Wednesday 22 September 2010

Ядуу бага нас

Фрэнк Маккортын "Анжелийн чандар" (Angela's Ashes by Frank Mc Court) гэдэг номыг инээх, уйлах хослуулан байж салж чадахгүй хэд хоног уншиж дуусгалаа. Зохиолч өөрийн бага насны ядуу тарчиг бодит амьдралын тухай дурсамжаа тэтгэвэрт гарсан хойноо бичиж 1996 онд хэвлүүлжээ. Жирийн амьдралын гашуун үнэнийг бага хүүхдийн хүүрнэл маягаар бичсэн эл ном олон уншигчдыг шууд байлдан дагуулж, даруй 17 гадаад хэлэнд орчуулагдсан байна. Дараа жил нь шилдэг утга зохиолд олгодог америкийн Пулитцер шагнал хүртэн, 1999 онд уг зохиолоор кино хийжээ.

Хэт доош орчихсон амьдрал ахуйгаа дээш татан бэрхшээл даван гарах сэтгэлийн хатгүй, арчаагүй, архичин, тамхичин, хамгийн гол нь залхуу гээд хаа газрын ядуу улсууд төстэй шиг. Өсгөж дийлэхгүй атлаа олон хүүхэдтэй. Хүүхдүүдээ халамжлах ухамсар ч үгүй, чадвар ч бас үгүй. Гэрийн эзэн сайхан сэтгэлтэй, хүүхдүүддээ хайртай муугүй эцэг мэт. Шөнө дунд согтуу ирэн хүүхдүүдээ сэрээн Ирландын төлөө үхэе гэсэн дуу байнга дуулуулна. Эх оронч ирландын төлөө зүрх сэтгэлтэй эр. Манайд халхууд буриадыг монгол биш гэх гээд байдаг шиг, эхнэрийн төрсөн хотод нутгийн уугуул биш гэж ад үзэгдэн хавчигдана. Хааяа аз таарч ажил олдож, хэдэн цаастай болвол дийлэнхийг нь гашуун усанд өгчихнө. Авгай нь буяны байгууллагын хишигт дулдуйдан өлөн зэлмэн хүүхдүүдийнхээ гол зогооно. Ажилгүй авгай нөхөр хоёр тамхичин. Татаж буй тамхи бүр хүүхдийн хоолноос хумсалж буйг буяны байгууллагынхан анхааруулсаар байхад сэтгэл сэргээх ганц юм минь гээд тамхинд мөнгөө үрээстэй.

Уул нь, өнгөрсөн зууны эхин үеийн Ирландын Лимерик хэмээх жижигхэн хотод үйл явдал өрнөх ч, манай монголын тухай өгүүлээд ч байх шиг сэтгэгдэл үе үе төрж байв. Хэдэн хүүхдээ тэжээхийн тулд эцэг эх болсон л бол юү л бол юү хиймээр, гэтэл ядуу хос ажил голно. Бас нэрэлхүү. Өвлийн хүйтэнд хоол унд хийх , гэр орноо дулаацуулах түлшгүй болоход хөөрхий хүүхдүүд л бороо цасан дундуур туучин явж гудамжнаас мод цаас, төмөр замын дагуу унасан нүүрсний хог гээд ер түлж болох болгоныг түүж гал залгуулна. Харин эцэг эх ийм байдалд орсноосоо ичиж нэрэлхээд гэртээ хэвтэж байх. Яг энэ хэсгийг уншиж байхад, Дэнжийн мянгын мал нядалгааны цэгийн тухай нэг чехийн ярьсан зүйл санаанд орж билээ. Хувь хүмүүсийн туувраар оруулж ирсэн мал төхөөрч, өглөө зах нээгдэхэд зарах махыг шөнөдөө бэлддэг гэнэ. Олноор нядлах тохиолдолд толгой шийр, гэдэс дотрын ихэнхи хаягддаг юм байх. Үүнийг эзэнгүй тэнэмэл ноход, ядуу хүүхдүүд анаад зогсож байдаг гэнэ. Ажил ихтэй бойныхон хаягдал ялгаж шидлэхээс, хөөрхий энэ хүүхэд нохойд бариулчих вий гэж санаа тавин хаях зүйлээ гарт нь атгуулаад нохойгоос хамгаалан гэрт нь дөхүүлэхгүй нь ойлгомжтой. Гэдэс дотор, толгой шийр зэрэг ганц хоёр өдөр өл залгуулах юм олж авсан хүүхэд шөнийн харанхуйд ёстой бор зүрхээрээ чулуу модоор ноходтой тулалдсаар гэрийн зүг тэмүүлнэ. Гэртээ хурхиран унтаж байгаа архичин аав, арчаагүй ээж, өлөн хэдэн дүү нараа тэжээх үмх махаа хамгаалж, эзэнгүй тэнэсээр зэрлэгшин араатан болсон ноходтой ач тач үзэлцэж байгаа арваад настай хөвгүүнийг төсөөлөөд үз. Аймшиг! Бойныхонд мөнгө төлж зөвшөөрөл аваад, нэг шөнө ийм зураг авсан, харамсалтай нь энэ бичлэгтэй хальс бүхий цүнхээ нь хулгайд алдчихсан, томоохон зурагтын сувагт зарвал үнэ хүрэх материал байсан гэж ярьсан юм. Их Дэлгүүр хавийн хулгайч нарынхаа гадныхнаас юм шуух ур чадварыг шүтэх шиг, бүр баярлаж шиг болж билээ. Ийм гутамшигтай дүр зураг гадныханд хүрсэнгүй гэж миний баярлах ч бас л ядруу нэрэлхүү зан шиг.

Анх ирланд зохиолчын ном уншлаа, их таалагдсан гээд энэ номын тухай таньдаг ирланд авгайдаа хөөрцөглөв. Труди маань энэ номыг ч зохиолчыг ч үзэн яддаг гэнэ. Гайхсандаа хэлэх үг олдохгүй таг болоход минь зөөлрөөд зохиолын үйл явдал өрнөдөг Лимерик хотод төрж өссөн гэлээ. Номд бараг зуугаад жилийн өмнөх үйл явдал гардаг. Одоо ч Ирланд ядуувтар нь үнэн. Гэхдээ бөөс хуурсандаа баригдаагүй, дунд чинээний амьдралтай ажил хийгээд амьдралаа аваад явдаг хүмүүс зөндөө байдаг. Ийм ядуу тарчигаар манай хотыг алдаршуулсанд ихэд харамсдаг гэж билээ.

28 comments:

peakfinder said...

Энэ номыг уншаад бас киног нь үзсэн. Сэтгэл өвдмөөр шүү. Ядуурал гэдэг хаана ч бай хүнд ижил нөлөөлдөг гэж үнэн байх. Харьцуулалт их оновчтой санагдлаа.

Anonymous said...

Ta oird blogoo shinechlehgyi baisan uchriig oilgoloo. Zav garval unshij yzmeer nom yum bna.
Anu

Tsatsral said...

Nomiig n unshsan bolohoor kinog n uzeegui. Yagaad ch yum eejiinh n umnuus yas havtaigaad baij bilee, bodvol tiim eej bolchih vii gej aisan baih.

sanakae said...

сайн уу Ганга эгчээ
Нөгөө google adsense-ын талаар adsense.google.com гэж орж үзээд сонирхоорой.
Өөр хэл дээр блог бичдэг бол тэндээ тавибал илүү үр дүнтэй байх.

Оогий said...

zaa neg unshix nomtoi bolloo

ganga said...

Peak: Kinog ni uzeegui, olj uznee. Neeree yaduural niigmiin procesiinhaa huvid hund nuluulj hun uuriiguu udirdaj chadahaa bolidog ch baij oloh.
Anu: Suulin ued ajil ihtei bailaa. Ene nomiig zun unshsan.
Tsatsral: Mongol hun yaj iigeed nhtsulduu zohitsood zutgeed arai uur baih aa.
Sanakae: Bayarlalaa. Orj uznee.
Oogii: Ene nomni urgejlel 'Tis ni uuniige guitsehgui, hain Teacher gedeg ni ikh sain nom baidag gej duulsan.

Arsun said...

Жаатай хулгайчаа, тааралдвал талархах юмсан.

Idea said...

... Ийм гутамшигтай дүр зураг гадныханд хүрсэнгүй гэж миний баярлах ч бас л ядруу нэрэлхүү зан шиг.

Гайхалтай хэлж. Олон давхар санаа цухалзаж байна. Яг далан давхар гамбир шиг.

Anonymous said...

Yag nariindaa bayan yaduu uls burt iim uzegdel bii l dee. Baruunii medeelliin kompanuid mash nariin tarhi ugaah zevsegeer delhiid ooriigoo sainaar surtalchildag. Harin genen nerelhuugeeree bid hamag baidgaa sain delgeed yavaad baidag bolhoos.

Onoodor yagaad Obamagiin avgai Michelle Obama surguuliin huuhdiin hooliig orgojuulj ogloo odor 2 hool oguuldeg bolj baina geheer tsoongui say say ger buluud huuhduudee dutuu hoolluulj yavaagaas ingej baina getel ene talaar barag neg ch medeelliin heregsel sohohgui baina.

Barimalch

Peta said...

Ahoj Ганга эгчээ таны блогийг унших дуртай.. харин зав муутай байдаг уу хааяа л шинэ бичлэг нэмэгдэхиймаа тэ, зөндөө гоя юм бичээрэй амжилт хүсий

erhtsas said...

Уншиж барахгүй олон ном ширээн дээрээ өрчихөөд энэ номыг бас тэдний нэг болгох хүсэлд хөтлөгдөв :-Р

Ядруу нэрэлхүү зан, болж бүтэхгүй ч миний манай гэж өмгөөлөх нэг тийм уяа сэтгэлийн тэндээс бэхлэгдсэн байх юм.

Болорхон said...

Харин тиймээ, сэтгэл өвдөхөөс өөрөөр юу ч хийж чадахгүй байгаадаа л их гутардаг юм. Тэр хулгайд алдсан бичлэг шиг олон тийм сэтгэл сэрхиймээр бичлэгүүдийг /бараг албаар тийм хэсгийг нь/ гадныхан илүү их бичиж авч явдаг юм байналээ. Саяхан энд yahoo.kr.co дээр манайхны хогын цэг дээрх жинхэнэ аймшгийн амьдралыг тэр чигээр нь дарж аваад "Сүүлийн 30 жилд болоогүй цас зудны хүйтрэлийг Монголчууд хэрхэн давж байгаа нь" гэсэн гарчигтай нийтэлсэн байналээ. Хогын цэгийн гуйлгачдын зургийг авчихаад бүх Монголчууд аятай нийтэлсэн Солонгосчуудад уур хүрэх ч нэг хэрэг түүнэс илүү бид нар хойшдоо дэлхийд дахиад ийм зураг үзүүлэхгүй амьдрах юмсан гэж шүдээ зууж байлаа.
Эцэст нь эх оронтой хэн ч байлаа гэсэн эх орноосоо тийм ядарсан зүдэрсэн, гутамшгийн дүр зургийг харахыг хүсэхгүй нь ойлгомжтой... Томчууд борчуудгүй Монгол хүн бүр ийм сэтгэлтэй байгаад түүнийхээ тэмцээд өндийгөөд ирэхсэн...

altargana said...

ойрд ороогүй сайхан бичлэгүүд нэмэгджээ, манай монголчууд нэрэлхүү ш дээ, ямар сайндаа анх ирчээд танайд машин байдгуу гэж асуусан хар авгайд бээжингийн төвд гүүрэн дээр авхуулсан зургаа Улаанбаатарт гэж үзүүлж байхав дээ, азаар ханз үсэг харагдахааргүй барилгууд нь хол байсан юм,

Гилийн хатан said...

bi Mongoloos hureed irsen, tanii huseltiig udalgui bieluulnee. Harin ta yagaad um bichihgui bna?

Tuvshin said...

1-t zohioliin neriin orchuulgatay sanal niilsenguy. Zohiol deer garch bui "ash" bol Angela-giin tatdag tamhinii unsiig helj baigaa yum (chandar gevel arai uur utga buuh bolov uu?). Uuruur helbel shalan deer unasan tatsan tamhinii uns ni uuriin chini heldgeer huuhduudiin hodoodond oroh yostoy baisan hool orguy hooson, shataj uguy bolj buig iltgene. Gehdee uunees hamgiin aimshigtay ni tedgeer huuhduud, tsaashilbal Limerick-iinhnii ireeduidee itgeh itgel, tsaashilbal amidral ni ter chigtee uguy bolj yurduu l uns bolson yavdal.
Endees urguulaad tsaas ni Amerik oron Irelandchuudad yamar ih itgel ugsun, Protestand Catcholic-uud hoorondiin hariltsaa, Anglichuudiin daranguilal, Irelandchuudiin muchuuguu uguhguy murtuu zoruud zangaasaa bolood bodot baidliig uguysgedeg baidal geed mash olon motive, theme, symbol-uud garch irne.
2-t McCourt-iin zohioliin hamgiin sonirholtoy durslel ni tuunii etseg. Yun turuun McCourt-iin tuuh huurneh (storytelling) chadvar tuunii aaviin bagad ni helj ugdug baisan tuuhuudees ehtey. Uuruur helbel enehuu nom amjilt olson, tsaashilbal New York-d aldartay bagsh bolson ni aavtay ni shuud holbootoy. McCourt aaviigaa hatuu murtuu denduu uguumur durselsen ni endees oilgomjtoy boloh bolov uu?
Neeree McCourt ungursun zun nas barj Amerik dayaraa gashuudaj bilee...

ganga said...

Блогоор маань зочилж комент үлдээсэн Арсун, Адъяа, Барималч,Пета, Эрхцас, Болорхон, Алтаргана, Гилийн хатан нарт баярлалаа.

Түвшинд: Зохиолын нэрийн хувьд чинийх илүү шиг. Сайн ээж аавын халамжинд торнидог азтай жаргалтай хүүхдүүдэд л "хүүхэд бага нас" байдаг байх даа. Энэ номонд гардаг хөөрхий хүүхдүүдийн "хүүхэд нас" аль нялх багад нь "өөд болсон" болохоор, хэтэрхий эрт "чандарлагдсан" бага насаа харуусан байхыг үгүйсгэх аргагүй шиг.
Дүр түүх, нийгэм, хүмүүсийн харьцаа гээд олон талт сонирхолтой дүр бол эцэг нь үнэн. Зохиолч эцгээ гэрэлтэй ч сүүдэртэй ч хамгийн гол нь өнгөлөг зурсан нь бас үнэн. Гэхдээ үр хүүхдээ мөр бүтэн, өлөн зэлмэн биш байлгаж чадаагүй гол буруутан нь тамхичин Анжела биш архичин аав шиг санагдана.

Anonymous said...

Номыг нь унших хэлний мэдлэг хүрдэггүй, киног үзэх гэхээр мөнгө байдаггүй. Гэвч үзсэн бүхнээ хуваалцаж, хорвоогийн амьдралын өчүүхэн хэсэг мөртөө асар том ач холбогдлыг ойлгуулж өгч байгаа Гангаа эгч болон бусад хүмүүст баярлалаа. Заавал уншихаас гадна амьдрахыг хичээнээ.

Оогий said...

Happy New Year!!! ▲
☼☼
*•♥•*
*♥♀ ♂♥*
*♥•►◄••♥*
*♥☺▬♥▬☺♥*
*♥•♥▬#♠♥▬♥*♥*
*♥♫♥▬♫♥ ♥♫▬♥♫*
*♥☺♥☺♥♫*♣♥♫♥☺♥♥*
*♥♥♣♫♥♣♥☺♥♫♥☺♥♫♣♥♥*
*♥♥☺♣♥♫♥♫♥☺♥♫♥♫ ♥♣☺♥♥*
▓█
▓█

Anonymous said...

Gangaa egchid bayar hurgey!! Shildeg niitlelchiin shagnal avsand!!

Barimalch

Soronzon said...

Танд болон танай гэр бүлд ирж байгаа шинэ оны баярын мэнд хүргэе.
Ирэх жил даацтай, уншууртай бичлэг олныг оруулна гэдэгт итгэж байгаа шүү!

ZAYA said...

Шинэ оноо сайхан угтаарай.
Ирж буй шинэ ондоо амжилт бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.

eebee said...

Øèíý æèëèéí ìýíä.Ñàéí ñàéõàí á¿õíèéã òàíä õ¿ñýå

eebee said...

Happy new year!!!!!

бж said...

Ганга эгчдээ шинэ оны мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гилийн хатан said...

Ганга эгчдээ шинэ оны мэнд хүргээд, эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.
Шинэ ондоо блогтоо олон сайхан бичлэг хийгээрэй

Жаагий said...

Шинэ оны мэнд хүргэж сайн сайхны хүсье!

Сэгсгэр said...

bayarlalaa

Aamregled said...

ямар сайхан нийтлэл бэ яг үнэн шүү