Thursday, 23 July 2009

Ориг брэнд

Даяармонгол сайтад Францын Louis Vuitton брэнд Монголд дэлгүүрээ нээсэн тухай нийтлэл http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=3687&Itemid=1 гарчээ. Бараг жилийн өмнө бичиж байсан Ориг брэнд нийтлэлээ дахин орууллаа.

Би нэг удаа Ленинтэй уулзсан юм гэж өвгөн партизан хөөрдөг шиг, би нэг удаа Монголын томоохон бизнесүүдийн дунд орж үзсэн юм. Нугасны муухай дэгдээхэй шиг л нугдайгаад сууж байв. Нэрийг нь санадаггүй Ориг ч билүү Полог ч билүү нэг дэгжин эр өдөж байгаа юмуу, онгирч байгаа юмуу цагаа мултлаад миний өмнө тавив. Би гайхаад өөрийн цагтай тулгаж харвал хэний ч цаг түрүүлж хожигдсон юм алга. Дэгжин эр рүү гайхсан харц илгээвэл. “Ямар брэндийн цаг вэ?” гэнэ. Шууд шалгалт авдаг юм байна. Мэдэхгүй юм чинь 'мэдэхгүй ээ' л биз дээ.

Энгэрийн халааснаасаа нэг их гоё үзэг гаргаад ирлээ. Бас нөгөө брэндээ асуух байх гээд асууж амжихаас нь өмнө толгой сэгсэрлээ. Тэгээд болоогүй ээ. Пиджакаа тайллаа. Одоо яах бол гэж айх шиг болов. Пиджакны дотуур халаасан дээр байгаа шошгыг зааж “энэ бол Pierre Cardin гэдэг франц брэнд” гэлээ. Цаг үзэг нь ямар ямар брэнд ч гэлээ мань мэт цочом үнэтэй юм дуулдсан, мартаж орхиж. Ашгүй цааш нь цамц, тэлээ, оймс, дотуур хувцасны брендийн хичээл заасангүй.

Оригийн авгай Чуг ч билүү Гуг ч билүү гоолог биеийн үзэсгэлэнг тодруулсан бие нь цухуйх ч гээд болих гээд байх шиг энд тэнд нь цоорхойтой тийм нэг секси бариу хар цамцтай. Хонины хорголын чинээ том том олон өнгийн эрдэнэсийн чулууг хэлхсэн этгээд чамин хийцтэй сондортой. Ёстой хүн болгон ангайж нүд унагамаар дагина. Цагтаа балетчин явсан гэсэн. “Брэнд эдлэж зиндаа заах хэрэгтэй, ядаж чамин зүүлт, тод будалтаараа хүний нүдэнд өртөхөөр стильтэй байхгүй бол бизнес түншүүд тоож харахгүй дээ” гэлээ. Монголдоо л толгой цохих том компаны захирлууд нь харин брэнд мэддэг үгүй нь мэдэгдэхгүй даруухан чимээгүй байснаа, алиа хошин юм ярьсан шиг сэдэв өөрчилсөн.

Хүнд заавал хүний нүдэнд тусч анхаарал татах шаардлага бий гэж үү. Тогос шувуу шиг болж хүний анхаарал татдаг хүмүүс дотоод хүнтэйгээ мөнхийн зөрчилтэй байдаг юм биш биз. Тэр үдэш хүмүүс элдэв юм шалгаагаад, өөрийн бодлоо тулгаад байгаа нь надад сонин биш байсан. Би хүрэн поло цамцтай, хар судалтай бор өмдтэй, харин чимэг зүүлт маань хүний нүдэнд тусахааргүй жижиг, будаггүй мэт будалттай байсан. Энэ бол миний стиль гэж хэлж болно. Яагаад гэвэл иймэрхүү бүдэг бадаг байхад надад эвтэйхэн, биеэ барихгүй чөлөөтэй байдаг. Ориг багшид ёстой хэлэх үг олдоогүй. Мөрөн дээр толгой байхад болдог юмаа гэлтэй биш. Том бизнесүүд сайн муу элдэв аргаар толгой тархиа ажиллуулж байж л дээш гарсан байгаа. Тэнэг хүн л мөнгө хийчихэв гэж. Ямар аргаар яаж бэлжсэн нь надад ямар хамаа байхав. Жилийн эргэлт нь сая саяар тоологддог, тогтчихсон бизнестэй бол шатахуун их иддэг үнэтэй жийпээ унаад, хөлөөс толгой хүртэл нул брэнд эдлээд пологтоод явж байхад болохгүй гэх газаргүй, ёстой дур мэдэж.

Францын дээдсийн хүрээлэнгийн хувцаслалтыг XYII зуунд европын орнууд загвар болгон дуурайж байснаас өөрийгөө илэрхийлэх арга хэлбэрийг моод гэх болжээ. Ориг багш, түүний эхнэрийн хувьд аль болох үнэтэй хүний нүдэнд тусах содон том юм моод юм байна. Тэгэхээр тэд гадна дотно хоёр тал нь зөрчилддөг ч улс байж болох. Моод гээч юу юм? Хэмжээс, загвар, арга, заавар гэсэн олон салаа утгатай “modus“ хэмээх латин үгний “mode” хэмээх франц хувилбараас улбаатай, гоо сайхныг цаг үед илэрхийлэх гэсэн утгатай, зөвхөн хувцаслалт дээр ч биш уран зураг, барилга архитектур, урлаг, үс засалт, бичих арга, биеэ авч явах байдал гэх мэт хүний амьдралын өргөн хүрээг хамарсан ойлголт.

Гадаад төрх хувцас гоёл сэлтээрээ онцгойрох гэдэг шинэ зүйл ч биш. Хүмүүний түүхэнд үргэлж байсан. Дээр үед хүнийг хувцсаар хэн нь ноён, хэн нь хиа, хэн нь охин, хэн нь эхнэр гэдгийг шууд хэлж болохоор байв. Одоо ч хувцаслалт тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг заадаг хэвээр байгаа. Арай нуугдмал, улаан цайм биш гэх үү. Чөлөөтэй, хэн ч хаанаас юугаа ч аваад өмсч болно. Гэхдээ 250 мянгаас сая долларын үнэтэй даашинзыг Саудын Арабын баячуудын авгай л авахаас энгийн борчууд тийм үнэтэй эд байдгийг мэдэх ч үгүй. Орчин үед дээдсийн хүрээлэнгийнхэн хүн авах боломжгүй үнэтэй, эсвэл ганцхан хувь хийсэн давтагдашгүй загвар өмсөж ялгардаг.

Нийгмийн гарал, эрхэлдэг ажлаар өмсдөг хувцас нь өөр өөр байх үед хоргой торгон дээлийг сурвалжит дээдэс өмсдөг байсан бол, одоо цэвэрлэгч цэцэрлэгч гээд толгойтой болгон нь өмсдөг болсон. Торон хар оймсыг янханууд л өмсдөг байсан бол одоо хамаагүй болж хэн дуртай нь өмсдөг болсон. Гадуур өмсдөг "дотуур хувцас" моодонд ороод нийтээрээ мөр цээжээ гаргадаг болсон. Энэтхэг зэрэг халуун орны моод хавтгай дэлхийд тархаж халуун хүйтнийг тоохгүй хүйсний нүхээ гаргаад гүйлддэг болоо шив. Араб эрчүүдийн шалханаг өмдийг англи авгай өмсөөд моодолж ч байх шиг ер нь хавтгайдаа чөлөөтэй хэн юу дуртайгаа өөртөө тохируулаад өөрийгөө илэрхийлээд явахыг моод гэдэг болжээ.

14 comments:

B.Tumennast said...

Mongold er ni nerelhuu tsamaan zantai humuus ih bdag shig sanagddag. Saynii nuhur tednii neg bh daa

peakfinder said...

Minii huv'd hun biyendee evteihen bogood hamgiin gol n' oortoo taalgadahaar huvcaslasan baihad l bolchihno gej boddog. Medeej tusgai arga hemjee bol bas oor hereg.
Bi bol omsson zuusnee ilt tegej gaihuulj baigaa humuusiig harin ch zailuul yum uzeegui humuus baih n' gej dotroo dugneh yum baina shuu. Deerees n' buduuleg, camaan geed ovoo heden todorhoilolt nemegdeh baih. Minii huv'd hun yamar unetei huvcas omsoj, yamar calin avdag chuhal bish. Ter chin' ugaasaa hunii huviin asuudal, harin huntei her ayataihan yarij chadaj baina, her yum unshdag, unshsanaa yaj dugnej baigaa iluu sonin. Tegeed ch hyatad orvol ter brend geed baigaa huvcasnii huulbariig hyamdhan avchihaj bolno shuu dee he he. Yamar huvcas zuultiig n' hazaj uzeltei bish jinheniig n' yaj medeh yum be.
Harin ter dotroo zorchiltei yamar neg yumand setgel dunduur yavdag humuus dutuugaa nohoh gej ingej yavdag baih gesen taamaglal chin' unend dohoh bolov uu. Oortoo bolood am'draldaa setgel hangaluun yavaa hunii tolgoid ingej gaihuulah bodol orohgui biz.

Ганга said...

Түмэннаст: Байгаа бүх хөрөнгөө биендээ ил авч явдаг нөхөр байх оо, хэхэ.
Пийк: Тийм, биед эвтэй өөртөө болж байвал болоо шд. Хүнийг толгой, сэтгэл дахь үнэт зүйлээр үнэлдэг болоогүй цагт, ажил хөөцөлдөхдөө хүнд сурталтан нарийн бичигт тоогдох гэж хүссэн хүсээгүй хувцсанд анхаардаг, ярих юм билээ.

Дeстини said...

Энэ асуудал ялангуяа Монголд их түгээмэл санагддаг. Өнгөрсөн жил би гэж "нэгэн навсгар" тэнд буусан ш дээ. Дээрээс нь нүүр амаа "онцгой гойд" пааландаагүйг хэлэх үү. Үнэтэй брэндийн хувцас байх нь хамаагүй, харин өөрийн гэсэн стильтэй байхыг үнэлдэг. Би тодорхой дэлгүүрүүдийн дандаа хямдарсан хувцас авдаг, түүндээ их сэтгэл хангалуун байдаг. Дотоод сэтгэлдээ зовлонтой хүмүүс гаднаа алт мөнгө хэрэглэдэг, гяланцаг байдаг гэж нагац маань хэлдэг сэн.

Unknown said...

Sonirholtoi bichij. Hirgui tseverhen tegeed, ongo donjiin taaruulaad omsson bol uranhai huvtsas ch goyo haragddag yum shig. Herev donj ongoo taaruulaagui bol hichneen unetei huvtsas ch muuhai haragddag baih.

Unknown said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Хэхэ, тэр нөхөр инээдтэй юмаа. Би байсан бол жоохон явуулж даапаалах байлаа. Иймэрхүү шог нөхдүүд Монголд олон юм шиг.

tedy said...

Сайн байна уу,

Блогын баннераа солилцох уу.

blog.tedycenter.com

Ганга said...

Дэстини:Санал нэг байна. Би ч бас нэг удаа шинэ жилээр "навсгар царай муут" болж байсан.
Гантулга: Өнгө донж нь таараад хиргүй байвал үнэ хамаагүй гэж үнэн.
Нэргүй: Иймэрхүү хүнтэй үг шидэлцээд хэрэггүй л дээ.
Тэди: баннер гэдэг юм нь надад байхгүй, хүнийхийг яаж байрлуулдаг тухай ч мэдлэг алга, ажаа нь техникээс жаал хоцрогдсон этгээд.

КАСПЕР said...

haha ineedtei yumaa bi lav tanii orond baisan bol uuchlaarai bi brand-g uzen yaddag gej heleh l bailaa. Bi yagaad ch yum tiim yumand durguiee nadaa hichneen mongotei tugrugtei bayan chineeleg baisan ch bi brand gej hootsoldohgui tegej baihaar umsuh durtai huvtsasaa umsuud handiv boloh humuust ni tuslahiig hicheenee. Mongold suuliin ued tv-r brand gej garah boljee ter ni tegeed shaal utgagui brand-g zarim humuus oilgohgui l baigaa shd. Odoo brand gej yarih tsag ni bish baihaa. Ter bayan tsatgalan humuus yugaa umsunuu bidend hamaagui ch gelee. Hen ch yumaa gaihuulj baigaa huniig haraad saihanaar huleej avahgui ni todorhoi baihaa

yanmaneee said...

yeezy boost 350
yeezy boost 350 v2
nike epic react
jimmy choo shoes
air max 97
timberland outlet
yeezy boost 350 v2
kyrie irving shoes
air max 90

sletet said...

read review replica bags china have a peek here dolabuy gucci check that Dolabuy Louis Vuitton

Anonymous said...

bape hoodie
ggdb
goyard
kobe byrant shoes
kyrie spongebob
yeezy
kd shoes
supreme clothing
kyrie shoes
steph curry shoes

Anonymous said...

cheap jordans
goyard
jordan outlet
golden goose outlet store
nike sb dunk high
golden goose
cheap golden goose
off white outlet
jordan outlet
supreme sweatshirt