Friday, 28 November 2008

Бичлэгээс том комент (хотын хөгжил)

Миний түрүүчийн "Ямар хот цогцлуулах" http://ganga-cz.blogspot.com/2008/11/blog-post_24.html бичлэгт архитекторч мэргэжилтэй блогч Тэлмэн, Хоридой мэргэн нар бичлэгээс маань илүү сайхан комент оруулсныг дэлгэн тавьж бичлэг болгохоор шийдлээ.
Тэлмэн (http://telmen.blogspot.com/) : Орчин үед Глобалчлал хэмээх үг моодонд их орж байна. Дэлхий тэр чигээрээ хотжиж нийт хүн амын дийлэнхи хувь нь хот суурин бараадан амьдарч байна. 2015 он гэхэд дэлхий даяар 350 гаруй сая гаруй хүн амтай хот үүсч бий болно гэсэн судалгаа байдаг. Дэлхийн хүн ам нэг өдөрт л 250.000 хүнээр нэмэгддэг гээд бодохоор энэ их хүнийг яаж ч бодсон их хотууд л багтааж шингээж чадна.
Хот гэдэг их айл гээд их гоё үг байдаг даа. Одоо малаа дагаад дундад зууны үе шиг гадаад ертөнцөөс тасрагдаад амьдарна гэвэл үлгэр шиг л болж буй мэт. Мэдлэг боловсрол, соёл иргэншил дээд цэгтээ хүрч буй эрин үед хүний хүүгээс дутхааргүй сурч боловсорч, ажиллан амьдарч, ёстой л нөгөө тэмээчин бүсгүйн захидал шиг

...Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зyyгийн булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаавай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхвал
Аяа бас жаргал бус уу ...

хэмээн сэм мөрөөддөг байсан бид ч нэг л мэдхэд хэзээний сая гаран хүн амтай нийслэлтэй болчихжээ. Хотжилт цаашид нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй. Техник технологи, соёл урлаг гээд татах хүчин зүйл асар их.
Ирээдүйн хотыг цэвэр цэмцгэр байлгахын тулд одоо нэгэнт ийм замбараагүй болсон хот төлөвлөлтөнд санаа зовхоос урьдаар эдийн засгийн тогтвортой байдал, баталгаатай ажлын байр бэлдэж өгхөөс өгсүүлээд газрын баялагтай зөв харьцаж сурах, за тэгээд цаашлан нийгмийн тэгш эрх, гарал үүсэл, орлого хөрөнгөнөөс үл хамааран боломж бүгдэд нь олгодог болж байж гэмээнэ хүмүүсийн ухамсар дээшлэн зөв урсгалдаа орох байх гэж боддог.

Hans Bernhard Reichow гээд хүний 2р дайны дараахан гаргаж байсан хот төлөвлөлтүүдийн саналууд их сонин санагддаг. Эрүүл хот гэдэг нь битүү цементэлсэн саарал бетоноор дүүрсэн газар биш, байгалийн органик зарчимыг хадгалан үлдээж чадсан байх ёстой гэх мэт сонирхол татам теориуд гаргасан байдаг.

Хоридой мэргэн(http://horidoimergen.blog.gogo.mn/): Өнөөгийн Монгол дахь хот байгуулалтан дахь тулгамдсан асуудлыг гадаадын хоттой харьцуулан өнөө цагт нэн шаардлагатай үгүйлэгдэж буй санамжыг нийтлэл болгож тавьсанд баярлалаа. Үнэхээр өнөөдөр Монгол улсад хот байгуулалт гэдэг юм алдагдаж, мэргэжлийн Архитекторчдын хяналтаас гарсан. Мөн зарим Архитекторч нар үүргээ ухамсарлахаа байсантай холбоотой. Өнөөгийн монголын нийгэмд баяжиж хөлжихөө бодсон улсууд ирээдүй хойчоо ч бодохгүй дураараа дургиж байхад, хэдэн Архитекторчдын хэлсэн үг чихээр нь орох нь байтугай л байна.

Дээр нь бас хууль дүрэм норм бий боловч, өнөөдөр Монголд хэрэгжүүлэлт бүрэн алдагдаад байгаа. Хариуцлагын систем бол бүр алдагдсан. Мэргэжлийн хүн мэргэжлийн ажлаа хийх боломжийг Монголд өнөөдөр дээр дооргүй хаасан. Учир нь албан тушаал дээрээ үлдэх сонирхолтой мулгуу гарууд өөрсдийгөө мэргэжилтнүүдээр биш, өөрийг нь дэмжиж постонд нь үлдээх тэс хөндлөнгийн хүмүүсээр л тойрон хүрээлүүлж байна. Үүний дүнд нийгэм улам л ялзарч байна. Хотийн ялзрал шарилжиндаа баригдсан талбай мэт барилгуудтай байгаагаас ил харагдах биз ээ. Хүн байхын учир утгийг гагцхүү мөнгө эрх мэдлийн боол болсон байдал, түүний хор уршиг хот төлөвлөлт төдийгүй нийгмийн бүх л салбарт харагдаж байгаа. Хот гэдэг өөрөө хүн юм. Хүмүүс бид эд эс нь. Хот доголдвол оршин суугчид ч мөн адил доголдоно. Зогсооход оройтоогүй ч, цаг алдах тусам засахад улам л их зардал нэмэгдэнэ.

Хотын хөгжил өөрөө улсын бодлого төсвөөр явагддаг. Гэтэл өнөөдөр УБ-т зарцуулагдах ёстой нийт төсвийн 70% нь бусад аймгийн төвүүд рүү зарцуулагдаж байна. Тэгээд үлдсэн мөнгөөр шугам сүлжээгээ янзлах гэхээр бас бусад зам энэ тэрд зарцуулах ёстой байдаг. Тэгээд тэр мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. Ингээд бодохоор бүр дээрх захиргааны зохион байгуулалтийг өөрчлөхөөс авахуулаад хуулинд тусгай заалтууд ч оруулах шаардлагатай юм. Ядаж аймаг өөрийнхөө олсон мөнгийг аймагтаа зарцуулдаг байх жишээний тийм эрх мэдлийг олгох, хотуудад барилга барих хууль гаргах. Жишээ нь барилга барихаар авсан газрынхаа 30% хувьд нь барилгажуулж, үлдсэн нь цэцэрлэг зам талбай хийх ёстой гэх мэт. Тэгэхгүй бол өнөөдөр хүмүүс хотод авсан газраа дүүртэл нь барилга барьчихдаг. Хамгийн гол энэ бүхнийг ойлгодог, хэрэгжүүлдэг улсыг одоогийн энэ эрх мэдэлдээ улайран байгаа юу хийх учраа ч олохгүй гаруудын оронд аваачаад тавьчих юмсан.

Хотод байгаа хуучин барилгуудыг нураагаад шал өөр модерн юм хийгээд байгаа нь хотын түүх соёлыг устгаад байгаа юм. Нурах дөхсөн барилгыг нурааж болно. Гэхдээ дахиж барихдаа хуучин хэв загвар хадгалснаар нь барьж болно. Холимог бүтэцтэй болгоод. УБ хот өөрөө ямар хот вэ гэдэг талаас нь хотын хэтийн төлөв авч явах юм л даа. Улсын нийслэл УБ тусгаар тогтнолын билэгдэл, монгол туургатны оюун санааны төв, худалдааны төв зэрэг утгаар нь хөгжүүлбэл, одоогийн байгаа байдлыг орвонгоор нь эргүүлмээр санагдах юм. Тэр баригдаж байсан "Blue sky" гэдэг барилга хөрсний суулт үүсгэсэн, эргэн тойрныхоо барилгуудыг хазайлгах, хэтдээ нурааж ч мэдэх аюултай болсон тул зогссон. Мэргэжлийн хүний үгийг анхнаасаа сонсоогүйнгай гарч байна. Тэгээд ч энэ нийтлэлтэй холбогдуулаад, Монгол Улс монгол түмэндээ мэргэжлийн улс хийдэг ажлын чанартай системтэй болохыг хүсье

16 comments:

ZAYA said...

Сүүлийн хоёр бичлэгийг сая уншлаа. Сайхан бичлэг болжээ.
Манайд барилгын техникын норм дүрэм байгаа ч мөрдөхгүй байна. Бас норм дүрмүүд харшилдах, нэг дүрмээр нь зөвшөөрөгдөж байхад нөгөө нормоор нь зөрчигдөж байдаг.
Норм дүрмээ нэгтгэж чадаагүйн улмаас өнөөдрийн замбараагүй барилгууд баригдах хүчин зүйлсийн нэг болж байна гэж бодогдохоор...
Жишээ нь барилгын гадна талбайд тухайн барилга байгууламжийн талбайн 10 хувьтай тэнцэх талбайг зүлэгжүүлж ойжуулах ёстой байдаг. Өнөөдрийн энэ шаваарсан барилгуудад энэ норм лав биелэгдэхгүй байгаа.
Аажимдаа амьдрахад хэцүү болоод ирэхээр ойлгогдоод засаж залруулбал сайн л байна. /хэцүү дээ/
Бас хэт их цардмал бетон хийц, асфальтон хольцууд нь зуны халуунд халуунаа хэт удаан цагаар хадгалах, өвлийн хүйтэнд удаан цагаар хүйтэн чанараа хадгалах чанартай байдаг болохоор өнөө дэлхийн дулаарлын асуудалд хор нөлөөтэй хэмээн мэргэжилтэнгүүд үздэг болохоор ногоон байгууламжийг байгуулах нь зайлшгүй шаардлагатай юм шиг...
Яриад байвал олон асуудал байнаа.

Anonymous said...

Yamar ch baisan sudalgaagaar hotiin barilga zamiin dulaan shingeej halsan baidal ni hotiin tempraturiig 4 gradusaar usguj, uvulduu mun tudii toonii gradusaar buulgaj hurgudug bna. Haluun chiigtei uur amisgaltai gazariin barilgiin materialaar hotod hujiltuud hiigeed baigaa zam barilgiin gadar ene terd. uvul ni tegeed manai orond ter ni haltirgaa ihtei bolchdog. herev ene norm durmeer ni UB hotod dun tavibal 2 l avah baih. zarim hesegtee 3 avah baih.

Anonymous said...

Turuuchiin bichlegt
Destiny:Ядаж нэгэнт үзэмжээ алдсан барилгыг засварлахаар барахгүй, хачин өвөрмөц байдлаар засаж, хотын өнгө үзэмж нэмдэг урлаг бас байх юм, түүнээс нь суралцдаг болоосой.
Peakfinder:Minii huvid Ulaanbaatariin maan' huuchin hesguud tordoor avbal goyo sanagddag. Odoo harin hajuud n' shavaaralduulj eldev baishin bairaad baisan ovormoc ongo torhiig n' baihgui bolgochihoo yu daa gej sanadag. Ih surguuliin oir orchim, baga toiruu, dochin myangatiin baishinguud yamar ooriin gesen ovormoc ongo torhtei saiha heseg gej bodoj yavdagaa.
Enkhe:Дестини-ийн хэлдэг үнэн,таньдаг чех архитекторч маань монголчууд их сонин хүмүүс юм,УБ хотдоо байсан цорын ганц шахуу сибирийн архитектураар барьсан дүнзэн байшингаа нураачихсан байхийм.Дүнз л гэхээр хоцрогдсон юм биш шүүдээ,яагаад бусадтай ярьж зөвлөсөнгүй вэ гэж их харамсаж Enerel:"Барилгын норм ба дүрэм" гэсэн утгатай. Энэ нь маш хуучирсан бөгөөд зарим хэсэг нь бүүр 60-аад оных хүртэл байдаг гэсэн шүү.
Уг нь хот төлөвлөлт гэж байдаг л юм шиг байгаам. Даанч тэрийгээ баримталдаггүй. Тэрийг нь огт хайхрахгүйгээр хотын эрх мэдэлтэнгүүд газар олгоод байхаар хөөрхий архитекторч нар яах билээ дээ.
Монголд ер нь бодож төлөвлөж, эцсийг нь хартал хийдэг юм тун ховор.байсныг саналаа.
Solongoo:Suhbaatariin talbain hajuugaar garah bolgondoo hotiin zahirgaanii shine barilga ruu shirev tatdag :)
yamar ch zohitsolgui hachin har barilga, 1984 deer gardag Unenii yam l iim baisan bolov u gedeg setgegdel bainga turdug
Altargana:Прага хотыг нэг үзэх юмсан гэж боддогийн, тэгж байгаад нэг очно доо. Манай УБ -д ч мөнгөтэй л бол дуртай газраа аваад дуртай юмаа барьчих юм даа, тэр хотын үзэмж төлөвлөгөө энэ тэр хамаагүй байдаг биз

Jorgus said...

hey naizaa chi ene ugiig jaal buruu hergeleed bh shig halit unshsan chin chinii 3 4 bichlegdeer архитекторч gej bna Uul shugamandaa iim ug baidaggui yum shuu архитектор gedeg bol архитектур aar suaraltsan tugussun mergejilteng heldeg gej bgaan

Anonymous said...

Jargalan: Manaihaar orj baigaa shine hun baina, aldaag helsend bayarlalaa.

Anonymous said...

mergejliin angli helniih biye daaltiin orchuulgan dotor maani hot tuluvultei holbootoi heseg garsniig end sonirhoh bolov uu geed copy and paste hiiye.

Anonymous said...

TOWN PLANNING IN THE 20TH CENTURY (1930-2000)
/20-р зуун дахь хот төлөвлөлт (1930-2000) /

Anonymous said...

Шинэ Урсгалчдын (Модернист) Хот:

Улс даяар хотын ногоон бусийн төлөвлөлт болон “Usonia” (Frank Lloyd Wright-оос гаралтай нэр томёо: America-ийн дундаж орлоготой 50 орчим айл өрхийн байшинг нэрлэнэ) сууриа тавиж эхэлж байхад France-ийн архитетор, социалист, Tony Garnier орчин үеийн аж үйлдвэрийн хотын нарийвчилсан төлөвлөгөөг зохион бүтээжээ. 1904 онд “Cite Indestrielle”-д танилцуулагдсан түүний төсөл амидрах, ажиллах, амрах, зорчих зэрэг янз бүрийн зохион байгуулалттай, тусгай хэсгүүдэд зааглагдсан аж. Замын хөдөлгөөний тогтолцоо нь тээврийн хэрэгслүүд ба явган зорчигчдод зориулагдсан шууд болон тусгаарлагдсан замуудтай. Хотын бараг хагасаас илүү талбайг зүлэг ногоо эзэлнэ. Тэдгээрийн дунд хоорондоо нэлээдгүй зайтай, бие биенээсээ тусдаа ангилагдаж, хангалттай гэрэл агаараар дүүрэн орон сууц хорооллууд үйлдвэрийн арга барилыг ашиглан бетоноор бэхжүүлж баригджээ.
Garnier Шинэ Урсгалчдын Хотхоны төлөвлөгчдөд ерөнхий төсөөллийн бэлтгэл ажлыг нь хийж өгчээ. Garner-ийн уран барилгийн нарийвчлал болон төлөвлөлтийн санаанууд нь тэдний гол зарчим нь болж байлаа. Гэхдээ тэдний энэ санаанд хамгийн анх үзэл сурталын хүч өгч, эцсийн шатных нь амжилтанд хүрэхэд тусалсан зүйл бол Le Corbusier-ийн хүч сорисон, хийсвэрлэсэн төслүүд юм. 1992 онд тэрбээр “Ville Contemporaine”-ийн төлөвлөлт дээрээ ажиллаж эхэлжээ. Тэгэхэд Garnier-ийн хотхон жижигхэн, 60 давхар хүртэл өндөртой байлаа. Түүний “Voisin-ы Төлөвлөгөө”-ний загвар гурван жилийн дараа анх удаа, бодит байршил дээр биелэлээ олсон байна. Garnier Парисын эртний түүхэн хотын нэг хэсгийг 18ен тэнгэр баганадсан, 650 feet (200 м)-ийн өндөртэй байшингаар солихыг санал болгожээ. Тус тунхаг бичгийн онолын үндэс 4 дэх Шинэ уеийн Олон Улсын Архитектурын Их хурлаар (Congress Internationaux’d Architecture Moderne or CIAM) батлагдаж, 1943 онд Le Corbusier болон Францын CIAM-аар зарлагдсан байна.
Энэхүү “Афины Тунхаг” нь шинэ хотын тунхаглал боллоо. Харин тэгэхэд хуучны уламжлалт хот нь өөрсдийнхөө болон улсынхаа дунд зааг татаж, үйл ажиллагаануудаа нийтийн болон хувийн нөлөөлөлтэй хэмээн хувааж, нийтийн гудамжууд, парк талбай, хувийн барилгуудыг ялгаварлаж, хот төлөвлөлтөө архитектураар нь ангилж байв. Шинэ Урсгалчдын хот нь дан бөгөөд амидрахад зай талбай элбэгтэй, төв мужын төлөвлөлтийн зөвшөөрлөөр зохион байгуулагдсан байх аж. Холимог зам ашиглалтын тогтолцоо нь бүх тээврийн хэрэгсэлд нээлттэй бөгөөд энэ нь зөвхөн хуучин хотод байдаг байв. Харин Шинэ Урсгалчдын Хот өөрсдийн гэсэн замын хөдөлгөөний дүрэмтэй, тэр нь үйл ажиллагааныхаа шатлалаар ялгагддаг гэнэ. Хуучин хотуудуудад байшингын асуудал хямрал хоёрийг салгахааргүй байсан бөгөөд үүнийг хувийн наймайчдын гарт удаан байлгахын оронд бүх талбайд нь адилхан стандарттай, хангалттай гэрэл, нар, агаар бүхий олон тооны байшин босгохоор тохирох хэрэгтэй байлаа.
“Афины Тунхаг ” нь дэлхийн бухий л шинэ хот төлөвлөлт болон барилгын лавлах болж байжээ. Дэлхийн 2-р дайны дараагаар байгуулагдсан шинэ мужуудийн хувид тус бичиг нь ихээхэн тохиромжтой, чухал ач холбогдолтой байлаа. Олон тууштай шилдэг санаануудийн нэг нь Зүүн Берлиний хотийн төв юм. 1959-1965 онд хуучин Frankfurter Allee-ийн нурангийн дээр Edmund Collein, Wener Dutschke болон Jesef Kaiser нар анхны социалист оршин суугчдын цогцолборыг барижээ. Гэвч Баруунийхан бараг л тэр хэмжээний тоотой байшинг нэлээн эргэлзээтэй чанартайгаар босгож байв. 1970 оны дунд гэхэд арав, арван мянган тусдаа оршин суугчдын хэсгүүд хуучин хөлсний байрнууд шиг цуурч эхэлжээ. Хотыг машинуудад тохиромжтой болгоно гэсэн нэрийдлийн доор бүтэн зуун жилийн туршид хөгжиж байсан нийслэлийг тэр чигт нь өөрчлөн дахин бариж, автомашиний зам хуучин хотын зүрхэн төвөөр давхиж явах болов.
Хэдий тийм боловч цоо шинэ хот барих боломж маш ховорхон тохиолдож байсан юм. 1951-ээс 1965 оны хооронд Шинэ Энэтхэгийн бэлэг тэмдэг болгохоор зориулагдсан Chandigarh мужын нийслэлийг төлөвлөхийн тулд Pandit Nahru Le Corbusier-ийн бүрэн эрхийг авав. Тэрбээр ойролцоогоор 250 acre (100 hectares) бүхий зайд тор сүлжээ мэт замийн байгууламж төлөвлөсөн байна. Тэдгээрийн хооронд 150,000 хуний оршин суугчдын талбай байх бөгөөд 13 өөр төрлийн Энэтхэгийн нийгмийн зиндааныхан бие биенээсээ тусдаа амидрах боломжтой ажээ. Дундаа хэрэглэдэг цорын ганц талбай нь зуунээс баруун тийш байрлах тэнхлэг дээр орших зар сурталчилгааны байгууламж юм.
Үүнтэй адилхан, Rio de Janeiro-аас 600 mile (1000 км) хол зайтай, Planatina-ийн өндөрлөг дээр шинэ нийслэл хот барих санаа Бразилчуудад төржээ. 1957 онд хот төлөвлөлтийн уралдаанд Lucio Costa түрүүлэв. 4 жилийн дараа гэхэд Oscar Niemeyer хэдийнээ хамгийн чухалд тооцогдох байшингуудыг босгоод эхэлчихсэн байсан бөгөөд 1901 онд Баризилийн нийслэл ашиглалтанд оржээ. Costa-гийн төлөвлөгөө маш энгийн 4-10 эгнээ автозамийн сүлжээнээс бүтсэн байна. Дотоод засгын газар, спорт, зэвсэгт хүчин, зочид буудал, театр зэрэг бух л барилга байшингуудыг дайрч орших зүүнээс баруун хуртэлх тэнхлэг зам нь 1.4 miles (2.2 км) урттай, 1550 feet (350 м) өргөнтэй ажээ. Тус зам нь явсаар дотроо их хурлын танхим, сенатуудын бөмбөгөр заал, хууль шүүх зүйн газар, гадаад яам, дуган бүхий 38 давхар өндөртэй “Гурван Хучний Талбай” хэмээн нэрлэгдэх засгийн газрын байшинд хүрдэг байна. Тус сүрлэг байшинд хүрдэг тэнхлэгийн баруун өнцөг нь 8.7 mile (14 км) урттай дорноос өмнөд хүртэлх тэнхлэгтэй холбогддог бөгөөд түүний зэрэгцээ ногоон цэцэрлэг бүхий 5-6 давхар өндөртэй, хавтгай хэлбэртэй оршин суугчдын цогцолбор оршдог аж. Банк болон дэлгүүрүүд нь тус хоёр замын огтлолцол дээр байрладаг байна.
Бразилийн нийслэл нь шинэ хотхон төлөвлөлтийг хэрэгжүүлж чадаагуй бодит жишээ юм. Энэ нь зөвхөн байшингийн асуудлыг шийдэж чадсанаараа л амжилттай байлаа. Бусад талаараа амласан амлалтууддаа огтхон ч хүрч чадаагуй юм. Бразилын нийслэлийн замын тогтолцоо нь явган хүн ганц милэ яваад хурэх газрыг заавал машинаар, бүр 6 милэ тойруу явах шаардлагатайгаар бутээгдсэн аж. Олон улсын хотхон төлөвлөлтийн санаанууд тус улсын уламжлалд огтхон ч чухал холбогдолгуй гэдгээ ухамсарласан байна. Автозамуудаар огтлолцож хуваагдсан хотод энгийн амидрал хөгжиж цэцэглэх зай үлдсэнгүй. Хэн ч ашиглаж болохооргүй хоосон зайг эс тооцвол Бразилын нийслэл нь хотыг илэрхийлж буй биш бараг л байшингуудын цуглуулга гэлтэй. Тус төлөвлөгөө нь Бразилын нийслэлийн бараг бүх л шоо дөрвөлжин газрыг тооцоолсон байсан болохоор бүх оршин суугчдийн дөрөвний гурван хувь нь ямар ч төлөвлөгөөгүйгээр хөгжиж буй дагуул хотуудад амидрах болжээ. Бразилын нийслэлээс суралцах хамгийн гол шалтгаан бол хотхон төлөвөлтийн оролдлого нь түүхийн явцад аль эрт хөгжсөн байгаадаа зай тавиж өгөлгүй шинийг албадсан явдал бөгөөд энэ нь удаан үргэлжилсэн өөрсдийнхөө хөгжлөө эхнээс нь эхлүүлэх боломжийг үгүйсгэж байгаа хэрэг юм.

Anonymous said...

Le Corbusier-ын 1952 онд Marseille-д барисан Unite d'habitation гэж орон сууцны барилга нь их сонирхолтой гооглэ дээрээс хайхад зураг нь гарж ирнэ. бас Oscar Niemeyer-ын Бразилд барисан Square of the three Powers -ыг бас үзээрэй.

Anonymous said...

Хотын сэргэн мандалтын үе:

Онолын хувид хуучин уламжлалт хотуудыг дахин авч үзэе. 1966 онд хэвлэгдсэн L’Architettura della Citta хэмээх энэ номонд Италын Aldo Rossi: хотын хэлбэр төрх болон тэдгээрийн газрын төлөвөлт бүхий л эрин зуунд хүчин төгөлдөр байна гэж дурджээ. Гагцхүү үүнийг тус эрин зуунд нь тохируулж зөв зохистойгоор хэрэглэх хэрэгтэй. Тэрбээр Lucca дахь Place del Marcato гэгч Rom-д одоо хуртэл байдаг задгай театраас үндэслэж барисан зуйван байгууламжыг жишээ болгож авсан байна. 1970 аад онд Германы Rem Koolhaas New York хотын нэлээн хэдэн задлан шинжилгээг хэвлүүлэн гаргажээ. Тэрбээр Delirious New York хэмээх номондоо холимог хэрэглээний зарчмын тухай тэмдэглэсэн байна. Тэнгэр баганадсан өндөр барилгуудын нэгэн дээврийн доор (тухайлбал Koolhaas-ийн phototype-ийн зурган дээр харуулсан Rockefeller Center шиг) албан газар, орон сууц, басхүү зугаацах газрууд, сул талбай бүгд хамтдаа орших ажээ. Koolhaas-ын 1972 оны “Олзлогдсон Дэлхийн Хот” хэмээх зурган дээр яаж төрөл бүрийн уран барилгын илэрхийллүүдийг хооронд нь зохицуулж нэгтгэн хот болгосныг харуулсан байна. Тус бутээл нь уран барилга болон хот төлөвлөлтийг ялгаж салгахын давуу талыг дурдсан байлаа.
1977 онд “Machu Pachu-гийн Тунхаг” бичигджээ. Энэ нь “Афины Тунхаг”-аас тэс ондоо бөгөд хуучны түүхт байшингуудыг хадгалах, хотын газар төлөвлөлтийг үргэлжлүүлэх, олон төрлийн хэрэглээг нэгтгэх, нийтийн унааг хувийн унаагаас эхэнд тавихыг бүх зүйлээс илүүтэйгээр шаардсан байв.
Үүний дараагаас эхлэн хот төлөвлөлт нь хотын дотоод төлөвлөгөөнд илүүтэйгээр анхаарал хандуулах боллоо. 1984 оноос 1987 оны хооронд Internationale Bausastellung (IBA Олон Улсын Барилгын Үзэсгэлэн) “болгоомжтой хот шинэчлэлт” гэсэн уриан доор Баруун Берлиний ашиглалтнаас гарсан байшингуудыг хот төлөвлөлтийн санаануудийн үзмэрийн газар болгожээ. “Аюултай шинэчлэлт” гэсэн уриан доор дайны болон шинэ урсгалчдын хот төлөвлөлтийн үеэр устаж үгуй болсон хотын газар төлөвлөлтийг орчин үеийн хамгийн олон төрлийн уран барилгын жишээгээр шинэчилжээ. IBA-ийн хотын дотоод төрхийг шинэчилж хүмүүсийг амидарж болохоор болгосон тус төсөл туйлын амжилттай байлаа. Гэвч “хотын” төсөл нь зөвхөн нийтийн эрхийг хадгалж байсан болохоор ганцхан төрлийн хотыг бий болгож, иргэдийн аж төрөх гэсэн гол утга байхгуй болсон байсан юм.

Anonymous said...

Өнөөдрийн байдал:

20-р зууны төгсгөлдөх нийгмийн хувичлал нь хот дүрслэлийн нэгдсэн төслийн талаарх асуудлыг дахин гаргаж ирсэн юм. Хотын зөвлөлийнхний нөхөрхөл тогтоох гэсэн төлөвлөгөөг эдийн засгийн либералчилал нураав. Тэдний хотын хөгжилдөх үүрэг нөлөө нь либералчидаас шалтгаалсан санхүүгийн хямрал дунд аль эрт алдагдсан байна. Ингэснээр хувийн хөрөнгө оруулагчдын үүрэг нөлөөг улам ихэсгэж өгчээ. Хотыг ер нь төлөвлөж болдог юмуу гэсэн эргэлзээ гарч ирэх үед урлаг, гоо зуйн үзлийн асуудал гарч иржээ.
1990 оны дунд үеэр, одоо болтол тухайн нөхцөл байдал дор хотыг төлөвлөж, хотын хөгжлийг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг баталж чадахуу үгуй юу гэдэг асуудалд Германы Dieter Hoffmann Axthelm ихээхэн нөлөөлсөн юм. Түүний Anleitung fur den Stadtenbau буюу “Хотыг Дахин Барих Зааварчилгаа”-нь аль хэдийн оршиж байсан томоохон хот төлөвлөлтийн ерөнхий байгуулалтаас эсрэг байр сууритай байлаа. Цөөн хэмжээний хэсгүүдийн байгуулалтан дээр ажиллаж эхлэх нь бүх хот төлөвлөлтийн зорилгодоо хүрсэн гэдгийг болон ямар ч хэсэг нь өөр зардлаар бий болж чадахгуй гэдгийг баталж өгч байлаа. 19-р зууны хэтэрсэн хэмжээний хувийн үйлдвэрүүдийн дараа болон 20-р зууны мужуудын ноёрхолын дараа “гуравдагч хот” хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан бий болох хэрэгтэй байв.
Deiter Hoffmann-ий санал болгож буй энэ бага хэмжээний хамтын ажиллагааны дэвшил нь томоохон өөрчлөгдөж буй хотын хэсгүүдийн дунд тэр чигтээ үл гүйцэлдэх зуйл мэт харагдаж байлаа. Дэлхий дахан дахь улсуудын төв хэсгүүд нь биш, харин зах хэсгүүд нь улам ихээр хөгжиж байсан юм.
Зүүн өмнөд Азийн хэсгүүд хамгын их тэсрэлттэйгээр хөгжиж байв. Жишээ нь л гэхэд Hong Kong, Macao, Canton гурав төсөөлөхийн аргагуй хурдтай, тэр чигтээ оволзож хөгжиж байлаа. Зөвхөн тавхан жилийн дотор гэхэд л Contanii хүн ам хоёр дахин ихэссэн байна. Hong Kong-ийн дагавар хот болох Senzen-ий хүн ам 20 жилийн өмнөхөөсөө 115 дахин өсчээ. Энэ өсөлтөөс хамааран их хэмжээний барилгын төслүүд дэлгэрч эхэлсэн байна. Macao газрынхаа хөрсийг сайжруулахын тулд 23 kv mile (60 кв км)-ийн хэмжээтэй газрыг усаар дүүргэхээр төлөвлөж байв. Hong Kong болон Cantonii хооронд 6-аас илүү хүн ам дэвэрсэн том хотууд төлөвлөгдөж байсан бөгөөд бүх булан тохой нь тэр чигтээ үнэ цэнэ бүхий барилгаар дүүрч байлаа. 40 давхарын өндөртэй тэнгэр баганадсан байшингуудад бараг 300 мянга орчим хүмүүс амидрах юм. Тус өсөлт нь итгэмээргүй их хүн амийн төвлөрөлтийг бий болгох ба Европын том хоттой харицуулахад Hong Kong-д 1 м кв талбайд 20 дахин илүү амидрах ажээ. Үүний үр дүнд бий болж буй асуудлууд, тухайлбал замын бөглөрөө зэрэг нь 19-р зууны Европын хотуудын хямралыг санагдуулмаар. Түүх дахин давтагдаж буй мэт бодогдох ажээ.
Энэ их илүү хурдтай, хүчтэй асуудлуудтай тулгарахад, үүнийг шийдэхийн тулд сүүлийн зуун жилд хөгжиж бий болсон хот төлөвлөлтийн арга барилийг хэрэглэнэ гэдэг эргэлзээтэй асуудал билээ. Зүүн Өмнөд Азийн хотууд том хотын шинэ загвар болох “замбараагүй хот”-ийн туршлагын газар нутаг болсон юм. Тус хот нь өөрсдийгөө нэгдсэн нэг байшингаараа илэрхийлэх оршин суугчдаас бүрдэхээ болиж, харин өөрсдийн гэсэн үзэл сонирхолын зөрчилдөөнтэй оршин суугчдаар дүүрэн болжээ. Энэ нь хэдийгээр нээлттэй боловч түр зуурын олон сонголтууд бий болоход давуу талыг үүсгэсэн байна. Байнгийн өөрчлөлт хөгжил бухий ийм хотуудад төлөвлөлт гэдэг ямар ч боломжгүй зуйл юм.

Anonymous said...

Тэгээд ер нь хот төлөвлөлт гэдэг нь өөрөө асар том, маш олон зүйлийг хамарсан тусгай шинжлэх ухаан, бүх чиглэлийн мэргэжилтнүүд хамтарж хөгжүүлдэг тухайн улс үндэстэн бүс нутагтайгаа салшгүй холбоотойгоор маш алсыг харж төлөвлөдөг бөгөөд төлөвлөлтийн хамгийн бага хугацаа нь 20 жил, цааш 50, 100-н жилийг харж төлөвлөдөг.

Pearle Deppsu said...

ямар урт комент бичдэг хүн бэ энэ Хоридой мэргэн гуай хэхэ

гэхдээ одоо бол манай хот төлөвлөлт аймшигтай байгаа шүү дээ. ээжийн хэлдэгээр хажуу айлын полкон луу үсрээд орчихмоор ....

TheFashionManager said...

Gentlemen, obviously you (the author of the entry and the commentators) were all born in UB which was a architectural pride of the Soviet world from between 50-80's. But probably most of you reside or at least have seen properly built and maintained European and or US cities. What a disgrace the UB is? Wonder no more then accept that our generation (we who were born in late 70's, early 80's) demands what needs to be done without caring so much of the banal reason behind all the faults of ways of managing UB. It's not too bad comparing to African countries. I meant 3 out of 4 UB dwellers are from the countryside, you'd like to have shower 2wice a day and sleep in a sheet in a heated house wouldn't you? So we can not discriminate those who have just moved to UB. Give them 10 years and hope they'd be civilized enough as out grandparents did, although they used 30 years! And we also should wait 10 years ourselves to become able to send the above hopeless generation to retirement. You see what I mean. Cheers to all of you bright brains of UB.

"Enjoying vodka is not cool!!!"

TheFashionManager said...

Gentlemen, obviously you (the author of the entry and the commentators) were all born in UB which was a architectural pride of the Soviet world from between 50-80's. But probably most of you reside or at least have seen properly built and maintained European and or US cities. What a disgrace the UB is? Wonder no more then accept that our generation (we who were born in late 70's, early 80's) demands what needs to be done without caring so much of the banal reason behind all the faults of ways of managing UB. It's not too bad comparing to African countries. I meant 3 out of 4 UB dwellers are from the countryside, you'd like to have shower 2wice a day and sleep in a sheet in a heated house wouldn't you? So we can not discriminate those who have just moved to UB. Give them 10 years and hope they'd be civilized enough as out grandparents did, although they used 30 years! And we also should wait 10 years ourselves to become able to send the above hopeless generation to retirement. You see what I mean. Cheers to all of you bright brains of UB.

"Enjoying vodka is not cool!!!"

Anonymous said...

goyard online store
jordan shoes
jordan travis scott
Jordan Travis Scott
off white