Friday 25 February 2011

Сэтгэл сэртхийлгэм

Өнөөдрийн сонин.мн нэрт орчуулагч "Г.Аким гуайг Ганжуур Данжуурыг гадаадад наймаалсан" хэргээр сэжиглэгдэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна гэх С.Энхзаяа гэгчийн бичсэн мэдээг уншаад ихэд цочирдов. Хэрэв мэдээ үнэн агаад дэлхийд цуутай сор бүтээлээ гадагшаа гаргаад алдчихсан бол хуулийн дээд хэмжээ ч багадмаар гутамшигт гэмт хэрэг. Хэрэв мэдээ ташаа бол эрдэмт хүнийг гүтгэн нэр хүндийг нь сэвтүүлсэн хэрэгт энэ сэтгүүлчийг харин хэрэгт татмаар.
Гэтэл худал үнэн нь мэдэгдэхгүй, баталгаа нотолгоогүй зүйл сараачдаг сэтгүүлч нэр зүүгчдийг авч хэлэлцдэг хуулийн зүйл анги манайд байдаг эсэх нь эргэлзээтэй. Хэн нэгэн эрхтэн дархтан, мөнгөтэй нөлөөтэй этгээдэд таалагдаагүй л хэн нэгнийг дарамтлах, элдвээр гүтгэх, гутаан доромлох үйл манайд нэлээд газар авч байгааг сүүлийн үед хэвлэл мэдээлэлд олонтой дурдагдах болсон "захиалгат бичлэг" гэх шинэ хэлц илэрхийлнэ. Нэгэнт олон хүн уншдаг интернет сайт, сонин хэвлэлд худал гүтгэлэг гарсан л бол, шууд итгэн хүлээн авдаг хэсэг
байхад, бодож үзэн эргэлзэх нэг хэсэг бас байна. Ер нь шүүхийн шийдвэр гарч үнэн мөнийг олтол асуудлыг дэвэргэн шуугиан тарих донтой этгээдийн бичмэрийг хянадаг уншдаг хүн (дээр үед сонины эрхлэгч, хариуцлагатай нарийн бичиг гэж орон тоо байсан) баймаар. Тэгээд ч шүүх, прокурор гэсэн байгууллагууд элдэв эрхтэн дархтны нөлөөнөөс ангид шудрага ажиллаж байгаа эсэхийг дээд тэнгэр л болгоож байдаг биз.
Социалист нийгэмд үндэсний үзэлтэн гэж хавчигдаж байсан ч уламжлал ёс заншилаа авч үлдэх талаар хэлэх үгээ хэлчихдэг, цаглашгүй эх оронч их бичгийн хүн Бямбын Ринчины гарын шавь Г.Аким гуайг ийм гутамшигт хэрэг хийсэн гэдэгт би л хувьдаа итгэхгүй байна.

3 comments:

peakfinder said...

Би бас гайхаад...
Сонин сэтгүүлд бодлого эсвэл бичиж байгаа зүйлсээ нягталж шалгах гэж байхгүй болсон бололтой юмаа. Жишээ нь энэ тохиолдолд шалгаж байгаа хуулийн байгууллага хэвлэл мэдээллийн гол эх сурвалж байх ёстой. Мэдээлэл хаанаас яаж авсанаа бичээгүй зүгээр л хов жив шиг...

ganga said...

Peak: Harin tiim. Haanaas yamar medeelel avsan tuhai baihgui, yag hov jiv shig... Uund ni itgeed humuus uzen yadaad l ...
Huuliin baiguullagad buren bus medeeg tsaash zadruulah yosgui baimaar.
Gadni setguulch, niitlegchid songoson sedveeree uchuun yum unshij, eren survaljlaga hiij olon barimt tsugluulj baij haritsuulalt dugnelt gargan bichdeg.

Anonymous said...

“Морь унасан толгойгүй хүн”-ийг Ч.Лодойдамба гэж манай том орчуулагч орчуулсан. Би арван жилийн сурагч байхдаа тэр хүний орчуулгаар энэ номыг уншиж байсан. “Зуунаас ч урт өдөр”-ийг Бадраа гэж гарамгай орчуулагч орчуулсан. gej Akim guai helj baina. Tuuniig gutgej bichsen setguulch uunaig ch medehgui teneg.