Дашрамд дуулгахад "доллар" гэдэг америк мөнгөн тэмдэгтийн нэр чехийн мөнгөн зоосийн анхны нэр "таллирж" (хавтгай таваг) гэсэн үгнээс гаралтай гэнэ билээ.

18 comments:
Evgui zolig yumaa. Neg ih shutleggui ch eej emeegiin helseneer orshuulgiin gazar hunii cogcostoi gazraar yavaad baih durgui. Europiinhon bolohoor eldev bunhan orshuulgiin gazar hereg bolgoj ochij uzeed baih shig sanagddag. Neg talaar bas neg soyoliin dursgald ordog yum uu daa.
Yee, toriin mini suld. haranhuid uzvel ooroo tsogtsos bolood bas yas usee nemerlechmeer yum bna.
Үнэр танар эвгүй юу? Хүн гачин гачин юм хийх юм аа даа.
Үзэхээр юм биш байнаа :(
дайны аюулыг сануулах, аллагыг эсэргүүцсэн сэдэвтэйгээр бүтээсэн зүйл юм болов уу гэж бодсон чинь үгүй юм байна.
үүнийг үзээд хүн бүрт өөр өөр мэдрэмж төрөх байх.
хэзээ нэгэн цагт бидний адил амьдарч байсан эгэл жирийн хүмүүсийн оршуулгыг ухаж гаргаж ирээд үзүүлэн хийсэн гэж бодохоор энэрэнгүй бус санагдаж байна.
"Юу үзэхээ эхлээд судалж мэдмээр юм билээ" гэдэг чинь яг үнэн үг. Нэлээд хэдэн жилийн өмнө Германд явж байгаад уусан пивондоо халууран Загсенхаузений шорон үзээд сэтгэл ихэд үймэрсэн шүү.
Сүнс зайлж, сэтгэл хиртмээр иймэрхүү зүйлээс холуур явах нь өлзийтэй юм билээ дээ.
Ээ базар дарь эх!
Эвгүй юм байна. Үзэх үү? гэж асуувал хариулт бэлэн " Үгүй"
Айиииииииии, бодит аймшгийн кино байна
Эвгүй үнэр байхгүй ээ, хлораминаар ариутгаад шохойгоор будсан тэр талаар асуудал байхгүй. Ёстой нөгөө голд хүйт ороод нэг хэсэгтээ хамаг бие арзайдаг шиг... Нэг хэсэгтээ санаанаас гарч өгөхгүй, их эвгүй юм билээ.
Ee buu uzegd! Neeree aimaar yumaa. Ter olon mayngan hun iim bolson geheer. Gehdee baas hudulmurch yumaa. Hunii yasaar hurtel yum urlaj suudag.
би бол харин үзмээр байна
Peee, puuh,.... yamar aimaar zurag veeeee!!!!!
Yoh, nuruugaar huit orgiod, horhoi guih shig sanagdlaa. Yamar evgui yum be. Zurag haraad bi ingej baigaa yum chini, taniig yamar baidaltai baisniig tusuulj baina...
Gehdee soniuch zan mini diileed yadgiin, gants uzchii gej medeh l baih...
Deer ueiin nomnuud deer mongoliin lam nariig ih hargis, uhsen hunii yasaar buree bishguur hiideg, hudalch hund barag hunii arisaar bumbur /gedeg biluu, arai uur nertei biluu/ hiideg gej bichdeg baisan, tee. Ih evguitsdeg baij bilee...
Би ч гэсэн үзмээр л байна. Сэтгэл санааны бэлтгэлтэй очвол үзүүштэй л юм шиг байна да...
Эвгүй юмаа, өөрийгөө дотор нь явна гэж бодоход нэг л жихүүцмээр.
Хүн гэдэг юм юмыг л бүтээж, хачин жигтэйг сэдэж байх юм.
Manai nutag hun ih il tavidag baijee. Huuhed baihad mald yavj baigaad hunii yasaar jaahan toglochih tohioldol bii l dee. Hogschuul maani uheeriin buzara bolloo geed san taviad utaj ariuldag baij bilee. Za tegeed tseerlej sejiglehgui bol uzehed ch yahav dee. Hun sejigeer ovdoj sujgeer edgedeg gedeg shuu dee. Haa gazam bas iim sonin yum baih yum daa.
bape
off white outlet
off white
jordan travis scott
off white clothing
jordans
supreme
off white
supreme clothing
yeezy boost 350 v2
hermes outlet
kyrie irving
off white outlet
paul george
giannis shoes
palm angels
kd shoes
golden goose black friday
golden goose outlet
bape sta
Post a Comment