Бүтэн сар блогоо орхиод алга болоход манайхаар орж гарч байсан блог андууддаа баярлалаа. Нутагтаа очоод сайхан байлаа. Цагаан сар, Мартын 8 гэсэн хоёр том баярыг тэнд өнгөрөөлөө. Цагаан сараас арваад хоногийн өмнө Москвагаар дамжин өнгөрөхөд Щереметьево буудалд хэдхэн цаг саатахад л цагаан сар ямар нүсэр баяр болохыг монгол зорчигчид маань мэдрүүлсэн шүү. Яагаав ганзага наймааны алтан үед тарвагны арьсаар хөлжсөн нэгэн наймаачин тарвагны хөөрхөн хөшөө босгож талархлаа илэрхийлж байсан даа. Щереметьево буудлын хэдэн дэлгүүрийнхэн монголчуудад баярлаад хөшөө босгомоор сүртэй юм болж байв. Бараг монгол бүр арваад литр архи авсан даг. Гурван литрийн Смирнов архи, 4,5 литрийн JW виски авчихаад дээрээс нь хоёроос гурван литрийн шилтэй архи виски авч байв. Бие томтой эрчүүд, багавтар биетэй ч цул булчин шөрмөсөөс бүтдэг эр улс ийм ачаанд нэг их түүртэхгүй ч лав хөнгөн биш байгаа. Хамгийн гайхмаар нь түнтийтэл чихсэн үүргэвч үүрээд дугуйтай жижиг чамдаан чирчихсэн, амь гол нь хаанаа байдаг бол гэмээр жижигхэн, туранхай хүүхнүүд бас хоёр том шил, дайвар хэдэн жижиг архи авчих юм. Ийм турьхан юмнууд яаж даадаг юм бол гэж бодож байлаа. Тэдний нүд бэлчиж байнаа. Ачаа бараагүй улс шууд олзлогдох янзтай.
Аэрофлотын ялгаварлан үздэг дээрэнгүй бодлого уу, үнэхээр техникийн боломж нь тэрүү мэдэхгүй юм. Москва Улаанбаатар чиглэлийн онгоцонд хүлээх танхимаас хоолойгоор дамжаад онгоцонд шууд орно гэж үгүй. Гар тээшээ чирээд шатаар бууна, автобусаар явна, дараа нь онгоцны шатаар өгсөж байж онгоцны суудалдаа нэг юм хүрдэг замыг сайтар мэдэх бибээр гар ачаагүй явахыг хичээдэг. "Та ганцхан гар сумкатай явж байгаа юм уу? Миний нэг том архийг бариад орчих л доо" гэсээр нэг бүсгүй гүйгээд ирлээ. "Ажаа нь мотор цохичих гээд байдаг болохоор хүнд юм өргөдөггүй л дээ, эрүүл бол адилхан авалгүй дээ" гээд буцаачихлаа. "Том архи аваагүй эрчүүдтэй найрнаа" гээд алга болов.
Европын эрлийз бололтой жоохон хүүхдээ тэргэн дээр түрсэн ихээ боловсон байрын залуу бүсгүй нялх хүүхдийн угж чивх төдийхөн тавьдаг хүүхдийн суудлын доорхи жаахан хөндийд нөгөө том шилтээс бас тавьчихаад шатаар бууж чадахгүй, нэг бол хүүхэд нь уначих гээд, нэг бол архи нь гулсчих гээд арга барсан байртай зогсож байхтай таарлаа. Монгол эрчүүд маань хүний өөрийн олон том шилэнд дарагдаад яаж ч чадахгүй өнгөрч байна. Би туслах гээд арай даамааргүй болохоор "чи наанаа зогсож бай, би хүн олж ирье" гээд доош хурдалж шалган өнгөрүүлэхийн оросуудад "танайхан хоолойгоор онгоцонд оруулдаггүй юм гэхэд тэрэгтэй нялх хүүхэдтэй улсыг лифтээр ч юмуу эсвэл өөрсдөө туслаад буулгамаар юм" гэж агсарсны хүчинд олон литр архин "угжтай" хүүхэд шүүгээ шиг хоёр орос залуугаар туслуулж онгоцондоо орсон доо.
Хүний төлөө амьдарч байгаа юм шиг, хүнээс тусламж авах ёстой юм шиг ийм сэтгэлгээ манайханд ер нь түгээмэл. Өөрийнхөө чадал хэмжээнд тааруулж хөдөлдөггүй, "амьтан ах дүү туслаад болох байлгүй" гэж боддог том жижиг аливаа ажлыг тооцоотой төлөвлөж эхэлдэггүй зан араншин нь юм бүрт харагдаж байх шиг. Цагаан сарын ширээн дээр хоёр тохой өндөр, хорин хэдэн еврогийн гадаад архи, далаад еврогийн бүр том виски ёрдойж байвал олноос онцгой тансаг харагдах юм уу? Тэр холоос үйлээ үзэж хорт ус зөөж байхаар тэр мөнгөө "гарын бэлэг авахдаа нэмэрлээ" гээд настангууддаа барьчихмаар юм.
Гарын бэлгийн асуудал их нарийн хэцүү зүйл. Жил бүр тогтмол ирдэг улсаа хөгшчүүл андахгүй. Хэнийх шинэ бэр хүргэнтэй, ач зээтэй болсон гээд нэмэгдэх хүнээ нэг бүртгэчихнэ. Нялх биетэй, хагалгаанд ороод тэнхэрч амжаагүй, хэн нэг нь өөд болоод гадуур явахгүй гээд хасагдах хүнээ бас тооцно. Том хүний хэд нь эрэгтэй, хэд нь эмэгтэй, хэдэн хүүхэд ирэх хэд орчим насны гээд ерөнхий зураг гараад ирнэ. Гэтэл энд тэнд айлд санаандгүй таараад цааш зам нийлж айл хэсэх гээд огт танихгүй хүн ороод ирэхийг алийг тэр гэхэв. Насаар байр орцондоо дээгүүр орох өндөр настанд ер нь хэн ч ороод ирж магадгүй. Тогтмол ирдэг хүнийхээ дайтай хүн ирж магадгүй гэсэн нөөцтэй байхгүй бол болохгүй.
Урьдынх шиг хэрэгтэй хэрэггүй хятадын хог бэлгэнд өгөхөөс аль болох зайлсхийх, хүнд хэрэгтэй хэрэглэж болох юм өгөх, үндэсний үйлдвэрлэлийн бараа үйлчилгээг чадвал хүргэчих эрмэлзэлтэй болсон шиг харагдсан. Гар утасны нэгж, гадаадтай ярьдаг утасны карт бэлэглэдэг болжээ. Бүгдээрээ шахуу гар утастай, айл бүрээс шахуу хэн нэг нь гадаадад байгаа өнөө үед аятайхан бэлэг санагдсан. Үндсэн бэлгэн дээрээ бас нэг юм дайгаад өгвөл хөгшчүүдийн санаанд нийцэх агаад утасны карт мэтийг ойшоохгүй, тийм жижигхэн, бараа сүргүй хумсын чинээ цаас хүнд өгөх дургүй хэвээр.
Нарантуул зах, Бөмбөгөр худалдааны төвөөр халаас нимгэнтэй улс явна. Их дэлгүүр, Түшиг, Билиг, Sky гэх мэт том дэлгүүрүүдээр боломжтой улс явна. Хүмүүсийн авч байгаа бэлэг мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаас баян ядуугийн ялгаа үнэхээр мэдрэгдмээр. Заримд нь нэг хүнд мянган төгрөгөөр тооцоолж бэлэг авахад чангахан тусч байгаа бололтой байхад, заримд нь нэг хүнд хорь гучин мянга зарцуулахад юу ч биш нь илхэн байв. Үгээгүй ядуу, үнэхээр баян анги аль хэдийн үүсээд, улс орныг авч явдаг дунд давхарга үгүйлэгдэж байсан үе саяхан. Одоо дунд давхаргынхан овоо олон тоотой болж нийгмийн мэдэгдэхүйц хүч болон өндийж байх шиг сэтгэгдэл төрсөн.
Сайхан монгол дизайнтай мөнгөн дэвсгэртийн хэмжээний нууцлалын дугтуй бий болжээ. Таван зуут, арван мянгат ер нь хэн хэдэн цаас дугтуйлаад өвөөд золгож байгаа нь мэдэгдэхгүй, нэг нэгнийгээ эвгүй байдалд оруулахгүй зүгээр юм билээ.
Цагаан сарын ширээнд ууц, ул боов ёс юм шиг байдаг. Жаргал зовлон ээлжилдэг энэ хорвоод жаргалаар эхлээд жаргалаар дуусгачих санааг билгэдсэн сондгой тоотой ул боов өрж тавгын идээ засна. Гурваар таван давхар засч болдог. Ная гарсан хүн таваар долоон давхар өндөр таваг засдаг гээд гэрийн эзний насны эрэмбээр янз бүр дээ. Том жижиг ямар ч таваг зассан, идэж болохгүй боов маань ширээний чимэг болж хэд хоног хатаад, ширээ хураахад үр хүүхэддээ хувь болгон хувааж өгдөг. Хүүхэд залуус нь хөдөө гадаа боовны хувь хүртэх боломжгүй хол байдаг, эсвэл ерөөс үр хүүхэдгүй ганц буюу хоёр биеэр насыг элээж буй улс тэр олон хатсан боовыг яадаг юм бол.
Цагаан сараар архи боовоос гадна хэн хамгийн том хонины ууц (үхрийн өвчүү)ширээндээ тавьснаараа уралданаа. Ууц чанадаг том тусгай тогоо байх шаардлагатай. Гуанз, ресторан, хүүхдийн цэцэрлэгийн гал тогоонд чануулах арын хаалгатай бол аз. Үгүй бол ууц чинь эрүүл ахуй, ариун цэврийн зөвшөөрөлтэй эсэх нь мэдэгдэхгүй, сэжиг төрөм орчинд 80 литрийн усны лаазанд дүүжлээстэйгээр ууранд чанагдана гэсэн үг. Битүүн дөхөөд ирэхээр баахан ууц, өвчүү ийш тийш зөөж гүйлдсэн улстай алхам тутам таарна. Сандарч тэвдсэн улс сүүлдээ хаана ч хамаагүй чануулж таарна.
Дээр үед үнэхээр өндөр настай цөөн хэдэн хүмүүс, сурвалжит ихэс дээдэс л ууц тавьдаг байсан гэнэ билээ. Гэтэл одоо дөнгөж дөч шүргэж байгаа, ирж золгох үр хүүхэд, дүү нар нь гарын арван хуруунд багтам залуу улс зуу дөхсөн өвгөн шиг өндрөөс өндөр боовтой таваг засаад, томоо далбийсан ууц тавьчихаад цагаална. Боов, ууцны цар нь цалин цагаан мөнгө гэж байгаа. Гэрийн эзэн үйтэн хуар дээл, гэргий нь хоргой дээл өмсөөд компаны хэдэн ажилчдаа золгуулаад тэрүүхэндээ хошуу ноёны дүрд тоглочихно. Энэ бол их өндрөөс унасан өвчин. Манай төрийн гурван өндөрлөгт буурал зөвлөхөөсөө эхлээд том жижиг дарга нар бүгд очерлож байгаад золгоод байдаг. Өндөрлөгүүд маань золгож байгаа хүмүүсийн хүү шиг, ач шиг нь харьцангүй залуу улс. Их эвгүй. Э.Бат-Үүл үүнийг эсэргүүцэж албан тушаалд золгохоо больёо, ахмадууддаа золгож байя гэж уриалаад хэн ч дэмжээгүй ганцаардсан.
Албан газрууд цагаан сараар ахмадуудаа хүлээж авдаг, ажил мэргэжлий нь өвлөсөн залуу үетэй уулзуулдаг нэг сайхан уламжлал тогтоод удаж байна. Ач гуч харах, сонин гарчиглах, зурагтаар элдэв улс төржсөн уйтгартай нэвтрүүлэг үзэхээс өөр ажилгүй настангуудад хэд хоногтоо л ярих дурсах зүйлтэй сайхан үйл.
Нийслэл хотод нутгийн зөвлөл гэж нөлөө бүхий газар байнаа. Заримдаа бүр хөдөө орон нутгаас орж ирсэн улс хотжиж байна уу, хотын иргэд хөдөөжиж байна уу гэдгийг ялгахад бэрх болоод байх шиг. Айл гэрийн, албан байгууллагуудын цагаалга шувтрах үед аймгуудын золголт гэж томоохон арга хэмжээ сүр дуулиантай болно. Бөхийн өргөө, Соёлын төв өргөөг бүхэл оройжин эзэгнээд тухай тухайн аймгийн улс төр, урлаг, соёлын алдартан нэр цуутай улсыг цуглуулаад үзүүлэх тоглолт хийж гарна. Монгол улсын ардын жүжигчин, төрийн соёрхолт зохиолчыг нэг аймаг голых гэж жижгэрүүлээд ч байх шиг нэг л сонин. Улсын хэмжээний бодлого боловсруулж бүх ард иргэдэд тэгш үйлчлэх ёстой хууль боловсруулж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх механизмыг төгөлдөржүүлэх үүрэгтэй УИХ-ын гишүүд маань тухайн нэгэн аймаг сумын гүйдэг нярав шиг болчихсон нь үнэн ойлгомжгүй. Дэлхийн хөгжлийн чиг хандлага хавтгайраад даяаршаад байдаг. Манайхан аймаг сум гол шалгаараа хуваагдаад байх шиг болхи миний молхи ухаан хүрч ухаарах аргагүй.
Үндэсний хувцсаа манайхан харин нэг сайхан өмсдөг болжээ. Эсгий оймстой монгол гутал хотод өмсөхөд тиймхэн. Үүний оронд үл ялиг ээтэн хоншоортой, монгол гутлын төрхийг хадгалсан цэвэрхэн савхин гутал өмссөн нь дээлтэй их зохиж байсан. Босоо захтай монгол дээлнээс гадна, хэлтгий захтай эртний хийцийн монгол дээл бас моодонд орж байна. Хувцаслалт дээр хаа очиж орчин үе, үндэсний агуулга хоёр эвтэйхэн сүлэлдээд авч гээхийн ухаан зарж чадсан байдаг шүү.
Цагаан сарын ширээ засалт дээр бодууштай юм их байх юмаа. Чанаж болгоход төвөгтэй, хүн гар хүрч ядсаар байтал хоёр гурав хоноход хатаад харлачихдаг ширээний чимэг гэхэд ч хэцүү нэг том ууцын оронд өдөр өдөртөө шинээр мөчөлж чанасан мах тавьж баймаар. Шинэ зөөлөнд нь идэж болдоггүй, хатсан хойно цайнд дэвтээж иддэг ул боовны оронд овор хэмжээ бага, амттай зөөлөн хүүхэд багачууд дуртай төрөл бүрийн боов боорцог байна даа. Бууз банш хүндэтгэлийн хоолонд тооцогддог ч сар хуучирсан үед хожуу ирж золгодог хүмүүст заавал бууз бэлдээд сууж байх хайшаа юм. Цагаан сараар ирж чадаагүй хүн сарын дараа ч хамаагүй ирэн золгоход, бэлэн хөлдүү буузтай, зуун граммтай, тавгын чихэр печеньетэй байлдааны бэлэн байдалд сууж байдаг хоёр хөгшнөө хараад өрөвдөх ч шиг. Цагаан сар маань уул нь утга төгөлдөр их сайхан баяр. Сайхан баяр маань ямар нэг байдлаар дарамт битгий болчихоосой.

10 comments:
Ganga egch bucaad irev uu. Sanasan gej jigteihen, saihan sonintoi yavjee. Bayar temdeglehiin huvid bol deer doorgui boduushtai yum ih baih yumaa.
Jil ireh tusam nuser bolood hogshchuuded daramttai yum uu daa. Manai aaviinhan shiniin negend bugdeeree neg dor cuglaad zolgood, mongo niiluulj baigaad neg negendee toimtoihon yum avaad ogchihdog. Ingeheer heseh ail 10 aar bagasaad ayataiha bolchihdog yum. Tuveg chirgedel bagatai, hotiin amidrald tohirson zanshiltai bolj bolmoor sanagdaad baidagaa.
Ter ihes deedes ch bur amidralaas tasraad yavchihsan haragdah yumaa.
Sain yawj irewuu? Urt aaruulaar idee zassan ni sonin, shineleg haragdaj baisan shuu.
Tsagaan sar do'hohoor Ereen hawi ruu hiideg ho'rongo oruulaltaa nemegduulj hereggui ed awahaa bolimoor yum. Dugtuitai mo'ngo amar yum, ho'rongo oruulaltyg dotroo hiigeed, aldagdalgui, hehe.
харин тийн, та байхгүй ёстой л үнсэнд хаягдсан шалз шиг л байлаа, буцаад ирсэн нь ямайдаа. ямар их санаваа. ёстой л нүдэнд харагдтал бичсэн байна шд. яг л ийм дүp зураг байгаа даа.
tanii heldeg unen shuu. end irsen ulsuud bas baahan visky avch yavna. bi teriig ni inge teg gej zaaj ugch bj neg yum ongotsond ni suulgaj shiliig ni harna daa.
bi ch uuruu aav, hadamdaa arhi zuudug bsnaa bolichihson. ternii orond heregtei yumiig ni avch uguy geed. mgl shig gereltuuleg muutai. huduu gadaa bdg ulsuudad gar chiiden heregtei geed l sain chanariin gar chiiden avch ochih jisheetei. arhinaas l deer shuu dee uldetstei.
ene talaar neeree blogtoo bichiy. hen negend ni sanaa bolog.
Сайхан шинэлэв үү? Сайхан мартлав уу? гээд л... хэхэ
Харин үндэсний хувцасны хэлбэр загвар их гоё гоё болоод байгаа шүү тээ.
Tsagaan sariin tuxaid tanii xeldeg unexeer unen baina shuu.
Tawgiin boow ni yaaxaw gexed ter neg aimaar ix uuxtei uuts bainaa. Suuldee xataj xarlaad idej boloxgui. Tegsenee neex ix unetei baidagiin yaanaa. Bayar ni daramt boldog sonin shuu. Gexdee emee maani ene bayaraar ix setgel xangaluun baidag boloxoor emeegiin xajuud ene bolgoniig shuumj xeleed baix demii baidag yum. Emeegee gomdoochix geed. Bi nas togtood irexeer bas l emee shigee, tsagaan saraar uuriinxuu une tseniig medreed suuj baix ye irex ch yum biluu. Xarin ter yed saixan xun idej boloxoor jijeglesen max chanaad (tertei tergui idex, iduulex gej l tawidag shuu dee), saixan tsagaan ideegeer tawga zasaad, laitai goyo design saitai mongol deel umsuud suuj baixgui yu gesiin xexe.
Aan neeree ter mungunii dugtui yostoi dawgui yum baina lee shuu. Biden shig nastanguuddaa mungu barij zolgodog xumuust
21-r zuund baigaa feodaliin yos zanshiltai hachin gaj uls ornii tuhai durselj baigaa yum shig goy bichleg baina. Uuniig bugdeeree baga bagaar zasah yum san.
Sain yavaad, saihan shineleed ihee sonintoi irsen baina shuu, Ganga ania maani.
Tsagaan sar maani dundaas doosh orlogotoi humuust hamgiin hund tusdagt setgel emzegledeg yumaa.
Yer ni hund arhi belegledeg yavdlaa zogsooh yumsan daa. Bi end sar shineer neg aild zolgohoor ochson. Hed heden hun nastai emegtei hund tom sjiltei arhi, wine barij zolgoj baina lee. Yu ch gehev dee...
Manaihaar orson baihaar chini buun bayar bolj guij irlee. Bichlegiig chini harin 2-3 honogiin umnu neg zavaaraa unshchihsan baisan yumoo.
Уг нь ахан дүүс, найз нөхөдтэйгээ уулзах, мэндлэх хүндлэхээс авхуулаад авууштай юм их л баяр. Дана ч энэ бэлэг сэлт, өгөө аваа нь үнэхээр нэг л бишээ. Дарамт болох нь ч байх л юм даа
weblinkGoing Here this contact formthis article get redirected hereread this post here
Post a Comment