Thursday 29 November 2007

Элэг инээдэг эрхтэн

Монголд хэд хоног байх хугацаанд NTV телевизийн "Халуун сэтгэл" нэвтрүүлгээр "Хавдрын эсрэг хамтдаа" төсөл хэрэгжүүлэх гэж буй "Хүрээ Ротари" клубын эмч Сандуйжав, анагаах ухааны доктор Д.Даваадорж, биологийн ухааны доктор Ц.Оюунсүрэн нарын эрдэмтэд Монголд элэгний хавдар яагаад их байдаг, өвчлөлтийн шалтгааны тухай сонирхолтой хэрэгтэй зүйлс ярьлаа.
"Хүрээ Ротари" клубын эрхмүүд өмнө нь "Умайн хүзүүний хавдраас сэргийлье" төсөл амжилттай хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн алслагдсан сум багийн эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, өвчтэй эхчүүд эмэгтэйчүүдийг эмчилгээнд хамруулах өргөн цар хүрээтэй сайхан ажил хийсэн юм байна.
Ротаричууд "өөрөөсөө давж бусдад туслах" эрхэм зорилго, уриа лозунтай ажилладаг. Дэлхийн гучин хэдэн мянган Ротари клубуудтай холбоотой хамтран ажилладаг. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын нэр хүндтэй байгууллагаас санхүүжилт туслалцаа авдаг, манай шилдэг сэхээтэн, эрдэмтэд, бизнес эрхлэгчид нэгдсэн сайн дурын ашгийн бус байгууллага юм байна. Нэвтрүүлэгт оролцсон эмч, эрдэмтдийн ярианаас ойлгосон хэмжээгээр толилуулья.

Элэгний өвчин үүсдэг шалтгаан:
1.Вирусын гаралтай өвчлөлт элэгний өвчний 25%. Дэлхийд энэ өвчний 11-12 төрлийн вирус байдгаас манайд одоогоор 6 төрлийн вирусыг оношлож байгаа.
-А вирус нь хоол хүнсээр, бохир гараар дамжин тархдаг. Жимс ногоо угаахгүй идэх, бохир гараар хуурч ариусгаагүй самар цөмөх гэх мэт.
-В,С вирус нь цус цусан бэлдмэл тарихад(шприцын шар) гарсан алдаанаас, шивээс хийлгэх ба бэлгийн замаар тархана. Өвчлөлтийн 60%.
2.Буруу хооллолт. Хугацаа хэтэрсэн ялангуяа гаднаас импортолсон лаазалсан хүнс, хөгцтэй ааруул зэрэг аплотоксин (хөгцөн давхарга) үүссэн хүнсний хөгцийг нь авч хаяад бусдыг хэрэглэдэг, хортон шавьжнаас хамгаалж пестицит цацсан хүнсний жимс ногоог хүйтэн усаар хагас дутуу угаагаад хэрэглэдэг зэрэг буруу зуршил энд орно.
3.Муу зуршил. Архи тамхи, мансууруулах бодис гэх мэт.
4.Хорт бодис. Уул уурхайн олборлолт, ашиглалтад болон бусад үйлдвэр аж ахуйн газарт хэрэглэдэг химийн хорт бодис.
5.Удамшил.
Монголчууд "элэг зүрхнээс уяатай", "элэг эмтрэм", элгэн халуун нутаг" гэж хэлцдэг ер нь элгийг их эрхэмлэдэг улсууд. Элэг эрүүл бол хүний бие организм эрүүл, сэтгэл санаа өөдрөг байдаг. Иймээс ч "элэг инээдэг эрхтэн" гэдэг билээ. Гэтэл монголчуудын маань дунд элэгний өвчтэй хүн дэндүү олон. Элэгний хавдраар өвчлөгсдийн тоогоор, элэгний хорт хавдраар эндэгсдийн хувиар дэлхийд тэргүүлдэг болоод байна. Одоо манайд зургаан хүн тутмын нэг элэгний В, С, дельта вирустэй болох нь шинжилгээгээр нотлогджээ. Өөрөөр хэлбэл айл гэр бүрт хэн нэг нь энэ аюултай, халдвартай вирус тээгч аж.
Хүйтэн өвөлтэй, хүнд хоолтой тул элэг өвчлөлт их байдаг гэсэн түгээмэл ойлголт ташаа бололтой. Сүүлийн үед жимс ногоог манайхан хүнсэндээ түлхүү хэрэглэх болсон, дэлхий даяар дулааралт явагдаж, өвчнийг оношлох техник төхөөрөмж жилээс жилд улам боловсронгүй болж байхад элэгний өвчлөлт манайд сүүлийн хагас зуунд тав дахин өссөн үзүүлэлт үнэхээр сэтгэл өвдмөөр.
Хорт хавдар хичнээн эрт оношлогдоно, төчнөөн амжилттай эмчлэгддэг болох нь нотлогдсон. Цаг тухайд нь зөв оношлогдвол 80-90% бүрэн эдгэрдэг ажээ. Хүн амын хичнээн их хувь урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоод хамрагдаж, хорт хавдрын талаар, зөв хооллолт, боловсон зөв аж төрөх мэдэгдэхүүнтэй байна, хүмүүс төдий чинээ эрүүл саруул байх талаар эдгээр эрдэмтэд эмч нар ярилаа. Төсөл хэрэгжих явцад иймэрхүү танин мэдэхийн сургалт явуулах юм байна.
"Хавдрын эсрэг хамтдаа" төсөлд хувь хүн, албан байгууллага Хаан банкны дорхи дансаар хандив өргөж болно.
Валют -5020486782, Төгрөг-5020467544
-

12 comments:

Anu's said...

Eej blog-oo tsamiin sedvees eryyl mend anagaah uhaanii sedev ruu shiljyylsen ni mash ih sonirholtoi sanagdlaa. Bi uul ni ooroo ene sedveer sonirholtoi medeelel bichih sanaatai baisan bolovch bloh hotloh tsag zav ynendee garahgyi yum shig bna.
Ene sedveer heden zyil nemj helehed, Mongolchuudiin dund elegnii ovchlol ter tusmaa haldvart shar bolon elegnii hort havdriin tarhalt ynendee dendyy ih baidag yum. GLOBOCAN 2000 report - Delhii havdriin tarhalt bolon bas baraltiin medeellin toimoos harahad Mongol ni elegnii hort havdriin tarhalt bolon nas baraltaar delhiid negdyygeer bairand ordog baina. Mongoliin Eryyl Mendiin Statistic-iin Toviin 2002 onii medeeleld Mongoliin byh havdriin 39% ni elegnii hort havdar bolon nas baraltiin 41% ni elegnii havdraas garaltai gesen baina. Iim nohtsold elegnii ovchloliig ulsiin hemjeend ontslon anhaarch yzeh tsag bolson baih daa.

бж said...

Sain yavj, zorison ajil hergee buteegeed irsen biz dee.
Saya minii blogt comment uldeesen baihaar chini bayarlaad l guigeed irlee. Ue ue tanaihaar shagaigaad l iree bolov uu, yagaa bol geed l shalgaad baisan shuu.
Ih chuhal sedveer bichjee.
Eruul enh baiya gevel elgee yunii umnu eruul bailgah heregtei gedeg yum bilee.
Meduushtei saihan medeelel ugsund bayarlalaa.

ganga said...

Anu minii huu, yahaaraa manai mongolchuud busad ulsuudaas iluutei elegnii hort havdart ortood baidag yum be? Chi emch, erdemten hunii huvid arai todorhoi tailbar hiij ogooch. Eej

peakfinder said...

Elegnii A virusnii shar hamgiin sain emchilgee avdag n'. Bas bohiriin shar gej nerledeg, emchlegdsen bol neg ih ur dagavar baihgui baih shig.
C bolon B virus cusaar damjdag. Neg uye tariuraar damjij ih tarhsan baidag. Emnelegt ariutgal muu hiij baisantai holbootoi bolov uu. Odoo 50 iad nasnii uyiinhend ih elbeg onoshlogdoj baigaa haragddag.
Ene talaar nuhactai sudlah heregtei baih shig. Tuunees gadna olon tumend uhuulga taniulga bas sain hiij zaaj surgah heregtei baihaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Манайд энэ өвчин бүр арай дэндээд бнаа. Ариун цэвэр , идэж уух, цаашлаад амьдралын үнэлэмжтэй холбоотой болоод тэр байхдаа. Гэхдээ хүмүүс өөрийгөө өөрсдөө хамгаалмаар байгаам. Яамаар юм дээ

Arsun said...

Тиймээ, элэгний хорт хавдраар Монгол дэлхийд нэгд орсон гэнэлээ. Аймаар юм шvv.

ZAYA said...

Шарлахаар элэгэнд заавал шахуу эмгэг үлддэг гэдэг юм билээ. Манайхны зохисгүй хоололт ч гэсэн үүнд хамаатай.

ganga said...

Вакцингvйгээр шар євчнєєс сэргийлэх боломжтой

Халдварт євчин суд­ла­лын vндэсний тєвд шар євчнєєр євчилсєн 600 га­руй хvн эмч­лvvлж байна. Тэдний 80-90 хувь нь бага насныхан аж. Уг нь тус эмнэлэг 510 ортой гэнэ. Энэ євчний тархалтын байд­лыг эмнэлгийн тус­ламж vйл­чилгээ эрхэлсэн дэд захирал М.Алтан­хvvгээс тодрууллаа.

-Шар євчний тархалт эрчимтэй ихэсч байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Шар євчин vvсгэдэг арван тєрлийн вирус байдаг. Одоо манайд гараад байгаа нь “А” хэлбэрийнх нь юм. Энэ тєр­лийн шар нь бохир гараар, хоол боловсруулах замаар дамжин халдварладаг. “А” хэлбэрийн шараар євчилсєн хvн дахиж євддєггvй. Гэхдээ сайн эмчлээгvй тохиолдолд хvнд архаг хууч vлдээдэг аюул бий. Энэ євчин хэдэн жилийн давтамжтай ихэсч байгаа. Ариун цэвэр, эрvvл ахуй, хєрсний бохирдол, ил шороо, хуурайшилттай ор­чинд энэ євчний вирус ихээр агуулагдаж байдаг.

-Энэ євчний эсрэг вак­цин гарсан. Хэр хvртээмж­тэй байгаа вэ?

-Ийм хэлбэрийн шарыг эмчилдэг вакцин дэлхийн эмийн зах зээл дээр гараад удаагvй байгаа. Манайх єн­гєр­сєн жилээс эхлэн тур­шилтын журмаар хэрэглэж байна. Vvнийг хоёр удаа хийлгэдэг. Нэг удаагийнх нь 27 мянган тєгрєгийн vнэтэй. Одоогоор уг вакцин хvрэл­цээтэй хэмжээнд байхгvй. Бага хэмжээгээр захиалаад байгаа.

-Ер нь євчнийг дэв­рээх­гvй байх єєр ямар арга байна вэ?

-Шар авсан хvн хоолонд дургvй болж, уцаарлаж, ха­луурч эхэлдэг. Энэ vед нь ханиад гэж андуурах нь их байдаг. Ийм vедээ хамгийн их халдвартай. Бусдад хал­даах­гvйн тулд аяга, халбагаа тус­гаар­лах, гараа байнга угаах хэрэгтэй. Ийм хэлбэрийн шарыг заавал вакцин гэлгvй сэргийлэх бvрэн боломжтой. Хамгийн гол нь єдєр тутмын амьдралдаа анхаарах нь чухал.

П.Энэбиш (Өдрийн сонин 2007.12.05)

Anonymous said...

Elegnii ovchloltiin talaarhi minii bodrol, December 02, 2007
Eleg ovchlolt yah argagui Mongold ilteer ihsej baigaa ovchnii neg yum. Minii bodloor end bas tor zasag buruutai met sanagddag. Yagaad gevel 70, 80, 90-eed onyi ued neg udaagiin tariuryin heregsel baigaaguigees bolj olon hund negniih n' ovchniig nogood haldaaj baisan. Tegeed ichih ch ugui SHIPRIC-nii shar avchihlaa ta! gej heldeg baisan.Ene n' sonsohod hayalbar met bolovch buhel buten hunii ERUUL MEND ireeduig asar iheer horduulj, hohirooj baisantai shuud holbootoi! Elegnii ovchiniig emchluulehed ondor horongo mongo heregtei tuhain ovchtond. Ene mongiig tolj chadah ail orh hed bilee onoodor Mongold! 50-iad ond Mongold Hyatadyin bodlogyin gaigaar "Tembuu" ovchin diildehiin argaguigeer ihsej Oros ah naryin hucheer Ulaan taria hiij edgeej baisan tuuh bii! Tiimees onoodriin 60, 70-aad ond torson huuhduud eruuljij baisan. Tuuntei adilaar Tor Zasag iimerhuu arga hemjee dariuhan avahgui bol bidnii Ireedui aimshigtaigaar burheg baigaa shuu!!! Negent aldaa gargasan yum chin' tuuniigee zasch zalruulj, Ireeduigee avrah n' Mongolyin Tor zasgiin UUREG! Ideed uugaad, buduureed baigaa ter HESEG Humuusiin horongiig shalgaj ard irgediin ERUUL mended zarcuulj bolnoo shuu dee!
Бичсэн sudlaach, December 02, 2007
Mongolchuudiin dund elegnii ovchlol ter tusmaa haldvart shar bolon elegnii hort havdriin tarhalt ynendee dendyy ih baidag yum. GLOBOCAN 2000 report - Delhii havdriin tarhalt bolon bas baraltiin medeellin toimoos harahad Mongol ni elegnii hort havdriin tarhalt bolon nas baraltaar delhiid negdyygeer bairand ordog baina. Mongoliin Eryyl Mendiin Statistic-iin Toviin 2002 onii medeeleld Mongoliin byh havdriin 39% ni elegnii hort havdar bolon nas baraltiin 41% ni elegnii havdraas garaltai gesen baina. Iim nohtsold elegnii ovchloliig ulsiin hemjeend ontslon anhaarch yzeh tsag bolson baih daa.
Бичсэн japand, December 02, 2007
odoo yag emnelgiin buruugaas bolj elegnii virustai bolson humuus ulsaas hohirloo baragduulah gej temtsej baina.emnelgiin buruugaas bolj hunii eruul mend hohirson tohioldold uls tuund haryutslaga uureh yostoi.manaihan ch gesen ene tal deer bodmoor!!!!
Бичсэн ganga, December 03, 2007
Elegnii havdraas nas baraltaar terguuldeg oron bolchihood baihad, buruutang haij to'r zasag bolon neg negniigee zaginaj baihaar saihan uils sanaachlaad yavj baigaa hediigee demjitsgeeye. Yadaj oir toirnii ulsdaa anhan shatni medeelel hurgej, ariun tsever sahih, zo'v zohistoi hoolloh deer anhaaruulj baival tani tus dem ter bolno. Sanhuugiin bolomjtoi huvi hun, baiguullaga ikh baga geltgui tuslamjiin garaa deerhi dansaar ilgeevel ene heregtei ajliig sanaachlaad ehluuleed yavj bui emch, erdemtded ulmaar hun amaa eruuljuuleh uilsed tus bolno shuu.

Unknown said...

vérifiez ceci dolabuy cliquez ici pour en savoir plus sacs répliques de bonne qualité déclaration officielle Balenciaga Dolabuy

theigh said...

r2j76z9b98 d6u50h8j65 s4o25e5z79 q1p81r2v51 p0v62x2n20 i4t54z9c66

Anonymous said...

jordan outlet
yeezy outlet
curry 8
kobe byrant shoes
golden goose
off white hoodie
nike travis scott
off white hoodie
off white
chrome hearts outlet