Saturday 21 August 2010

Ялгаа

Явж байтал ази эмэгтэйн зурагтай рекламтай тааралдав. Хамт явсан чех эмэгтэй
-Монгол хүүхэн гарчихаж.
-Үгүй ээ, энэ хятад хүн байна.
-Чи яаж ийм итгэлтэй хэлж байнаа?
-Азийн бидний хувьд чех, англи, орос бүгд л ижил цагаанууд. Гэтэл танайхан орос хүнийг хараад чехээсээ шууд ялгана. Англи хүн чех хүнийг англиасаа шууд ялгаад өөр гээд байдаг.
-Оросууд манайхнаас өөр, би ч энэ нь чех, тэр нь орос гээд хэлчихнэ. Чи хятад монголыг юугаар нь яаж ялгах бэ?
-Манай монголчууд тэднээс арай өндөр бас бадриун. Мэдээж тэрбум хятад дотор хоёр алд өндөртэй дэлхийн хамгийн том, тохойн чинээ дэлхийн хамгийн жижиг одой хүн бий гэж дуулддаг. Монголчууд цагаан идээ мах голдуу иддэг болохоор яралзсан цагаан, жигд сайхан шүдтэй, мөн шанаа өндөр, харц дээгүүр. Тэгээд хамар ам гээд хятад монгол өөрдөө өөр. Алхаа гишгээ, ааш зан бас ялгаатай.
-Хятадуудын хамар ам ямар гэж?
-Арай open-онгорхой гэх үү дээ. Манайхнаас тэд арай л ээтэн хамартай, орсгой шүдтэй гэхийг гадаад хэлэнд буулгаж дөнгөсөнгүй тул баруун гарын долоовор хуруугаар хамрынхаа үзүүрийг хойш чичилж шантгар болгоод, уруул хавьцаа дөрвөн хуругаа доош сарвайлган шүд нь нааш түрсэн хүнийг дүрслэв.
-Алхаа гишгээнд бас ялгаа байх уу?
- Түүх уламжлал шингэсэн хамгийн том ялгаа алхаанд харагддаг. Хятад хүн хөнгөхөн алхаатай: өлмий нь гадагшаа, өвдөг ер бүрэн тэнийхгүй, хүзүү урагшаа сунгаастай, харц доошоо хятад хүнийг харахаар цагаан будааны талбайн суулгац хооронд намс намс хийтэл хөдөлж хог ургамалаа түүж байгаа дүр зураг нүдэнд буугаад байдаг юм. Өргөн талд хонио хариулаад алсын бараа хараад айвуу тайвуу алхах монгол хүн бат цэгц алхаатай байдаг.


Тухайн үндэстэнг бусдаас ялгаруулан тодорхойлдог тийм нэг ерөнхий зүйл байдаг байх. Угсаатан зүйч биш болохоор мэдэхгүй тул хувийн бодлоо л хэлсэн.

17 comments:

SUNshine said...

Ялгааг нь яг нүдэнд харагдтал бичсэн байна

ZAYA said...

Нээрээ л ялгараад байдаг юм даа.

Idea said...

Галтай цогтой Ганга аниа буцаад ирж. Ашгүй дээ, одоо ч "овоо гарын блогчин ойр ойрхон олон бичлэг" дүрмээр амьдрахын байгаазд.

Гэснээс монгол хүүхнүүд бусад Азичуудаас мөр таазаараа ялгардаг юм байна лээ, би лав нэг удаа бөөн хятад, тайланд, индонезуудын дунд орсон чинь өндрөөрөө ойролцоо, заримаас нь намхан хэрнээ нээх бахь юм харагдаад байсан, ниготой. Бас хятадуудын хөмсөгний хэлбэр их өөр юм байналээшд. дотогшоо нумарсан биш өргөгдсөн гэхиймуудаа. Бусдыг нь бол та ягштал хэлсэн байна. Хятад хүүхнүүдийн авах юм нь цайвар өнгөлөг арьстай. Сүүлийн үеийнх нь ч бас царайлаг болж байх шиг бна лэ.

Тэр гараараа дүрсэлдэг хэсэг инээдтэй ийн.

Гилийн хатан said...

yag durselchihej. Teer humuus chamaig bichihiig huleegeed l baina.

Naizaa, bi chinii profile-aas chin hariltsah hayag olsongui. Chi ehleed nad ruu bichih uu?

giliinkhatan@yahoo.com

Oogiinoo said...

сайн дүрсэлжээ. Солонгос хүүхнүүдийг хөөрхөн л гээд байдгийн. яг харьцуулаад харахаар со-чууд арьс өнгөлөг болохоос биш сармис шиг эсвэл нөгөө зажилдаг зөөлөн чихэр шиг пэлцийсэн бдаг юм. Монгол хүн цаанаа нэг өөрөө. Өөрийн хувьд ёстой өөр шүү.

Болорхон said...

Яг үнэн... ингээд бодохоор монголчууд бидний хүнийг харах нүд ав адилхан болтой юмаа. Хятад эрчүүд ч эмэгтэйчүүд ч бүгд л шүд нь урагшаа ккк
Бас ямар ч монгол солонгосчууд дундаас монголыгоо харангуут шууд л танина. Тухайн хүн зоны онцлог гэж байдаг байлгүй дээ.

ganga said...

Sunshine: zochilsond bayarlalaa
Zaya:tiim shuu
Idea:bahi gedgiig badriun geed bichchihsen, bahi ni iluu onoson ug baina. Humsugni helberiig harin anzaaraagui yum baina. Harnaa
Gilin hatan:zochilsond bayarlalaa, mail bichsen
Oogii:Sarmis shig tsagaan, zajildag chiher shig zuulun gej oiloh uu, hehe
Bolorhon: solongos dund baihaar yalgaa ni haragddag baih. Asi-n busad ulsuudaas solongos haa ochij manaihantai hamgiin tustei ni gej boddog bailaa

Pearle Deppsu said...

Гоё тодорхойлсон байна шүү

Дeстини said...

mongol humuus bas mur saitai baidag. Nadad lav hujaa, japan, solongosiin huvtsasnuud muruuruu taardaggui, taarsan neg ni busad hesgeeree taarahgui. Ted chini ih havchig murtei baidag yum uu daa.

Anonymous said...

neg vg nemeedxie ee.
China bolon busad Asi xvmvvs alxaxdaa xvndiin towoo osgii deeree awdag uym shig xaragdaad baidag. Tegeed xoliinx ni olmii gadargshaa delgegdej, xezee cz tsex alxaj xaragddaggvi shig.
Bidnii mor tedniixees orgonoos gadna tseej teneger, nuruu gedger baidag baix daa.
Nadaas neg Japan oxin ta ingej nuruu tsex alxax dasgal ix bagaasaa xiisen v? gej, mongol xvn ingej vrgelj nuruugaa tsex alxax gej ix yadardag u? gej asuuj baij bil ee. Bidnii ved czini yamar uymniix ni tsex alxax dasgal baix we dee

ganga said...

Deppsu: Bayarlalaa
Destini: Neere eregtei emegteigui mur saitai yum baina
Anonim: Hundiin tuvuu usgii deeree tohiruulahad l tusgai dasgal heregtei baih, hehe. Turshij uzeh geed arai l godroitod unachihsangui.

Жаагий said...

монгол хүн хойноосоо ч танигддаг юм билээ, нэг л өөр шүү.

peakfinder said...

Харц, алхаа, шүд, гутал гээд яаж ийгээд л ялгардаг юм шүү. Бас монгол хүүхнүүд бохийг нэг л өөр зажилдагаараа ялгарах нь бий (нэг их сайн тал биш).

pbolor said...

Ккк, хятад хүмүүс нээх хачин хавтгай дагзтай бас үс нь хөх туяатай байдаг юм байна лээшд.

Huder_Man said...

90-ээд оны эхээр АНУ-д явж байхад Монголын тухай нэг баримтат кино гарсаныг олж үзсэн юм. "Тайга" гэсэн нэртэй, нэг Герман сэтгүүлч 1990 онд хийсэн бараг 4 цаг үргэжлэх, элдэв тайлбрагүй амьдралыг байгаагаар нь үзүүлсэн кино. Кино үзэж дуусаад нэг Америк хүнээс таалагдав уу, юу бодогдов гэж асуусан чинь. Монголчууд бол их бардам хүмүүс юм байна гэдэг байна. Яагаад гэж асуусан чинь кинонд сумын төвөөр гараа нуурундаа ачинга алхаж яваа эрийг хараад тэгж бодогдсон гэнэ. Учир нь тэр эр үнэхээр их тайван, аажуу уужуу, өөрөө итгэлтэй, газар нутгийнхаа жинхэнэ эзэн шиг алхаж байв. :-)

Anonymous said...

suuliin ued er ni yalgahad ulam hetsuu bolj bgaa daa

Anonymous said...

bape
off white outlet
off white
jordan travis scott
off white clothing
jordans
supreme
off white
supreme clothing
yeezy boost 350 v2