Monday, 21 January 2008

Уншмаар ном

Нэрт хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Нацагийн Жанцанноровын "Уртын дууны уламжлалт зарим нэр томъёоны гаргалгаа" гэсэн сайхан ном уншлаа. Номын тухай нуршилгүй түүний хэсгээс түүвэрлэн сонирхуулъя.
Бөнжигнөх- Бөөрөнхий хэлбэртэй зүйлийг бөнжгөр юм гэж ярьж хэлцдэг. Ээмгийн бөнжигнүүр нь бөнжигнөж байна. Өвгөний толгой бөнжигнөх болжээ гэх мэт бөнжигнөхтэй холбоотой үг хэллэгүүд тохиолддог. Энэ нь аливаа жижиг зүйл хол үсрээд салаад явчихгүй тэрүүхэн хавьдаа дахин дахин хөдлөөд байхыг хэлж байгаа хэрэг. Уртын дуу дуулахад ч мөн л энэ утгыг нь авч хоолойн хөдөлгөөний нэг янзыг зааж байна. Жишээ нь Дорждагва гуай (аялсан дууг нотоор илтгээд) нэг эгшгийг таслалгүйгээр төвөнхөөр олон дахин доргиож, мөн их хоёрцоос илүүгүй зайгаар мөн эгшгийг таслалгүй төвөнхөөр ээлжлэн доргиохыг хэлж байна. Энэ нь монгол дуу дуулахад буриад аяалгууны зөөлөн хэ, ха(hэ, hа)-тай төстэй төвөнхийн цохилго хийх уран арга юм. Энэ нь өрнө дэхний дууны сургуульд бараг байдаггүй (өгсөх уруудахыг эс тооцвол) өвөрмөц арга юм. Харин нумт хөгжмийн зэмсгээр хөгжимдөхөд нэг эгшгийг нумаар доргион нэг тийш татаж олон дахин эгшиглүүлэхгүй, үлээвэр хөгжимд нэг эгшгийг хэлээр доргион олон дахин эгшиглүүлэх трель (жиргүүлэг)-тэй төстэй байж болно.
Гарт зөөлөн-Энгийн хар ярианд өмссөн бээлий, жолоо цулбуур, татлаг сур мэтийг гарт зөөлөн гэж ярьдаг. Бас ардын сурган хүмүүжилд томоотой, хүний аяар хүүхдийг гарт зөөлөн, чих зөөлөн гэж ярих ч бий. Хөгжимдөх урлагт чухам энэ утгаар хэрэглэж байна. Дорждагва гуай Лувсан хуурчийн тухай өгүүлэх явцдаа анх тайзан дээр Лувсан хуурчтай хамт гарч дуулсан тухайгаа дурдаад "Сайн дууч болох хүн байна, гарт их зөөлөн байна" гэж надад хэлсэн. Дарахад (дагаж хөгжимдөхөд нь) гарт нь зовлонгүй шиг байсийм болов уу" гэсэн байдаг. Уртын дуу дуулах нь хуурчтай салшгүй холбоотой урлаг. Дуучныг яг таг дагаад байдаггүй. Урт барьсан цагт нь хөдөлгөх, хоолойн хөдөлгөөн хийхэд нь тогтоон барих гээд маш нарийн урлаг юм. Хуурч дагах цагтаа дагахын хажуугаар урьтаж орох тохиолдол олонтой гардаг. Тийм ч учраас сайн хуурч байхын тулд уртын дууг төгс мэддэг байх ёстой гэсэн бичигдээгүй хууль бий. Лувсан гуайн хувьд Дорждагва гуайн дуулах нь хуурчийн хамсарч байгааг онцгой сайн мэдэрч байгааг тандаж дүгнэсэн үг юм. Хуурч дуучин хоёр дуулах хөгжимдөхдөө бие биенээсээ онцгой хамааралтай байж харилцан мэдрэх үйл явцыг энэ яриа тодруулж байна. Судалгаа шинжилгээнйи сонирхолтой шижим өгч байгаа хэлц юм.
Гунхсан дуу-Дорждагвагуай Лувсангомпил буюу Чуганц багшийнхаа тухай ярьж байхдаа монгол "Чуганц багш ингээд налмийлгаж хаяна шүү дээ. Тэхдээ тэр үглүүрээс илүү энэ нь хөгжимтэй л байгаа юм даа. Дуулахад сайхан, чихэнд чимэгтэй сайхан тийм гунхсан дуу байна шүү дээ. Одоо бол хурдасгаад.." гэж ярьсан бий. Дорждагва гуайн аялахыг сонсоход уянгалаг, эгшгүүдийг хооронд нялж холбосон аяс сонсогдохын зэрэгцээ бас хурдыг албаар удаашруулж байгаа юм уу гэлтэй сонсогддог. Ардын ярианд гунхсан сайхан хүүхэн гэж өндөр нуруутай эеврүү сайхан алхаа гишгээтэй хүнийг, гунхсан сайхан ат гэж ширээ бөхтэй өндөр тэмээг, урт сунагар уургыг гунхсан уурга гэх мэт хэлэлцдэг. Эдгээрийг харьцуулан бодож үзвэл гунхсан дуу гэдэг нь цочмог хөдөлгөөн хийхгүй хамуухан дуугаар нилэнхүйд нь нэгдмэл бүтэцтэй болгон аялахыг хэлж байна гэж үзэж болно. Бидний үеийнхний мэдэхээс ардын жүжигчин Түмэндэмбэрэлийн "Хөх торгон дээл", "Юндэн гөөгөө" зэрэг дууг дуулахад ажиглагддаг тийм жигд сайхан аялахыг хэлж болох юм.
Амьсгаа гэхэд аюулхайн, ил, нууц, хулгай, цадтал гээд, дан, давхар, эгээдэг шуранхай, боржигон, Хар дэл, Хурх бэндэрийн, шавь аялгуу гээд уртын дууны тухай үг хэллэгийг хөгжмийн боловсролгүй, монгол зан заншил мэдэх мэдэхгүй хэнд ч ойлгогдохоор аялгуу сайхан монгол хэлээр тайлбарласан ном юм. Нэлээн эрт авсан ч хөгжмийн явцуу хүрээний ном гэж бодоод барьж авахгүй байсаар өдийг хүргэж, уншихдаа харин адал явдалт уран зохиол уншиж буй мэт нэг амьсгаагаар амтархан уншлаа.

19 comments:

peakfinder said...

Sonirholtoi yumaa. Urtiin duug onol talaas n' medehgui ch sonsoh ih durtai. Huuchchuulaas sain medehgui, Norovbanzad guain ganc CD bii. Teriigee sonsood l jiriilgeed baigaa. Setgel uujraad neg ih saihan bolood yavchihdag yum. Ene nomiig chin' taarval avch unshnaa. Zovhon duu talaasaa ch bas mongol helnii talaasaa olon ug medehed dohomtei yum uu gej sanagdlaa. Saihan medeelel ogsond bayarlalaa.

ganga said...

Yasan turgen orj irj bainaa. 2005 oni nom odoo MOngold hund zahival baigaa baih. Neeree mongol hel talaasaa ch uran tansag baisan shuu.

Аттила said...

mash saihan medeelel yum, saihan ch tailbarlasan baina. neeren mongol yavhaaraa neh saihan baahan nom olj ireh yumsan.

Arsun said...

Би хөгжмийн боловсролгvй боловч, уншихад аялгуу шуранхайлах мэт болов.

ZAYA said...

Ойлгомжтой гоё бичсэн байнаа.
Хөдөө ажлаар явж байгаад Өвөрхангайн Бүрд суманд айлд буутал яг гэрийн найр хийж байгаа айлд буучихаж... Хөдөөний залуучууд чинь гадны хүн хараад тэгсиймуу уртын дууг чинь сайхан дуулдаг юм билээ.
Дууны дугараа над дээр ирэхэд ёстой их сандарч билээ. Миний өмнө 3 залуу уртын дуугаар дугараа барьсан.
Бэсрэг богино ардын дуу дуулж амь хэлтэрсэн. Тэгэхгүй бол торгууль нь гэхэд л манай гэрийн гурил зуурдаг түмпэнгийн дайны хулаар л айраг шахах юм билээ.
Хичнээн хөдөөнөөс гаралтай ч манай нутагт гүүгээ нэг их барьдаггүй "гүүтэй айлын гүзээтэй хүү" биш болохоор их сандарч билээ.
Тэр үед уртын дуу ганц нэг аялаж сурах юмсан гэж анх удаагаа бодсон. Гэхдээ мань мэт бол сурахгүй эд байх шүү.
Сайхан мэдээлэл оруулсан байна.
Баярлалаа.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Залууан явахад дуу хуурнаас холхон явжээ. Хэзээ ч дуулахгүй байж болох юм шиг л санадагсан. Одоо дуу сайхан дуулж байгаа хүнийг сонсохоор, ялангуяа ойрхоноос харахаар цаанаа нэг сайхан шүү. Хоолойноос гарч байгаа ая аялгууг морьны явдал шиг л ялгаж салгасан байна даа. Жанцанноров гэж энэ хүн үнэхээр л хөгжмийн төлөө хүн юм даа. ийм хүмүүсээ хайрлаж л байх юмсандаа.

бж said...

Jantsannorov guai aguu hun shuu. Zohioluud ni hugjim sonirhdoggui hunii hurtel setgeliig hudulguj orhidog... "Manduhai tsetsen" -g ni bainga sonsdog, uidnaa gej baihgui.
Ih saihan nom bichsen yum baina shdee. Unshij baigaagui ee. Taniig endee bicheed baival dagaad unshaad baihaas /hehe aimaar zalhuursan/

Uunee said...

Таны блогоор анх зочилж байна. Уншууштай сайхан блог байна.

Дeстини said...

Ih oroitoj unshij baina daa. Aajim aajmaar buh blogchdoor zochilj yavaa mini ene. Saihan medee baina. Jansannorov guai aguu shuu, shuud tuunii "Chingisiin er 2 zagaliin khuchin" geh morin huurin orkestriin togloson buteel barij avad sonsoj suuna.

Anonymous said...

Сайн уу, урд нь танайхаар ирдэг , зарим бичлэгийг нь өөр сайтаас ч уншчихдаг байсан.
Бага залуу байхад уртын дуу сонсдоогүй, бараг хооронд нь ялгадаг ч гүй л байж. Одоо бол сонсох дуртай, үг аялгуунаас гадна дуучны хоолойн чадлыг бахархдаг. Харин энэ мэт нарийн юмыг огт төсөөлдөггүй байсан, нээрээ л уртын дуу гэдэг дангаараа дууны урлагийн нэг төрөл юм даа.
Их сонирхолтой бичлэг байна, баярлалаа.
Амжилт хүсье.

ZAYA said...

Таныг айлд очоод "франц явсан" гэсэн байхаар чинь сонин сонсох гээд санд мэнд орж ирлээ ш дээ. хэхэхэ

БЭ said...

нээрэн францынхаа сонингоосоо дуулгая аа гэсэн хэхэ.

Pearle Deppsu said...

Би блог дээрээ Бумаа ахын тоглоомд бодсон саналаа бичсэн шүү. Орж үзээрэй

бж said...

France yavsan soninoosoo duulgaval ih bayarlah geed baih yum.... Yah ve?

A.Амарсайхан said...

Уртын дуунд нугасгүй дуртай хүн гэвэл би дээ. Хөдөө, найран дээр жаахан улаа бутарчихаад, чадахгүй ч гэсэн хөгшчүүдийг дагаад дуулж суух ч амьдын жаргал даа.

Barimalch said...

Mongoldoo baihad urtiin duu ardiin duug yuroosoo toohgui baisan hari gazar ochihoor jinhene oilgoj eheldeg yum baina lee.

Anonymous said...

Ganga bagshdaa Bagsh nariin bayariin mend hurgeye. Tan bagsh baisan gej neg bichlegtee bichsen baisniig sanav.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

supreme clothing
off white
yeezy shoes
bape shoes
jordan
supreme clothing
supreme clothing
kyrie 5 spongebob
fear of god hoodie
curry shoes