Thursday, 2 July 2009

Дүлий

Цимбала гэнэ үү тийм нэг хачин нэртэй, төгөлдөр хуур шиг хөгжим сонсов. Дээр үеийн ордны хуур гэсэн байх. Бүр хоёр хүүхэд нөхрөө чирээд гэр бүлээрээ үзсэн. Үнэндээ огт таалагдсангүй. Тийм нэг цахираа дуутай төгөлдөр дуутай биш хуур. Төгөлдөр хуур, хийлээр сонсож чихэнд хоногшсон тунгалаг уянгалаг аялгууны дуурьсах царааг тайрчихсан (техникийн хэллэгээр тархах долгионы спектр нь нарийн зурвасаар) ч юм шиг, амьсгаа авалтаа тааруулахгүй ангалзаад хоолой нь хүрэхгүй байгаа дуучин ч юм шиг, ер л тийм чамалсан мэдрэмж төрөөд болдоггүй.
Хүмүүс алга ташаад, бүр заримдаа дахиулаад байх юм. Завсарлагаанаар гараад алга болъё гэж нөгөө хэдээ ятгаад дийлсэнгүй, зааланд цөөхөн хүн байхад, "нутаг нэгт" нь хөгжимдөж байхад дуу хөгжим ойлгодоггүй бүдүүлэг харагдана эвгүй гээд гүрийгээд байдаг. Шиничиро Накано гэдэг нэг японы ганцаарчилсан концерт байв. Би ганцаараа метро, трамвай, автобус гээд олон унаа дамжиж харихаас халшраад, хүүгийн унаанд хөл дүүжлэх гээд аргагүй үлдлээ. Хүн таалагдсан хөгжим сонсоход дотор нь уусаад уйлах уярахын хооронд байдаг биз дээ. Нэгэнт дүлий бибээр энэ хөгжимд уусч чадахгүйн ойлгомжтой болсонд, унтчихгүйн тулд манай хулсан хуур, чавхдасны нэг үзүүрийг зуугаад хуруугаар дохидог аман хуур, хүний ясан ганлин дасаагүй хүнд ямар сонсогддог бол гэсэн шиг элдэв юм бодож суув.
Нээрээ, өөрийн гоо сайхнаар бахархдаг домогтой нарцис цэцэгтэй хүн гэдэг амьтан юутай адилхан. Найз нөхөд гэхэд ижил төстэй үзэл бодолтой, ойролцоо сонирхолтой улс байх, гадна төрхөөрөө төстэй улс нийлбэл ёстой заяаны ханиа олж гээд шагширах...Цагаан арьстан дутуу болсон шиг цонхийгоод, хар нь түлэгдсэн шиг харлаад, улаан нь халтар тарлан, манай шар л төгс төгөлдөр гэхээс наагуур. Шар дотроо бол монгол л хамгийн гойд гэхээс наагуур хөөрцөглөх хүн гэдэг амьтны үнэн дүр нарцис.

12 comments:

Anonymous said...

Таалагдахгүй эсвэл ойлгохгүй байгаа юмаа тэвчээр заан сонсоно гэдэг ч нээрэн хэцүү шүү. Гэхдээ манай аман хуур, энэ тэр зэмсгүүд гадныханд ойлгомжгүй тааламжгүй гэхээсээ илүүтэйгээр экзотик, стрэнж сонсогддог байж магадгүй гэж найдаж байна :D Тэхгүй бол эд чинь үндэсний урлагийн нүүр тахалдаг хэдийн нэг биз дээ хэ хэ.

Anonymous said...

Эртний герегийн домогт дурдсанаар бол гол усны сахиусан тэнгэр Кэфис, шидэт хүүхэн Лавриона хоёрын үүл борооны ажлын үр дүнг Нарцисс гэдэг байжээ. Нарцисс хүүр уг нь их царайлаг, бие хаа төгс залуу боловч зан ааш гэж авах юмгүй мөс шиг хүйтэн, омог бардамын туйл болсон их зант байж л дээ.
Нэг удаа Нарцисс ойгоор зугаалж яваад төөрцөн байхад нь шидэт хүүхэн Эхо таарч л дээ. Эхо Нарциссыг хармагцаа хамаг бие нь хачин болж, энэ тэрүүгээр нь халуу оргин, хайртай дуртай болчихож гэнэ. Даанч хайртай гэдгээ хэлж чаддаггүй гэнэ, учир нь аянга чулууддаг Зевсийн ааштай авгай Гера Эхог үг хэлдэггүй, харин бусдын хэлснийг буцааж хэлдэг болгоод шийтгэцэн байж л дээ ядаж байхад... Тэгээд яахав дээ, дурласан Эхо Нарцисс руу давхиад очиж. Гайхсан залуу хэн гэдгийг нь асууж. Гацаа Эхо буцаагаад л цуурайтуулж. Ярвайсан Нарцисс эрваатасан хүүхэн чинь гээд өөрөөсөө холдуулж, хаяад явж гэнэ. Харин үүнд нь хайр дурлалын охин тэнгэр Афродита ахайтан миний хишгийг голдог мич вэ гээд л аймаар нервтэж гэнэ. Тэгээд өөрөө өөртөө дурлаж өдөр бүр маанагтаарай гээд Нарциссыг илбэдэж орхиж гэнэ. Ингээд л илбэдүүлсэн Нарцисс өөрийгөө усанд харж гэнэ, өр зүрх нь булгилж гэнэ, үнэхээр өөртөө дурлаж гэнэ. Өдөр бүр л өөрийгөө харж суудаг болжээ. Суусаар байгаад бөхийж гэнэ. Бөхийсөөр байгаад хэвтэж гэнэ. Хэвтсээр байгаад атийж гэнэ. Атийсаар байгаад амьд хүн биш харин алаг цэцэг болж хувирчээ.

Гэдэг ийм нэг түүх байдаг байх аа? :D

xvv said...

Магадгүй тэр хөгжмийг хийсэн нутгийн байгаль, уул ус, мод шувуу, хүн ардыг нь төсөөлж байгааг хөгжмийг сонсвол яадаг юм бол?
Уртын дууг үнэндээ анх сонсоод гадаадууд тийм ч дуртай хүлээж авдаггүй шүү дээ. Монголын захгүй тал нутаг, шувуудын шулганаа, модны завсраар тусах нарны гэрэл, салхины сэрчигнээн, адуу янцгаах байгаль ахуйг дотроо төсөөлөнгөө, морин дээр давхиж яваагаар төсөөлөөд сонсоод үз дээ гэхээр нэлээн өөрөөр хүлээж авдаг ;) Монголд ирж үзсэн хүн бол бүр илүү дуртай ч болох нь байдаг даа...
Түүнтэй адилхан ч байж мэдэх юм. Эртний хөгжим бол тэр ард түмнийхээ онцлогийг хадгалаад шалгараад ирсэн л байдаг байлгүй дээ? Дараа нь тэгээд нэг сонсоод үзвэл яадаг юм бол?
Хулсан хуурыг бол яг л зэрэглээ татсан говийн манханууд (үнэндээ би өөрөө зурагтаар л харж байсан төдий), дээрээс шарах нар, доороос жигнэх элсэн говьд хажуугаар гүрвэл гүйгээд л, тэрүүхэн тэнд худаг тойрон буйлах хэдэн тэмээ зогсож байгааг төсөөлөөд сонсдог, ер нь сонсоод ч тэр байдал нүдэнд харагдах шиг болдог..
Гадаад хүмүүст тэгж санагдахгүй байх л даа, магадгүй бидний генэнд бичигдчихсэн ч байдаг юм билүү.. За тэгээд бусдад яаж сонсогдох нь яахав дээ, Монголчуудад л тэгж сонсогдож, тэрийг нь сануулж байвал. Хар, шар, цагаан, гэдэгт бас нэг тиймэрхүү учир шалтгаанууд магадгүй байдаг ч байж магадгүй ч юм уу...
Гадаадад гэрээ санасан байхад Морин хуур сонсохоор өөрийн эрхгүй хоолой зангираад ирдэг юм билээ :D

ganga said...

Kakadu: Yazguur urlag talaasaa sonin baidag hugjim baidag. Narsissus domog hailsan bayarlalaa. Vimo-d narsissus gedeg ug medlee geed neg nuhur uulga aldaad baisan bolohoor, comentiig neriig tani durdaad copy-ddod tavichihsan shuu.
Huu:Harahad yag 'tuguldur huur' shig,togloj baigaa ni dan songodog hugjimchin ooroo suultei har gonjoom umsuud, erveehei zangia zuuchiheer ekzotik yum tusuuluhud uran setgemj dutagdaad baisan.
End morin huur, huumiin toglolt uzeed bas l uilah shahna shuu dee.

Anonymous said...

hogjmiin latin/english ner ni yaj bichigdej baina ve? sonirhol torood Цимбала geed haihaar orosuud yochin mayagiin hogjim toglood baina. Cymbala cimbala gej uzlee oldohgui yum? thanks.

Anonymous said...

aan za bi olchihloo. Slav heltenguud cymbala cymbali gesen iimerhuu huvilbaruudaar nerledeg, angliar hammered dulcimer gedeg yum baina. Hyatad Mongol ruu orood ireheeree yag l manai yochin baina daa. Ayalguu ni tiim ontsgui gej uu? Bi "togoldor bus duutai huur" geheer daraltat hogjim/organ mayagiin yum tosoolood baisan. Hervee bi buruu hogjim olson bol zalruulaarai, bi zaaval sonsch uzmeer sonirhol torood boldoggui.

Оогий said...

Нарцисс гэснээс миний сурч байгаа энэ сургуульд тэр нарцисс төрлийн хүмүүс чинь л их байна даа. Гадны оюутан биш монгол оюутнуудаа л хэлэх гсийн. харьцангуй монголчууд ихтэй сургууль болохоор хэл ам тасардаггүй бололтой. Анхалж ирсэн хүмүүс нь өөрсдийгөө мундаг, би л бүхнийг мэднэ гэж цээжээ дэлдээд илүү оймс илээсний их дүр гаргаад, бас дээрээс нь анхлаад энэ сургуульд ирсэн гэдгээрээ монголчуудаасаа энэ сургуулийг харамлах зан гаргах юм хэхэ.

Сүүлийн үед жаахан бухимдуу байгаа болохоор элдэв юм бичсэн бол уучлаарай

ganga said...

Нэргүй: Чехүүд CEMBALE хэмээн бичдэг дууддаг. Гаднаас нь хэлбэр төрх, овор хэмжээ яг л орган нсвэл пианино шиг, хоёр эгнээ даралттай. Даралтны дээхэн талд хөг тааруулах олон чихтэй. Чихнээс доохонтой яг л пианино шиг нотны тавиур бий. Чавхдастай хавхаг онгойсон үед өлийж харвал утасны байршил ёочинорхуу. Ялгаатай тал нь төгөлдөр хуур шиг хөлний даралт байхгүй.
Оогий: Танай тэнд сурдаг хүүхдүүдийг ганцаардмал чоно гэвэл нарцисаас илүү таармаар шиг.

peakfinder said...

Oyutan baihad cymbalka geed yochin mayagiin ardiin hogjimiin toglolt uzej baisan sanah yum. Tegeed l hos hosooroo duulaad, huuhnuudee deesh n' orgoj bujigleed l... Bichlegt durselseniig n' harahaar arai bish ch yum shig?

Anonymous said...

http://altaixangai.blogspot.com/

Anonymous said...

Czeched bol cimbala geheer evropin yochin l baidag sh dee. Ayalguu saihantai, ardin hogjim l yum. Ooroo yu sonschihood oilgoogui yum bol doo? neriig ni anduuraad baigaa yum bish uu? Tegehdee yamar ch hogjim uchir utgatai l baidag yum daa.

Anonymous said...

goyard bag
supreme t shirt
kyrie shoes
bape hoodie outlet
jordan outlet
off white hoodie outlet
supreme new york
fear of god
off white outlet
hermes bag