Франц орны тухай та бүгд ном зохиол, кино телевизээс сайн мэднэ биз ээ. Зарим блог андууд явсан газрын сониноос сонирхуулаач гэсэн дагуу өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцая. Францууд чех зэрэг төв европын хүмүүсээс биеэр давжаа улс тул би хүртэл хүний нүүр лүү өлийгөөд байхгүй заримаас нь бүр өндөр байж биеийг тоох дөхөв.
Дарс, бяслаг гээд хооллолтын өндөр соёлтой, донж маяг тааруулж гоёмсог хувцаслаад сурчихсан, уран зураг, дуу хөгжим, ном эрхэмлэдэг гээд бодохоор тэд амьдралын сайхныг амталж таашаал авч чаддаг улс. Сэтгэлгээ зан авир нь чөлөөтэй, биеэ барьж эвгүйцэх нь бараг үгүй шиг, ямар ч байсан "раман дотроо яажигная" гэдэг гэлцийг тэдэнд ойлгуулахад бэрх шиг санагдсан.
Хижээл насны авгай тод өнгийн тоодгор юм өмсөөд өндөр өсгийт дээр тог тог хийгээд явж байхад муухай харагдахгүй агаад өнгөний зохицолдоо хачин сайн мэдэрдэг бололтой. Нэлээн тарган залуу бүсгүй нарийхан гоолиг найз охидтойгоо адил хөл шилбэ барьсан өмд өмсөөд, доош саравгардуу гучаад оны хийцтэй пальтоог ташаа толгойн дундуур тайрсанмэт пиджак өмсөөд энэ жилийн модны оргил болоод бандагнаж байхад хэн ч түүнийг үгүй энэ болимоор юм гэхгүй. Товчдоо хөгшин залуу, бүдүүн нарийн гэхгүй моодлоно. Түүнийхээ донжийг ч тааруулна.
Баян ядуу, боловсролтой үгүйг гадна хувцасласан байдлаар нь ялгахад хэцүү. Булган дээл хайш яйш хэгэлдэрлэсэн бүсгүй хоосон байж болзошгүйн адил, тааран цамц элэгдсэн жинстэй нөхөр саятан байж мэднэ. Юу идэж ууж, ямар ресторанд орж, хоолны захиалга хэрхэн хийдгээр зиндаа зэрэг див тодорхойлогддог гэхэд бараг хилсдэхгүй. Үнэтэй ресторанд ордоггүй мань мэт хаанахын ямар сортын усан үзмээр хэдэн жил дарсан ямар гээчийн дарсыг мэдэхгүй байж болно. Хавч, дун хясаа мэтийн далайн чамин хүнсийг яаж иддэг, ямар төрлийн маханд ямар дарс уудаг, хоолны дараа ямар бяслаг жимсыг десерт болгон хэрэглэдэг зэргийг бэл бэнчинтэй залуус мэдэж байхад илүүдэхгүй шиг. Жижиг зүйл мэт санагдах ч ямар жимс аль цагт боловсорч гүйцдэгийг мэдэх хэрэгтэй гэнэ. Яг тэр үед нь тэр жимснээс амин дэм авдаг, илүүтэй иддэг бичигдээгүй хуультай. Гүйлс боловсорч байхад, амин дэм нь оргил үедээ бус гүзээлзгэнэ идэх нь утгагүй гэнэ. Орос ах нар шиг цагаан архи, чех андууд шиг шар айраг бараг уухгүй дарс голлон уудаг газар бололтой.
Францын ерөнхийлөгч асан Франсуа Миттеран Европ дахинд хамгийн том номын санг санаачлан барьж гүйцэлдүүлжээ. Улс орноо удирдаж байсан, байгаа үе үеийн ихэс дээдэс улс орондоо хэрэгтэй үлдэцтэй ямар нэг юм хийж бүтээдэг уламжлалтай юм байна. Люксенбургийн ван санаачлан бариулсан тиймээс Люксенбургийн ордон гэж нэрлэгддэг ордонд сенат (Манайхаар УИХ)нь байрладаг, сайхан ордон байна билээ.
Гадны хэлээр ярих дургүй, өөрийн оронд үйлдвэрлэсэн нэрийн барааг өмсөж эдлэн бахархах дуртай зэргээр их гүрний зангараг мэдрэгдэж байв. Төрлөх франц хэлнээс гадна түгээмэл англи, герман хэл, хэлний нэг группт багтах итал испани хэл мэддэг ч ярих дургүй. Гудамж талбайд хүнээс зам асуухад уриалгахан аргагүй хэлж заагаад өгнө. Англиар ойлгохын дээдээр ойлгож байвч хариу францаар ирнэ. Бизнес хүрээнийхэн бүгд англиар ярьдаг, заавал францаар зүтгүүлэхгүй. Томоохон пүүсүүд орос, хятад хэлтэй ажилтантай болжээ. Ази царай хараад хятадаар ярьдаг хүнээ илгээх ба орос аялгатай англи сонсонгуут оростой ажилтнаа (голдуу франц англи хэлтэй орос хүүхнүүд) аваад ирнэ.
Парижд ажил амины хэргээр оны эхний нэг хоёрдугаар сард очвол зочид буудал олоход хүнд байдаг гэнэ. Моод загварын ертөнцын төрөл бүрийн яармаг энэ хоёр сард шил шилээ дагаад болж өнгөрдөг бөгөөд, Франц загвар тодорхойлдог орон тул хорвоогийн өнцөг булан бүрээс энэ салбарт ажилладаг хүмүүс цувдаг цуглардаг юм байна.
Луврын гадна нэмж баригдсан, Дэн Брауны "Да Винчийн код" номонд тодорхой гардаг алдарт шилэн пирамид, сарнайн зурвас зэргийг үзлээ. Сард нэг бүтэн сайн өдөр музейнууд үнэ төлбөргүй. Өглөө эртхэн очсон ч хэдэн км урт дугаар үүссэн байвай. Энэ пирамид барьсан архитектор вьетнам гаралтай хүн, түүний энэ бүтээлийг зарим нь архитектурын гайхамшиг гэж байхад зарим нь эртний барилгын цогцолбор дунд хэв шинж эвдсэн "Парижийн шарх сорви" гэж дургүйцэн угтсан гэх. Дашрамд дурдахад Европын орнуудад хотын өнгө үзэмжид ихэд анхаардаг. Ялангуяа түүх соёлын дурсгалт газар, барилга архитектурын хэв шинжийг хадгалах тал дээр хууль дүрэм нь чанд хатуу. Мэддэгээрээ Праг хотод хуучны барилга ихтэй хотын төвд шинэ үзвэр үйлчилгээний газар нээхэд дотор засал дээр орчин үеийн болгон өөрийн дураар өөрчилж болохоос гадна фасад дээр гар хүрэх хориотой. Ойр орчмын барилгатай, түүхэн үетэйгээ зохицсон байх ёстой. Париж француудын тухай ярьж байгаад Прага гээд хальтирчихлаа.
27 comments:
oo zaza, daan ch tag boltson, nutagiin joloo zalaad tegsen yum baijee. buuzaa chimhej baihdaa zavsar zaigaar n bid hediigee martalgui soningoosoo duulgasand talarhlaa. ter fassade-n talaar neeren ih zov huuli baidag shuu te. sar shinedee saihan shineleerei.
Айлчингийнхаа ажлыг аль францаас эхэлчихсэн юм шивдээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй
Saihan yumaa, cagaan saraar gertee hariad l...
France uneheer uzeh yum ihtei, sonin saihan gazar shuu. Sar shinedee saihan shineleerei.
Гоё газраар явсан байнаа.
Бууз банш чимхэж дуусаад дараа ньзолгоод нэг хэсэг бас таг болох байх доо.
Эгчийнхээр хэсэх дуртай шүү би.
Pragiig uzehiimsan Paris saihantai muuhaitai l gazar shuu dee. Nogoo nohoin baasiig yagaad algasaad bainaa??? ha ha
(oroi ene teruugeer garhaar hun bur shahuu nohoin baasan deer gishgej zavaardag, nutgiinhan nohoigoo oroi bur gargaad baasii n zugeer gudamjind orhidog ogloo bur tseeverlegch tseverledeg yum shig baina lee)
Сайхан газраар аялжээ. Франц улсын тухай ном сэтгүүлээс уншиж кино, зурагтаар үзсэнээс цаашгүй мань мэтэд бол бараг очсон гэж бодогдохоор сайхан бичсэн байна.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн Сар шинийн мэнд дэвшүүлье Хамаг бурхад авран нигүүлсч Хотол түмнээрээ амгалан жаргаж Ам цагаан хулгана жилдээ Ач буян нь арван зүгтээ дэлгэрч Аз хийморь дүүрэн байхыг ерөөе САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ. Iim saihan yero'oliig dewshuuliye. /irsen mendchilgeeg damjuullaa/
Arsun mendchilew.
Ganga aniadaa Sar shiniin mend hurgeyee.
Huseltiig mini huleen avch yavsan gazrynhaa soninoos duulgasand ih bayarlalaa.
France ih goyo gazar yum shig baigaa yum. Tegj baigaad neg ochij uzne dee...Tanii bichseniig unshaad bur ch ih ochij uzeh husel turluu.
Ta neeree hezeedee amjaad Mongol yavchihvaa, shuurhai baina shuu. Nutagt maani sar shine saihan bolj baigaa baih daa.
Saihan shineleerei.
Хотолыг баясгагч шороон ХУЛГАНА жилдээ алтан нар шиг аягандаа мөнгөн сар лугаа сүүгээр бялхааж, мөнх хөх тэнгэрийн өнгөт амар мэндийн цэнхэр хадаг юугаан танд болон гэр бүлийнхэнд чинь өргөн барья.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Sar shiniin mend devshuulj irj bui hulgana jildee az hiimori duuren baij, bayar hoor az jargal byalhan tsalgij baihiin yerool devshuulye!
Saihan shineleerei, ireh ondoo eruul enkh bayar huuruur duuuren baih boltugai
Ed bayalgaar arvin delger ene turulduu jargan suugaarai, Idee tsagaa elbeg delbeg enh mend saihan shineleerei, Undur tengertee suugee deejilj, Utgus deedestee hadagtai zolgoh, Unur Mongoliin mine zanshil Ueiin ued delgereh boltugai, Ireh jiliin ungu ni saihan, Itgelt andiin mine golomt ni tegshen, Uuduu zayat naizuud mine urgun delger saihan shineleerei !
telmen bolon tuunii ger bul!
Гангаадаа ирж буй хулгана жил ажилд тань амжилт амьдралд тань аз жаргал авчрах болтугай, олон сайхан блог бичиж мань хэдийгээ баясгаж байгаарай гэж ерөөе. Сайхан шинэлээрэй...
Sar shinedee saihan shineleerei! Irj bui hulgana jild ug tani uran uzeg tani ulam hurts baig ee! Blog anddaa yu sanasan yesun tsagaan husel ni biyeleh boltugai elgeeree enh amgalan turluuruu tuwshin amgalan baigaarai gej yereeye!
Sar shinedee saihan shineleerei. Daraagiin bichlegiig chini huleene.
Гангаа эгч минь сар шинэдээ сайхан шинэлэв үү?
Монголд сар шинэ хуучираагүй, өнөөдрөөс блогоороо шагайж байна.
Сар шинэдээ сайхан шинэлэсэн тухайгаа бичлэг оруулна биздээ.
Bon jour :) Sonirholtoi bichleg sanagdlaa. Hezee negtee Paris orj uzne gej muruuddug shuu. Merci.
Валентины баярын мэнд хайр нь ариун хайрт нь мөнх байг
bayariin mend..Gangaa emegtei jum bna tee..bi urid er anzaardaggui bsnaa suuliin yed jadaxdaa ordog bloguudiinxaa xymyysiin er emiig ch meddeg bolii geed bodood bgaa ..;-)
hi, olnii tanil, aldart ganga egchdee sar shiniin mend hurgie, yostoi saikhan tsegtstei medleg ogohoor bichjee, thanks.
Гангаа аниа ойрд яагаад таг байна даа. Цагаалах дуусаагүй л явна уу
Ireh toolond l: Одоо бууз чимхэх гээд зав алгаа. gehiin.
Saihan hawarjij baina uu?
Martiin 8-nii mend hurgeye.
Эгчдээ эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.
martyn 8ny bayryn mend hurgey, buuza a chimhseer l baina uu? saihan bayarlaarai.
golden goose sneakers
supreme outlet
giannis antetokounmpo shoes
off white t shirt
kd shoes
bapesta shoes
kyrie shoes
supreme outlet
jordan
nike sb dunks
Post a Comment