С.Жаргалсайхан, Ч.Удвал нарын "Чингис хааны нууц түүх" түүхэн романыг уншаад, түүхэн их хүмүүсийн дэр хөнжилийг юунд ингэж сөхөв гэж жийрхмээр. Чингис хааныгаа шүтэж, эрхэмлэн дээдэлдэг бид түүний талаар эвгүй юм мэдэх, сонсох, харах дургүй. Оросын найруулагч Сергей Бодров "Монгол" хэмээх кинондоо Чингис хааныг хувь хүнийх нь хувьд хэн байв гэдгийг харуулах зорилго тавьж, хүүхэд болон залуу нас, хайр дурлал, ялалт ялагдал тэр ч байтугай Зүрчидийн шоронд байгаа хэсгийг хүртэл кинондоо багтаажээ. Нууц товчоонд их эзэн дайнд ялагдсан, тэр байтугай олзлогдсон, олон жил шоронд байсан тухай байхгүй тул энэ хэсгийг монгол хүн үзэхэд мэдээж тааламжгүй. Киноны энэ хэсгийг Л.Н.Гумилевын "Хар домог" номоос (73-77 тал) сэдэвлэсэн шиг санагдсан. Сийрүүлбэл:
"Янз бүрийн ард түмэн хулгайг өөрийнхөөрөө үздэг. Нэг газарт мөнгө хулгайлж болдоггүй байхад нөгөөд нь зөвхөн мөнгө, эд хогшил авч болдог байжээ. Тэгвэл монголчууд эд хөрөнгө, мөнгө хулгайлахыг цээрлэж, харин хазаар гүйлгэхийг болно, морийг хулгайлах ч хэрэгтэй гэж үздэг байв. Тэмүүжиний анд Жамуха сэцэний дүү эрэмгий Тайчар Тэмүүжиний адууг дээрэмдэхэд адуучин хойноос нь хөөн харваж алжээ.
Жамуха, тодруулбал түүний талынхан үүнийг ашиглан дайн дэгдээж, Тэмүүжинийхнийг довтлов. Ингэж 1184 онд анх удаа аймаг хоорондын дайн болсон юм. Энэ дайнд дайсны хүч гурав дахин их байсан учир Тэмүүжин ялагдав. Гэвч Жамуха нэгэнт дийлснийх бүрмөсөн бут цохих ёстой байсан боловч тэгсэнгүй.
Сурвалж бичгүүдэд үүнээс хойших арван таван жилийн нэн хэцүү, чухал үйл явдлыг өгүүлэлгүй орхиж, Тэмүүжиний намтрыг бүрхэгдүүлжээ. Нууц түүх ч товчлогдсончлон монголчуудын албан ёсны түүх товчлогдсон нь энэ юм. Аз дайрахад зүрчидийг үздэггүй, монголчуудыг таашаадаг нэгэн хятад жанжин байсан ажээ. Тэрвээр зүрчидүүд Тэмүүжинийг аргалан барьж 13 жил нүхэн шоронд хорьсон гэж бичсэн байна. Тэмүүжин яаж ийгээд амь гарчээ. Хэрхэн оргосон нь нарийн мэдэгдэхгүй байна. Монголын түүхэнд энэ үйл явдлыг дурдсангүй. Тэмүүжинийг буцаж ирэхэд монгол тэр даяараа оргилон хөдөлж байв.
...Идэвхтэй хүн эхлээд ховор байсан ч яваандаа олширсоор, зууны шувтаргаар Тэмүүжинг зүрчидийн удаан жилийн олзноос буцаж ирэхэд Монгол улс тэр аяараа буцалж байгаа тогоотой цай шиг даргилж байлаа. Түүхийн шинэ эргэлт эхэлсэн нь тэр байжээ.
Олзлогдоод эзгүй байх хооронд Тэмүүжиний хүч ихээхэн хорогдож, 13 мянган морьтон байснаас 2600 болжээ."
Энэ киноны тухай бичлэгийг блог анд Арсуны arslans.blogspot.com (2007.10.27; 2008.4.19) блогоос дэлгэрэнгүй уншаарай.

14 comments:
Оройгүй баян юм чинь л түүх юмаа даа. Үүнд сонирхож, шимтэж чадсан хүмүүст атаархамаар шүү. Манай Номинчимэд мөн чиг сайхан юм их ярина шүү. Сергей Бодров гэж энэ хүн кино хийнэ л гэж бодсон хүн юм болов уу гэж бодсон
Сайхан бичлэг болж байна.
Энэ киног манайхан зохиолыг нь үзээд Монголд зургийг нь авахуулахгүй гэсээр санасандаа хүрцгээсэн. Уул нь жүжигчдээ олонд таниулж, эд хэрэглэлийг нь бэлдэж хэдэн цаас тонших хэрэгтэй байсийн.
Ямар ч гэлээ Монголын тухай дэлхий нийтээрээ нэрийг нь болтугай мэдэж авна гэдэг их юм.
Tuuh urlagiin zaag bas heregtei yum uu daa. Uran zohiol, kino ali n' ch tuuhiin surah bichig bish uchraas, uran buteel talaas n' dugneh heregtei bolov uu.
Bodroviin kino manaid unelegdeegui ch hiisen arga baril, tulaanii zurag avaltaaraa shuumjlegchdees ih ondor unelelt avaad baigaa. Manaid zurgiig n' avaad, manai jujigchid togloson bol unend iluu oir tusah baisan l baih. Gehdee kino gedeg yamar zah zeeld yaj mongo oloh ve gesen howshuurgeer hiigdej baigaa bolohoor yav cav tuuh bolood bidnii sanaand niicuuleh gedeggui baihaa.
Ах эгч нарынхаа бичсэн түүхийн сэдэвтэй бичлэгийг уншаад өөрийгөө сармагчин юм байна даа гэж бодох юм даа.
Гоё бичлэг оруулжээ. Баярлалаа.
Er n'yag ynendee helehed mongolchuud baildan daguulsan gazariinhaa ali oligtoi ems ohidiig tvvj avaad jargadag baisan yum shig baigaa yum. Minii oilgoltoor bol mongolchuud biologiin dainiig jinhene utgaar n' heregjyyldeg baijee. Chingis khaanii nuuts tvvh gej sain zohiol.
Chingis khaan bol delhiin hemjeend yarigdah hyn. Tiimees tyyniig olon talaas n' sudalj, kino, uran zohiol garah n' damjiggyi.
Harin mongolchuud ene byhnees orsood uran zohioliin sain nom gargachihsan ni bolson met. Bi ene nomiig unshchihsan bolohooor Mongol gedeg kinond ogt tsochirdoogyi. Harin saihan sanagdsan.
Ahn bi bas gaihdag l um. Tuuhchid yanz yanzaar ih margalddag gej duulsan um bna.
shine bichleg haashaa orchihov oo
Nomnii huvd tegj bichij bj mass humuusiin hurteeld hursen gej oigood bgaa shd. Unshaad uzehed sonirholtoi l um bna lee. Medeej utga uyangiin halil blgui l yahav. hehe
Sonirholtoi l tuuh baina. Ene tuhai urid er unshij baigaagui yum baina shuu. Buhel buten 15 jild yu es tohioldov gej dee. Unenii huvitai ch baij medeh l yum.Bodrov iin kino eronhiidoo uran buteelch hunii huvid heleh gesnee helsen yum shig. Chingisiin tuhai l geheer zaaval nuuts tovchoo baih yamar albatai baih bilee dee.
Chingis haanii nuuts tuuh nomnii huvid mgl chuud or dernii yavdaldaa ugaasaa ih bolgoomjtoi barag haalttai handdag humuus. Tegeed ch ter ued dain samuun bolood yun ujid tsengeld avtahtai manatai baisan baih. Gehdee zohiogchiin ene taliig heterhii hooj nomoo borluulah gesen arga bas baisan biz. Tegehdee yumand ug ni hemjee hayzgaar baival zugeer. Alivaa yum hemjee hayzgaaraasaa haliad ireheeree utgagui boldog.
Yamar sonin humuus ve??? Chingis haaniig 13jil Zurchidiin shorond hatsan gej itgetsgeegeed baigaamuu? Tegeed ch ter Bodroviin kinon deer Zurchid bish Tangudiin shorond baigaagaar gargadag. Jaahan yum unshitsgaa. Setgen bod. 13 jil shorond suuchaad yaj hol deeree bosohiin??? What a stupid boy!
Bodrov yariltslaga uguhduu Gumileviin buteeliig unshij sudalsan gej baisan, tiimees tanii tamag unen baihaa. Iim aguulga buhii uur buteel eh survalj baidag bolov uu... Kinonii daraagiin angiig tesen yadan huleej baina
kd shoes
golden goose outlet
supreme new york
kyrie irving
yeezy
nike dunks
bape outlet
off white clothing outlet
curry shoes
kd 15
golden goose outlet
golden goose sneakers men
kyrie irving shoes
jordan outlet
fear of god essentials hoodie
jordan shoes
goyard bags
hermes outlet
jordan outlet
fear of god
Post a Comment