Tuesday, 2 June 2009

Бид тэнэг хар масс уу?

Тэнэг хар масст юу ч шахсан яахав гэсэн шиг нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр бараг яригдсангүй, өрсөгдөгчдийн ажил хэрэгч чанарыг харьцуулан дүгнэх боломж сонгогчдод өгсөнгүй. Үнэн худал нь үл мэдэгдэх хов живийн түвшний бие хүнийх нь (хувь хүн-личность гэдэг үг хэрэглэж төвдсөнгүй) хувьд баалсан хар бараан голдуу мэдээлэл цацаж байсан нь үнэхээр гол гонсоймоор байлаа. Энэ нь нэр дэвшигчдийг өөрийг нь гутааж, өрсөлдөгчөө доромжилж, сонгогчдоо үл хүндэлсэн байдалд орж буйг эрхбиш мэдмээр. Тэд хэрээс хэтэрсэн хар пиарыг анхнаасаа тас цохиж болоогүй юм уу? Хэн нэг нь сонгуулийн штабын нөхдүүддээ ийм ховийн хар мэдээгээр хөөцөлдөхийг тас хориглоод, эсрэг талын тийм түвшний дайралтад адилхан доош орж хариу өгөхгүй байсан бол ганцаарчилсан "хар хов" хир удаан тэсэх байсан бол? Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг дээ. Уул нь тэд улс орноо хөгжүүлэх гээд жаахан ялгаатай ч нэг чиглэлд урагшлах гээд байгаа улс гэхэд бараг фронтын хоёр талд зогсож байгаа дайсан шиг байв. Ийм үл тэвчих үзэл, хүншгүй араншин, увайгүй зан дээрээсээ доошоо бидэнд, надаас чамд, чамаас түүнд гээд хажуу хавиргад хавтгайдаа халдварлаад байвал нөгөө эв нэгдэл, өсөх дэвших, хөгжих урагшлах лөөлөө болох нь гэж бодогдоод, агсан тавихгүй байж болохгүй дотор арзайгаад байна!

Монголчууд бид уул нь тайван хүлээцтэй улс даа. Гэтэл одоо юм юмхан дээр цухалдуу, хэл амаа билүүдсэн, бие биеийнхээ урмыг хугалсан, элдвээр дайрсан янзтай үг чулууддаг болж. Бүгд л шүүмжилнэ. Гэхдээ тухайн асуудалтай холбоогүй юм ярина. Ажил хийж байгаа хүн алдаж онодог. Энэ талаар сайхан зөвлөгөө өгч, ажил хэрэгчээр тус болно гэж бараг үгүй. Хүн нь ямар гэдгийг сонирхоод явчихна. Эр эм, хөгшин залуу, өндөр нам, хүзүүний нугалмай хэд, хамрын хэлбэр ямар гээд, тэр нь тухайн хүний сэтгэх чадварт нөлөөтэй юм шиг яриад явчихна. Цаашлаад төрсөн нуга жалга тодруулаад, удам судар төнхөөд, цусны шинжилгээ хийгээд үнэн "фашист" зангана. Ямар жалгад төрсөн нь ажиллах чадвартай эсвэл хүн сайнтай байдаг талаар шинэ теорем зохиохоос наагуур байх юм. Үнэндээ инээдтэй сэтгэлгээ ч тухайн гоочлуулж байгаа хүнд халгаатай л байж таарна. Бид чинь соёлт ертөнцөд , хорин нэгдүгээр зуунд амьдарч байна.

Улс төрийн хүрээнийхнээс гадна соёл урлагынхан, бас юм бичдэг улс энэ дайралтад их өртөнө. Жилийн өмнө хотын иргэн бибээр хөдөөтэй холбоотой ганц хоёр өгүүлбэр бичлэгтээ хавчуулаад алдсан бололтой гэнт дайралтад өртөж билээ. Тэр үед бичээд нийтлээгүй орхисон "Шүүмжлэх дон" ууртай бяцхан бичлэгээ хавсаргав.

Он лайн сонин, блог, вимо гээд мэдээлэл авах өргөн боломжтой болвой. Бас хүний бичиж байгааг шүүмжлэн хэлэлцэх, санаа бодлоо илэрхийлэх, мэтгэлцэх боломж гарлаа. Хүүе найз аа, чи нэг таслал хаячихсан чинь утга шилжээд байна, адуу морь хоёр анги утгатай шүү, үгээ зөв сонгоорой гэх мэт нөхөрсөг шүүмж ховор доо. Зарим хүн шүүмжилж таашаал авдаг болов уу гэмээр энд тэнд шоволзож гарч ирээд, гаргасан санаа дэвшүүлсэн асуудалд огт хамаагүй "чи битгий мэдэмхийрээд бай", "ингэж хэлэх чи ямар эрхтэй юм", "мангуу
тэнэг , "мантуу толгой", "майжгий хөл", "сайргар гар" гээд хараал урсгаад чичилж зүхээд гараад явчихна. Нэр усаа хэлж чадахгүй хулчгар "аноним" нар голдуу ийм араншинтай. Аноним гээч хэн бэ. Нэрээ мэдэгдэхийг үл хүсэгч гэсэн нэг тийм романтик мэдрэмж төрүүлэм энэ үг социализм, нацизм гэх мэтийн дарангуйлагч нийгмийн үед хүний мөсгүй хутгуур матаач гэсэн эвгүй утга давхар авдаг болсон юм. Мэдсэн сонссон, уншсан үзсэн бүгдээ бусаддаа мэдүүлэх гэдэг өгөөмөр сэтгэлтэй хүнд ийм араншин байхгүй байх. Нийгмийн амьдралын төлөө бодол сэтгэлээ чилээдэг хүнээс ийм хувиа бодсон хутгуур үзэл илрэхгүй байх. Амьдралын олон өнгөөс аль гэгээнлэг, өнгөлөг талыг олж хардаг эерэг дэврүүн үзэлтнээс ийм хар энерги ялгарахгүй байх. Өөрийгөө хүндэлдэг, өрөөл бусдыг бүр ихээр дээдэлдэг хүн бусдыг доромжлохгүй байх. Тэгэхээр хүний бодол санаа, сэтгэлээ илэрхийлсэн бичлэг рүү нулимагчид бол арчаагүй атаархагчид.

16 comments:

sanakae said...

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхүү. Нэг авчээ.
Саяын сонгууль ч угаасаа "суга" юм л боллоо. Хүмүүс ч гэж хүмүүс улс төрийн хэтэрхий хэнээтэй болчихсон юм уу даа гэхээр сэтгэгдэл үлдлээ.
энэ эрчээрээ бол монголын улс төр үнэхээр харуусмаар болохоор байна.

Soronzon said...

Аниа яасан айхтар цухалдаа вэ? Уг нь хүлээцтэй тайван хүн сэн...
Би улс төржих дургүй. Тийм болохоор хошуу нэмэрлэх зүйл алга. Харин тэр "нэрээ нуугаачид"-ын хувьд бол таньтай санал нэг байна. Нэрээ нууж зүсээ хувиргасан "аноним" нар голцуу бусдыг доромжилж, нулимж, гутааж байж таашаал авдаг донтой этгээдүүд байдаг тухай Баабар мөн ч олон удаа бичсэн дээ!

B.Tumennast said...

Mongol shig har PR ingej ih hiideg songuuli haana ch bhgui bh. Songuuliin marketingiig hiij bgaa humuus ch gesen yos zuitei bh heregtei. Ter muu gej baahan muulchihaad daraa ni bi sain geheer ter hund itgeh bolov uu?

ganga said...

Sanakae: Harin bi hirtel uls torjood balai ym hehe

Sorozon: Bogd uuliin beliig boitogtoi holoor oshogloh shig bi l dutav gej, chinii araas tomootoi irgen bolloo yarshig

Tumennast: Har energi tsatsaad baraan medee er ontsgui l dee, bi ooroo bas har yum bichsendee haramsav

Дeстини said...

хэлээд яах вэ. Би танихгүй зарим хүмүүстэй уулзахаас үнэхээр халширдаг. Аль сургууль төгссөн, аль аймгийнх вэ, аав ээж чинь ямар ажил хийдэг гээд анкет авна. Явган яриагаар хөөцөлдөж, ач холбогдол өгч амьдрахад хайран хорвоо байна. Улс төрчдийн хувьд мэргэжлийн, ёс зүйн хэм хэмжээ дэндүү алдагдсан, хэтэрхий увайгүй болсон мэт.

AD said...

Ухаантай хүмүүс нь улс төржихгүй гээд чимээгүй байх нь бас буруу л байх. Таны хэлсэн шиг ингэж зөв өнцгөөс нь харж, ярьж бичиж байх нь хэн нэгэн олоод уншвал хэрэг болох байх. Тэрнээс Элбэгдорж нь сайн нөгөөх нь муу ч гэдэг юмуу тамын тогоодоод байвал нэг өөр. :-)

Тиймэрхүү зочидтой бол аан за баярлалаа баяртай гээд тоохгүй л хаячих хэрэгтэй юм шиг байгаам. Эргүүлээд хэрэлдээд, муудалцаад байвал харин дахин дахин орж ирж сэтгэл ханамж авдаг байхаа хаха

Anonymous said...

Заримдаа энэ бүх улс төржилт, хийрхэл, хэт их үзэн ядалт нтрийг харахаар уйлмаар болдыншт (хэ хэ хэ арай эмоцитой хэлчихэв үү дээ). Гэхдээ л нээрэн тэгдэг шүү. Нэг улс орон дотор хамтдаа зөндөө удаан амьдарсан хүмүүсийн үр удам л байгаашт уг нь. Гэтэл улс төрөөс болж ингэж аймаар талцаж буйг нь харахаар өөр хоорондоо өш хонзонтой хоёр өөр гаригаас ирсэн хүмүүс шиг л нэг нэгтэйгээ ана мана үзнэ. Хэрэг алга аа.

Anonymous said...

Хүмүүс бид зөвхөн мөнгөний төлөө ажилладаг машин болж хувирснаар гадна бас үзэн ядалтын машнн болж хувирч байх шиг байна даа. Энэ эволюци уу инволюци уу бүү мэд ээ...

Annabelle said...

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, үнэхээр амьдрал дээр ч ийм бол (humuus connected online, disconnected in life bolj baigaagiin huvid), та нар шиг бодолтой хүмүүс байдаг нь сэтгэлийг ихэд баясгах юм.

Anonymous said...

tanai blog ih talaagdlaa. orj garch baina aa, Damdaa

peakfinder said...

Minii huv'd jalga dovnii uzel ih hecuu sanagddag. Ugaasaa coohuulee baij tendhiinh endhiinh geed l, ter n' uls ornii shiidver gargah tuvshind yamar neg baidlaar noloolood baigaa n' haramsaltai.
Eldev setgegdel uldeedeg ulsiin huvid yamar ch saihan zavtai hiih yumgui humuus baidag yum bol gej gaihdag sh dee. Taalagdsan bolood bodloo helmeer bichleg bolgond setgegdel uldeeh zav garahgui baihad haa hamaagui sonin hachin yum bicheed baigaa huuhduuded cag n' iluudsen yum uu daa l gemeer.

Unknown said...

Сэдэв нь ч гэсэн сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс нь ч гэсэн тун сонирхолтой бичжээ. Уншихад таатай байлаа.

Gantulga
avstralia

Barimalch said...

Herev yum bichij niitluuldeg hun busdad chichluulj tsoongui hunii dotorhiig butsalgaj baigaa bol niitiin oyunii hogjiliin todorhoi hesgiig sergeej chochrooj jinhene bichlegiinhee chanar uurgiig gargaj baina gesen ug.

Ihenhdee bolomjiin yum hiisen huniig 100 jiliin daraa ch yumuu genet magtaj uhaarch orgomjiloh uzegdel haa saigui baidag. Za jishee n Natsagdorj Choinom nariig amidad n yasan getel heden arvan jiliin daraa yasan geed yalanguya Mongolchuud bol mash ovormots butsaldag l daa.

Herev heden hund chichluulsen bol bas neg taliin shagnal geed oilgood avchihad bolohgui yumgui baihoo.

Barimalch said...

Oo tiin sayhnii hamgiin tom jishee Renchin guaig Mongoliin elit davhrag ba toriin udirdlaga deed zergeer chichilj doosh n darhiig oroldson getel onoodor delhiin shinjileh uhaanii sanguudad tuunii buteel ba ur udmiinh n buteeluud Mongoliin neriig mash tod avch yavj baigaa uzegdel baina.

MW said...

uzel bodliin erh chuluu gej...

eebee said...

Манайхан чинь үзэл бодлоо уралдуулахын оронд нэг нэгнээ л муулаад эхэлдэг. Энэ нь үнэхээр өрөвдөлтэй. Ганга эгч бид хоёр адилхан зантай юм байна. Би бас иймэрхүү юманд дургүй. Гэхдээ хэн нэг нь намайг харааж, зүхээд муулаад бичихээр надад их ташаалтай санагдаад байдаг. Тэнэгүүдийг уурлуулж байгаа болохоор нэг л гоё. Ташаалтай байдаг. Үнэн шүү.