Saturday, 23 May 2009

Нутгийн сонин

Нутгаас зочид ирээд улс оронд маань болж байгаа үйл явдлыг "өнгөтөөр" ярьж нэг оройг сонирхолтой өнгөрөөв. Интернет сониноос, элдэв сайт, видео бичлэгээс сонгуулийн тухай мэдээ бялууртал авч байгаа болохоор энэ сэдвийг бараг хөндсөнгүй. Бид хэд хоол цайтай ширээний ард, өмнө нь зурагт албатай юм шиг асаастай ч хүн сонирхмоор олигтой юмгүй. Гэнт би үүнийг анзаарч "олон ангит кино гаргаад л олигтой үзэх ч юмгүй, манай зурагтаар гоё юм гарч байна уу" гэв. Ойрдоо ч сонгууль гээд хоёр өрсөлдөгч янз бүрээр гараад, бүр морь унаж давхиад, морь унагаж талийлгаад гэснээ, сонгуулийн сурталчилгаанаас хүмүүс залхаад завсар хооронд нь солонгосын олон ангид кино үзэж тархиа амрааж байх шив гэв.

Дээр үед "Халтар царайт" гэдэг мексикийн киног улс даяар үздэг байсан шиг, сүүлийн үед "Эхнэрийн урхи" гэдэг киног хүн бүр үзэж байна гэж эхнэр нь хэлтэл, харин тийм тэр "Авгайн хавх" гэдэг киног үзээд манай монгол авгай хүүхнүүд их эвдэрч байгаа гэж эр нөхөр нь дүгнэв. "Эхнэрийн урхи" , "Авгайн хавх" нэг кино юм байна хэхэ. Манай омог бардам зантай, ажил төрөлтэй эдийн засгийн хувьд бие даасан монгол хүүхнүүд эр нөхөр алдаж оновол шууд загинаад өөрсдөө нөхрөө хөөгөөд явуулчихдаг бол, солонгос хүүхнүүд нөхрөөсөө салахгүй гэж үхэн хатан зууралддаг, элдэв аргаар "урхиндаа" оруулдаг, тэр нь эрчүүдэд "хавх" шиг тусдаг тухай кино бололтой.

Евровидение болж өнгөрөөд норвег (белорус цагаач) залуу түрүүлээд... Манайд "гадаад дуу хэн сайн дуулах вэ" тэмцээн зурагтаар шууд нэвтрүүлсэн тухай хөөрөв. Шүүгчийн бүрэлдэхүүний тал нь монгол тал нь гадаад. Гадаадын шүүгчид хүртэл монголоор ярьмар аяддаг: жишээ "дургүй" (дуу таалагдахгүй байна), "мэдрэмжгүй" (дууг сэтгэл зүрхнээсээ дуулахгүй байна), "энэ ямар хэл вэ" (тухайн дууг дуулсан гадаад хэлний дуудлага тань цэвэр биш байна). Дуудлага муутай дууллаа гэж хүүхэд шүүмжлээд, өөрсдөө онигоонд ормоор хэдхэн үг хөгийн монгол дуудлагатай хэлчихээд, тэр гадаад шүүгчид арай олон монгол өгүүлбэр цээжилчихэж болоогүй юм байх даа гэх шиг хүнээс хүүхдээ өмөөрдөг хэрүүлч авгай царайлсан юм бодогдоод явчихлаа. Түс тас, аймаар гэдэг нь. Тэмцээнд хүчээ үзэж байгаа залууст яаж тусдаг бол?

Улаанбаатарт маань орон сууцны олон шинэ хороолол баригдаж, эхнээсээ тэнд хүмүүс нүүж орон төвхнөж байгаа гэнэ. Хог хийдэг томоо савнууд жирийж байхад лифтэн дотор оруулаад орхичихдог, үүнтэй хэн нэг нь тэмцээд, "хогийн саванд хогоо хийж бай" гээд лифтэн дотор байсан хогийн фотог хавсаргаад санамж биччихээр, фотоноос хогийн зургийг тэрүүхэнд нь огтлоод авчихаар нөгөө санамж итгэл муутайхан, хоггүй лифтийн зурагтай хамт зогсож байх жишээтэй. Тамхиа шинэхэн хивсэнцэр, хулдаас дээр унтраагаад шатаачихдаг, энд тэнд пластмас бүрхүүл товчлуур юу л харагдвал галдаад харлуулаад хорчийлгоод хаячихдаг гэнэ. Цоо шинэ байранд шүү дээ! Дээр социализмын үед нэгдүгээр хороолол, гурав дөрөвдүгээр хороололд иймэрхүү үйлдэл гардаг байв. Тэгэхэд хүмүүс албан байгууллагаас очер хуваарь болохоор үнэгүй байртай болдог байсан өөр цаг үе. Хувийн бизнес эрхэлсэн үү, амины малынхаа тоо толгойг өсгөсөн үү, гадаадад ажил хийсэн үү гээд ямар аргаар мөнгөтэй болж орон сууцтай болсон нь сонин биш. Ямар ч болсон өөрийн гэсэн орон байртай болох гэж хөдөлмөрлөж зүтгэсэн хүмүүс тэр шинэ байранд орж байгаа. Өөрсдийн хөдөлмөр бүтээлээрээ мөнгөн хуримтлал үүсгэсэн, хүний хийсэн бүтээснийг үнэлдэг хүндэлдэг улсууд баймаар!

Олон сүсэгтэн шинээр төрж буй бололтой. Шарын шашин, бөөгийн шашин, загалмайтан гээд бүгд эрчимтэй хөгжин цэцэглэж байна гэнэ. Төрийн албанд зүтгэж байсан таньдаг сэхээтэнг, дээд сургуулийн оюутан хамаатан залууг хүртэл онгод нь хатгаад зүгээр байлгахгүй бөөгөөр тодорч байдаг. Хүний биеийн анатоми физиологийг мэдэхийн дээдээр мэддэг, Анагаахын дээдийн багш Манал бурхнаа залаад маань мэгзэм уншаад, өөрийн гэсэн лам багштай, өдрийн сайныг шинжиж эм тариа эхлүүлсэн шиг явдаг болох цагт, Яармагийн дэнжийн Янжин авгай "долоон айлын тогооны хөө цуглуулж лай барцадаа зайлуулахад" гайхах юм алга даа. Загалмайтны шашинтай оронд хорин хэдэн жил байгаад энэ шашинд ороогүй атлаа, хоёр гуравхан сар нутаг явахдаа сүсэг бишрэлтэй болоод "ариун сүнсний шашинд" (загалмайтан) орчихсон нэг монгол хүүхэн гайхшрал төрүүлсэн санаанд оров. Хөөрхий эх нь талийгч болоод сэтгэл санаа гутранги үед, ах дүү хамаатан садан, анд нөхөд нь учир нь олдохгүй элдэв дом, зан үйл хийлгэсээр байгаад бөө, ламаас залхсан үед христийн сүмд бас нэг нь авч очсон гэдэг.

Эх орноо хүн ардаа боддоггүй удирдлага, хүмүүсийн ухамсар боловсролд эерэг нөлөөлдөггүй гадны соёлын хүчирхийлэлд хүн зоноо шивүүлсэн хэвлэл мэдээлэлийнхэн, хотжиж соёлждоггүй хөдөөнийхөн, хүрээ соёлоо түгээж чадахгүй өөрсдөө "хөдөөжиж" буй хотийнхон, хүмүүсийн сэтгэл оюун хямарч юунд ч итгэхэд бэлэн болж гэсэн олон бодол толгойд эргэлдэв. Өнөөгийн хэллэгээр хямрал буюу хуучныхаар цөвүүн цаг иржээ. "Хүмүүс ядуу байгаа учраас мунхаг байгаа юм биш, харин мунхаг байгаа учраас ядуу байгаа юм. Ядуурлын улмаас хүмүүс оюуны ядууралд ороод байна" гэж эрхэм ерөнхий сайд зөв хэлж дээ. Яана даа.

13 comments:

Anonymous said...

Sain bna uu,

Ta yag zuv olj heljee. Munhag humuus yaduu setgeed bna. Ungursun uvul nutagtaa ochij amraad irehdee neg bus yumand mash ih haramsaj bilee. Shine saihan tohilog bairnii mini shat, liftend uuttai zadarsan hogoo orhison baihiig haraad iim humuustei ingej amidrah gej dee gesen haruusal uuriin erhgui tursun. Ongots gazardah duhuhud yund ch yum yaarch ovolzson mongolchuud, hunii tuluu baigaa yum shig nadad tuvug uchruulah huuhedtei huuhen, bairaa solichih geh dargantsar bairiin ah, sandliin deed hesgees bazahdaa usnees zulgaasan hotiin uvuu nar ali n ch uuchlal guih buu hel zagnah shahaj bilee. Aihgui ch gesen ayagui baij baigaad buusan. Urid lav iim baigaagui shig sanagdah yum, tegeheer munhagiin yaduu uneheer gazar avchee gej oilgoloo.

Ottawa.

peakfinder said...

Hogoo zoriulaltiin savand avaachaad hiichihgui zalhuu uls shuu. Bodoo baihaar manaihan huuhduudeer hogoo ih hayuldag, tegeed yaj haana hayahiin uchriig sain oilguuldaggui nogoo hed n' zalhuuraad tavichihdag yum bolov uu. Ingeed bodohoor yaj ch oodloh yum bilee, (sanaa aldav).

Anonymous said...

Сайдын үг үнэн юм аа. Мунхаг болоод л өөрийнхөө эд зүйл, орчинг өөрийн гараар эвдээд байгаа хэрэг.

Блогчид нийлээд мод тарьлаа гээд бөөн баяр болсон сон, гэтэл одоо нөгөө суулгасан модных нь хамгаалалтын хашааны талыг аваад явчихсан байна гэнэ. Үнэхээр л мунхаг байгаа шүү

B.Tumennast said...

Yostoi l tsuvuun tsag geech ene bh daa. Gehdee udahgui yums uurchlugduh bailgui dee. Tengeriin muuhai arildag gedeg biz dee

Anonymous said...

Хүмүүс ядуу байгаа учраас мунхаг байгаа юм биш, харин мунхаг байгаа учраас ядуу байгаа юм.

Энэ их үнэн үг байнаа.

erkhembayar said...

Ug ni mongolchuud bichig useggui bolovsrolgui nuudelchid baihdaa ch munhag zan gargadaggui humuus baisansan. Hunii hiij buteesniig hundeldeg ninjin hunleg setgeltei hunii mus chanartai baisan gedgiig nom zohiol emee ovoo nariin huuch yarianaas bishguidee sonsson. Saahalt ailiinhaa yumiig odoonii mgl chuud shig hulgailaad yavah ni buu hel ooriin yum shig harj hamgaaldag baisan gedeg. Ene neg munhag hulgaich setgelgeeg odoo haanaas uussen yum boldoo. Bi l bolj baival bolloo geh shig. Sayhan une hulsiig ni ogood zuslangiin bairandaa zasvar hiilgev. Getel daraa ni tseverlej baital minii tedend itgesen setgel ruu us tsatsmaar zondoo zuiluudiig olj ilruuleed arai ch dee humuus iim huuramch bolchih gej gomdson shuu.

tumee 33 said...

Sain yavah sanaaniih ...
Sanaa sain bol zaya sain ...geed Mongold maany tun ih uchir utga aguulsan mergen ugs baidag daa...

Anonymous said...

Энд төр засаг буруутай юу? Үгүй (эсвэл бага зэрэг буруутай) гэж бодож байна. Социализмын үед байсан бол тиймээ төрийг буруутгаж болох байсан. Учир нь төр хүмүүсийг нэг ёсондоо тэжээж, тэгснийхээ хариуд хариуцлага өмнөөс нь хүлээдэг байсан. Харин одоо үгүй. Хүн өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж байгаа, өөрийгөө авч явах ёстой тийм нийгэм. Тэгэхээр бүх юманд өөрөөсөө өөр нэгнийг, жишээ нь төрийг буруутгадаг нь өнөөх л мунхаглалын илрэл юм даа. Мэдээж өнөөгийн нийгмийн олон тужлгамдсан асуудлууд төрийн буруу үйл ажиллагаатай холбоотой л доо. Гэхдээ хогоо зөв газар нь хаях, гудамжинд шүлс цэрээ цацахгүй байх нтр бол ямар ч байсан төртэй холбоогүй юм даг...

ganga said...

Tiim shuu, niigmiin hogjil devshild huvi hun ooriigoo hogjuuleh, ooroo hicheeh nolootei. Ardchilsan niigemd orloo geed humuus ni neg l odor uhamsartai, uhaalag, bolchihgui. Hun hunii setgehui oorchloh hamgiin hetsuu urt udaan hugatsaa shaardagdah zuil. Toroos zohitsuulah, toroos demih mehanizm zov arai shudraga baisan bol huni ene hogjil huvisal arai turgen hongovtor yavagdah bailaa, tor zasag buruutgasan sgig oilgogdchihloo.

ZAYA said...

Олон суваг дээр зэрэг зэрэг гарах солонгос киног хольж хутган үзээд орой дуусаад байх шиг байгаам.
Эхнэрийн урхи энэ тэр бол ёстой утгагүй кино ш дээ.
Хогны асуудал чинь ёстой санаа зовмоор юмны нэг.
Хатуу хог хаягдал боловсруулах Улаан чулуутын хогны үйлдвэр өнгөрдөг 3 сард ашиглалтанд орсон. Тэгсэн ч гэсэн манайхан хогондоо өөрсдөө л санаа тавихгүй бол...

Unknown said...

Сайхан бичиж таалагдлаа.

Anonymous said...

Бидний олонхи нь бодит болгонд итгэж дуусаад, итгэлээ алдрахын алдад хийсвэр, нууцлаг хүчинд итгэж эхэлдэг. Шинжлэх ухаан мөхөсдсөн газар шашин итгэл болон гарч ирж байх шиг санагддаг. Хорт хавдар тусаад эмчилгээгүй гэсэн хүн хамгийн сүүлд ламд очиж засал хийлгэнэ. Яагаад эхлээд ламд очоогүй юм?

Anonymous said...

Бас зарим хэсэг маань өөрийн хүчинд найдахыг хүсдэггүй буюу тийм зориггүй байдаг. Өөртөө итгэхээс ямар нэг тоо, бэлгэдэл, ламын уншлага, маанид итгэх нь хамаагүй амархан.