Хүүхдийн баяраар монголын олон үрсэд "Хөх дэвтэр" хэвлэлийн газар урьд хожид байгаагүй эгнэшгүй жинтэй, оюунлаг, сайхан сэтгэлийн угаас бүтээгдсэн, хамгийн их хөдөлмөр шингэсэн ГАЙХАМШИГТ БЭЛЭГ барьж байна. "Хөх дэвтэр" хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч зохиолч, сэтгүүлч Д.Оюунчимэг гуравхан жилийн өмнө дэлхийн хүүхдийн уран зохиолын өвөөс монгол хэлнээ сорчлон орчуулж нийт 108 боть бүхий "Эрдэнэсийн сан" цуврал гаргахаар төлөвлөж байсан бол одоо 82 ботийг хэвлэн гаргаад хүүхдүүдэд ийнхүү өргөн барьж байна.
Дэлхийн иргэн болон төлөвшихөд олон олон улс орны уран зохиол, үлгэр домогтой зайлшгүй танилцах шаардлагатай тул жинтэй, бага наснаас ном унших дадал суулгах нь оюун ухаан болон сэтгэцийн далайцийг тэлэх тул оюунлаг, бидний хойч үе монголын үр садад оюуны хөрөнгө оруулалт хийсэн сэтгэлийн хамгийн сайхан тусгал, ийм богино хугацаанд оюунаа чилээж гадаад соёлын угшилтай ном зохиолыг монгол соёлд хэрхэн буулгасныг төсөөлөхөд бэрх тул хамгийн их хөдөлмөр шингэсэн гэх байна. Эцэст нь хэлэхэд, улсын төсвөөс хэнд ямар арга замаар мөнгө олддог болох нь номын мөр хөөсөн монгол хүнд таахад бэрх оньсого болсон өнөө үед энэ том ажилд улсын төсвөөс ганц зоос олдсонгүй, сэхээтнүүд энд тэндхийн сангаас төсөл бичих замаар мөнгө олдог элдэв аргаар явах гэтэл номд олгодог сан байсангүй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог гадаадын буцалтгүй тусламж хүүхэд гэсэн малгай дор траншейны гэх тодотголтой хэдээс бусад гэр орон эцэг эхтэйгээ байдаг ерийн хүүхдэд тэр тусмаа номд олддоггүй зарчим үйлчилдэг манай санхүүгийн нөхцөлд ийм том ажлын цаана гарсан нь үнэхээр гайхамшиг.
Номинчимэдийн блогт: "Эдгээр номын олонхийг нь юуны өмнө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон зэрэг хөгжингүй орнууд сургалтынхаа хөтөлбөрт зайлшгүй оруулдаг номуудын жагсаалтаас шилж сонгосон. Мөн хүүхдийн шилдэг зохиолд олгодог Андерсений алтан медальт зохиол бүтээлүүд, зарим Нобелийн шагналтнуудаас ч орууллаа. Сүүлийн 100 гаруй жилийн туршид хүүхдийн шилдэг зохиолын тэргүүний сэнтийгээс шилрээгүй үлдэж чадсан Ф.Бөрнэт, С.Легарлёф, Л.Алкотт, Монтгомери зэрэг цөөн хэдэн аваргуудын зохиолуудаас оруулахыг бас хичээсэн. Дорноос бол Энэтхэг, Япон, Араб зэрэг эртний уран зохиолын их өв сан бүхий улс орнуудаас оруулсан.108 номын 92 нь анх удаа орчуулагдаж буй зохиол бүтээлүүд. Бараг 50 хувийг нь энэ цувралыг анх санаачлагч зохиолч орчуулагч Д.Оюунчимэг орчуулсан. Мөн энэ дашрамд хэлэхэд эдгээр номыг хөрвүүлэхэд гар бие оролцсон ахмад орчуулагч Ц.Даваажав, Д.Баяртогтох, Ц.Сүхбаатар, Ч.Лхагва, У.Нямсүрэн болон мөн Б.Баясгалан, Н.Сүнжээ, Ч.Цэрэндулам, Ц.Цэвэлсүрэн нарт байрлалаа" гэсэн байна.
Одоогоор хэвлэлээс гараад байгаа ная гаран номын талыг Д.Оюунчимэг орчуулсан гэхээр, гурван жилийн мянга гаран өдөрт орчуулсан номыг ноогдуулж үзвэл сар хүрэхгүй хугацаанд нэг номыг хөрвүүлсэн дүн гарна. Тэгээд дан орчуулгаар дагнахгүй, ихэнх орчуулгыг уншиж хянасан хүн нь бас Оюунчимэг, номын чимэг зураг дизайн гаргуулах, хэвлүүлэх гээд аж ахуйн цаг барсан ажил хөөцөлдсөн гэхээр нэг номыг ер нь хэдэн хоногт "машиндсан" бол гэж гайхах шиг. Мэдээж хажуудах хань нь (Номинчимэд) бас номын хүн тулдаа уншилцаж, хяналцаж, зуралцаж тусласан гэдэг. Номоор амьсгалсан энэ хэдэн жилд хэвлэлийн газрын ажлаа зохицуулахаас гадна, гэрийн эзэгтэй хүүхдийн эх гээд олон олон алба амжуулж байсан гайхамшигт монгол эмэгтэйн эрч хүч ажилсаг тууштай чанарын өмнө бөхиймүй.

Хүүхэд насаа эргэн санахуйд, ээж аав бидэнд энэ баяраар элдэв амттан, янз бүрийн тоглоом, ном зэрэг авч өгдөг байв. Одоо чухам ямар амттан идсэн, ямар тоглоомоор тоглосон бэ гэвэл яг таг оноож хэлэхэд бэрх. Аавын маань "Зуун билэг" номыг аялгуулан уншиж өгдөг үдшүүдийг харин санаж байна. Нагац ээж маань юмыг нүдэнд харагдтал дүрслэл сайтай ярьдаг хүн сэн. Эмээгийн "өнгөтөөр" хүүрнэсэн "32 модон хүний үлгэр", "Шидэт хүүрийн үлгэр", "Бичэн багшийн баруун этгээд зорчсон түүх оршвой" зэрэг эртний сайхан үлгэрүүд одоогийн олон ангит хүүхдийн кино шиг сэтгэлд тод үлджээ. Тэр үед одоогийнхтой харьцуулахад цөөн ном хэвлэгдэн гардаг байв. Хүүхдийн ном бүр ховор. Аав номын худалдааны газарт ажилладаг тулдаа сургуулийн насны хүүхэд уншиж болох бүх л номыг бидэнд алгасалгүй авч өгдөг байлаа. Ах эгч бид гурав нэгнийхээ уншиж дуусахыг хүлээж тэвчихгүй, зэрэгцэж суугаад номны эхэн дунд хавийн өөр өөр хуудсыг нэг нь хэвтээ нөгөө нь босоо бариад хүзүүгээ гилжийлгэн хамт уншина. Хүзүү хөшөөд ирэхээр, нөгөөхөө тээршэн боль чи дараа нь унш, чи өөрөө боль гэж хэрүүл болох дөхдөг сөн.
Ном дор мөргөмүй
Ном дор мөргөмүй
8 comments:
"Эцэг хүний нэг ариун үүрэг бол үр хүүэддээ номын сан бэлтгэж өгөх" хэмээн алдарт Сухомлинский хэлсэн гэдэг байх аа?
Энэ цувралын номноос Хүүхдийн баяраар охиндоо авч өгөхөөр хэдэн ном товлоод байгаа. Өөрөө бас хамт уншиж, хүүхэд насандаа эргэж очно доо.
Буянтай сайхан үйлс бүтээж яваа номын мэргэдийг даган баясаж, ерөөл өргөж сууна аа.
Соронзон: Охинд тань баярын мэнд хүргэе, номын үйлст зүтгэж байгаа нөхдөө дэмжиж буй танд ч баярлалаа.
Сайхан санаа, буянтай үйлсээ.
Сайхан хэрэг шүү. Би ч гэсэн хэдийг олж авах юмсан. Охиндоо уншиж өгвөл... Орчин үеийн хүүхдийн ном уншихад хэцүү, найруулга муутай болчихоо юу гэж бодогдуулаад байсан.
108 үлгэр их зүгээр санагддаг - санамсаргүй хэдийг олж авсандаа олзуурхана.
Arsun: Tiim shuu
Peak: Bogino hugatsaand olon nom yaruu orchuulsan bolooor zarim heseg ni sonsgolon nairuulga muutai sanagdsan baih. Daraa daraagiin hevleldee uuniigee zasah baih aa
Destini: Gants hoyor nom belgend avsan bas l aztai hehe
Би ч одоо ЗСБНХУ-ын үлгэрүүдэд их дуртай байж билээ, шинээр хэвлэгдсэн байсан, авнаа л гэж бодож байна
off white jordan
palm angels
kevin durant shoes
golden goose
kyrie 7
jordan outlet
off white clothing
kd shoes
supreme clothing
kd shoes
Post a Comment