Thursday, 18 September 2008

Монголын нэрийг зээлдэгчдэд

Өчигдөр зурагтаар дэлхийн хамгийн жижигхэн хүн гээд нэг араб царайтай өөдөсхөнийг монгол гээд зарлаад байх юм. Тэр нь өвөр монгол гэнэ. Шинжаан уйгарын нөхөр байх. Тэрний тийм жижигхэн болж төрсөнд ямар буруу байхав. Бас дэлхийн хамгийн өндөр гээд бас нэг урт эрүүтэй нөхөр байдаг, бас л хятадын монгол гэнэ билээ. Үүнийг бол хятад гэж зарлана. Энэ хужаа нар үнэн чинжүү зантай улс. Хаана манай нэрийг гаргаж, хаана монгол гэж үндэстэн, бүхэл бүтэн бүрэн эрхт улс байдаг гэдгийг таг мартаж мэдэн будилж мушгиж гуйвуулж чаддаг дургүй хүрмээр зэвүүн. Одоо болтол газрын зурагтаа манайхыг хамруулж зурчихаад, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчөөд хэнэггүй царайлдаг. Юань гүрэн бол хятадынх гээд байдаг. Гүрэн эзэгнэгч хаан Хубилай бас хятад, түүний өвөө Чингис бас хятад гэхээс наагуур.
Олимпын нээлтэд манайхан шар цагаан өнгө сонгосон гэдгийг мэдчихээд, ёгт санаа агуулж хүүхнүүдээ шар цагаан хослолоор гоёод эвгүй хатгасан. Б.Болдсайхан эмчийн "Цаазаар авмаар" нийтлэлд янхнуудаа сармагчинтай хурьцаж байгаагаар зураг аваад монгол охид ингэж самуурдаг гээд интернетэд тавьсан тухай бичсэн байсан. Үнэндээ хятад охид байсныг үгүйсгэх аргагүй.
Парисын хувцас загварын яармагаар тэнэж яваад "монгол ноолуур" гэсэн томоос том хаяг холоос олж хараад, манайхан оролцож байгаа юм байна гэж бодооод баярлаад гүйгээд очтол хэдэн хужаа. Их зальтай. Манай монголын ноолуурын чанар сайн, загвар хийц нь европ хүний таашаалд нийцэхуйц, ер нь хятад ноолуурын дэргэд монгол ноолуурын микрон нь бага гээд хамаагүй нэр хүндтэй гэдгийг мэддэг болохоор "inner MONGOLIAN CASHMERE china" гээд өвөр, хятад гэдгээ хүнд харагдахааргүй жижигхэн бичээд монгол гэдгээ томоос том тавьсан байв. Дургүй хүрээд "өө инээдэмтэй загвартай, хулсны хольцтой хятад ноолуур л байна шд" гэж ширэв татвал, газрын зураг гаргаж ирээд ар монголын хажууханд байдаг энэ нутгийн тийм ямааных гээд далчигнаад байсан. Аль өнгөтэй нэртэй болгоныг өөртөө нялзаагаад, нэг тийм гаж сонин юм бол манай нэрийг зээлдээд бухимдмаар.
Тайвширдаг хэрэг гээд сайхан ном уншиж хэвтэх санаатай найзынхаа шагшраад унш гэж өгөөд байсан, Канадын зохиолч эмэгтэй Kim Edwards-ын "The Memory Keeper's Daughter"
номыг бариад өнхрөөд өгөв. Уул нь уран тансаг хэлээр их сайхан бичигдсэн ном юм. Бас уур хүрээд босоод ирлээ. Эмэгтэйчүүдийн эмч замын хальтиргаа гулгаанаас болоод ирж чадаагүйн улмаас эмч эр өөрийн эхнэрийн хүүхдийг эх барьж авах аж. Хүү охин хоёр ихэр төрнө. Хүү нь цоо эрүүл. Охин нь жартгай нүдтэй, хавтгай хамартай, оюуны хомсдолтой "монгол". Эмч эцэг өвчний шинж тэмдгийг шууд таниад, эхэд нь охин маань амьгүй төрсөн гээд асрамжын газар руу явуулж байгаагаар ном эхэлдэг. Down's syndrome-той хүнийг "a mongoloid" гэдэг байсныг манай засгийн газар эсэргүүцэл илэрхийлээд албан ёсоор энэ эмгэгийг нээсэн ч билүү, эмчилсэн ч билүү хүний нэрээр Down's syndrome гэдэг болоод удаж байгаа. Гэтэл энд тэнд мэдрэл муутай мангар хүнийг чи арай "a mongoloid" биш биз гэх шиг ер нь монголоид нэрээр хэрэглэдэг хэвээр л байна. Манайхан юм юманд сэргэлэн оюун ухаанаар хэнээс дутахааргүй улс. Одоо дэлхийд тэргүүлээд байгаа америкчууд манай өвөг дээдэс шиг гурван зууны турш дэлхийн бодлогыг барьж чадах болов уу. Юу л бол.

6 comments:

gegeen said...

harin tiimee. end ch yalgaagui, rezinen mahtai hyatad hooloo Mongolian lamb, mongolian beef ch geh shig zaraad l baidag.

Hujaa huuhnuud bi mongol gej baigaad biyee uneldeg suragtai. adilhan angli helgui bolohoor australichuud ni medehgui genedej baihgui yu, hehe.

Anonymous said...

manaihni neg duu hyatadaas irsen huniig uilchilj baisan chini ta nariig mongol geheer gomddog uu geed baisan gesen. Naad aihtar uvchnuus l baih

Anonymous said...

Nominchimed ah ingej helsen baisan: Монгол түмнийхээ ер бусын эрч хүчтэй, баатарлаг түүхээрээ. Бидний өвөг дээдэс чинь бүтэн гурван зууны турш дэлхийн бодлогыг тодорхойлж байсан юм шүү дээ. Өөр ямар ч үндэстэн ингэж чадаагүй. Цагтаа бид чинь өнөөдрийн Америкаас хэд дахин илүү хүчтэй явжээ. Энэ бол бидний бахархал, бөс хөгжлийн ой санамж, уриа дуудлага ч болох учиртай.

Оогий said...

доо дэлхийд тэргүүлээд байгаа америкчууд манай өвөг дээдэс шиг гурван зууны турш дэлхийн бодлогыг барьж чадах болов уу. Юу л бол.
Ene goyo xelleee xexe
End tend yawaxdaa "Bi Mongol. Mongolchuud Xyatadaas shaal ondoo. Yadaj eregteichuud ni ogtor umd umsduggui yum" gej xelex ch goyo shuu gesen.

Anonymous said...

Mongoloid gedgiin huvid Mongolchuud ter ued delhiig ezelj niited tanigdsan baisan bolohoor heleh muu ug ni oldohgui europuud tiim ner ogson baih ter ovchind. Darlagdaj baigaa uls,darlaj baigaa ulsaa hezee l saihnaar helj bailaa. Tiim ovchtnii eronhii temdeg ni aziud shig onigor jartgar nudtei baisan bolohoor herev ter ued Japan ch yum uu, Hyatad ch yum uu iluu tanigdsan baisan bol bas l Japanoid ch yum uu nerleh bsn biz.

Anonymous said...

golden goose
supreme outlet
nike dunks
hermes
yeezy boost 700
kyrie 8
golden goose outlet
hermes handbags
bape official
goyard tote bag