Thursday, 25 September 2008

Улс төржих шахав

Найз нартай он лайнд мэнд мэдээд сэтгэлийн хэдэн сайхан үгс солилцох гэхээр өөдөөс улс төржөөд залхмаар. Засгийн газарт мэдлэг чадвартай тэр, оюун сэтгэлгээний зангараг сэтгэлгээний цар хүрээгээрээ тэр л орох байсан, гэтэл захын наймаачин бас сандлын хуучин олбог ороод гээд бүх улс төрчдийг андахгүй том авна. Баяр өөрөө тэгэж гишгэх байсан ингэж харайгаад гээд алхадал гишгэдэл, дуу хоолой, царай зүсийг нь хүртэл сонжино. Ерөнхийлөгч, ерөнхий сайд гээд улс орны нүүр царай болдог хүмүүс царайлаг, нуруулаг, хамарлаг баймаар гэнэ. Манайхан гадна дотноос юм шиншилж олохдоо сайн хамарлаг хүн сонгоод байгаа юм байх. Орсууд баавгай нэрээ хадгалах гэсээр жоохон бамбарууш дээрээ залчихаад өхөөрдмөөр л гэнэ. Америкууд дэлхийг зангидаж байхад хараа дээгүүр байх гээд нуруулаг хүнд дуртай. Дэлхий хоёр дайн өдөөсөндөө эмзэглэдэг германууд эх хүн дээрээ тавиад гээд улс төр нэвт үнэртсэн яриа хөвөрнө.
Сэдэв солих санаатай чех пиво сайхан шүү гээд тэрүүхэндээ эршүүд царайлав. Тэгсэн баахан пивоны нэр урсгаад согтуу хоёр эрийн баранд уулзсан яриа шиг болчихов. Хар Хорин, Боргио гээд байхаар нь манай монголын пиво чех пивоноос дутахгүй сайн болсон дог оо гэв. Манай монголын архи пиав ер нь их сайжраад байгаа. Манай тэргүүлэх салбар болох гээд, тэгээд ч архи пивоны бизнесийн ард томчуул байгаа. Томчууд ч гэж дээ, муу луйварчид. Өчнөөн олон баар диско байгуулаад. Эзэд нь нөгөө томчуулын нууц амрагууд. Хүний зовлонд ханадаггүй муу хувалзнууд. Хувалз чинь хөдөөнийх байх гэвэл, хотод цус сордог бөөс бисаа өөр ямар эвгүй шимэгч байна тэр бүгд чинь тэд нар гээд уурсаад явчихав.
"Төрийн төлөө огтоно боож үхэв" гэгчээр бид энд хүүхнүүдийн сайхан яриа дэлгэхгүй том аваад, юу ч ярьсан дандаа улс төржөөд гэвэл. Хүн болгоны ярьдаг сэдэв улс төр болоод улс төржих нь иргэний үүрэг шахуу болоод, наана чинь улс орон тэр чигээрээ улс төрөөр амьсгалж байна. Сайд солигдох тоолонд баахан хүмүүс хоморгонд нь ажилгүй болдог болохоор өөрийн талын хүний төлөө үгээ хэлж байхаас аргагүй. Төрийн механизмыг зөв гольдролд оруулахад олны оюун ухаан үнэт үг хэрэгтэй. Төр нь дээр залраад ард бид нар доогуур мөлхөөд байна гэж ойлгоод байгаа бол буруу. Үнэндээ нийгмийн амьдралыг зохицуулах гэж төр байгаа. Төр бол түмэн олон бидэнд үйлчлэх ёстой зарц. Муу хүнийг зар, зарсан хойноо өр гэдэг үгийг сана. Ухаантай авхаалжтай зарцтай бол биенд амар шд. Худал хэлдэг хулгай хийдэг, ажлын чадваргүй хүнийг зарцаа болгож сонгож авахгүй биз дээ гээд намайгаа сургаад бас дахин сургаад, сэнхрүүлээд өгөв.
Дарга болох далан гурван мэх гэлүү (Роберт Грийний ”Эрх мэдлийн тулаанд ялах 33 стратеги”) нэг ном манайд хамгийн их гүйлгээтэй байгааг сонсоод бүгд дарга болох дуртай болохоор энгийн эгэл бор ажлыг нь хэн хийж энэ улс нийгэм хөгжих юм бол гэж бодож байсан чинь биш бололтой. Нийгэмд үйлчлэх төр хэмээх механизм эрүүл саруул эд эсээс бүрдвэл энгийн бидний эгэл амьдрал хэвийн гольдролдоо орох гэдгийг ухаарсан залуус тийшээ тэмүүлээд байсан юм байна. Зарц болох дуртай сонин юм...

12 comments:

Оогий said...

Улс төржих хэцүүм байна лээ гэдгийг яс махандаа ортол мэдэрсэн шүү.

Мөнхбаатар said...

Жам юм даа :P
Юу л даа. Ер нь хүмүүс хийх ёстой зүйлээ хийж чадахаа байгаад ирэхээрээ л улс төржих юм уу улс төр лүү ордог юм болов уу даа л гэж бодогдох юм. Ямар нэг урлаг, спортын алдартан гавъятан зодог шуудагаа тайлаад ирэхээрээ л улс төр лүү гүйгээд орчихож байгаа харагдах юм. Яг энэ харагдац дээрээсээ дүгнэхэд найз нар тань эмэгтэй хүний ярьдаг уран нарийн хов живээ ярьж чадахаа байгаад ирэхээрээ л улс төржөөд байгаа юм болов уу? Тиймээс найзууддаа "хов жив ярих" болон "хоол хийх" нарийн аргыг хүчээр ч болохнээ зааж өгж чадвал "улс төржих" гэдэг шахааны ангижрах болов уу? Мөн дарга болох далан гурван арга номных нь оронд гарт нь "Хов жив хийх болон хоол хийх 77 арга" гэх мэтийн номнуудыг наалдан падаар нааж өгвөл асуудал нэгмөсөн шийдвэрлэгдэх байх... бла бла бла

Хэхэ. Дээр бичсэн бүхэн наргиа шүү. Жаахан мушгиж мугуйдлаад фельетонорхуу болгож гэж үзэв. Засаж найруулах ч гэж оролдсонгүй. Хэтрүүлчихсэн эсвэл шал худлаа юм болчихсон байвал уучлаарай та минь ээ. Ойрд орсонгүй таны блогоор дайраад гарлаа...

Tsoomii said...

he he duu ni turiinhuu tuluu booj uheh ogtononii tald oriiyooo

Pearle Deppsu said...

одоо чинь 10 жмлийн хүүхдүүд улс төр ярьдаг болоодбйана шд

ZAYA said...

Хүмүүс нээрээ их улс төржийноо.
Мэдэх ч юм алга.

Barimalch said...

Bid nar odoo baga bagaar bolovsorch bodit orching oilgoj surch baina tsaashdaa darga boloh het tomroh omgorhoh Mongol geniin ovchinguud ers bagasna gedegt naidaj baina.

Ганзо said...

Төр түмэн нүдтэй
Төрсөн би хоёрхон нүдтэй...хаха, өвөө эмээ нарын минь үг... одоохондоо урдах хичээлээ хийгээд л явж байх минь, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаа төрөө зас гэдэг үгийг хүмүүс бид мартахгүй л байх юмсан даа, тээн?

Anonymous said...

улс төр гэж...зарим хүн бүр хобби нь юм шиг болчихож, тэгээд өөрийнхөө зөв болгох гээд чичрээд л дайрчихдаг, яршигтай шүү

Anonymous said...

saihan medee damjuulsand bayrlalaa. Bi ch bas end uls turjih geed l baidag yum.

Soronzon said...

Хатагтай Гангад:
Таны хүссэн ёсоор бурхан болооч ламтаны сүүлчийн бүтээлийг блогтоо орууллаа. Энэ нь гар бичмэлээрээ бөгөөд өмнө нь хаана ч хэвлэгдээгүй юм.
Буддын шашны гүн ухааны доктор энэ хувраг, хэн хүний нүдэнд харагдтал бичдэг авьяас чадвартай байсан тухай би урьд нь хэлсэн дээ. Оройжингоо гар бичмэлийг нь сийрүүлж суугаад үүр цайсныг ч мэдсэнгүй ээ.
Эрдэм төгс ламтаны номын рашаанаас хүртэхтүн.

Anonymous said...

goyard bag
bape hoodie
kyrie shoes
fear of god clothing
bape shoes
birkin bag
off white
off white outlet
off white
bape outlet

Anonymous said...

bapesta shoes
bapesta
golden goose sneakers outlet