Залуухан байж дээ. Гэхдээ нөхөрт гарсан айлын авгай. Манай найз бүсгүй хараахан нөхөргүй байлаа. Ээж нь Улаанбаатар зочид буудалд жижүүр хийдэг, тэднийх буудлын ар талын ажилчдын байранд байдаг байлаа. Ээжийнх нь ээлж таарсан өдөр бид хоёр уулзаад яриандаа халаад цаг оройтсныг анзаарсангүй. Тэднийхээс гараад жанжны талбай өнгөрөөд гэрийн зүг яаравчлан алхаж байлаа. Гутлын 22-ын хавьцаа дөрвөн залуу гүйцэж ирэнгээ, нэг нь шууд буглагнаас шүүрээд авав. Сүр сар хийсэн огцом хөдөлгөөнтэй, тогтохгүй гүйсэн харцтай, архинд түлэгдсэн хав хар царайтай зэвүүн төрхтэй хулигаан байна. Нөгөө гурав нь ард хэдэн алхам зайтай дагаастай. Айсан гэж жигтэйхэн. Авраарай, туслаарай гээд орилмоор байдаг. Эргэн тойронд намайг сонсох хүний бараагүй. Байсан ч танихгүй хүнд туслах гэж дөрвийн дөрвөн хулигааны өөдөөс хэн л сарвалзав гэх шиг тэрүүхэн зуур их олон юм бодоод амжив.
Намайг баривчилсан хулигаан бага ангид хоёр жил хамт сурсан нэг хүүтэй нүд нь гүйгээд хүр хар хийгээд төстэй ч юм шиг. Хоёрдугаар ангидаа гурав дахь жилдээ улирч байгаа гэсэн нэг хүү манай ангид орвой. Хэцүүхэн гэр бүлд өссөн байх даа хөөрхий минь одоо бодоход. Сурлага муутай нь ойлгомжтой. Их зэрлэг авиртай, зогсоо чөлөөгүй хараал хэлнэ, үргэлж хүүхэд зодно. Намайг бүр онцлоно. Завсарлагаа бүрээр түлхэнэ нудрана, цохиод авна, ядаж хөл дээр гишгээд авна. Хичээл тараад дагаад явна. Цүнхээрээ нуруун дээр буулгана. Чулуу шиднэ. Ангиараа авахуулсан зурган дээр түүний зургийг зүүгээр цоолоод хаячихсан байхыг бодоход би түүнийг үздэггүй байсан шиг байгаа юм. Аав ховонд дургүй хэлээд нэмэргүй. Ээжид хэлсэн чинь нэг удаа сургууль дээр ирээд, түүнд чихэр өгөөд аргадаад, бүр дургүй хүргэчихсэн. Өөрөө л хариу зодолдохоос наагуур хирэндээ биеэ хамгаалж үзэж тардаг байлаа. Ашгүй хоёр жил болоод дахиад анги улирсан уу, шилжсэн үү манай ангиас явж нэг санаа амарч билээ. Том ангид ороод хайр дурлалын тухай шивэр авир хийдэг болсон үед манай ангийн охидууд түүнийг надад сайн байсан, таваас өөр дүн авдаггүй охинд дурласан нойлын ногоон хүү зодохоос өөр ямар аргаар анхаарлыг чинь татах юм, чи түүнд арай эмэгтэйлэг хандсан бол засрах ч байсан юм билүү гэж тоглодог байсан санаанд оров.
Энэ хүнтэй зүгээр хүн шиг айж эмээлгүй харьцаад үзье гэж бодлоо. Нөгөө зэвүүн хулигаан руу харж нар гийтэл инээмсэглээд, өөрөө сугадаад авлаа. Одоо би баривчлагдсан биш, харин хулигаан маань баривчлагддагын даваан дээр юм шиг болчихов. Инээд хүрээд чанга инээчихлээ. "Айдаггүй хачин амьтан бэ?" гэж байна. "Хүн хүнээсээ юу гэж айхав даа. Ганцаараа явсан эвгүй гэдэг нь, ашгүй ханиндаа зам дөхдөг хэргээ" гээд их ялдам мишээлээ. Нээх муухай паржигнатал инээж байна. "Хүүш найз аа, До яамны хажуугаар ийм чанга инээж арай болохгүй байх аа, доод талд шорон байдаг гэсэн шд" гэлээ. Шорон гэдэг үг сонсоод сүнс нь зайлав уу яав нэг хэсэгтээ чимээгүй болчихов. Тэгснээ "хар тостой зууралддаг жолоочтой их найзалвал хар халтар гэдэстэй болно шоо" гэж байна. Сүүлдээ арзгар хар хулигаан маань өөрийгөө аятайхан хархүү гэж үнэмшив бололтой, сонор сэрэмж нь сулраад зөөлрөөд явчих шиг болсон. Ойр зуурын юм эв найртай ярьсаар явтал ашгүй манай байрны бараа харагдав. Би ч сугадаж байсан гараа гэнт сугалаж аваад хар эрчээрээ гүйгээд орцондоо орчихов. Хойноос хөөсөн эсэхийг мэдэхгүй. Нэг мэдэхэд гурван давхарт байдаг гэртээ ороод ирчихсэн нөхөртөө хамаг тайлангаа тавьж байсан. Эм хүний арван гурван мэхийг уралдуулан эсэн мэнд ирсэн гэж магтах юм болов уу гэсэн чинь "үүнээс хойш утасгүй холбоо барьж болохгүй газар битгий ингэж оройтож бай" гээд бараг загинуулах дөхөв.
Янз бүрийн орчин ахуйд өссөн хүмүүсийн зан араншин, төлөвшилт хүмүүжил өөр өөр байдаг. Бүдүүлэг зэрлэгдүү хүнтэй ихэмсэг хямсгар харьцаад, уулзаад өнгөрөх хэдхэн мөчид хүмүүжүүлэх гээд элдэв сургааль айлдаад байхад хайшаа юм. Харин ч эгдүү нь хөдлөөд улам эвгүй загинаж магадгүй. Тэгээд ч хар багаас олсон хүмүүжлийг тэр хэдхэн мөчид засаж чадахгүй нь мэдээж. Тэгэхээр тийм хүмүүстэй аль болох эвтэйхэн харьцаад, чадвал хошин шог үг хавчуулаад хүн гэдэг утгаар нь хүндэлсэн байртай байвал танд арай л өөр хандах байх. Ямар ч хүнд сайнаар хандаад, чи сайн, чи сайхан сэтгэлтэй, чи ухаантай, чи үүнийг хийж чадна, чи амжилтанд хүрнээ гээд байвал хүн түүнд нь үнэмшээд урам ороод сайн сайхан руу алхам алхамаар ойртоод байдаг шиг санагддаг.

14 comments:
Ёоо та нээрээ ямар зоригтой юм бээ? Ёстой эм хүний 13 мэх гэж тэр байхдаа хэхэ..Би байсан бол хашгирч орилоод яах байсан болоо..Тэгээд ойрын хэдэн өдөр лав гэрээс гарахгүй шүү хэхэ...Гэхдээ одооны хулигаанууд (архичид?) тийм юманд хууртах болов уу даа..Дээр үеийнхээс их л муу санаатай болсон байх
хэ хэ би бас хотод оюутан байхдаа нэг муу пацааныг тэгж аргалаад,санаачлагыг гартаа авч зогсоо зайгүй олон долоон юм чалчаад маргааш нь уулзахаар болж салсан ш дээ, маргааш нь юу гэж уулзах билээ. Чи ч бас зоригтой юм аа, дөрвөн хүн гэдэг ч ,,,би бол ухаан алдаад уначих байхдаа.
Айж сандарсан үедээ ч ийм ухаалаг байж чаддаг тань маш сайхан санагдлаа.
Аниа ёстой ухаалаг алхам хийжээ, би бол айгаад алингаа алдана.
Нээрээ л багаас олсон хүмүүжилийг хэдхэн өдөр, хэдхэн цагт засна гэж юу байхав дээ, харин ч тэр зүйл эсрэг үр дүнд хүргэж мэдэх юм.
Харин цаг үе, орчин болоод тухайн хүнээ мэдэрсэн урамын сайхан үг хүнд их зүйлийг өгч чадна гэдэгтэй санал нэг байна.
хүмүүстээ хэлэхэд энд тэнд харанхуй газраар хамаагүй битгий явж байгаарай!
Аймар лайтэй солиотой юмнууд яаж ч магадгүй холхон явж байхгүй бол.
шал дургүй хүрмээр
Sanaj awaxad iluudexgui saixan arga baina daa
blog erchuud yagaad chimeegui bainaa? Huligaani tald orood baigaa yumuu?
Feel good......
UB-iin gudamjuud muuhai haranhui tsaashdaa gereltei arai saijrah baigaa!!! Shono gudamjuud ali boloh gereltei baival gemt hereg tanhairal ers bagasdag.
Tiim dogshin humuust neeree saihan aash eildeg baidal dutagddag ni unen shuu. Sayhan bolson yavdal zuslangiin baishin bariulah geed modnii zah orj banz mod avsan yumaa. Tegeed teriigee mashind achuulsan chin achigch gej heden halamtsuu aimaar har tsaraitai humuus irj mashind achdag yum baina. Heden togrog olood teruugeeree arhi avch uudag bololtoi. Banznii zarsan ezen ni ug ni shileed av gesen bolohoor bi jaahan muug ni teriig soliod tavichih geed achigchdad helsen bish nogooduul chin zalhuuraad zarimdaa duulaagui tsarailaad namaig dahaid shaardahaar mod medehgui baij yamar mayagtai P.... ve gej oor hoorondoo yariad ene yanzaaraa bol bolohgui shinjtei. Esvel bi jaahan yarvaigaad tednii durguig hurgeed baigaa sanagdaad yavchihlaa. Tegeed genethen taktikaa oorchlohoor shiidej saihan ineegeed hudlaa aaliguitsen dur uzuuleed haaya haaya shog hoshin ug havchuulaad yaldam zagnaad ehelsen chin nogooduul chin aimaar durtai tegeed bur suuldee oorsdoo sanaachlagaaraa muuhan banz baival soliod ogson. Tegeegui yarvaigaad zagnaad ehelsen bol tednii bur zevuug ni hurgeed muu banz mod avch ooroo l hohiroh bailaa. Emegtei hunii 13 meh yaldam aashaa gej yug ch diildeg yumaa gej hehe.
hooe atamanuudiig nomhruuldag huuheen, nadad chinii tuslamj heregtei bainaa. 3 huugee degluulye, uyaruulyaa, he he
hehe, chi shoo. chamaas surah yum ih baigaam bainaa. bayarlalaa. 13 mehnees chini suraad baij dee, tegvel.
www.gegeen.com
Гангаа эгч ёстой сэргэлэн занганасан байна ш дээ. хэхххэ
er hunii 13 meh gedeg bish biluu?
Post a Comment