Энэтхэг зохиолчийн "Цагаан бар" (The White Tiger by Aravind Adiga) ном уншаад ийм кастын системтэй оронд ядуу хүн болж төрснөөс адгуус байх нь дээр юм гэж бодох шиг, шороон түмэн хүнтэй улсад газар нь амьд хүний ялгадас шингээж дийлэхгүй, "Ариун" Ганга мөрнөөс эхлээд гол ус нь үхсэн хүний цогцос урсгаж хүчрэхгүй хамгийн бохир, хамгийн өмхий самхай болж буйд харуусах шиг, хүмүүсийн хоорондох харьцааг хараад хүн гээч адгийн амьтан ямар муухай үйл хийдэг юм гэж жигшиж бүр гайхашран шиг болов.
Энэ ном зөвхөн үгээгүй ядуусийн амьдрал харуулсангүй, хахууль гэмт хэргийн сүлжээгээр холбогдсон баячууд улс төрчид, даяаршлагдаж буй дэлхийн эдийн засаг, мэдээлэл технологийн хөгжил, аутсорсинг ид цэцэглэж байгаа Бангалор хот бүгд гарна.
Ядуусын амьдрал ахуйн тухай нарийн ширийнтэй нь бичээд байхаар зохиолчыг ядуусын хороололд өсөж бойжсон болов уу гэмээр, баячууд улс төр технологийн талаар хөнгөн хүүрнээд байхаар дээд кастын гэр бүлээс гаралтай эрх хүү гэж эндүүрмээр, егөөдсөн хөнгөн бичлэгтэй ч цаагуураа бичиж буй зүйлээ ул суурьтай судалсан нь ил. Дашрамд дурдахад зохиолч Энэтхэгт төрөөд Австралид бойжсон, Колумби болон Оксфордийн их сургууль төгссөн, Тайм Файнаншэл Тайм зэрэг нэртэй сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж байсан мэргэжлийн сэтгүүлч, энэ түүний анхны ном юм байна.
2008 оны уран зохиолын шагнал авсан ном билээ. Уншаад үзээрэй.
Эцэст нь хэлэхэд цэлгэр уудам нутагтай эрх чөлөөт Монгол оронд хүн болж төрсөндөө баярлаад ханашгүй.
Энэтхэгт сурч байхдаа М.Отгонпүрэв "Та нар муусайн мэдэхгүй л дээ" хэмээн шүлэглэн бачуурч байсныг улам илүү ойлгох шиг болсон шүү. http://www.otgonpurew.com/2007/12/blog-post.html
Энэтхэгт сурч байхдаа М.Отгонпүрэв "Та нар муусайн мэдэхгүй л дээ" хэмээн шүлэглэн бачуурч байсныг улам илүү ойлгох шиг болсон шүү. http://www.otgonpurew.com/2007/12/blog-post.html
5 comments:
Ийм сайхан эх оронтойгоо баярлаж явах хэрэгтэй дээ, манай монголчууд. Энэтхэг, Непал, Бангладеш, Төвд гээд л хэцүү улсууд зөндөө бий. Өнгөндөө хөгжиж байгаа мэт боловч гүндээ бол хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлын гээд олон асуудал асар хүнд байдалд байдаг юм билээ. Энэтхэгчүүл өөрсдийгөө дэлхийн тав дахи том эдийн засагтай л гэнэ, ардчилсан улс гэнэ. Гэвч гүндээ өөр л дөө. Хүмүүс өлбөрч үхэж байхад төр засаг нь улам л данхайгаад байгаа аймшигтай. Нэг л танил төрх эрхгүй бууж байгаа биз дээ.

Уншмаар ном байна саяхан би Атаархах зүйл үгүй гээд ном уншаад бас л Монголд төрсөндөө баярласан гэж жигтэйхэн
блог дээр маань сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Энэ ном их таалагдсаан. Агуулга нь сонирхолтойгоос гадна хэллэг дүрслэл нь ёжтой, егөөдсөн нь дажгүй санагдсан.
Энэ номыг барьцан сууж байхыг хараад нэг хүн "The Monk Who Sold Ferrari" Robin Sharma гэдэг номыг санал болгож байсан, уншиж үзээд бичнээ.
goyard online store
jordan shoes
jordan travis scott
Jordan Travis Scott
off white
Post a Comment