Wednesday, 24 September 2008
Эмэгтэйлэг
Танил хоёр авгайтай таарав. Нэг нь хөл муутай хөдөлгөөн багатай байдаг тул илүүдэл жинтэй, нас нэлээн явчихсан, намхан тарган хүн гэхэд моод дагадаг, эмэгтэй хүн гэдгээ мартдаггүй нь илт. Таяг нь хүртэл хувцасны нэмэлт чимэг шиг гоё гоёмсог. Их эвтэйхэн өөртөө тааруулж өнгө зүс тааруулж донжтой хувцасласан, үсээ зассан, нүүрээ аятайхан будсан байлаа. Нөгөө нь хориод насаар дүү гэхэд түлхүүрээ гэртээ мартаад гадаа цэцэрлэгтээ жимс ногоо хурааж байгаад тэр чигээрээ хотын төвд санаандгүй ороод ирсэн хүн шиг. Тугал долоосон шиг шалчийсэн үстэй, тэрийгээ нуух гэсэн үү яасан өлөн хиртэй зуны саравчтай цагаан эрээн малгай духдуулсан. Гоёлын ажлын спорт стиль холиод, өөр хоорондоо өнгийн зохицолдоогүй хачин хувцас хайш яйш хэгэлдэрлэсэн. Уул нь их л эрдэмтэй хүн л дээ. Эмэгтэй хүн эмэгтэйлэг байхгүй бол онцгүй шиг санагдсан шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
9 comments:
emegtei ni emegteileg erchuud ni erchteihen naachihdag baival ene horvoo ch bas l saihan shuu. end bol bur hachin, endhiin huuhnuud, emegteichuud za yalanguya manai ger shig suburbd baigaa humuus yag l chinii baatar shig dee, zarimdaa het iim choloot baih chin ter iluudel jind bas tulhets bolood baih shig sanagdah. emegteileg emegteichuud tsaanaa l goyo, saihan shuu.
Хэхэ, гэхдээ хүн хичээл ном, ажил төрөл зарчимтай бол тэгээд өөрийгөө гаргуунд нь хаячихдаг юм шиг байгаа юм.
emegteleg baix yostoi gedgiig mash sain oilgood baigaa l daa. Xicheenee xexe
uuriin gesen donjtoi huvtsasladag humuus saihan haraggdag. Dugaraagui hirnee uuruu uuriinhuu tuhai chamgui ug heleed baih shig sanagddag.
Сайн байна уу, аниа.
Би Соронзонгийн охин байна.
Манай аав таныг орж ирж цай уу гэнэ ээ.
хэ хэ үнэн л дээ, тэгэхдээ би ч заримдаа ойрхон дэлгүүр орох гээд гэрт өмсөж байсан бэлтгэлийн амд, шаахайтайгаа гараад гүйчихдэг юм. Манай нэг найз аймаар ганган, гэртээ ч нүүр хумс будаастай торгон цамц амсчихсөн, нэг удаа бид хэд чи ч хогоо гадаа хаяхдаа ч туфль угладаг байх аа гэсэн чинь би юу гэж хог хаядгийн, хоёр сайхан бакаал байхда гэсэн ш дээ
Би ч бараг таны зохиолын баатар шиг л явдаг байлаа. Олоон жилийн өмнө жаахан охин байхдаа нэг ахтай интернетээр танилцаад майлаар байнга харилцдаг байсан юм. Тэр ах "эмэгтэй хүн зурсан юм шиг сайхан төрөөгүй ч өөрийн хичээл зүтгэлээр хэний ч анхаарал татахуйц бүсгүй байж чадна, чи өөртэйгөө тэмцэх хэрэгтэй" гэж зөвлөж байсныг хожим 6 жилийн дараа хуучин майл-үүдээ цэгцэлж байхдаа дахин олж уншаад, үгийн үнэнийг илүү мэдэрч, хэлсний хэрэгжүүлж эхэлсэн дээ.
Одоо намайг дурын залуу "сайхан" гэж хэлдэггүй юм аа гэхэд "аятайхан" гэж боддогт итгэлтэй байдаг шүү. Өөрөө өөртөө их итгэл маань ч тэр хирээр нэмэгдсэн. Харин тэр ахтайгаа дахиж майлаар харилцъяа гэтэл майл хаяг нь идэвхигүй болсон байсан. Харамсалтай...
het emegteileg bh shal teneg shdee
hetv uhaantai gots erdemten zagwariin humuus bidnii sonirhoh tiim uchuhen zuild anhaarlaa handuuldaggui yum. tiim bolohoor huniig gadnaas dugnehiinhee umnu yu hiideg yu bodoj yawdag esehiig ni medej hundleh heregtei. bidnii uhaan hurwel oilgoj magad.
Post a Comment