Tuesday 15 January 2008

Жииргэвч бүс

Оросын эх газрын идэвхтэй тэлэлтийн үетэй, манжуудын өмнөд Хятадыг эзэлсэн үе таарч байгаа юм. Чухам энэ үед оросууд Сибирийг эзэлж улмаар даур, нанай зэрэг олон ястан суудаг, хэний ч эзэмшил бус байсан Амар мөрний сав газрыг өөрийн болгож чадсан байна. Манжуурт хүртэл оросууд хэрэм цайзаа босгож эхлэв. “Орос дов” гэж нутгийн хүмүүс нэрлэдэг оросын хэрэмийн үлдэц бүхий газар одоогийн Цицикар хотын орчим олдсон гэж хятад эх сурвалжид тэмдэглэгджээ.

Манжууд Хятадыг бүхэлд нь эзлэсний /монголчуудын дэмээр/ дараа, XYII зууны наяад онд Манжуур орчим ба Амар мөрний савыг эзэмшилдээ байлгахын тулд 5000 цэрэгтэй 40 их буутайгаар оросуудтай дайтсан байна. Арван нэгэн сар тулалдсан дайн мухардалд орсон тул 1689 оны найман сард Нерчийн гэрээ байгуулан Орос, Манж Чин улсын хил болон худалдааны асуудлыг зохицуулсан байна. Гэрээний заалтаар Орос, Манж Чин улсын хоорондох ихээхэн хэмжээний газарт аливаа улсын хүн ардыг суурьшуулахгүй, хоосон жийргэвч бүс байхаар тохирсон байна. Ийнхүү оросууд өмнө нь эзэлсэн газраа орхин энэ нутгаас гарсан. Гэтэл хятадууд гэрээгээ зөрчин хятад-манж иргэдийг энд суурьшуулан “манжуурын хутгуур” гэгчийг үүсгэсэн түүхтэй. Жийргэвч гэх энэ бүс “Амарын асуудал” болон зуун тавиад жил үргэлжилсэн “хэрүүлийн алим” болон хувирсан билээ.

1689 оны Нерчийн гэрээгээр Буриадыг Оросынх болсныг баталсан. Ийнхүү буриад гэдэг нэр угсаатны нэр байснаа газар зүй-улс төрийн нэр болжээ. “Галт зэвсэг нэгэнт буй болсон байсан, хоёр талаараа хүчирхэг гүрнүүдээр хүрээлэгдсэн учир нүүдэлчин монголчууд хамаг хөрөнгө зоорьтойгоо чанагш дутаах бололцоогүй болсон байсан, Монголын дотоодын зөрчил тэмцэл хэтэрхий хурц байсан, “шарын” хэмээх Буддын шашны түвд хэлбэрийн урсгал Монголд бүрэн нэвтэрсэн зэрэг олон шалтгаанаар монголчууд анх удаа хятадуудад газар нутагтайгаа эд хөрөнгөтэйгээ эзлэгджээ. Энэ үеэс эхлэн Монгол нь Хятад, Орос хоёрын хоорон дахь өвөрмөц жийргэвч бүсийн үүрэг гүйцэтгэх болсон юм.”

Европын соёлд улс орноо эргэн оруулахад голчлон анхаарч байсан Их Петр хааныг таалал төгссөний дараа I Екатерина хатан хаан дорнын бодлогод дахин анхаарал хандуулав. 1727-1728 оны Орос Хятадын хоорон дахь Буурын хэлэлцээр гэгчээр зөвхөн “буриадыг” төдийгүй, Халхын бүрэлдэхүүнд байсан хатагин, салжиуд, сартуулыг таслан Орост өгсөн юм. Ийнхүү Орос гүрэн, Манж Чин улс шууд хиллэх болжээ. 1727 оны арван сарын 21-ний Хиагтын гэрээгээр Орос, Манжийн хилийг Эргүн голоор Абагайт толгод хүртэл заагласан. Орос-Хятадын хилийг Амар мөрнөөр шинэчлэн тогтоож, 1858 оны Айгуны гэрээгээр баталгаажуулжээ.

Оросууд эх газрын гүн рүү Хятадыг нэвтрүүлэхгүй байхын тулд Оросын аюулгүй байдлын бүслүүр бий болгохыг эрмэлзэж иржээ. Өмнийн шар аюулаас” сэргийлэх оросын энэ бүслүүр нь Түвд, Шинжаан, Монгол, Манжуур аж. “1899 оны 4 дүгээр сарын Англи-Оросын гэрээгээр Манжуур төдийгүй Монгол оролцоод их цагаан хэрэмээс хойшхи бүх нутаг нь Оросын нөлөөллийн бүс гэдгийг Британи хүлээн зөвшөөрсөн ба Шар мөрний сав газар англичууд нөлөөллөө хадгалахад дургүйцэх юм алга гэж хариуд нь оросууд толгой дохижээ.”

Ийнхүү ХХ зууны эхэнд Оросын эзэнт улсын нутаг дэвсгэр ба түүний нөлөөллийн бүс түүхэндээ байгаагүй ихээр томорсон юм. Оросын нөлөөллийн бүст баруун талд нь Дорнод Түркестан, зүүн талд нь зүүн хойд Хятад дах Манжуур багтаж байв. Гэвч Түвд дахь сонирхол нь Балбаас хойшилж буй Английн сонирхолтой зөрчилдөж эхэлсэн ба Манжуураас урагшлан Гадаад далай руу чиглэсэн хүсэл нь Солонгосоор дамжин баруун тийш түрж буй Японы сонирхолтой тус тус мөргөлдлөө

18 comments:

ZAYA said...

аан, Оросуудын гадаад эрх ашигт Монгол тусгаар байх нь илүү ашигтай байжээ хөөрхий.

peakfinder said...

jiirgevch tuldaa tusgaar togtnoloo hadgalj uzeh bolomj oldson gej oilgood baidag. gehdee l ter uyed ene talaar bodoj zutgej yavsan humuusiin hatuujil tevcheeriig bishirdeg yumaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Гангаагийнхаар эргэлдээд байхад л нэг их цаг зарахгүйгээр хөөрхөн мэдлэгтэй болчихоор болоод байгаа. Аягүй залхуурав.

Anonymous said...

very nice ,)) u good!

Arsun said...

Бумаатай санал нэг байна. Баримт нотолгоо найдвартай шvv.

бж said...

Bumaa, Arsun hoyortoi hamt yavaa shuu.

Anonymous said...

Зохиогчоос хүсэхэд энд нэгэн зүйлийг эргэж хараарай. 1688 онд Баатар Хунтайж биш Цэцэн хан Шолой Хунтайж 40 мянган цэрэгтэй одоогийн Красноярск хотын босгонд оросын Козакуудтай тулж байсан тухай нэг уншсанаа санаж байна.
Ерөөсөө Краснояарск бол Сэцэн хааны зуслангийн газар байсан юм биш үү.

Харин Баатар хун тайж түүнээс эрт нас барсанаас гадна Сибир лүү орох боломж түүнд гараагүй санагдах юм. Гарын дор лавлах юм байсангүй тул санаанд байгаагаа бичиж байна.

Бид Хятадуудад алдсан газар нутгаа мэддэг, харамсдаг, түүх судартаа бичиж үлдээдэг. Манжуудад хядуулсан ойрдуудаа дурсдаг атлаа, одоо Хятадуудад дарлагдсаар байгаа Өвөрлөгч ахан дүүсдээ харамсан хардаг атлаа Оросуудад алдсан нутгаа мэддэггүй, бас оросуудад хядуулсан Халимаг, Алтан орд, Казан, Крымийнхан, Уралынхан гээд элэг нэгтнүүдээ дурсдаггүй нь юуных юм болоо??? Өнөөдөр Оросуудад эрчимтэй уусч байгаа Буриад, Тува нараа яагаад тоодоггүй юм болоо???

Гэхдээ надад нэг юм бодогддог юм, Хятадуудад алдсан газар нутаг маань манай уугуул нутаг болоод тэр юм болов уу, хэдэн мянган жилийн өмнөөс л бид Түмэн газрын цагаан хэрмээс умардийн их уудам тал нутагт дураар нүүдэллэн аж төрж ирсэн. Харин Дорнод Сибирлүү Мэргэд, Ойн иргэд маань цаад тал нь Баргужин төхөмөөс нэг их хол гарч нутаглаж байгаагүй, одоо энэ Уралаас нааших газар нутагт хожим Их гүрний дараах эрхшээлээ тогтоосон болохоор тэгдэг юм болов уу, мэдэхгүй юм даа. Мэдэх хүн байвал хэлж өгөөрэй дээ. ??

Зүүдний тэмдэглэл said...

Бас нэгэн зүйл нэмэхэд Оросын бүрэлдхүүнд орж, Өрнийн соёлтой болсоноороо Буриад болон бусад Саха энэ тэр гэсэн жижиг үндэстний хүмүүс зол завшаантай хэрэг боллоо гэж боддог нь тухайн үндэстний сэхээтнүүд дотроо зонхилдог юм гэсэн. Энэ үнэн үү. Юутай ч Буриадын нэгэн эрдэмтэн энэ үзэл бодлыг тууштай хамгаалж байсан тухай баримттайгаар нь мэдэх юм байна.
Сайнаар хэлбэл Буриад, Өвөр Монгол хоёр нь Монголын жийргэвч бүс болж, Орос, Хятадын түрэмгийлэлийн бамбай болсон гэж болох байх.

Манжийн түрэмгийллийн өмнөхөн Монголын жирийн нэгэн аймгийн Хан нь 40 мянган цэрэг гаргаж байсан гэхээр хүн ам болоод эдийн засгийн хүчин чадал ямаршуу байсныг мэдэж болно. Түүнээс өмнө ганцхан Цогт тайж л гэхэд 30 000 цэрэгтэйгээр Төв халхын нутгаас Хөх нуур луу хөдөлж байж.
Гэтэл 1911 онд Богд хаант засгийн эхэн үед Халх, Урианхайн хязгаар хийгээд Өвөрлөгч нараасаа хамж шимээд 7000 цэрэг гаргаж байсан гэхээр энэ 200-аад жилд бид мөн ч доройтжээ дээ. Майский гэдэг хүн "монгол үндэстэн ингээд сөнөдөг юм байна" хэмээн дуу алдахаас ч аргагүй байсан биз.

ganga said...

Blog anduuddaa bayarlalaa,Bumaa, Arsun, Ganaa gurav ho'tloltsoj ireed hun bitgii tsaahsluulaad baigaarai.
Anonym&Zuudchind- Sholoi huntaij gedeg ni ortoi dag shuu. Baatar hun taijiin tuhai D.Byambasuren guain 'Buriadiin tuuhiin zarim asuudal' iltgelees avsan bolno.Bi o'voogiin namtariig tsegtselj huuhduuddee oilgogdohoor yum bolgoh gej oroldoj baisnaas tsaashgui tul, tuuhen talaas aldsan baij tun bolzoshgui. Orost deed surguuli duurgesen, sotsializmiin ueiin orost elegtei buteegdehuun bolohoor bi ch ehendee oros ahiin esreg fact gargaj tavihdaa jiirhej baisan shuu.
Orosiin buriad, halimag, tuba nar yah argagui mongol yastan shuu dee. Odoo harin zarim ni yamar setgelgeetei bolood o'orsdiigoo hen gej uzdeg bolson bol doo. Ter ch baitugai kazak, uzbek, kirgizuud manaihtai ijil to'stei tuulis domog, zan uil baidag geed hamaatan geh geed baidag ulstai taarch baisan. Manaihan sergen mandaltiin ih haadiin tuhai ih bichdeg yarih durtai. Harin baga haadaas hoishih tuuh, manai mongoliin tasarhai ur sad maani yamar huvi tavilantai baisaar irsen, odoo yaj baigaa tuhai duugarah durtai bish baidgig bi bas oilgodoggui.

ganga said...

Zuudchini setgegdel 1 sariin 6ni 'Oros orni eh gazriin telelt' bichlegt hamaarah bolohiig dashramd temdegleye.

бж said...

Ta neeree hugjiltei sh dee, hehe

Anonymous said...

21r zuund jiirgevch mongol gesen oilgolt arai oor utgaar hereglegdene. Tiim bolhoor bidend bolomj bna.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...
This comment has been removed by the author.
Unknown said...

see it here best replica bags online read try this website Go Here go to my blog

tice said...

have a peek at this website site web check out the post right here get more other blog here

seado said...

site important dolabuy.co Plus de bonus ce formulaire de contact trouvez réplique gucci

Unknown said...

l6j68i2h96 x5q10z6t07 a1q30t5x07 q7t69n7g38 q0n65r5w51 w0j51e6t68

Anonymous said...

fear of god essentials hoodie
curry 6
golden goose sneakers
Travis Scott Jordan
air jordan 1