Saturday, 8 November 2008

Монгол Улс дэлхийн аврал

Сэтгүүлч, судлаач Ч.Эрдэнэ гуайн “Их Гурвалжин” номын анхны хэвлэлийг 2000 онд амтархан уншиж, өвөрмөц сэтгэдэг энэ эрхэмийн бүтээлтэй анх танилцаж байв. “Их Гурвалжин” ном үнэхээр гайхалтай бүтээл. Дэлхийн соёл иргэншлийн үүсэл гарваль, угшил оргилуудын шинэхэн загвар сэлтийг хэл түүх, урлаг соёл, шүтлэг суртлын чиг шугамаар хөөн гаргажээ. Улмаар үндэсний бахархлыг сэргээх, монголчууд бидний өөрсдийн үнэлэмж сэвтэж доройтсон, гутарч гундсан сэтгэхүйг өөд татахад гол анхаарлаа хандуулж, Монгол ямар эртний их түүх соёл, уламжлалтай байсныг сануулсан байдаг. Ч.Эрдэнэ гуайг ишлэвэл: "Энэхүү бяцхан номыг уншигч хэн хүн бээр хар захын тоосонд дарагдаж явлаа ч, харь гүрний тэргүүнтэй хэлэлцэж суулаа ч өөрийн бахархал арай үлэмж, харц арай дээгүүр, нуруу арай цэх, сэтгэл арай уужим, санаа арай хол, бодол арай цэлмэг, зориг арай агуу болох болтугай гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг барив зохиогч би" гэжээ.

Энэ ном уншснаас хэдэн жилийн дараа манай нөхөр, "чиний шүтээд байдаг Эрдэнэ гэдэг сэтгүүлчтэй онгоцонд таарлаа. Орос англиар ус цас хүн байна. Лондон орж физик математикийн онолын номоо хэвлүүлэх гэж явна билээ" гэж нэг сураг гаргасан. Томоохон албан тушаалтан "Их Ч.Эрдэнэ гэгч судлаач дэлхийг аврах том нээлт хийж, номоо 500 ам. доллараар үнэлж гэнэ" хэмээн онигоо ярих шиг мушилзаж байхтай таарч байлаа. Ашгүй 2006 онд сэтгүүлч Б.Номинчимэдийн Ч.Эрдэнэ гуайтай хийсэн ярилцлага Цахим өртөөнд гарч юун ном, ямар нээлт яригдаад байгаа тухай төсөөлөлтэй болж билээ. Дээрх Лондонд хэвлүүлсэн ном нь ( "PRINCIPIA MATHEMATICA Absolute Geometry & Super Unitied theory") ганц монголын бус дэлхий дахины ач холбогдолтой тул дэлхийн түгээмэл хэл болох англи хэл дээр бичсэн, 200 ширхэг хэвлүүлсэн байна. Мөн "SUMMA SUMMARUM" гэсэн жижгэвтэр ном гаргажээ. Ярилцлагыг цахим өртөөнөөс уншсан буй заа. (http://www.tsahimurtuu.mn/main/20060313485.htm)

Сая "Улс төрийн сонины" 2008 оны 10 дугаар сарын дугаарт нийтлэгдсэн Ч.Эрдэнэ гуайн “Монгол Улс тэргүүлэх их гүрэн, тэнгэрээс буусан дэлхийн аврал” сонины гурван нүүр (А1), хагас томоохон нийтлэл олж уншлаа. Ч.Эрдэнэ гуай, ертөнцийн оршихуйн үүсэл, хувьсал, учир шалтгааныг онолын физик суурь математикаар тайлж тайлбарладаг “супернэгдлийн онол” өнөөдөр шинжлэх ухаанд үлдээд буй шийдвэрлэвэл зохих ганц суурь асуудал гэж үздэг нэгэн агаад 1997 оноос сүүлийн арван жил энэ судалгаан дээр ажиллаж, онолын үндсэн постулатыг нээж супернэгдлийн онолыг математик түвшинд нь бүрэн боловсруулж дуусгажээ. Энэ нийтлэл үнэхээр сонин санагдсан тул блог андууддаа хэсэгчлэн хүргэе.

Манжийн феодализм, Марксын социализм байсан боловч одоо байхгүй. Тиймээс одоо огт өөр юм бүтээх эрх чөлөөний үүлэн чөлөө л байна. Энэ нь капитализм. Капитализмд зөвхөн өрсөлдөөн байна, даяар дэлхийн глобаль өрсөлдөөн. “Ардчилал, зах зээл” гэх нь улстөрчдийн аманд ордог зар сурталчилгааны нэр томьёо. Зорилт маань капитализм. Капитализм гэж юу вэ? гэсэн асуултын хариулт нь: “Шинжлэх ухаан, үйлдвэрлэл”.

“Капитализм бол эхлээд шинжлэх ухаан, дараа нь технологи, тэгээд сая үйлдвэрлэл. Шинжлэх ухаанаас эхлэх нь зүйтэй. Өөрийн гэсэн ололтгүйгээр үндэсний шинжлэх ухаан гэж ёстой ёгт үлгэр байдаг юм. Бид өөрийн нээлт ололттой (өөрийн нээсэн супернэгдлийн онолыг хэлж байна) болсноор барахгүй, үнэмлэхүй нээлт ололттой боллоо.”

“Монголд одоо МАХАИХ (Монгол ардын хувьсгалт ардчилсан иргэний хөдөлгөөний) гэсэн ганц нам байна. Монгол ардын хувьсгалт ардчилсан иргэний хөгжлийн нам гэвэл төгс уянгалаг төгөлдөршилтэй сонсогдож байна. Эхлээд дэвшил байж, дараа нь хөгжил байна. Дэвшил ямагт нэмэх тэмдэгтэй. Хөгжил нь нэмэх, хасах хоёр тэмдэг зүүдэг эгзэгтэй талдаа үзэгдэл. Жишээ нь, нийслэл маань нэг ухаандаа үсрэнгүй хөгжих боловч тэмдэг нь хасах тийшээ хэлбийсэн биш биз.”

20 дугаар зууны цуу алдарт шинжлэх ухаан бол еврей нарын бүтээл дангаараа мөн. Жүүдүүд яагаад ийм хэцүү улс вэ гэж дэлхий даяар хэдэн зуун жил асуугаад одоо ч хүмүүс асуугаад л явах юм. Еврей нар бол Бурхнаас сонгогдсон үндэстэн гэсэн домог бичээстэй байдаг. Энэ домогт үргэлж итгэж биширч явдаг үнэн тэнэг хүмүүс учраас жүүдүүд хүчтэй юмаа. Монголчуудын хувьд Тэнгэрээс заяат төрсөн гэсэн домог бас л бичээстэй үлджээ. Гэтэл та бид энэ домогт огт итгэхээ больсон худлаа ухаантай царайлсан хүмүүс юм. Тэр дээр цагт итгэж бишрээд хүчтэй байжихуй.

Жүүд, монголын ялгааг дахин хэлбэл дараах юм. Бүр болихоо больж тартагтаа тулсан нэг еврей “Үгүй энэ золигийн бурхан нь одоо өөр үндэстэн сонговол яасан юм дээ” гэсэн гэдэг. Асуудлыг их зөв ойлгож буй хэрэг. Бурханы сонголт нь хатуу ширүүн шалгалт шалгуур дагуулах учраас л тийм сонголт байна. Шудрага ёсны хэрэг. Монголчууд бид болохоор Тэнгэрээс заяат төрсөн тухайгаа таг мартаад “Тэнгэр хаясан” амьтас болсон байна. Тэр домгийг маань манай өөрийн зарим нийтлэлчид ихэд шоглож тоглож бичсэн ч үзэгдэнэ. Домгийн цаана заавал нэг юм байдаг нь түүхэн туршлагаар сайтар нотлогдсон гэж үздэг. Бурханаас сонгогдсон нь 20 дугаар зууны шинжлэх ухааныг бүтээсэн бол, Тэнгэрээс заяагдсан нь 21 дүгээр зууны шинжлэх ухааныг бүтээх л болж байна.”

"Чингис хаан орчин цагийн дэлхийг бүтээн бий болгосон тухай (“Genghis Khan and Making of the Modern World” by Jack Weatherford) ном дэлхийгээр нэг уншигдаж, Чингисийн болон Монголын сэдэв дэлхийн уран зохиолд тэсрэлтээр өргөжиж байна.
Энэ нь өнөөгийн Монголоос нэг юм хүлээсэн дэлхийн зөн дэмий тэнэж яваа хэрэг. Түгээмэл түүхийн философийн аксиом нь “Хэн хэзээ нэг цагт хүчирхэг байсан бэ, тэр дахин хүчирхэгжинэ” гэдэг. Учир нь хүчирхэг байсан нь ямар нэг логиктой байсан байж таарна. Тэр логик дахин үйлчилнэ, учир нь логик бөгөөд логик нь үл арилах мөнхийн үзэгдэл байна. Чухам энэ нууцлаг логикийг монголчууд Мөнх Тэнгэрийн хүчин, Их суу залийн ивээл гэж ойлгож байжээ. Чингээд ирээдүйн дэлхийг та бид бүтээн байгуулах болж байна даа.”

“Ер нь бол дэлхийн ус тогтож, замагтаж ногоороод ирэхээр нь нүүдэлчид цочмог самарч сэргээдэг зүй тогтлыг аль ч түүхэнд аль ч түүхч хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ удаа цагийнхаа эрхээр их л соёлтой арга замаар самрах, санааг нь авах буюу суурь онолоор гэгээрүүлэн жолоодох түүхэн үйл явц эхэлж байнам.”

“Улс үндэстний зиндаа чинсаа нь урьд хожид суурь шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрээр тодорхойлогддог. Шинжлэх ухаан бол цэвэр Европ үзэгдэл. ...Ер нь бол шинжлэх ухаанд бичмэл хууль, журам горим нарийн чандаас гадна бичигдээгүй уламжлал заншил ч дутуугүй нарийн. Бид энэ салбарт уламжлалгүй нь аль ч түвшиндээ асуудлыг ойлгох байтугай, сонирхдоггүйн хүндэтгэх шалтгаан үнэхээр мөн. Ноцтой ямар нэгэн санаа сэдэл төрсөн судлаач хаан вандаа давхиж очдог заншил Европт эхнээсээ тогтсоноос Европ дэлхийд тэргүүлэх болсон юм шүү дээ. Сургуулийн тань сурах бичигт англи, франц, герман хэдэн нэр л яваа. Тэр тусмаа нарийн ухааны суурь онолын салбарт Ази, Дорно дахинаас нэр хавчуулах нь одоо ч үлгэр домгийн хэцүү асуудал. Хятад гэж түүхэн их соёл иргэншил мөн үү, мөн. Тэгвэл Хятад суурь онолын ухаанд үнэмлэхүй баталгаатай, тооны онолд түүхийнхээ туршид оруулсан ганцхан баримттай, энэ нь трансцентент тогтмол Пи (3,141592…)юм.

Ч.Эрдэнэ гуай, Математикийн суурь гурван тогтмолын (Алтан харьцаа буюу Фи=1,6180339…, трансцентент тогтмол Пи=3,141592…, өсөлтийн үйл явцын суурь тогтмол Неперийн тоо е=2,718281828…) үржвэрийг 76-н зэрэгт дэвшүүлэн нарийвчилж болохыг баталсан нээлт хийсэн нь хятадыг гурав дахин даваад гарчээ. Түүний үзэж байгаагаар энэ нээлт гайхамшигт ид шидийн аргыг олоод өгч буй тул “математикийн ертөнц, хүнийхээ ертөнцтэй хамт хувьсгалт шинэ эргэлтэд тэртэй тэргүй шилжээд явчих” юм байна. Дашрамд дурдахад ШУА-ийн жинхэнэ гишүүн, гадаадын бусад олон академийн гишүүн, дэлхийн нэрт онолч-физикч Х.Намсрай “Өдрийн сонинд" бичсэн өгүүллэгтээ математик тогтмолыг нарийвчлах ийм хялбар арга, томьёо олох юм бол олон улсын зүгээс сая доллар амласан тухай бичсэн нь бий.

“Социализм бол материалист философтой идеалист ахуйтай нийгэм байлаа. Логик зөрчилтэй тул дампуурсан. Капитализм нь идеалист философтой материалист ахуйтай нийгмийн систем. Энд зарчмын хувьд логик зөрчил байхгүй юм. Гэвч капитализм ч дампуурдаг учраас л ядуу буурай орнууд байна. Системийн хямрал гэж өнөөдөр бид дээр дооргүй яриад байгаа маань монголын капитализм өлгийдөө хялайх магадлал ойртсоныг хэлж буй хэрэг. Тэгвэл капитализм дампуурах үндсэн нөхцөл нь юув? Идеалист үндэслэлийг үл харгалзан хэт мунхаг материалист прагматизмд ахуйнхаа уршгаар татагдан орох явдал. Ийм байдал манайд нэвт газар авч буй нь төгсгөлийн эхлэл болно.”

Дэлхийн уур амьсгал даяараа дулаарч, эх газрын зулай Монголын өндөрлөг эрчимтэй хурайшин цөлжиж байна. Геологийн эринүүдээс Говийн хэвлийд хадгалагдсан их ус нээгдсэн үйл явдлыг анх гадаадад мэдээлсэн сэтгүүлч бол Ч.Эрдэнэ юм. "Гэтэл өнөөдөр дэлхийн бөмбөрцөг дээр хамгийн үнэ цэнэтэй минерал баялаг гэвэл цэнгэг ус болоод байна. Өнөөдөр ч биш, аль өчигдөр болчихсон.”

“Дэлхийн өсөлт өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хязгаарт тулж, цаашид экологи болон эдийн засгийн сүйрлийн ирмэг рүү шууд өнгийн унах тухай Ромын клуб 1960-аад оны тооцоо хугацаандаа биеллээ. Энэ нөхцөлд цаашид ганцхан арга зам бийг Ромын клуб бас заасан. Энэ нь “Даяар тэнцвэр”. Энэ бол бүх үйлдвэрлэл, хэрэгцээг эрс огцом хязгаарлан дэлхий даяар тэгшитгэн хуваарилах системд шилжих замаар байгаль орчны ямар нэг сэгтэй үлдэн амиа аварч үлдэх ганц арга. Учир иймд зөвхөн супернэгдлийн онолын эринд цаг алдалгүй яаралтай шилжиж, улмаар хувьсгалт шинэ технологиудыг ойрын хэдэн жилд багтаан олох замаар дэлхийн өсөлтийн шинэ нөөц боломж бий болгох ёстой юм.”

2006 онд Номинчимэдийн ярилцлагад: "Харин ийм хэмжээний бүтээл, туурвил, онол гарчихаад байхад манай төр засаг ч, ШУА нь ч анзаарсангүй юу, тоосонгүй юу, эсвэл огт ойлгосонгүй юу, таг чимээгүй байсаар байгаа нь хачирхалтай санагдаж, энэ талаар та дээш нь уламжлах гэж хичээж оролдов уу гэж асуувал, тэдэнд хүргэх гэж хичээсэн ч "Чих нь бөглөөтэй, нүд нь таглаастай бололтой" гэж хариулсан байдаг.

Одоо 2008 онд ч байдал хэвээр байна. Ч.Эрдэнэ гуай "Ер нь бол шинжлэх ухаан, оюуны өрсөлдөөнд үндэсний амбийц тэргүүлэх хүчин зүйл байдаг жамтай" гэж үздэггүйсэн бол, монголын гэсэн үндэсний шинжлэх ухааны нээлт ололттой болъёо гэж зүтгээгүй бол оюуны өмчөө гадаадад очоод бүртгүүлчихэж болохоор байх шиг.

Үндсэн хуульд “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол Монгол Улсын үндэсний баялаг мөн. ...шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт байдаг сан...

Супернэгдлийн онолыг энгийн уншигчдад ойлгомжтой болгон хялбаршуулсан хувилбар, энэ нийтлэл “Их Гурвалжин” номын нэмж зассан 1225 хуудас бүхий гутгаар хэвлэлд орох юм байна.

17 comments:

Au said...

Ih sonin yum bna. Tand "Ih Gurvaljin" nomiin ilyy huvi baival nad ruu neg ilgeegeech. Unshij yzmeer baina.

Xyy

Anonymous said...

энэ Эрдэнэ нэрт хүмүүнийг олон жил ажиглаж байна. Цаашид юу хийж яах ийхийг нь харзнаж л байя :-) Монгол монгол л гээд нисээд өгөх юм аа энэ хүн. Наанаа тун нарийн юм яриж буй мэт боловч сайн тунгаавал зарим зүйл дээр логикийн том алдаатай ярьж байгаа юм. Цаг нь болоод нөхцөл нь бүрдэхээр үнэн нүүрээ харуулах биз. Хүмүүс ч эхнээсээ шүтээд бишрээд аугаа сэтгэгч энэ тэр гээд л....

Anonymous said...

аан бас нобелийн шагнал нобелийн шагнал л гээд байдаг юм. Үнэхээр аугаа нээлт юм бол нобелийн шагнал ч хажууд нь жулдана шүү дээ.
Орчин үеийн эрдэмтэд судлаачид шагнал урамшуулал авахын төлөө ажилладаг энэ үеийн сэтгэлгээндээ баригдсан нь харамсалтай

Anonymous said...

Orchin uyed manaid jaahan suuri shinjleh uhaanii bolovsroltoi jaahan bichdeg maygiin humuus husseneeree aguu neelt hiih zam n cholootei baihaa gehdee humuus ihenhdee ul oishooj shooldog baidal baigaa bi shooldguudiin tald baidag. Gehdee zarim neg n boditoi ooriigoo batlaad olon yanziin akademuudiin shalgaltiig davbal bi ergeed shutegchidiin egneend oroh baihaa. Odoohondoo iimerhuu (aguu) neeltuud ruu ul itgesen baidaltai handaj baina.

Barimalch

Дeстини said...

Ergelzee, soniuch zan baisan ued l sudalgaa garch irne. Sudalj baigaa zuilee medej baival yuniih ni sudalgaa baih ve gej Einstein helsen baidag. 8 jiliin dotor 3 udaa zasagddag buteel jaakhan sonin sanagdav, oldvol haraad uzne.

peakfinder said...

Sonirholtoi bichleg baina. Mongol evrei hwmwwsiig ahricuulsan n' sonirholtoi sanagdlaa. Manaid shinjleh uhaanii suuri sudalgaag denduu garguund gargachihsan n' ajiglaggddag. Yamar negen baidlaar iishee busdiin anhaarliig handuulj chadaj baival ih saihan hereg gej bodoogoo.

Г.Ганбат said...

Номыг нь уншиж үзээгүй тул нарийн мэдэхгүй юм. Зарим нэг ярилцлагыг нь харж байхад үнэн ч юм шиг, худлаа ч юм шиг санагддаг.
Цаг хугацаа л харуулах биз ээ. Юутай ч Гурав дахь хэвлэлийг нь заавал авч үзье гэж шийдлээ.

MW said...

Энэ хүнийг хэдэн жилийн өмнөөс эчнээ мэддэг болсон. Хэлж ярьж байгааг нь сонсохоор сонирхолтой л санагддаг юм. Тэгэхдээ одоо болтол номыг уншиж амжаагүй явна.

ganga said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Ganga,өөрөө эрдэнэ гуайг хувь хүн талаас нь хэр таних вэ? Хамгаалсан маягтай коммент үлдээсэн байхаар нь асууж байна л даа.
чи бол энгийн хүн, сод хүнийг ойлгохгүй гээд бусадын хэлэх ярихыг ямар нэгэн хэмжээгээр үгүйсгэж бас болохгүй шүү дээ.
Үнэхээр л цэвэр үнэнийг хэлсэн Ш.Уны бүтээл бол улс үндэстэний эрх ашиг, үндэсрхэг үзэл санаа судалгааных нь бүтээлд эзлэх байр байхгүй. Эрдэнэ гуайн тохиолдолд нэг талаас үндэсрхэг үзэл нөгөө талаас Ш.У бүтээл хоёр холилдоод нэг тийм үндэсрхэг Ш.У бүтээл үүсээд байгаа юм.Гэтэл Ш.У нь угтаа хэн нэгэний үндэстэн ястаны эзэмшилийн зүйл огтоос биш. Эрэдэн гуай өөрөө ч энийгээ хэлдэг, сайн мэдэж байгаа.
Аа тийм, Нобелийн шагнал харин ч түүний хувьд маш чухал гэдэгийг хэлчихье, бусад яриа ярилцлагыг нь уншаарай.
Их гурвалжин номыг нь уншисаны хувьд тэр номон дээр сонирхолтой мэдээлэл бас санаагаа ч бичсэн байдаг, буруу зөрүү ч юм бичсэн байдаг.
За ямартай ч эрдэнэ гуайтай биеэрээ уулзаж ярилцсан нь дээр. Хүндэлдэг хүмүүс нь хэзээ ч шүүмжлэлтэй асуултыг халгаахгүй, байнга хамгаалах болно, харин эрдэнэ гуай өөрөө бол шүүмжлэлтэй асуултыг дуртайяа хүлээн авах байх!

arsun said...

Их гурвалжинг уншсан, дахин уншмаар санагдсан.

ZAYA said...

Сонирхолтой л сэдэв юм байна.
Уншнаа.

Bayasum said...

уншаагүй болохоор дүгнэлт маань дутуу байна байх л даа.. энд тэнд өгсөн ярилцлагаас үзвэл сэтгэлгээний эмх цэгц, логик нь гологдмоор л санагддын.. Стефен Хокинг 7 хоногт хэдэн зуун "Бүх ертөнцийн онцгой нэгдмэл онол" -ууд шуудангаар ирдэг тухай номондоо бичсэн байдаг.

bi said...

oros angliar us tsas hun gene...

Ene hunii olon ulsiin erdem shinjilgeenii setguul hevleluuded niitelsen article ch yum uu zuil baidag uu? Uneheer mundag neelt hiij baigaa bol zovhon Mongoldoo shutegdeed hol yavahgui baih?

jagdag said...

Эрдэнэ гуайн Их гурвалжинг уншсан, дандаа дахин дахин уншдаг. Миний хувьд үнэхээр их өгөөжтэй сайхан ном л доо. Сүүлчийн хэсэг тэр Монголын улс төрийн талаар бичсэн, бас Баабартай хэсэг л их гоотой. Тийм хүнээс гарамгүй санагддаг.

Нээрээ Баабар гэснээс мань хүн намайг ихэд шоолж инээж байсан шүү. Энэ их гурвалжинг бараг дэрлэж унтдаг, хаанаас нь ч хамаагүй эргүүлж, үргэлж уншдаг гэхээр. Магадгүй нээрээ тэр сүүлчийн хэсгийн бичлэгээс болсон юм болов уу -:)

За тэр их онол, нээлтийн хувьд бол сайн мэдэхгүй байна. Энд тэндээс уншиж эргүүлсэн минь ховор. Ер нь тэгээд жинхэнэ агуу нээлтийг тухайн үеийнхэн нь ойлгодоггүй гэдэгтэй би санал жаахан нэгддэг.

Daanjuur said...

Сайн байна уу. Гангаа
Эрдэнэ гуайн Хар ном бол дэндүү дээ дэндүү, Японаас захиалж байж 2 боти англи номыг олж авсан шүү.
Энэ номоос хэрэгтэйг хараад өгч чадна шүү. Гадаадад энэ мэтээр бүтээлээ гаргаж English-ээр хэвлүүлж чадсан нь Хавтгайн Намсрай гуай.

Доорхи линкээр ороод Эрдэнэ гуайн хар номын хэсгээс бас Намсрай гуайн ухаалаг захиасыг уншаарай.
http://www.mongolinternet.com/famous/HavtgainNamsrai.htm


http://www.mongolinternet.com/PiInTheSky.htm

Та нар www.bayanmongol.com Тэнгэрлэг эх орон минь уралдаанд захиа бүтээл ирүүлээрэй гэж хүсе. Хүндэтгэсэн Ц.Батмөнх daanjuur@gmail.com

ursa major said...

erdene guai sain setguulch, zohiolch bsn ch daanch suulruugee hudlaa yum yarij shinjleh uhaanii medleg muutai humuusiig munhruuldag ajiltai l bolson doo. Yamar yumniihaa neelt hiihev dee.