Буддын, загалмайтны, лалын болон бусад олон шашинд сүсэглэгчид бурхан байдагт итгэдэг. Бурхнаа дотроо өөр өөрийнхөөрөө төсөөлдөг. Түүнийгээ дүрсэлдэг. Дүрслэл нь ялгаатай. Хүмүүн бид бурханг олон янзаар зураад байна уу? Дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэн тухай тээр эртний түүх сургаалийг дараа дараагийн үед дамжуулсаар, үлгэр домог болтлоо олон жил яригдсан, яаж байгаль эхтэй зохицон, өөр хоорондоо эв найртай, аз жаргалтай амьдрах тухай сургасан агуу номлогчдыг бурхан гээд бодчихсон шиг. Хүмүүн бидэн шиг дүр төрхтэй бурхан гуай өөрөө бидэн дунд алхаад байгаа шиг ойлгочихсон шиг. Тухайн газар орны хүн зонтой тун төстэй бурхан "амилаад" байх нь сонин. Гэтэл гадна төрх, ахуй амьдрал, соёл урлаг, хөгжлийн түвшин, сэтгэлгээний онцлог өөр өөр хорвоогийн бүх хүмүүсийн бурхны сургааль сайн муугийн дэнс сэтгэлийн тухай өгүүлэх нь адил. Хүмүүний үйл явдал, ажил амьдрал, ёс суртахууны үнэлэмж нь буян, нүгэл гэх шалгуураар шүүгддэг нь хаана ч бас адил.
Буддын шашинд буу зэвсэг агссан, "сонгодог" утгаар байх дайсныг буруу номтон муу ёрын дайсан гэхээсээ илүү тэрхүү буруу үйлд түлхэн оруулдаг сэтгэлийн муу илрэлийг илүү цээрлэдэг, түүнээс цэрвэхийг сургадаг. Хүн гэдэг "үзэж", "сонсож", "амталж", "цэнгэж", "эдэлж" байдаг хүртэхүйн таван эрхтэнтэй нэгэн. Сэтгэл, бие болоод хэлээ дийлэхээ больж, хүртэхүйг хэтрүүлчихвэл "уур хилэн", "атаа жөтөө", "омог бардам," "харанхуй мунхаг", "шунал тачаал" гэх нүгэлд уначих гээд байдаг нэгэн.
Суудлын төлөө олох нэр
Эдийн төлөө номлох ном
Алдрын төлөө үйлдэх буян...
...Энэ ертөнцийн аль мууг өгүүлж хаа барах вэ.
Товчилбол:
Сансрын гянданд үйлээр хүлэгдэж
Мунхгийн харанхуй дотор тачаангуйгаар согтож
Уурын мэсийг бариад омгоор түлэгдэж
Атаагаар агсамнан
Гаслант зовлонгийн эвэршээлээр эмгэнэх
Амьтан бүгд хөөрхий
Зүрхэн үгүй энэ насны хавцгай дотор
Авралын чагтага тасраад
Авах гээхийн нүд тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий. (Д.Равжаа "Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу")
Буддын шашинтан сэтгэл гэгч "зэрэглээ мэт үзэгдэвч, зүүд мэт хоосон" гээд "хоосон чанарын гайхамшигт" сүсэглэдэг. Эрт урьд цагт хүний сэтгэл дотор орших бурхныг огт дүрсэлдэггүй байв. Махан бодоос бүтсэн хүнээс бурханд өргөсөн тахил бодит зүйл тул зурганд дүрслэгдээд, бурхан өөрөө байхгүй хоосон зай үлдээдэг байв. Бүр хожуу үеийн зарим бүтээлд бурхан сахиусыг дүрсэлдэггүй энэ уламжлал үлдсэн тод жишээ бол, янз бүрийн бурхад, сахиусад зориулсан өргөл тахилыг дүрсэлдэг "Хангагч эрдэнэ" буюу "Ганзай" төрлийн бүтээлүүд билээ. Жигжид, Очирваань, Гомбо, Шалши зэрэг арван хангалд тус бүрд зориулсан ганзайнуудад бурхан сахиус өөрөө байхгүй зохиомжоороо төстэй боловч, тахилын мал амьтад өөр өөр өнгөөр будагдсан, бурхдын орших орд харш нь ялгаатай зурагддаг. Гэхдээ л хүн энэ зургийг бүтээсэн болохоор, харагдахгүй тэр бурхан сахиусыг хүнтэй адил мэт төсөөллөөс ангижирч чадаагүй нь зургаас бас харагдана. Нүүр царай харагдахгүй ч толгой байх баримжаанд титэм зүүлгэсэн, баригдахгүй бие харагдахгүй хөл дээр завилан суусан нь өмсүүлсэн өмсгөлийн нугалаас хэлбэрээр тодорно.
Бурхантай нүүр тулан уулзсан хүн байхгүй ч, гэхдээ л байдаг гэх Бурхан огт дүрслэгддэггүй байх нь үнэнд илүү ойр мэт.
Бурхан ч сэтгэлээс гарна
Буг ч сэтгэлээс бүтнэ
Буян хилэнц сэтгэлээс
Булт хоосон сэтгэл буй... (Д.Равжаа "Зүйл зүйлийн үзэгдэл")
Монголын Дулдуйтын Равжаа, Чехийн Милан Кундера, Туркийн Орхан Памук гээд агуу сэтгэгч зохиолчид бүгд сайн зураачид байсан, зураач болох уу, зохиолч болох уу гэж сонгож ядаж байсан гэдэг. Тэд амьдрылын өнгийг, сэтгэлийн олон өнгөтэй нь хамт үгээр дүрсэлж мөнхийн бүтээлээ туурвисан. Хэрвээ тэднийг үгээр бус өнгө будгаар бийрээр сэтгэлийг дүрсэл гэвэл ямар зураг зурах байсан бол?

17 comments:
Minii setgeliig hav har unguur zurval zur.
Анх Англи хэл үзэж эхэлж байхад Англи, Америкчуудын яриаг ойлгохгүй ихэд эргүүтдэг байсан юм. Үгийг нь өгүүлбэрийг нь ойлгохгүйдээ биш тэдний сэтгэхүйг ойлгохгүй байсан хэрэг л дээ. Дараа нь хэл сурах гэж байгаа бол тухай хэлээр ярилцагчдынхаа сэтгэхүйг нь хурдан судалж мэдэх хэрэгтэй юм гэдгийг ойлгосон билээ.
Тэрэн шиг олон хэлийн олон шашинтнуудын сэтгэхүйн онцлог өөр өөрийн гэх бурхадыг дүрслэн бий болгож тэдгээр бурхадаа сэтгэлдээ төсөөлдөг байх. Буддын шашинтнууд их баялаг бурхадтай байгаа биз? Мөнгө эд баялагийн бурхан Намсрай гэх зэргээр бүр бурхад нь ангилагдсан байх жишээтэй.
Дэнж хотойтол Сайхан наадаарай :-)
Энэ их гоё бичлэг байнаа. Нээрээ Бурхан, сэтгэл 2-ын алийг зура вэ. Хэрэв бурхан, буг сэтгэлээс гарна гэвэл миний сэтгэл ямар өнгөөр түлхүү зурагдах бол. Хар, цагаан, хар цагаан ......!!!!! Дүрсээр биш өнгөөр ялгах гэвээс хар ч биш, цагаан ч биш Ногоон байгаасай гэж хүсэж байна :-0
Эртний Грекийн тэнгэр бурхдыг уран зурагт үнэхээр оновчтой сайхан дүрсэлсэн юм шиг санагддаг шүү.
Нэргүй: "хав хар" бодвол хашилтад биз дээ.
Зараа:Эд баялагийн Намсрай, эрүүл мэндийн Манал гээд бүх юм өөрийн гэхээр тоо томшгүй олон бурхад сахиус, бүгд маш нарийн билэгдэл утгатай дүрслэлтэй. Энэ бичлэгт бурхан гэгч хүний сэтгэлд орших үнэт зүйл тул түүнийг зурдаггүй байсан тухай л өгүүлсэн билээ.
Оогий:Чиний сэтгэлийн өнгө ногоон бол байгаль эхээ хайрладаг сайн охин юмаа. Та хоёр ч сайхан наадаарай.
МВ: Эртний Грект тэнгэр бурхдын тухай тийм домог хөөрдөг байсан болохоор тэгэж дүрсэлсэн болов уу.
Saiahn naadaarai.
Баярлалаа Ганга эгчээ. та ч бас сайхан наадаарай.
Дэлгэр зуны нарлаг өдрүүдээр
Дэнж хотолзуулан сайхан наадаарай!
Чингэсийн удамт Монгол түмний Цэнгэлийн манлай баяр наадам Үндэсний их баяр наадмын 88 жилийн Ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж Сонгосон хүлэг нь тань ТОД МАГНАЙ Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ Хийморь сүлд тань ОД МАГНАЙ Ажил үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ байж Монгол түмэнтэйгээ хамт Дэлхийг донсолгож , дэнж хотойтол Та бүхэн сайхан наадаарай
Баярлалаа Гангаа эгчээ. Та сайхан наадаарай.
Аниа, Алтан Прагийн нурууг хотолзтол сайхан наадаарай.
Saihan naadaarai.
Saihan naadaarai!
Бөө, бөө мөргөлийн талаар юу гэж боддог вэ?
kd shoes
golden goose sneakers outlet
jordan travis scott
hermes handbags outlet
hermes bag outlet
hermes outlet
palm angels hoodie
goyard store
bapesta shoes
giannis antetokounmpo shoes
Post a Comment