Tuesday, 25 March 2008

Тагтны ариун цэвэр

Энд гурван сар дуусах гэж байхад цас ороод гэнт хүйтрэв. Монголын өвлийн хажууд энэ юу ч биш ээ, би “чамайг өлгийтэй нялх байхад чийрэгжүүлэх санаатай өвөл тагтан дээр унтуулдаг байлаа” гэтэл бага хүү: “Багтдаггүй байсан юм уу? гадаа гаргаад л” гэж алиалж байна. Хоёр сандал нийлүүлж тавиад хүү маань өдөртөө унтдаг байсан тагтны тухай нэг тохиолдол санаанд орлоо.

Манайх наяад онд нэгдүгээр хорооллын долоон давхарт урагшаа харсан хоёр өрөө байранд байлаа. Хаалга онгойнгуут гал тогооны жижиг өрөө угтана. Гал тогооны хоёр талд том жижиг хоёр өрөөтэй. Томхоныг зочдын гэх агаад шөнө болохоор гэрийн эздийн унтлага болж хувирна. Жижиг нь хүүхдийн хувцас тоглоом ном новширсон, давхар ортой, хичээлийн ширээ энэ тэрхэнтэй том хүүхдүүд байдаг өрөө. Манай байрны хамгийн тансаг хэсэг нь зочдын өрөө гал тогоог дамнасан урт тагт байсан даа.

Долоо найман орцтой есөн давхар том угсармал сууцанд амьдардаг хүмүүс байрныхнаа бараг танихгүй. Бид гэхэд ажил төрлөөр орж гардаг орцны дарга өвгөн, сонгино давс хааяа гуйдаг хамар айлын хүүхэд, хадам ээж гэртээ засвар хийлгэж байгаад танил болсон манай давхрын барилгачин эгчээс бусдыг таньдаггүй байв. Гэхдээ манай орцныхон бараг бүгдээрээ шахуу мэддэг нэг хүүхэн байсан.

Цайвар шар царайтай, төрөлхийн буржгар хонгор үстэй, лав 175-аас дээш өндөр нуруутай, мах шөл нь таарсан, дүүхэлзсэн сайхан хүүхэн бол манай орцны “од”. Нөхөр нь Польшт ч билүү, Унгарт ч билүү сургууль төгссөн инженер гэх том биетэй бор залуу. Гэхдээ эд нар гоо сайхнаараа байр орцондоо алдаршсангүй. Өглөөний 7 цаг, шөнийн 11-12 цаг орчимд тогтмол хэрүүл зодоон хийнэ. Социализмын үед орос ах нарын буцалтгүй тусламжаар баригдсан чанар муутай энэ байранд чангахан инээх, аяга таваг хагарах хүртэл бараг дуулдам дуу чимээ тусгаарлагч гэх юм бараг байхгүй юм чинь хашгирч хэрэлдэж байхад цуурайтаж өгөх нь мэдээж.

Одоогийх шиг дуртай махаа хүнсний захаас очоод голж шилж байгаад хэрэгцээний хэмжээгээр авчих биш. Юм юм заримдаг байсан цаг. Хонхорын станцын малтай айлтай халуун зунаар шахуу ярьж байж ганц бяруу идшэнд авахаар тохиров. Ажил төрөл нь тэгэж таарсан уу халуун намраар шахуу, арван сарын сүүлээр арьсанд нь боосон бярууны мах авчраад өгчихдөг юм байна. Хүйтэрч мах хөлдтөл муутгахгүй гээд тагтаар нэг мах тарааж сэврээгээд бөөн юм болов. Ашгүй нэг хүйтэрч идшээ хайрцаг саванд хийж санаа амарч билээ. Арьсы нь харин тагтан дээрээ дэлгэж тохоод хатахаар авч зайлуулах юм шүү гэж бодож байснаа, тулгар биетэй түүртэж байгаад мартаж орхиж.

Отгон хүүгээ гаргаад нялх биетэй сар болоогүй байсан үе. Нэг орой манайхан бүгд унтчихсан, би л сүү оруулах санаатай гал тогоогоор хийцтэй цай, талх печенье эргүүлсэн шиг сэрүүн явж байв. Гэнт хаалга цохиж байна. Хонх дуугаргаад хүүхэд сэрээчих вий гэж айгаад, хурдхан очоод хотынхны шалгаадаг зуршлаар “хэн бэ?” гэв. Шөнийн арван хоёр дөхөж байхад яаж асуухгүй тайлахав дээ. Хариу алга, дахиад хаалга цохиж байна.

Энэ чимээнээр сэрсэн нөхөр маань гарч ирээд арай чангаар ““Та хэн бэ? Хэнтэй уулзах гээ вэ?” гэтэл “чамтай уулзая” гэсэн эмэгтэй хүний шингэн дуу гарав. Нөхөр маань өөртэй нь холбоотой ажил гарсан гэж бодов уу, эмэгтэй хүн байна хулгайч дээрэмчин биш байх гэж тоосонгүй юу яасан үүдээ онгойлговол, яг манай доорх зургаан давхрын “од” эмэгтэй зогсож байв. Бид хоёр мэндэлж ч амжаагүй дөнгөж хэн гэдгийг харж амжтал яасан гэж санана.

Муу нөхрийг маань гэнт заамдаж гэрээс огцом татаж аваад үүд хаачихлаа. Эмэгтэй хүн ингэнэ чинээ бодоогүй хүн санаандгүй байгаад гэрээсээ хүчээр гарчихдаг юм байна. Улаан нүүрэн дээр хүн дээрэмдэнэ гээч болж байна уу, яаж байна гэх шиг бодогдоод хаалганы наанаас чих тавив. “Танайх ариун цэвэр сахьдаггүй арьс хөрстэй балиар айл” ч гэх шиг, “маргаашийн дотор авахгүй бол” гээд заналхийлээд ч байх шиг. Гэнтийн дайралтад өртсөн нойрмог, аажуу тайвуу нөхөр гуай ойлгохгүй байх шиг. Өө нөгөө тагтан дээр дэлгээстэй бярууны арьсны хэрэг босч байна л даа. Арьсаа хураагаагүй яах аргагүй бидний буруу.

Сар гаран цалгардсан заваан айлыг шөнө дөлөөр хүмүүжүүлж эхлэх гэж. Хүүхэд хөхүүлэх цаг болоод байдаг. Хүнээ алдчихаад гадаа ч биш гэрт ч биш эгдүүтэй. “Өнөөдөр нөхөр нь байхгүй, хэрэлдэх хүнгүй байж дээ хөөрхий. Юм дадал болохоор хэцүү ” гэж бодож байтал. “Хэзээ шаардлагатай цагтаа хураана даа” гэж манай өвгөн хэгжүүн байртай хүнгэнэж байна. Авгайнх нь нүдэн дээр олзлоод арван эрүү тулгаад байхаар ямар ч хүн арзайна даа. Шөнийн арван хоёр цагт арьс хөрсний асуудал шийдээд эвгүй гэдэг нь. “Од”-ын өөрийнх нь аргыг яг хуулбарлаад, үүдээ онгойлгоод нөхрөө араас нь гэнт татаж гэртээ оруулангаа “маргааш өглөө арьсны талаар ярья” гээд хаалгаа хаагаад түгжиж орхилоо.

Салдаггүй ээ. Элдэв юм орилоод гараараа балбаад, хөлөөрөө өшиглөөд хаалга эвдэх нь, хаалга маань нь нурчихвал яанаа. Бид хоёр хаалгаа дотроос нь дөрвөн гараар тулаад хамгаалалтад орсон байлдагчид шиг байж байв. Чив чимээгүй хаалгаа тулж байхдаа, Юун их хэрэлдэх дур вэ. Үгүй, харанхуй шөнөөр нялх хүүхэдтэй айл түйвээгээд. Энэ ч хүүхэдгүй юм шиг байдаг. Ойлгохгүй л дээ. Хар өглөө эсвэл харанхуй шөнө энэний л дуу хадаад байдаг. Ер ямар учиртай юм бол. Нөхөр нь үргэлж зовоодог, мөнхийн согтуу байдаг үл бүтэх этгээд юм болов уу? гэх шиг элдэв юм бодож зогслоо. Ашгүй “энд юу болоод байна” гэсэн дуу гарч, холдон гүйх хөлийн чимээ дуулдаад нэг юм анир тасрав.

Хаалгаа онгойлговол хажуу айлын барилгачин эгч зогсож байна. Манайхыг “тагтан дээрээ арьстай ариун цэвэрч биш айл гээд” гэж учрыг тайлбарлах санаатай хэлтэл. Чимээ аниргүй байдаг улс яагаад байр нураатал пижигнээд байгаа юм бол гэж гайхаад гэснээ, нүд нь жогтой болоод “Эд нарын хэрүүл манайд хүртэл дуулддаг гээч. Тэр муу нөхөр шиг юм нь энэ том авгайгаа эдлэсэн шиг эдлээд цатгаад өгч чаддаггүй золиг дог оо” гээд инээж билээ.

Солиотой юмны үгээр шууд авч хураагаад байх даа яахав, байж байг гэж нөхөр зөрүүдлээд, би нялх биетэй хүн тайван баймаар байна гэж тэрүүхэндээ толхилцож байж арьсаа хурааж нэг санаа амарсан. Энэ хөрш маань одоо хаана юү хийж яаж явдаг юм бол. Багтаж ядсан эрч хүч, ааг ирээ хэрэгтэй юмандаа гаргаад гялалзаад явж байж болох. Үүр шөнийн заагаар учраа дуулиан багатай ололцдог болоо болов уу яагаа бол. Амьдралаа гэж.

22 comments:

бж said...

Hahaha. Manaih bas negdugeer horoolold baisan yum. Eejiinh gurvan uruund, manaih hajuugiin ortsond ni yag tanaih shig 2 uruund baisan, shuud sanaand orj irdeg baina shuu. Ter urt balkon neeree goyo shuu. Manai huuhdiin togloomiin talbai bailaa.
Ter od chini harin balladag hun baina daa. Nuhurteiguu l hereldeed gertee hevtej baihgui, ail amitan tuiveegeed.
Tagt gesnees manaihnii tagt yostoi yanz bur shuu. Zarim ail saihan tohijuulj tseverleed dajguihen ashiglaj baihad zarim ni hamag hogoo ovoolchihood... Odoo ailuud bur bituuleed, maliin punz shig yum bolgood hayachihsan ni muuhai haragdana gej... Hotiin uzemjiig hamgiin ih gutaadag zuil bol tagtnii haalt daa.

peakfinder said...

Hoorhiin huntei hereldehgui l bol untaj chaddaggui baisan yum baih daa. Tiim bol setgeciin jaahan yum baisan yum bailgui.
Manaih bol tagtaa aguulah mayagaar ashigladag bailaa. Ter zangaaraa end irsen hoinoo tagtan deeree eldev yum tavij baigaad banga hurteed bolison. Harin New Yorkt bol tagttai bair ih hovor haragdaad baidag. Ehleed bas uguildeg l bailaa.

Anonymous said...

Элэг авчихаа шахах юм. Манайх гэдэг айл тэр 1-р хороололд 32-р байранд бас галаа асааж байв. Одоо бодоход хүүхдээрээ л байж. Шинэ байр нэг мэдэхэд л баахан даргатай болчихсон. Манай доод талын айлын ах орцны дарга болчихсон нэг л их сүрхий хүн хурал цуглаан, орцны ариун цэвэр яриад л явах. Түүний ч буруу гэж юу байхав. Гэхдээ тэр хүн тэр ажилдаа их ч дуртай, их ч жаргалтай явсан байх одоо бодоход. Бүр оройд айл айлаас хүн гарч эргүүл хийдэг байсан гээч. Нэг өдөр л манай хаалгыг ихэд хүчтэй нүдэв. Би тэрүүхэн хооронд ямар нэгэн дарга гэж бодож амжсан. Дарга нүдэлт нэг л ондоо л доо. Онгойлгосон чинь яах аргагүй орцны дарга. Би уг нь өрхийн тэргүүн том амьтан хаалгаа онгойлгосон чинь өөдөөс
- Эцэг эх чинь аль эсвэл том хүн байна уу? гэсэн За бас яачихсан юм болдоо гэж бодоод
- би уг нь өрхийн тэргүүн л дээ гээд л жонгинов. Тэгсэн хөлнөөс толгой хүртэл харж байснаа
- Аа, зүгээр ах нь сонгино байвал ганцыг өгөөч л гэх гээд гэж авсан

бж said...

Haha, Bumaagiin onigoo yostoi tasarhai. Neg dovnii uls baina doo, bid.

Anonymous said...

Eej yostoi ertnii yum dursaj baih shiv dee. Hahaha, tiim yavdal bolsoniig eroos sanahgyi yum baina, harin ter byaruunii ar'siig bol sain sanaj baina shyy. Jijig oroo ni davhar ortoi baisan gedgiig ta uran zohioliin ygeer jaahan 'davsalchihsan uu' bi martchihsan yum bolov uu? Hajuu ailiin xyy, ner ni Sergelen shig sanaj, nad shig zagas tejeedeg hobby-toi baij bilee.
Cheers,
Anu

ganga said...

Peak: End bas tagtandaa yum tavidaggui yu bilee.
Ganaa, Bumaa: Neeree neg dovniih yum baina shuu. Songino davs guigaad baihaa odoo bolison gesen.
Anu: Hun uran saihni argaar uguulel bichih gesen chini bariad ogchih yum. Olon huuhedtei ail davhar ortoi baij bolhoo doo. Byaruuni aris, heruulch avgai bol yah argagui baisan, aav chin academid surch baigaad ovol irehed chi emeegiindee baisan baih.

Cаарал said...

shuno dund, ogloo uureer gedeg chine uneheer sejig buhii tsaguud baina.

Дeстини said...

Hojim bodohod ter ued uur hurgej baisan zuiluud dandaa ineed hurgej orhidog. Sorry, ih zugaatai yum bolson baina. Ter Bum ahiin onigoo bol tasarhai.

byambaa said...

hehe, bairnii aild neg tiim onigoo ch yum uu,, zovlon bh yum daa. manai deed ail bas l heruul hiideg bsn yum bna,

dood ail bolohoor haa hol manai deed davhriin ail yum nudej bhad manaihiig gej bodood paraa nuddeg bsn yum bna. tegsen eej maani neg udur uur ni hureed uuduus ni balbaj ugsun, ternees hoish bid ch paraa nudeheer ni urdaas ni tujignuuldeg bolson.

Зэлмэ said...

ер нь эмэгтэй хүнийг эхнээс нь дарж байхгүй бол ингэдэг юм шиг байгаа юм. манай хуучин ажил дээр бас нэг авгайдаа атгуулсан залуу байдаг байж билээ, шинэ жил, мартаар ажил дээр ирчэхээд нөхрөө чи орохгүй шүү новшоо гээд ажлынхантай нь баярлуулахгүй загнаад зогсочихно, үнэн тамтай.

Зэлмэ said...

дээр бичсэн хүмүүс бүгд 1-р хороололд байсан гэж байна, хэхэ би бас 1-р хороололд байсан гэвэл та нар итгэх үү. Манайх Цамбагаравын хажуу талын 8 дугаар байран байсан юм, хүүхэд насаа 80-р сургуульд өнгөрөөсөн дөө

Arsun said...

Ho'hroo butsaaj awch baigaa ni mo'n goyoo hehe.

Болорхон said...

Ганаа эгчийн доод талын доод давхрын авгай танайд ороод дээд давхрынхаа айлын дээрээс хэд дэвсээдхъе гэж тэнэгтдэг шиг юм болсон байна ш дээ. Тэр үед бас тийм сүртэй маягтай байсан байх нээ. Угаасаа энэ "хотынхон" уу? Нээрээ л муу хүүгээ хоёр өрөө байранд багтахгүй байгаа юм шиг тагтан дээр унтуулаад... би л лав ээж аав тэгж хэлвэл гомдоно, цонхоо онгойлгоод өрөөндөө унтуулахгүй яасийн гэж ккк.

david santos said...

Превосходная регистрация. Спасибо

Anonymous said...

айхтар хэрүүлч бүсгүй байсан байна шүү!!! Би ч бас зун болкон дээрээ унтах дуртай байлаа,хуучин дурсамж,бас Монголоо саначихлаа.

Tsoomii said...

nyalh huuhedtei aild shunuur heruul hiigeed orj irj baigaag bododhod uneheer tevcheeguim baihdaa, aimaariin

Б.Номинчимэд said...

хэ хэ, их донжтой бичжээ. өгүүллэг болчихсон байна шүү дээ,
ер хэн нэгэнтэй тэрсэлдэж байж амьд буйгаа мэдэрдэг хүмүүс бас байх юм, өөрийгөө зовоохоос гадна өрөөлийг их зовоох юм даа. мэдэхгүй дээ, өөрөө зовдог ч юм уу, жаргадаг ч юм уу, хэ хэ

ZAYA said...

Ха ха, сүртэй хүүхэн бэ? заавал шөнө дөлөөр байхдаа ч яахав дээ.

Idea said...

Ганга эгч хөгжилтэй дурсамж оруулжээ. Хэрэлдээд сурчихсан хүүхэн тэр орой хамтрагчгүй хэцүү байж л дээ. Тэр арьс хийсч очиж тэдний тагтан дээр унаагүй л бол юун сүртэй ийн. Хүн өөрийнхөө тагтан дээр өмхий хүрэн тэжээсэн ч дур шүү дээ гээлүү хэхэ.

Ер нь анзаараад байхад үр хүүхэдгүй айл үргэлжид хэрүүлтэй байдаг юм шигээ. Манай энэ хавиар бас тиймэрхүү айл байдаг л юм. Эхнэр нь бас нөхрөөсөө өндөр. Оройжин хэрэлдчихээд өглөө нь яаж хүний нүүр хардаг юм болоо гэж бодогддог шүү.

Нээрээ эртээд хэдүүлээ уулзах их сайхан байсан шүү. Тэрнээс хойш дүү нь эмнэлэг энэ тэр эргүүлж байгаад одоо л завтай болж байна. Сайн явж хүрээд блогоо хөтлөөд эхэлсэн байх шив дээ. Баярлаж, бахархаж байнаа.

Оогий said...

yostoi aimaar xuuxen we. neeree l arsun axiin xeldegeer nuxruuu erguulj awch baigaa ni ix goyo yum baina. bi baisan bol yaax boloo gej bodoj baina nuxruu erguulj awaxdaaa xexe

Anonymous said...

Мэдэхгүй юм оо. Хэн ямар өнцгөөс харахаас л шалтгаалах мэт. Өөрт тохиолдсон явдлаа дурдвал...
Хэдэн жилийн өмнө хагалгаа хийлгээд эмнэлэг энэ тэрээр нэлээн удаан байж байгаад гэртээ гарсан юм. Ядруухан, зовиуртай байсан санагдана. Тэгтэл нэг айл шөнө хүн унтах цаг болмогц л юм нүдээд, өрөмдөөд, түчигнүүлээд эхлэдэг байлаа. Засвар хийж байж л дээ. Олонтаа тийм юм болсны эцэст нэг удаа тэвчээр барагдаад тэр айл руу очиж хаалгыг нь цохисон юм. Яг тэр үед бас л нөгөө өрмөө дуугаргаж байсан болохоор нь сонсохгүй байж магад жаахан чанга цохисон, үнэнийг хэлэхэд. Тэгсэн чинь нэг авгай гарч ирээд л манай хаалгыг өшиглөлөө гээд дайрч эхлэдэг байгаа. Би яг л тэдний хаалгыг өшиглөж харагдана шүү дээ. Ер нь хүмүүс өөрсдөө ямар ааш авир гаргаж байдаг вэ, бусад хүн бас тийм авир гаргадаг гэж боддог бололтой юм шигээ.

Anonymous said...

kd shoes
golden goose outlet
supreme new york
kyrie irving
yeezy
nike dunks
bape outlet
off white clothing outlet
curry shoes
kd 15