Sunday, 16 March 2008

Хөвүүн үрээ хайрлая

Гадаадын авгай нартай эрэгтэй, эмэгтэй хүний ааш зан тархи сэтгэхүйн ялгааны талаар маргалдаж байгаад манай монголчууд эрэгтэй хүүхдээ хайрлах хэмжээнд нь хайрладаггүй юм байна гэж бодсон доо. Кофе цай ёроолдсон шиг бид нар дэмий ярьж суулаа. “Эрэгтэйчүүд яагаад сонсож чаддаггүй, эмэгтэйчүүд яагаад газрын зураг тайлж ойлгодоггүй” (Allan and Barbara Pease “Why men don’t listen and women can’t read maps”) гэсэн эр эм хүний ялгааны талаар сонин ном уншаад гээд дуугарчихсан чинь нөгөө намуухан шивэр авир гэж байсан хүүхнүүдийн дунд тэслэх бөмбөг хаясан лугаа адил юм болов. Эрчүүд өргөн мөртэй, булчин шөрмөс ихтэй хатуу чанга биетэй, эмэгтэйчүүд өгзөг хавиараа хүчирхэг ч зөөлөн булбарай энэ тэр гэсэн физик физиолог ялгааны талаар бус ааш зан, тархи сэтгэхүйн ялгааг бичсэн ном л доо. Бүгд эрчүүдийг хайнга хайхрамжгүй, салан балиар гээд дутагдалтай муу талыг нь яриад шуугичихлаа.

Найз нарын яриагаар бол эрчүүд үл бүтэх улс шиг. Номонд бичсэнээр бол бидэнд байхгүй давуу талтай гээд байсныг санаад: “Эрчүүд алсын хараатай, юмыг өргөн цар хүрээтэй харж чаддаг болохоороо жижиг юм анзаардаггүй байх аа. Дэлхийн бараг бүх орныг эрчүүд удирддаг, том бизнесийг эрчүүд л толгойлдог шүү дээ” гэчихлээ.

Манант Албионы төлөөлөгч англи бүсгүй Каролайны жижигхэн шөнтгөр хамар хатан хааны бууриар ихэмсэг өргөгдөөд, шийдэмгий эрүү нь ерөнхий сайдын шийр зааж харагдана. Нээрээ бодохноо хатан хаан Викторийн үед Англи улс дэлхийд нэр нөлөөтэй том гүрэн болсон, ерөнхий сайд Маргарет Тетчерийн үед эдийн засгаар дахин хүчирхэг болсон л доо.

Германы канцлер эмэгтэй хүн гэдгийг сануулах мэт герман авгай Нелга өөдөөс хараад дуугүйхэн мушийж байна. Дайчин Викингүүдийн үр сад Норвег, Швед, Финлянд бүсгүйчүүл эрчүүдийн давуу талыг дэмжих юм болов уу гэж харлаа. Өнгө өнгийн оймс, ноосон цамц нэхээд чив чимээгүй. Хувийн амьдралдаа, амьдарч ирсэн нийгэмдээ сэтгэл хангалуун байдаг бололтой.

Цэлмэг тэнгэр шиг нүдтэй, алтан шаргал үстэй дөч хол гарсан ч арван наймт шиг гоолиг биетэй польш бүсгүй Иоханка “эмансипац” гэсэн ганц үг унагаж байна. "Эмэгтэйчүүдийн тэгш эрх жендер энэ тэр гэсээр манайд эр хүн ч хүчлэхэд хүнд ажлыг эмэгтэй хийх ёстой юм шиг, эмэгтэйчүүд бүх юмыг адилхан хийж чадах албатай юм шиг, ямар ч бэрхшээл давж гарах тэнцүүхэн чадвартай юм шиг ярьж бичдэг тухай санаад, миний дотор нэг юм огшоод явчихлаа. Энэ эмансипац гээч бидэнд ер юу өгсөн юм бэ? Монголд хөөрхий эмэгтэйчүүдийн багагүй хувь гадаа гарч эр, гэрт орж эм болж явсаар эмэгтэй хүний нандин чанар төрөлхийн зөөлөн зан аалиа хаяж байгаа бус уу гээд баахан юм яримаар санагдаад, сандарсандаа наадах чинь хоосон яриа гэх гээд “демо” үгийн төгсгөлийг мартаад гацаж орхилаа.

Төрлөх хэлээрээ ярьж байгаа хажууд сууж байсан англи найз маань хэл муутай ази анддаа туслахаар яарч “демо” эхлэлтэй үгнүүдийг “демограф” “демократ” гээд угсруулж байна. Гэтэл ширээний нөгөө талаас герман аялагатай “демагог” сонсогдож би ч цуурай мэт давтаж аваад польш хатагтай руу харлаа. Монголчуудыг Чингис хаанаар голдуу төсөөлдөг гадныхан яагаад энэ монгол эмэгтэй эрчүүдтэй ижил тэгш эрхтэй байх дургүй байгаа юм бол гэж гайхаж буй янзтай хөмсөг нь дээш өргөгдөөд ирлээ.

“Манай Монголд жижиг дунд бизнесийг голдуу эмэгтэйчүүд авч явдаг, дээд сургуульд суралцагчдын дал орчим хувь охидууд” гэлээ. Өөрөө өөрийгөө үгүйсгээд логик муутай ярьж байгаагаа ойлгож байлаа. Гэхдээ манай аль оюун билигтэй, эр зоригтой, эрдэм боловсролтой эрчүүдийг 1937 онд хомроглон устгачихсан. Социализмын үеийн тэр их айдас одоо ч бүрэн арилаагүй, зөндөө олон бүсгүйчүүд тулахтай эрийн нөмөр нөөлгөөр дутаж байгаа гээд Монголын өнөөгийн үнэн дүр төрх, хамаг үүх түүхээ ярилтай биш. Эрчүүд нь өрх гэрээ, нийгмээ авч явдаг хөгжилтэй орны эмэгтэйчүүд ойлгох ч үгүй байх.

Яриа аяндаа хүүхдүүдийнхээ хооллолт, бие бялдарын хүмүүжил, хичээл номны тухай сэдэвт шилжив. Ямар ч боловсролтой байсан эмэгтэйчүүд ажил хийхээс хүүхдээ хүмүүжүүлэх нь илүү чухал гэж боддог гэнэ. Хүүхдүүддээ ямар их анхаарал халамж тавьдаг, ялангуяа эрэгтэй хүүхдээ цааш бие дааж амьдрах чадвартай болгоход онцгой анхаардаг болох нь ярианаас нь илт. Дөрөв тавхан настай жоохон хөвгүүдээ хоккейн талбайд аваачаад, дугуйлан хичээллэж дуустал цаг гаран харж зогсохдоо унаж тусан хоорондоо зодолдож уйлж, мөсөн дээр унаад ярвайн босч байгаа хүүхдүүдийн ээж нар "эр хурга" чи хатан зоригтой байх хэрэгтэй гэсэн шиг юу ч болоогүй жишимгүй царайлж байдгаа ярьж байсан нь сэтгэлд тод үлджээ.

Дээр үед манайд өвөө, аав нар хөвгүүддээ эр хүний хийдэг уламжлалт ажлыг зааж сургадаг байв. Эмнэг сургадаг, адуу малтай ноцолддог эр хүн гэргийдээ гологдохгүй. Эмээ ээж нар ч охиддоо цагаан идээ боловсруулах, хоол унд хийх, дээл хувцас оёх гээд эм хүний ажлыг зааж сургадаг байв. Авгай нөхөр ямар байх ёстой гэсэн нийгмийн тийм нэг эталлон байж, түүний дагуу үр хүүхдээ хүмүүжүүлдэг байлаа шүү дээ. Одоогийн хотын хүүхдүүд адуу малтай ноцолдох биш, сүү сааль бэлдэх биш. Орчин цагийн хөдөлмөрийн хуваарьт тааруулан хүүхдээ өсгөмөөр болжээ. Одоо ямар эрийг жинхэнэ эр хүн гэж үнэлэх вэ гэдэг нийгмийн тэр эталлон хэмжүүр гэж байна уу? Эцэг эхчүүд энэ талаар ямар ойлголттой байна.

Манайд долоон настай айлын том хүүхэд бараг л насанд хүрсэн том хүн шиг дүү нараа харна, хоол унд хийнэ, гэр орноо цэвэрлэнэ. Дандаа гарын үзүүрийн эмэгтэй хүн хийж дөнгөчих ажил сурч том болж байнаа даа. Булчин шөрмөсөө чангалах, оюун ухаанаа тэлэх тийм орчин байна уу? Манай айл өрхийн хичнээн хувь интернеттэй бол? Хүүхдүүд мэдээлэл хангалттай авч чадаж байгаа юу? Ингэхэд өдөржин ядартлаа ажиллаж ирсэн ээж оройдоо хир буртаг угааж, хагархай цоорхойг оёхоос хүүхдийн толгой тархи, сэтгэлтэй ажилладаг билүү. Хүүхдээ хичээл номондоо жигдэртэл нь ээж нар хагас өдрөөр ажилладаг ч юмуу яадаг юм, арай бага ачаалалтай байж үр хүүхэддээ илүү анхаарах цагтай баймаар.

Эрэгтэй хүүхдийг эр зоригтой өөрийн гэсэн бодолтой, өрх толгойлж явах өндөр хариуцлагатай хүн болгох талаар бага анхаарч байх шиг. Эрэгтэй хүүхэд заавал тодорхой нэг мэргэжилтэй болох ёстой. Инженер эрдэмтэн, программч зэрэг дээд боловсролоор эзэмшдэг мэргэжлээс гадна барилгачин, уурхайчин, замчин, засварчин, дархан мужаан гээд ямар ч ажил мэргэжил сайхан даа. Зөвхөн эр хүний хүч тэнхээ хүрч байж хийгддэг ажил мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөж, цалин хөлсийг зориудаар нэммээр шиг.

Техникийн их сургуулиас өөр байгалийн шинжлэх ухаан, техник технологийн мэргэжил олгодог дээд сургууль байхгүй, хувийн дээд сургуулиуд бүгд нийгмийн ухаанаар сургадаг. Манайд тийм олон хуульч, орчуулагч хэрэгтэй гэж үү? Сургууль төгсөж гараад мэргэжлээрээ ажиллах талбаргүй бол боловсролтой байхын ч хэрэггүй мэт. Эрэгтэй хүүхдийн сонирхох мэргэжлээр сургадаг дээд байтугай тусгай мэргэжлийн дунд сургууль манайд хэд бий билээ. Эрэгтэй хүүхдийн бие бялдраа хөгжүүлэх биеийн тамирын цогцолбор, усан бассейн хэд билээ.

Яагаад заавал эрэгтэй хүүхдийг онцлоод байгаа юм бэ? гэж гайхах хэрэггүй. Ажиглаад байхад эрчүүд нь нийгмээ авч явдаг улс орон өндөр хөгжилтэй байна. Манайд одоогоор хүчтэй хийморлиг эрэгтэйчүүд дутагдаж байна. Эрэгтэй эмэгтэй хоёрыг гэрийн хоёр багана гэвэл нэг багана маань ганхачихаад байна. Охидууд гадаад хүнтэй суулаа л гэх. Биеэ үнэллээ л гэх. Ээжүүд өрх толгойллоо л гэх. Хүчтэй чадалтай, авхаалжтай хийморьтой эрчүүд хар аяндаа гэнт гараад ирдэггүй юмаа. Тэднийг бага нялхаас нь эр хүн шиг болгож нийгэм төлөвшүүлдэг, нийгмийн эд эс болох айл гэр бүл аав ээж бүр өсгөж хүмүүжүүлдэг шиг санагдана.

Охин үрээ хайрлая гэж их ярьж бичдэг. Тэр хэмжээгээрээ "хүү яахав яаж ийгээд учраа олно", "эмэгтэй юм сул дорой юм охиндоо л боловсрол олгое" гэсэн үзэл бодол давамгайлж байсны горыг бид одоо амсаж байна. Хөвүүн үрээ хайрлая гэж чанга хашгирмаар болоод байна. Нийгмийг эрчүүд авч явдаг. Эхчүүд хүүхдээ сайхан хүмүүжүүлж өсгөөд, эмэгтэйчүүд эрчүүдийнхээ сайн ар тал болоод явахад нийгэм эрүүлжих шиг санагдана.

Эрчүүдийн баяр гэгддэг цэргийн баярын мэнд дэвшүүлье.

28 comments:

eebee said...

Erchyydiin bayaraar saihan yum bichsen baina. Neeree l odoo ajiglaad baihad, olon saihan uhaalag zaluus todorhoi hemjeend bolovsrol olj chadaagyigees bolood bolovsroltoi hyyhnyydee gologdood baih yum. Nogoo hyyhnyyd n' hyn golsoor baigaad syyldee nas n' yavj mongoloos oor gadaad erchyyd haih...

Ihenh erchyyd tseregt yavj tesver hatuujil suudag ch tsergees ireed arhind ih oroh n' bas ajiglagdag. Shiljiltiin yed tseregt baisan naiz nar maan' barag arhind gyn orson. Ter yed hangamj muu, hool undiig hovor bailgasnaas bolj setgel sanaagaar ih unagaj oortoo itgeh itgelgyi bolgoson yum shig...

Erchyyded zohih bolovsrol olgoogyiges bolj neeree l niigem ter chigeeree hohirch baina daa.

Jich. Minii nomiig Mongoloos absand bayarlalaa

Anonymous said...

Nugan Uree Hairlaya. Ohin gedgiin nugantai adil ug ni yu ve?

peakfinder said...

Neeree tun boduushtai asuudal shuu. Bidnii ur huuhdee humuujuuleh arga baril maan' cag hugacaanaas hocrood baih shig. Eregtei emegtei huuhduudiig oor oor arga barilaar humuujuuleh heregtei gedegtei sanal niilj bainaa.
Gesnees NYt baga orlogotoi ailiin hicheeldee sain hovguudiig surgadag surguuli bii. Ted caashaa tom ner hundtei surguulid suralcah bolomj neegddeg. Neg iimerhuu ganc neg surguuli baih heregtei yum bolov uu?

Дeстини said...

Neeree busgui huuhed doroi, bolovsrolgui bol bur hetsuudne gedeg tul neg heseg ailuud ohinoo surguulid oruulj, huvguudee ingeshiigeed bolno geed orhison ni todorhoi, yamar saindaa l TIS-d baihad orson angi burt 90-100% ohiduud baidag baiv. Ih sonin yum baina lee. Huisnii tencver ingetlee aldagdchihsan yumuu gej hurtel bodogdoj baiv. Getel ugui. Ugaas odoonii arvan jiliin bolovsroliin sistem, bas esteg ehchuuded ih uchir baina. Huuhdee gaigui surguulid oruulahiig hun bur bodolgui l yahav, etseg ekhchuudiin ene sanaag zarim humuus denduu ashiglaad baih shig. Nuguu gaigui surgalt chini gaigui dungeer unelegdeh yum bolohoor odoonii huuhduud zailuul surguuli bol ursulduunii talbar gesen oilgolttoi bolj baij medne. Endhiin baga, dund surguuliud lav tes ondoo yum baina lee. Suragchdiin dotood setgeliig neeh, haritsaanii zuv soyol ezemshih, angi hamt olontoigoo niilj negdej tuunii neg heseg bolj chadaj baina uu gedeg deer mash ih anhaaral tavina. Manai Mongold bol oishooj uzehgui, esvel medeej hereg ch gej bodmoor zuiliig hunduj tavina. Huvi huniig tuluvchuuleh asuudal deer ih anhaardag yum shig. Bi bol medeej yag l mongol zangaar baidag, daalgavraa hiisen uu, yamar dun avsan, hezee yamar shalgalt baina geed l, tegtel ene surguulid bol zuvhun surgaltaar zogsohgui uur mash ih yum yavagdaj baina.

Anonymous said...

100 Хувь санал нийлж байна. Уг нь хамгийн өндөр боловсрол хүмүүжилтэй байж байж гэр бүл, улс орноо авч явах эрчүүдээ орхигдуулаад байх юм. би яг энэ сэдвээр үргэлж хүмүүстэй маргаж бүсгүйчүүддээ ад болж явна даа хэхэ. уг нь бол эрчүүдээ ад үзэж биш харин ч дэмжиж байж илүү амьдармаар ч юм шиг.
Бас Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зөндөө газар байдаг хирнээ эрчүүдээ гэх газар бараг хатуухан хэлбэл шорон, эрүүлжүүлэхээс өөр байна уу?

нмн

Anonymous said...

Маргааш Монгол улсын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 87 жилийн ойн баярын өдөр. Та бидний хэлж заншисанаар "Цэргийн баяр" болно. Мартын 8-ны өдөртэй ойролцоо болдог болохоор эрчүүд бид бүсгүйчүүлтэйгээ барьцсандаа ч юм уу, эрхэлсэндээ ч юм уу энэ өдрийг “Эрчүүдийн баяр”-ын өдөр хэмээн сайн дураараа нэрлээдэхжээ. Монгол эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээ дээдлэн хүндэлж, малгай бүсийг нь ч хоймроосоо доош нь байлгадаггүй мөн идээний дээдийг нь хүртдэг энэ тэр гээд бодохоор эрчүүд бид чинь нэг бодлын нэр хүндтэй, өмөг түшигтэй ч юм шиг. Гэвч тоо баримт ярьвал тийм ч сайнгүй бололтой. Монголчуудын 48,8 хувийг эрчүүд эзэлдэг. Үүнд:
-Эрчүүдийн дундаж наслалт нь 62,59 байдаг. Энэ нь эмэгтэйчүүдээс даруй 6-7 жилээр богино насалж байна гэсэн үг юм.
-Их дээд сургуульд суралцагсадын 60,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол эрчүүд ердөө 39,5 хувийг эзэлж байна. Магистрантур, докторантурт суралцагчдын 64,8 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол, эрчүүд 35,1 хувийг эзэлж байна.
-2006 онд 15.700 хүн нас барсаны 52,7 хувь нь эрчүүд юм байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэдийн 40 хувь нь эрчүүд байдаг.
-Гэмт хэрэг үйлдэгсэдийн дийлэнх нь эрчүүд. Өнгөрсөн онд 18.253 гэмт хэрэг бүртгэгдэж, урьд оныхоос 4,8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Гэмт хэрэг үйлдэгсэдийн дйилэнх нь 18-30 насны эрчүүд байна. Өнөөдөр албадан саатуулах байранд 350, хорих ангиудад 6.300 эрчүүд хүмүүжигдэж байна. Сүүлийн үед хөвгүүд гэмт хэрэгт ихээр татагдах болсон нь ихээхэн санаа зовоосон асуудал болоод байгаа.
-ЕБС-ийн сургууль завсардагчидын 59,1 хувь нь хөвгүүд. 18 нас хүрсэн залуусын 12 хувь нь бичиг үсэггүй бол, нийт бичиг үсэг үл мэдэгчдийн 66,3 хувийг эрчүүд эзэлдэг.
-Архидалт, мансуурлын төвөөс хийсэн архидалтын түвшин тогтоох судалгаагаар насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 52 хувь нь архийг хэрэглэж, 20 хувь нь донтох өвчтэй болсон байна.
“Эр хүн сургуулиар яахав” гэж адуу мал хариулуулж, “эр хүн” хэмээн хөөргөн архинд донтуулж, “эр хүн” хэмээн цаашлуулсаар гэмт хэрэгтэн болох үүдийг нь нээж өгч байгаа нь бас ч гэж дан ганц эрчүүдийн өөрсдийнх нь буруу ч биш ч юм шиг. Хэдийгээр маргааш баярын өдөр ч гэсэн монгол эрчүүд бид хэдийнхээ талаар бүсгүйчүүд минь нэг юм бодох цаг хэдийнээ болжээ. Нэг их арчаагаа алдсан амьтад шиг сонсогдож байв ч эр хүнийг өөд нь татаж зөв зам руу чиглүүлж өгдөг нь бүсгүйчүүд минь шүү дээ. Энэ янзаараа их удах юм бол улаан номонд орох нээ бид хэд чинь, кккк. Бүсгүйчүүл минь бид нар чинь та хэдгүйгээрээ үнсэнд хаягдсан шалз л болдог юм шүү. За баахан нуршиж орхилоо. Таны энэ бичлэгийг уншаад маш их баярлалаа. Сүүлийн үед монгол залуусын талаар ам л нээвэл муу юм дуулддаг болсон учир нэг ч гэсэн ийм сайхан үгс уншисандаа туйлын их талархав. Цэрэгт явсан яваагүй огт хамаагүй ээ, хамгийн гол нь бидний зүрх нэгэн зүгт цохилж, санаа сэтгэл нэгдмэл, туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг бадраацгаах нь "Монгол" хэмээх нэгэн Улсын иргэн болж төрсөн бидний нэгэн үүрэг хэмээн мухарлан бодном!
PS: дээрхи тоо баримтыг www.gogo.mn ээс иш татав!

Anonymous said...

Хөвүүн үрээ хайрлъя.
Сайхан үг байнаа. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай үр нь шүү дээ.

ganga said...

eebee:amidralaas heregtei yumaa avch chaddag huniig bolovsroltoi hun gej neg suutan helsen sanagdana.
anon:medehgui
peak:bolovsrolin systemee harj uzmeer
destiny:dotood setgel neeh chini chuhal baih. Dun diplom shutdegee l bolimoor
anon:erchuudiin erh ashig hamgaalah holboo needeg yum uu, hehe
boljgono aav:haa gazar gemt hereg arhidalt bolovsrol dogoltoi geed erchuud muu statistic burduuldeg shuu dee. Baigalaasaa tiim sahilgagui baihaar ter utgaaraa uul ni idevhtei dominant baihaar zayagdsan gene bilee.

бж said...

Ganga egch argagui l gurvan huugiin eh hun shig saihan sedveer goyo bichjee. Heleh ug alga.
Eregtei huuhduudiinhee bolovsrol, humuujil tuluvshliig orhigduulj baigaa ni uneheer zasaj bolshgui aldaa bilee.
Ямар ч боловсролтой байсан эмэгтэйчүүд ажил хийхээс хүүхдээ хүмүүжүүлэх нь илүү чухал гэж боддог - bi uuniig mash ih demjdeg hun dee...

бж said...

Yeeee,yamar huurhun zurag ve... Tanai huuhduud uu? Egduutei baijee.

3apaa said...

Баяр хүргэсэнд тань баярлалаа. Энэ бичлэгийг нэг хүн надад нилээд хэдэн жилийн өмнө яриад байсан юм шиг санагдаад байна хэ хэ. Сэтгэлд ойр бичсиймуу:D

Growth & Development said...

Бүрэн санал нийлж байна, манайхан эрэгтэй хүүхдийн өсөлт, хөгжилд муу анхаарч байна, хоол тэжээлийн дуталд эрэгтэй хүүхэд илүү өртөж байна, өвчлөлд илүү өртөж байна, сургууль завсардалтад илүү өртөж байна, цэрэгт тэнцэхгүй байна. Ямар нэг юм хийх л хэрэгтэй байна. Төрийн дэмжлэгч алга байна, хүмүүсийн зан үйл хандлагад буруу сурталчилгааг дэмжсэн байдалтай байна.

Barimalch said...

Mongoliin ontslogo bainaa, Mongol hovguud ertnii ulamjilalaaraa bagaasaa moritoi haritsaj osdog. Mori unah morio oilgoh moritoigoo hamt ajil buteeh zutgeh geed hovguuded Mash Eremgii chanar suudag tuugeeree ch bas hatuu zorimog gujir chanar iluu suudag baij magad. Bi l lav az taarch 7-9-r angidaa hodoo heden zun amarch ovoo moritoi oir baij uzsen odoo bodhod nadad ih yum ogson sanagddag.

Huutei emegteichuud baidag bol heden zun mori maltai gazar hovguudee amraaj ershuud geniig n sergee suulga geh baina. Gehdee medeej morinoos unah ene ter geed boon adal yavdal baina bi neg busgaa moritoi 10 garui udaa unaj baisoon hehe.

sanakae said...

энэ үзлээс болоод Монголд байгаа эрчүүдийн нэр хүнд их унаад байгаа санагддагийн. Их дээд сургуулийн ихэнх оюутнууд охид болчихсон байгаа нь харуулж байна.
Яахав эмэгтэйчүүд ажил удирдаж чадах нь бий л дээ.

бж said...

Ganga egch manaihaar ochij ayaga suutei tsai uugaarai.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хөвгүүдээ өсгөхдөө жаахан алсыг харж баймаар байна гэдэг чинь үнэхээр үнэн шүү. Бид ч үнэхээр хүүхдүүддээ бага цаг зарах юм даа. Яамаар ч юм дээ

Anonymous said...

Eej ih saihan yum bichsen baina shyy. Daraa ohiduudiig yaaj hymyyjyyleh tuhai zovolgoo ogoorei.

PS: Ta haanaas ertnii goe zuragnuud olj taviad bainaa?

Anu

БЭ said...

yostoi goy zurag oruuljee heleh ug alga aa.

ZAYA said...

Эгч маань жинтэй сэдвээр бичсэн байнаа. Нээрээ л хүчтэй эрчүүд тэнгэрээс гэнэт бууж ирэхгүй. Багаас нь зүрх сэтгэлийг нь зөв үнэнч, шудрага болгон хүмүүжүүлэх. Хэлэхэд амарч бодитоор хийхэд бэрхшээл бий.

Tsoomii said...

eregtei emegtei hunuus adil gej manai ihenh naizuud heldeg bi huvidaa jaahan esreg baidag huun, neg yosondoo er hun yagaad ch yum em huistnees iluu gej , tailbarlaad yarival urt yum boloh ni daraa ni shinjleh uhaanii undestei blogtoo oruuliy daa ohiduud mini bitgii uurlaarai za yu

Anonymous said...

ijilhen zamztai 2 hoorhon jaal baina daa...

Anonymous said...

Neeren khuu naraa alsiin kharaatai sain bolgoj khumuujuulne gedeg unekheer boduushtai zuil shuu. Unendee ter talaar urid ni yer bodoj baigaagui ch uuruu khuutei bolsnoos unekheer chukhal zuil bolokhiig ni oilgosoon.
Unekheer saikhan bichleg baina. Tanid ikh bayarlalaa.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

Поздравляю вас Старо-Новым годом, желаю вам в новом году успехов и спасибо что вы находите время поддерживать ваш замечательный блог!

Anonymous said...

Добрый день!
Благодарствую за тему, очень выручило. Молодцы, отличный сайт с классной продаваемостью =)
Размышляю о покупке статьи на этом ресурсе. такси город www.taxisat.ru (Москва) Внизу и можно сбоку в некоторых разделах. Ну или каких-нибудь других заказываемых рекламных местечек.
Возможно по тематике вашего сайта подойдёт для рекламы сайт перепланировка квартир www.buro-pereplanirovok.ru для этого проекта могу заказать более дорогостоящие статьи и обзоры.
Поясните, где заказать, какие распорядки здесь?
Хочу постоянно размещать банеры, статьи и др. надеюсь они подойдут для вашей аудитории.
Я заказывала статьи на разных сайтаx всего за 2200 руб. в месяц за ссылки.
Пожалуйста ответьте тут, напишите вашу цену. Нужно для отчёта ;)

Ещё рассмотрю предложения по [b]заказу[/b] и покупке статей на вашем сайте. Куплю дорого!

P.S. Очень надеюсь на наше долгосрочное сотрудничество. Спасибо, жду ваших ответов желательно с правилами и ценами.

yanmaneee said...

paul george shoes
a bathing ape
longchamp
jordan retro
yeezy 700
balenciaga
kevin durant shoes
yeezy shoes
kyrie spongebob
yeezy boost 350 v2

Anonymous said...

Full Report learn this here now read this gucci replica handbags click to find out more go right here

Anonymous said...

golden goose
supreme outlet
nike dunks
hermes
yeezy boost 700
kyrie 8
golden goose outlet
hermes handbags
bape official
goyard tote bag