Thursday 27 January 2011

Ханиад томууд дарлуулахуй

Хүнтэй ажил ярьж байхад нус ус шиг урсаад "цэцэрлэгийн хүүхэд шиг болчих" гэж өөрийгөө шоолсон шиг, цаасан алчуур цаг зайгүй хэрэглээд их л завгүй өнжив. Удаах өдөр уй гашууд автсан хүн шиг нулимс дуслуулаад, "энэ ханиад биш харшил" гэж тайлбар тавьсан шиг өдрийг барав. Хоолой ирвэгнээд нэг л биш ээ. Баахан халуун цай уусан шиг дараах өдрийг үдэв. Үе үе найтаалгаад, толгой өвдөж эхэлсэн ч ажлын цаг дуустал гүрийв. Орой гэртээ иртэл даараад ч байх шиг ааш арзайгаад байхаар халуунаа үзтэл бага зэрэг бүлээрч байна.

Ханиадын ийм тийм вирус энд тэнтгүй зугаалж байна гээд зурагтаар сануулаад байсан. Түүнийг нь хүртчихэж! "Чөтгөр ав"! гэж нэг хараачихаад онц тоосонгүй. Чөтгөр гуайг ханиадаа аваад тонил доо хэмээн зөгийн балтай сүү, нимбэгтэй чихэртэй цай, сармистай хар шөл сэлтээр баахан дайлж аргадав. Өглөө бостол, ханиад чөтгөр хоёр ханилаад одсон бололтой бие сэтгэл арай гайгүй ч болчихсон шиг санагдаад, саалиа хаяад үхэж чаддаггүй авгай шиг ажилдаа явлаа. Автобусанд зүүрмэглэж явтал чөтгөрийн зулзага хамар дотор гэнт дэвхцэж яах ийхийн зуургүй найтааж орхив. Хүзүүний ороолтоор амаа таглаад дотогшоо өөрийнхөө хэнхдэг руу л вирусдэх шиг болсон. Юмыг яаж мэдэхэв хажуу тийш томууны ганц нэг сэргэлэн дусал үсэрхийлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Нийтийн тээврийн хэрэгсэлд ам хамраа ч хаахгүй чөлөөтэй вирусдэдэг хүмүүс бас байх. Тэдний нэгнээс л би ...

Хамар шуухниатай, хоолой ирвэгнээстэй, хааяа нэг найтаалгасан шиг хэд хоног ажилдаа яваад, нэг л өдөр хэвлийн булчин хөндүүр болтол зогсоо чөлөөгүй ханиаж эхлэхдээ л томуу гуайг өвчин хэмээн тоож гэртээ хэвтэв. Гэртээ өөрөө өөрийгөө анагаадаг хүн болоод паралэн, колдрекс ууж үзэв. Хоёр гурав хоногт илааршихгүйд адгаж байнаа. Өвдлөө гээд эмчид очихоор, эм тариа барагтай бол бичихгүй антибиотек бол бүр ч өгөхгүй баахан шинжилгээ хийгээд эхэлдэг зантайг мэдэх болохоор, хурдхан эдгэрчих санаатай аптек ажиллуулдаг монгол эмэгтэйд утасдан антибиотек захиж авчруулав. Мэдээж, мафидэж олсон антибиотек бие улам л сулруулснаас агшин зуур анагаагаагүй. Эрүүл мэндийн даатгалтай байж эмчид очихгүй миний хийж байгаа алхам, эм зүйч мэргэжилтэй түүний хийж байгаа бизнес гэж таарсан дугуйнууд аа.

"С" амин дэм өндөр тунгаар уухад томуу төст өвчинд сайн гээд баахан бэрсүүт жүрж, амтат жүрж, нимбэг уугаад идээд байсан чинь, зарим антибиотектой энэ төрлийн амин дэм харш байдаг юм байна. Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулахад "В" амин дэмийн цогцыг хэрэглэх сайн гээд байдаг санаанд орж, В комплекс гэсэн амин дэмээс өдөрт ганц хоёрыг ширхэг залгиж байв. Гэтэл В амин дэм өвчтөнг өөд татахын зэрэгцээ ханиад томууны вирусыг бас тэтгээд сэргээгээд явчихдаг ихээ ардчилсан эд гэнэ. Тэгэхээр аливаа эм, амин дэм ууж эхлэхээсээ өмнө зааврыг нь үг үсэг алгасалгүй уншиж баймаар юм билээ.

Хэрвээ хүмүүс агаар дуслын замаар халдварладаг ханиадыг тоож ханддагсан бол хамт ажилладаг улсдаа халдаахгүй гээд ухамсартайгаар гэртээ бүгдэг, ядаж хажуудах хань ижилдээ, хүүхэд багачуудад, хөгшид өтгөст ханиадаа халдаахгүй гэж өөрийгөө тэрүүхэндээ цэнэдэг сэн бол халдвар арай л тархац багатай байх сан.

ДОХ, хорт хавдар гэх өвчний онош хорвоогийн тоосыг хөдөлгөх хоног чинь тоотой гэх ялын тогтоол мэт дуулддаг байлаа. Ийм оноштой хүмүүс хэдхэн хоног биш хэдэн сар, жил, хэдэн жилээр амьд явж байгаа жишээ олширсоор байгаа тул өнгөрсөн цагт "байлаа" гэж хэлэх байна. Хүмүүс үл тоомсорлон нянг нь тарааж явдаг ханиад томуу л хорвоогийн хамгийн аюултай өвчин болсон мэт.

14 comments:

Болорхон said...

Xaniadiig xymyys barag neg ix toodoggyi getel xichneen xorlontoi ovchin bilee... Ovol exlexiin omnoxon 10-11 sard anti-cold, anti-flu ch bilyy neg vaccine xiilgechixdeg yum. Yostoi yamar ch shuuxniagyi ovol baitygai havar, zyn. namriig davna shyy.

Мишаа said...

iiiiiii aimaar bi bol uheed bosdiin huseltgvi shuu dee

Anonymous said...

ugaasaa yug n huseh ve. gaigui l bh shig bsiin, tegtel hamar shuuhitnaad l bn. balarsan ym. margaash vit.c-g boodloor uunaa

Anonymous said...

Haniad amarhan hurdeg hun hool bolgon deeree sarmis idej baival sain sanagddag. Bi ene jil tegj heregleed ih sain baina. 1 hoolondoo neg bondgor samris ideed baival eserguutsliig tani sain hamgaalah bolno. Huit ehleh 10 sariin suulees 4 hurtel ch gedeg yumuu tuvt sarmis heregleed bas zarimdaa haluun nogoo hoolondoo nemeed hereglevel haniadand darluulahgui.

Barimalch

Гилийн хатан said...

та шингэн юм ихээр уугаад л, Барималчийн зөвлөлгөөгөөр сармис идээд бай.

ZAYA said...

Биеийн ерөнхий эсргүүцлийг сайн байвал, ханиад хүрсэн ч гайгүй юм шиг байдаг.
Зарим хүмүүс сармис гээд л байдгийн, би сармисанд харшилтай болохоор ханиад хүрэхээр ёстой хэцүү болдог шүү дээ.

БЭ said...

түрүү долоо хоногт бас тэлмэн бид хоёр гэрийн буг болсон. хүүхдээ халдварт өвчин туссан байсныг мэдсээр байж айлын ээж хүүхдээ манайд авч ирж хонуулаад, бид хэд ч уриалгахан гэж жигтэйхэн айлын хүүхдийг гэртээ хоёр хоног асран бөөцийлсөний үр дүнд охин айлын хүүхдээс улаан эсэргэнэ халдварлан тусч долоо хоног 40 хүрч халуурч бөөлжөөд, арай гэж эдгэсэн чинь өнөөх нь надад халдварлаж ахиж хэд хоног би гэртээ халуурч хэвтээд алингаа алдаж байж нэг юм босч ирэх шив. ёстой л гай газар доороос гахай модон дотроос гэж, зүв зүгээр явж байгаад л өвчин гээчид нь дээрэлхүүлчих бололтой юм дөө. гол нь тэр айлын ээж нь хүүхдээ улаан эсэргэнэтэй гэдгээ хэлсэн бол бидний бүтэн долоо хоногийн ажил төрөл сатаарч тамир тэнхээгээ алдахгүй л байх байлаа гэж.

ganga said...

Bolorhon: bayarlalaa
Mishaa: bosoh ni bosoh l yum, jilees jild udaan undiidug bolood baih shig
Bulag: surgaar sogtdog zaraa shig blogoos haldvar avdag nuhur uu?
Barimalch: sarmis uul ni sain gesen, daan ch tuuhiigeer noi idej chaddagui
Giliin hatan: Shingeng yostoi litr litreer uuj baina
Zaya: Harin tiim, yaj eserguutsel saitai boldog yum. Muu ni haana yamar uvchin yu garav gesen shig maich unaad baihad, zarim hun yadag ch ugui turulhiin eserguutsel saitai baidag
BE: Joohon huhedtei aild haldvart uvchtei baij ireed baidag, unen uhamsargui uls yum daa.

Soronzon said...

Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Аминчхан яриа:
Энэ жил их л олон сайхан ой давхарласан баяр болж байна шүү дээ. Таны болон ижий аавын тань, сэцэн ухаант дээд удмын тань мэргэдийн зохиол бүтээлээс дахин хэвлүүлбэл "ойд төөрсөн сармагчин мэт" мань мэтийн хүмүүст рашаан болох болов уу гэж ГОРЬДОХ юм.

бж said...

Аниа сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Arsun said...

Сайхан шинэлэв үү?

peta said...

яг үнэн шүү. хүнүүс ер нь элбэг юмыг тоохгүй цөөн юмыг л авч хэлэлцээд баыдаг гэхдээ хор уршгийн хувьд гэцүүлдээ

Ayanga said...

saikhan blog bainaa zochilood yavlaa
amjilt husii

Anonymous said...

kd shoes
golden goose outlet
supreme new york
kyrie irving
yeezy
nike dunks
bape outlet
off white clothing outlet
curry shoes
kd 15