Sunday, 16 December 2007

Ном дэлсэж болдог эд

Гадаадад байгаа монголчууд монгол номоо хүнд зээлдүүлж болохгүй гэдгийг аминчлан захих байна. Манай хүүгийн танил зээлж уншсан номоо жилийн дараа буцааж өгчээ. Эргүүлж өгсөнд нь талархаад ханашгүй. Баярлалаа. Гэрт нь хойноос нь очиж, мянга түм нэхүүлэлгүй өөрөө ухамсраараа эргүүлээд өгчихөж байгаа нь бүр овоо шүү дээ.
2001 оны шилдэг номын уралдааныг "Алтан тариа", "Авто тээвэр-5", "Мобиком", "Моносфарм" компаниуд хандивлан "Адмон" Хэвлэлийн газарт хэвлэж, дорх номыг шалгаруулсан билээ.
Д.Батбаяр "Мемонто-г бүтээхүй",
Б.Баабар, Б.Цэнддоо, Ц.Амаржаргал "Зугаатай танин мэдэхүй"
Х.Хурметбек "Үл бичигдмэлүүд"
Д.Оюунчимэг "Гэсгээгдэгсэд"
Ч.Энхээ "Од харвах намар"
Д.Уриахай "Зүүд ба улаан нулимс"
Л.Дашням "Цөллөг"
Н.Бадамжав "Дайсику"
Э.Отгонжаргал "Ямар нэг, 837"
У.Шигүүргэ "Өнө үлгэх салхи буюу ахуйгаас сулрахуй"
Эдгээрээс надад сүүлийн хоёроос бусад нь бий. Хүмүүс авч уншдаг. Унших тоолонд бага зэрэг хуучирдаг. Гэтэл Н.Бадамжавын "Дайсику" ном арай дэндүү навсайж салмайгаад эргэж ирлээ. Олон зууны өмнө зурагдсан сонгодог зургийн бүтээл хагарч халцраад өнгө будаг нь анхандаа ямар байсныг хэлэхэд хэцүү болчихсон байдаг даа. Яг л тийм. Хэвлэгдээд 10 жил ч болоогүй ном ингэж царай алдах гэж. Яаж уншихаар ном ийм болдог байна. Зориудаар үнгэж нухаад хаячихсан шиг. Уйлах хэцүү, хий л хүүдээ уурлаж мэдрэлийн хэдэн эд эсээ үхүүлэв шив.
Манай зарим хэвлэлийн газрын номын наалт нуруу муу байдгаас ганц удаа уншихад хуудаснууд нь салчихдаг ном байдаг. Миний нэг найз Д.Пүрэвдорж гуайн "Улаан гэрийн хоригдол" номыг ингээд салчихлаа гээд, намайг ерөөсөө наалт муутай юм билээ зүгээрээ гэсээр байтал наалгаад буцааж байсан. Гадаад номыг гадны хүнтэй солилцож, өгөлцөж авалцаж байсан. Хойноос нь нэхүүлэхгүй, мартуулж далихгүй, олон сар жилээр дарахгүй, цэвэр сайхан эдлээд сэтгэлд сэв хийгүй буцаана.
Хүн яаж ч удаан уншсан сараас илүү нэг номыг төрөлх хэлнээ уншина гэж баймааргүй. Уншаад шууд буцаадаг хүн ер нь өдрийн од шиг цөөхөн. Манайхан ном нь эзэнд нь өөрт хэрэг болоод эргүүлж өгөөч гэж гуйвал "өгөхийн хооронд сүртэй гэдэг нь" гэж ширэв татна. Эзнээс асуулгүй цааш дамжуулсан байх бөгөөд хэнэггүй "хэн авлаа даа санадаггүй" гэж тавлана. Зарим нь улаан цайм "алга болчихсон" гээд юу ч болоогүй юм шиг инээмсэглэнэ. Номоо итгээд зээлдүүлсэн хүнийг "өөдгүй, номондоо харам" гэж ирээд ар хударгаар нь жигтэйхэн муулна. Айлаас ховор нандин сайн номы нь сэм авчихаад "номын хулгай, хулгай биш" гэдэг биз дээ гээд бүр бахархах янзтай таахалзана.
Гадаадад байдаг бид онгоцны 20 кг ачаандаа баригдаад ах дүү анд нөхдийн бэлэглэсэн архи дарс, боов еэвэн, чихэр жимсыг илүү ачаа дарна гэж орхиж байж л оронд нь ганц хоёр ном чирдэг биз дээ. Номонд зарцуулдаг мөнгөө нутгаасаа элдэв юм хямды нь бодоод зөөж болноо доо. Хүн сэтгэл гаргаж, цаг зарцуулж номын дэлгүүр хэсэж, онгоцны ачаанд багтаах гэж өчнөөн юмаа орхиод авчирдаг, тэр хүндээ эрхэм номыг битгий дэлсэж, зээлж, зээлсэн бол өгөхгүй удааж, өгөхдөө өнгө үзэмжгүй хог новш шиг болгож байгаач ээ. Монголд ямар бол ямар ном байна. Зохиолчдоо дэмжээд ганц нэг номноос нь худалдаж авч баймаар юм. Оюуны хөдөлмөр бас хүнд, эрхэм хөдөлмөр шүү. Хүндэлж сурмаар. Хүний номыг өөрийн юм шиг сэтгэл гарган нямбай уншаад буцаадаг болж зуршмаар.

15 comments:

peakfinder said...

Yag unen shuu. Bidnii bagad nomiin hulgai hulgai bish gelcdeg baisan. Huuhed baihdaa gaigui heden nom cugluulsan n' yavaad ogson hoiguur neg ch uldeegui, avsan hunees n' asuuhaar medehgui bolchihdog yumaa.
Nogoo talaar minii huvid mongol zohiolchdiin nomiig ooroo hudaldaj avch baij zohiogchid mongo orno shuu dee. Bas nemer bolj baigaa uhaantai. Humuus ingej boddog baigaasai gej hudag yumaa.

Anonymous said...

er ni gants nom ch bish alivaa zuiliig hund zeeluulj heregluulbel elegdeed huuchraad l irdeg yum. ezen ni bish bolohoor setgel gargadaggui yum uu neg tiim taltai. heden jiliin omno shinehen shahuu cameraa naizdaa heregluulj baigaad avsan chini zuraad zuraad hayachihsan heden jil edelsen yum shig ed butsaaj ogdiim daa. bi ooroo hairlaad yamagt case-tei ni avch yavdag baisan, getel hunii gart orood case eter hamaagui boldog yum shig bailee. Tiim uchraas bi ooroo ch hunii yumiig zeelj heregleh durgui.

БумЭрдэнэ said...

Neeree bi ch gesen neg nom bailgaad baigaa yumsan, uguy baiz. Bi bol hunees nom guij unshdag, unen

ganga said...

Peakfinder-nom zeelehgui hudaldaj avna gedeg zohiolchdiig demjij baigaa gedeg unen shuu
Anom-hund yum zeelehgui, zeelduulehgui ni haashaa yum. Arai soyoltoi, tani heldgeer o'oriin yumand shig setgeltei handaj baimaar
Bumerdene-nom ezendee ochihson gej bas geree sanaj baigaa baih daa ho'orhii.

ZAYA said...

Ном авчихаад эргүүлж өгдөггүй хүн зөндөө шүү.
Заримдаа хэнд өгснөө бүр мартчихсан байдаг тал ч бий. Соёлын бараа хулгайд алдвал хулгайд тооцдоггүй гэдэг боловч, хамгийн их хулгайд тооцох зүйл гэж боддог. Хүний оюуны бүтээлийг худалдаж аваад уншиж байхад. Хээв нэг, "хэнд өглөө дөө" гээд л сууж байдаг. Тэр арай муухай шүү дээ тээ.

Арсун said...

Би хvнд номоо уншуулахаар өгөөд заавал нэхэж авдаг. Хvний ном аваад буцааж өгдөг боловч өгч болмооргvй ном байгаад байдиймаа. Нэг ном бий.

Арсун said...

Ном бэлгэнд авах сайхан шvv. Баярлаж талархсанаа дахин илэрхийлье

Anu's said...

Eej estoi zov yum bichsen baina shyy! Hynees yum zeelj avah tegeed avsan yumaa zoriud martuulah butsaaj ogohgyi yunjih, bultah, "gol gargah" zereg ni er ni manaihnii zan baih shyy. Bi lav hynd nom zeeldyyleh hereg garval zoriud tseverhen erdeel butsaaj ogoorei gej helj baij ogdog tegeed daraa uulzahdaa nehej baigaad avdag bolson (hashir hyn gej hashirsan hyn gedeg baihaa). Yapond bol hynees yum avsan bol ooriin yumnaas l ilyy hair gamtai hereglej baigdaad ali bolohoor hurdhan ergyylj ogdog yum.

БумЭрдэнэ said...

Гангаа би өгчихсөн шүү. Нээрээ өгчихсөний дараа нэг их амрах шиг гэвэл дэндүү романтик болчих юм болов уу

ganga said...

zaya-haramsaltai ni bidnii ene ugiig nom erhemledeggui humuus unshihgui yum daa
arsun-erhem and arai delschih geed baigaa bish biz
anu-manaihan deer ued nomoo torgoor barintaglaad nom bagsh hoyoroo hundeldeg baisan. Odoo huuchnii saihan soyoloo geegeed shine ni bureldeegui neg tiimhen
Bumerdene-bichlegiin o'ngo ayas romantik tal ruugaa gej oilgood baigaa. Nomiin sunsnii o'mnoos tand talarhav.

jagdag said...

Зөв, сайхан сэдэв хөнджээ.

Нэг талаас ном бол цуглуулах хадгалахад зориулагдсан эд биш, уншиж мэдэхэд илүүтэй хэрэгтэй. Энэ утгаараа өөрөө хадгалаад байснаас өрөөл бусад нь дамжуулаад уншиж байвал буянтай хэрэг болно.

Нөгөө талаас хэрэг болох үед гарын дор ном маань байхгүй байхад ч бас харамсалтай шүү. Тэгээд ч номыг худалдаж авдаг хойно эдийн засаг, мөнгө хөрөнгө, өмчийн асуудал дагалдана. Өөрийнхөө өмчийг өрөөл бусдад зүгээр өгөөд байх нь ямар ч юм дээ.

Аль аль талаас нь бодоод дүгнэхэд хүний номыг буцааж өгөөд заншчихвал хэн хэндээ амар юм даа.

Ер нь буцаадаггүй ч зөвхөн мkнгоlчуудын асуудал биш. Энэ америкууд ч бас азны юм гээд цааш нь харуулна уу гэхээс буцаахгүй шүү!

Ганаа_бж said...

Uu, Gangaa, ta taavraa dald hiichihee yu? Bi saya Peaky-giind uldeesen com-tiig unshaad harin ch sanaa zovchihloo. Bi maazraagui ee, bas tiim ch muuhai sanagdaagui sh dee. Argagui l ter zuilsiig tegj nerledeg ch gesen tan shig "seryoznyi" huniig bichsen baihaar tsochood geh uu dee. Duu ni hoshin medremj oilgono sh dee. Hend ch baih asuudal. Tegeed ch bid yamar neg hevend hevleed programchilchihsan mashin robot bish. Hun yum chini bodson sanasnaa todorhoi hureend chuluutei ilerhiilj bolno gej bodood baigaa sh dee. Buduuleg muuhai yum yeruusuu baigaagui ee. Taniig baahan emzegluulj orhisond uuclaarai.

Арсун said...

Heregt durlaw, hehe

Anonymous said...

Khunii yum delsdeg n nuudelchdiin hevshil. Mongolchuud nuudelchin heveer tsag dor heveer urgeljileh zurshil boloi.

daria.jazz said...

Hund nom ugnu gedeg er ni joohon haramsaltai sanagdaad bdiin minii huwid bol.Uuruu temuulj bas zorij hudaldaj awch unshih heregteishdee hunii umnuus amidarch bga bishdee uuruu awsan nomoo hun zaawal zalhuuralgui unshdag unendee zvgeer guisan nomoo unshddagch yumu uguich ymuu ergelzeetei bid bie bienee tgj buruu zuileer uuhshuulj bolohguiee hun bolgon biee daasan bh estoi