Ер нь энэ блог гэдэг их хөгжилтэй, эндүүтэй андуутай, буруутай холиотой эд юм. Анх блог нээгээд долоо хоноогүй байтал миний ээж, хүүг эрдмийн хүмүүс гэдгийг мэдэх, намайг бараг мэдэхгүй блог анд Ш.Баатар намайг автоматаар доктор гэж бодоод, "доктор авхай блог нээвэй" гэж зарлаад нэг сайн түлж билээ. Таньдаг мэддэг улс өчүүхэн намайг өөртөө эрдмийн цол хайрлачихдаг болсон, ухаан санаа нь самуурсан гэж бодчих вий гэж ихэд эвгүйцэж, уйлахаас наагуур майлдаж гуйж байж залруулга хийлгэн энгийн ард төрхөндөө орж санаа амарч билээ.
Насаараа төмөр сахьсан инженер хүн гэнт юм бичиж эхлэхээрээ хөлд хэлд анх орж байгаа хүүхэд шиг байсан уу яасан блог анд Т.Бумэрдэнэ намайг оюутан гэж андуураад манайхан гэр бүлээрээ бөөн инээд болж билээ. Ахмад настай хүн шиг намбалаг аядуу бичих гэж ихэд зовлоо. Рольдоо итгээд дандаа түүх, шашин, нийгэм гэсэн хүнд хэцүү сэдвээр туугаад амьдралд байдаг дүр төрхөөсөө нэлээд хазайв. Уул нь алиа хошин, ёж яриатай хөгжилтэй талдаа хүн л дээ.
Сүүлийн үед манайх нүүдэл суудал гээд заваар муу, "имидж"-ихээ сэдэвт төвлөрч чадахгүй хаос дунд байгаа болохоор, хүний биеэс ялгардаг бараг бүх юм хими-н гурван төлөвдөө "с" төгсгөлтэй байдаг тухай нэг танил маань ярьж байсан санаанд орж, цааш ургуулаад бодсон чинь хөгжилтэй санагдаад "таавар" болгоод хоёр мөр бичлэг оруулж орхив. Ганаа-бж блог дүү охин миний өмнөөс ичээд нүүр нь улайж буй хэдэн мянган бээрийн тэртэйгээс мэдрэгдээд байхаар, амьтан хүн ичээж зовоогоод яахав гээд арилгаж орхив. Хөөрхий дүү маань "тань шиг серъёз ажааг ингэхийн чинээ санасангүй гээд л, хүн юм хойно хааяа инээдэгт тань итгэнэм ч гэх шиг" уучлал гуйсан шүү. Санаа зоволтгүй, би өөрөө л эвгүй байдалд орсон уу гэхээс чи минь зүв зүгээр ээ. Залуусын хэлдэгээр "сов сори".
"Толбогүй Монгол" номын автор, английн блогч дүү Х.Эрдэмбилэгийн блогийн сүүлийн бичлэгт нэг хүн зэмлэх аяастай сэтгэгдэл үлдээсэн байхаар нь, ажаа өмөөрөөд хаяачихлаа. Гэтэл "эрхэм танд ер нь эр хүний мэдрэмж байна уу, эрчүүд арчаагүй, ичсэндээ гүрийлээ, хоцрогджээ" гээд өөрөө зөндөө загинуулчихдаг юм байна. Бибээр эм хүн тул эр хүний мэдрэмж мэдэхгүй, "эрчүүдийг шүүмжилсэн нийтлэл бичих эмэгтэй байвал хамтарч бичмээр байна" гэсэн саналыг тань харин хүлээж авлаа. Хүний сайн муу явах, арчаатай арчаагүй байх эр буюу эм болж төрөхөөс нэг их хамаарахгүй болов уу гээд жаахан ивээд явуулчихлаа.
Ингэхэд би хэн бэ? "Эрэгтэй", "оюутан", "хошин шогийн мэдрэмжгүй эрдмийн зэрэг горилсон хөлдүү толгой" аль аль нь уу? Ийм л имидж миний бичвэрүүд төрүүлдэг юм байна гэж дүгнэлээ. 2008 онд ихээ засраад эвтэйхэн болох амлалт авдаг юм билүү?
Зул сарын баяр тэмдэглэдэг газар оронд байгаад нь сайхан баярлаж, гоё бэлэг цуглуулаарай гэж, нутагтаа буюу буддын, лалын бас бус шашинтай оронд байгаад нь Шинэ жилээ сайхан тэмдэглээд шинэ эрч хүчээр дараа жилдээ ихийг бүтээж эрүүл саруул явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн барья.

25 comments:
Gangaad shine zul sariin bas onii mend hurgeye. Shine ond ulam ihiig bicheerei.
Negent nuur nuuree hardaggui hoino yanz buriin enduurel ih baih bololtoi yumaa.
He he, hugjiltei yum aa. Neeree Blogt ch anduurah, enduureh yavdal ikh shuu. Namaig neg nukur zaluu emegtei gej itgeed, alah shahdag baina sh tee, he he. Suuldee bi icheed zugtaachikhsan. Manai Bumaa neg oyutan ohin duutei boloh duhjee, he he. Za shine ondoo hugjiltei hoshin ineed duuren baihiig husye. Ineed l baij baival tegeed buh yum biana gesne ug dee gej...
Zuudchin
neeren bi odoog hurtel ooriig chin doktor gej bodood yavaad baigaa shuu dee, hehe.
blogoor mini zochildogt ih bayarladag shuu.
bi ch bas uuriig chin ih l erdem nomtoi hun yumuu daa gej bodoj bsn sh dee.
blog er ni hugjiltei sh dee. zarimd ni tengert tultal magtuulna, zarimd ni gazar dor ortol zagnuulna, gehdee magtuulsnsaa shuumjuulsen ni goy shuu. medeej magtaal ch bas goy. uram zorig orood l ulam ihiig hiih yumsan gej bodood l...
zul sariin bayriin mend hurgeed, az jargalaar byalhaj bh boltugai.
Blogoor zochilson ta bugddee bayarlalaa, saihan bayarlaarai.
peakfinder-ero'ol bat orshig
zuudchin-shine ond ineemtgii hun bolohiig oroldoye. Soninoos blog suljeend yaj zugatsan be?
nemlet-tsolgui egch ni deer biz dee
byamba-blog ikh zugaatai, ho'gjiltei yum. Nadad taalagdaad barag dontohoos naaguur...
Илэн далангүй л бичээгүй бол энэ ер нь тиймэрхүү л багацааны хүн бна гэсэн мэдрэмжиндээ хөтлөгдөөд тэрэндээ бүр итгэчихдэг гэж байгаа. Тэгээд тэр маань зөрөхөөр их инээдтэй хөгжилтэй бас сонирхолтой. Цаашлаад царай зүс, загвар төхийг нь төсөөлөхөөр бүр сонирхолтой. Хэзээ нэг цагт таарвал бүр ч гоё байж мэднэ. Шинэ оны мэнд хүргье ээ
Манайхаар зочилдогт их баяртай байгаа шүү. Хамгийн гол нь үзэл бодол төстэй хүмүүсээс үг сонсоод, энэ блог сайхан шүү. Би дээд сургуулийн багш гэж бодсон зөв үү?
Ene blog er ni ih zugeer ed baina shuu, tulgaad tataj bolohgui l bolohoos. Zarimdaa buruu oilgood onigoond oruulah gej baigaad balrah ch shig.
Nuudel suudal geed zawgui baina uu, Shine ondoo az jargal duuren amjilt buteel arwin baih boltugai.
Хэхэ өөрийнхөөрөө байгаагүй болохоор хүмүүс андуурсан юм байлгүй дээ. За ер нь жоохон ах зах хүмүүстэй арсалдах гээд болдоггүй хүү байгаам... хэхэ..
Ер нь бол андуурах андуурагдах нь, бичлэгийн ард хэн байх нь гол биш, хэнд яаж хүрэв, уншсан хүн юу олж авав гэдэг нь гол нь гэж боддог. :) Доктор шиг харагдаж байгаа бол доктор л гэсэн үг :) эр хүн шиг санагдсан бол жоохон хатуухан хэлчихдэг юм болов уу? ер нь шударга байх нь сайханшдээ. :) За өөрт чинь ч гсн амжилт хүсье. Шинэ ондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг ерөөе. Энэ бичлэг чинь маш их таалагдлаа :D
hi biyes yalgardag shiver chin c usgeer togsoogui yum bna aa manai nohor bodoj olson yum metrond yavaj bhad ni asuusan mash hurdan hariulsan shuu
Za ganbaagiin blogt (http://ganbaa.blogspot.com) shildeg blogchin shalgaruulah sanal asuulga yavj baina. Ooriin chin' ner ovoo deeguur yavj baina shuu. Sanal ogson neg hun taniig ganga blogiin ezen ohin gesen baina. Bas tiim ch hocrogdson ene ter haragdaagui l baina daa. Za tegeed ireh ond ulam ihiig bicheerei.
Зул сарын мэнд хүргэе.
Muu duugee ih hugjiltei bicheedhej. Za ter ch yahav. Zav garsan deer bushuuhan shig Zul sariin bolon shine jiliin mend hurgeh geed guigeed orood irlee.
Tand bolon tanai ger buld az jargal huseye.
aa ta manaixaar ezgyi xoiguur orood garsan baixar ni mushguud l bariad awlaa shyy...neeree bi taniig eregtei gej bodson chin...uuriinxoo unen dyriig nad shig l dyraital nytag ystaigaa xyrtel dyraital yldeexgyi "tom tom" yum bicheed baixaar chin enduurel uuseed ba ok... he he
za uurt chin ch bas shine onii mend xurgiye ee. blogoor chin zochilj baiyaa.
Irj bui shine ond uran buteeleer arvin baih boltugai. Comment uldeedeggui ch bainga unshij, ihiig medej avdag shuu.
Ireh jil bas iluu ihiig medej avah baih gej naidaj baigaa shuu. Tanii blogoos.
Saihan bayarlaarai.
Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/
shine ony mend hurgey, saihan bayarlaarai!
Aлбан: vitin e ri
Aраб: كل عام وانتم بخير
Англи: Happy New Year!
Aрмен: շնորհավոր Նոր տարի
Баск: urte berri on
Беларус: З Новым годам
Босни: Srećna Nova Godina, Sretna Nova Godina
Болгар: Честита Нова Година
Виетнам: Chúc mừng năm mới
Герман: Ein Frohes Neues Jahr, Ein gutes neues Jahr, Fröhliches neues Jahr, Guten Rutsch, Guten Rutsch ins neue Jahr, Gutes neues Jahr
Грек: ευτυχισμένος ο καινούριος χρόνος
Голланд: Gelukkig Nieuwja
Гүрж: გილოცავ ახალ წელს
Дани: godt nytår
Индонез: Selamat Tahun Baru
Ирланд: Athbhliain faoi mhaise, Athbhliain faoi shéan is faoi mhaise
Испан: próspero año nuevo
Исланд: farsælt komandi ár, gleðilegt nýtt ár, gleðilegt ár
Итали: felice anno nuovo
Каталан: Feliç Any Nou ^; Bon Any ^
Латин: felix sit annus novus
Латин Америк: Feliz Año Nuevo
Латви: laimīgu jauno gadu
Литв: laimingų naujųjų metų
Mацедон: Среќна Нова Година
Mалта: Is-sena t-tajba
Норвег: godt nytt år
Орос: С Новым годом!
Перс: سال نو مبارک باد
Польш: Szczęśliwego nowego roku
Португал: Feliz Ano Novo
Румин: la mulţi ani, un an nou fericit
Серб: Среħна Нова Година, Srećna Nova Godina
Словак: šťastný Nový rok, šťastlivý Nový rok
Словен: srečno novo leto
Солонгос: 새해 복 많이 받으세요
Tахити: 'ia ora na i te matahiti api
Tайланд: สวัสดีปีใหม่
Tурк: yeni yılınız kutlu olsun
Унгар: boldog új évet
Украйн: З Новим роком
Урду: نیا سال مبارک
Фароен: gleðiligt nýggjár
Финлянд: hyvää uutta vuotta, onnellista uutta vuotta
Франц: bonne année
Хавай: hau'oli makahiki hou
Хинди: नया साल मुबारक
Хорват: sretna nova godina
Хэбрэй: שנה טובה
Хятад: 恭喜发财, 恭喜發財
Чех: šťastný nový rok
Швед: gott nytt år
Шотланд: bliadhna mhath ùr
Эсперанто: feliĉan novjaron
Эстөн: head uut aastat
Япон: よいお年を, 明けましておめでとう
Улиран одож буй хуучин он Танд
Ухаарал баяслыг үлдээж
Угтан золгож буй шинэ он Танд
Урам зориг бэлэглэх болтугай
Үргэлж урам хайрладаг эрхэм эгч тандаа
Үйлс бүтээл тань гэгээн байхыг ерөөе
Сэтгэлийн чинь сайханд нутгийн салхи эгшээж
Сэржим өргөж буйг минь хүлээн авна уу.
shine jiliin bayariin mend hurgej bayar hoor,boon boon az jargaliig husen yerooye!!
Shine 2008 ondoo az jargalaar duuren amjilt buteeleer arwin baih yero'ol o'rgoye.
Chamaig emegtei gedgiig eniig unshij baij l medlee. Eregtei hun baih gej bodoj baisan yum.
stephen curry shoes
moncler coat
yeezy boost 380
stone island
steph curry shoes
kenzo clothing
stephen curry shoes
golden goose sneakers
kawhi leonard shoes
curry 7 sour patch
web gucci replica More about the author replica designer backpacks Get the facts bag replica high quality
f6t72r6x92 a2w27q7f20 b9u67x9d13 h3o69i3w39 m6i33k2w57 r1a96n9w40
Post a Comment