Манайхан харамсалтай нь Улаанбаатарын утаа, уул уурхайн ашиглалтын тухай улс төржсөн маргаан мэтгэлцээнд хамаг анхаарлаа хандуулаад, хүмүүн бидний амьд үлдэх эсэхэд заналхийлж , улс орныг маань бүхэлд нь сүйрүүлэх аюултай, сэм сэмхэн гэтсээр хажууд ирчихээд хаалга тогшин буй цөлжилтөд төдийлөн анхаарал хандуулахгүй байна. "Гэрэлт Цалиг" сонины эрхлэгч, сэтгүүлч, зохиолч Галаарид цөлжилтийн талаар цуврал нийтлэл блогтоо нийтлэж эхэллээ. Энэ линкээр орж уншаад, цааш нь олон уншигчтай сайтуудад байрлуулж улам олон хүнд уншуулаарай:
"Цөлжилт гэтэн айсуйг өглөө бүр сануулъя"
http://galaarid.blogspot.com/2009/06/blog-post.html
"Түйрэнгийн түйвээн"
http://galaarid.blogspot.com/2009/06/blog-post_17.html
"Цөлжилт гэтэн айсуйг өглөө бүр сануулъя"
http://galaarid.blogspot.com/2009/06/blog-post.html
"Түйрэнгийн түйвээн"
http://galaarid.blogspot.com/2009/06/blog-post_17.html
10 comments:
Харин тиймээ.. Бүүр бодлоготойгоор л шийдмээр байна. Уул уурхайн асуудал энд хамгийн том ГАЙ болчихоод байгаа гэж бодоодугаа?
Хүү минь, одоогоор дэлхийд нүүрсийг түлшинд хэрэглэдэг газар орон байгаа дээр нь олборлох хэрэгтэй. Гагцхүү уурхайн орчны нутгийг дахин сэргээдэг байх, үгүй тохиолдолд маш өндөр торгууль тавьдаг баймаар. Ашиглаад олсон мөнгөө цөлжилтөөс хамгаалах, шинээр ойжуулах, хуучин ойгоо дахин сэргээхэд ашигламаар. Техник технологи ийм эрчимтэй хөгжиж байхад эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр ээгдсээр нүүрсийг маань тоохоо ч больчих юм билүү. Ер нь тэр цаг ойр байх шүү, манайхан улс төржөөд л...
Ашигт малтмалаа бол ашиглах нь зөв л дөө. Юун төлөө "ашигт малтмал" гэж нэрлээд байгаа бил ээ дээ... Даанч үнэгүй юм гэж байдаггүй болохоор ухаж авсан ашигт малтмалын төлөөсөнд гэмтсэн байгаль үлдэж байна. Харин гэмтсэн байгаль нь өвчилж байна. Өвчнийх нь нэг хэлбэр бол энэ цөлжилт! Байгалийн цөлжилттэй тэмцэхэд хүмүүс бидний ухамсрын цөлжилт садаа болоод байна. Ааа... аапчхий... Пөөх найтаасан чинь ам чих хоёроос элс цацарч байнашт хм...
Нүүрс үнэ цэнэгүй болж ч "магадгүй", эсвэл бүүр ч их үнэтэй болж ч "магадгүй". Нүүрснээс өөр төрлийн түлшний эх үүсвэр гаргаж ч магадгүй эсвэл багахан хэмжээний нүүрсийг ашиглаад маш их хэмжээний энерги гаргадаг өөр технологи ч гарч "магадгүй". Магадгүй бол магадгүй л биш гэж үү? Монголыг харьцангуй хөгжөөд алдагдалгүй, байгалиа гэмтээлгүй олборлолт хийх чадвартай болох хүртэл ш/у тэгтлээ их хөгжөөд нүүрс үнэгүй зүйл болчихно гэж үү? Ганц нүүрс ч биш маш олон зүйлс байна...
За тийм байлаа ч гэсэн түүнээс ч илүү үнэтэй зүйлсээ устгахгүй тэрийг олборлож чадна гэж та итгэж байна уу?
Миний бодлоор дор хаяж нэг нас хүрээд тэвчээртэй суугаад шүдээ угаалгадаг болтол нь хүүхдэд чихэр идүүлэх хэрэггүй гэж боддог. Эс тэгвэл шүд нь өвддөг, түүнээсээ болоод буглаа цусанд ороод амь насанд нь ч хүрч болдог.
Ямартай ч би бол ядаад шүдээ өөрөө угааж чаддаггүй юм гэхэд тогтвортой сууж байгаад ээжээрээ угаалгачихдаг болсон хойно нь л чихэр идүүлэх юмсан гэж боддог доо. Хичнээн сайхан ярьлаа гээд одоо манай нөхцөлд нөхөн сэргээлт хийх "ямар ч боломж байхгүй". Мэргэжилтэн дэндүү дутагдалтай. Түүн дээрээ "ийм" сэтгэлгээтэй, нөхөн сэргээлтийг зохицуулах, хууль эрх зүйн орчин, хараа хяналт гэж огт байхгүй. Тийм болохоор уул уурхай энэ хэвээрээ олборлолт явуулаад бид нөхөн сэргээлт хийнэ гэсэн зангууны үлгэрээ яриад суувал эцсийн дүндээ юу ч үгүй л хоцроно. Өнөө маргаашийн хэдэн цааснаас болоод, хүмүүсийн яаж аашилж байгааг, одоог хүртэл байсаар байгаа уул уурхайн асуудлуудыг харахад ойлгомжтой байх... :( За тэгээд яриад бухимдвал олон л зүйл байна даа.
"The Day the Earth Stood Still" гээд их гоё кино байсан, саяхан үзсэн юм...
Байгаль орчноо хөгжүүлээд донсолгоотой шороон замтай ч гэсэн аялал жуулчлал г.м өөр өөр салбаруудыг хөгжүүлэхээр оролдвол яадаг юм бол доо? Заавал уул уурхайг ийм түүхий нийгэмд ашиглах гэж зүтгэх хэрэг байгаа юу? Байлаа гэхэд тэгээд уух усгүй болохоосоо өмнө хөгжөөд, ашиг олоод, цэнгэлийн манлайд хүрч чадах болов уу? :(
Kakadu: Humuusiin setgelgeeg tsuljilud oruulchihalgui hamgaalah, zalj uurchleh ni hamgiin hetsuu ed baig shuu. Coment uldeej sanal bodloo soliltsond bayarlalaa.
Huu: Chini buhimdliig oilgoj bainaa. Ingej buhimddag, eh ronihoo tuluu setgel zurhtei uls ulam olon baigaasai. Systemiin oorchlolt shinechlelt8 humuusiin setgelgeeg devshingui bolgoh chuhal yum daa. Bayar dargiin heldegeer tuguldurjuulelt geech maani hir udaan yavagdah yum bol, buu med dee. Chi ene tom comentoo blogtoo bichleg bolgood oruulchihaach. Bayarlalaa.
хэхэ нээрээ бичлэгээс нь урт юм бичсэн байшд :p
Блогтоо улиг болтол нь бичиж байгоо :p
http://xvv.blogmn.net/22735/ Хүмүүсийг иймэрхүү зүйлд анхаарлыг хандуулаад олуулаа дугараад, нээрээ ч тийм юмуу гээд бодогдуулж чадвал уул уурхайгаа ашигласан ч арай л учиртай болох байх ;) Тэрнээс наана бол тэндээс гарах 2 сая төгрөг л хүмүүсийн нүдэнд харагдаад байх шиг байгаа юм. Гэтэл нөгөө 2 саяа автал уух усгүй, сүүдэрлэх модных нь нэлээдгүй нь хатаад, ширгээд үхээд дууссан, нөгөө 5 хошуу мал нь зулгаах өвсгүй болчихсон байвал 2 саяыгаа ходоод руугаа хийхэд хэцүү л болмоор юм шиг л бодогдоод байхын... Гэхдээ би л их сүртэй тусгаад байгаа байж магадгүй ээ :p
Сайн уу? Танайх руу урваад ороод ирсэн шүү.
air jordan
yeezy
pandora charms
kenzo
kyrie 6
hermes birkin
longchamp
canada goose
michael jordan shoes
goyard handbags
hermes outlet
kyrie irving
off white outlet
paul george
giannis shoes
palm angels
kd shoes
golden goose black friday
golden goose outlet
bape sta
Post a Comment