Sunday, 22 June 2008

Оюутан ээж

Улаанбаатар Москвагийн суудалд арван долоо найм эргэм насны нэг хүүхдээрээ шахуу залуу, хорь дөнгөж шүргэж байгаа бүсгүй, гучин тав орчим насны эр нэг өрөөнд таарч. Бүсгүй том алаг нүдээр вагоны цонхоор жирэлзэн өнгөрөх зүйлийг хайнгадуу харж дуугүй явна. Аян замын уртад дуугаа хурааж, асуусан юманд тийм, үгүйгээс өөр хариугүй энэ хүүхнийг өрөөний хоёр нь их зантайд тооцож асууж шалгаахаа болив. Ам үдээстэй энэ бүсгүй заримдаа ганц ч үг хэлэхгүй өрөөнөөс гүйхээрээ яаравчлан гарч улам гунигтай царайтай орж ирнэ. Хоёр хоног аялав. Гуравдахь өдрөөс бүсгүйн гарч гүйх цөөрсөн ч царай нь улам барайгаад ирэв. Сэрвээгээрээ бага зэрэг бөгтөр ч болсон шиг нэг тийм бэвийсэн амьтан болж хоцорлоо. Сүүлдээ халуурч эхлэв бололтой хүнгүй орны хучлагыг давхар хучаад байгаа хирнээ дагжаад, чичрээд байх шиг. Халуун цай уувал зүгээр гээд хүү цай авчирч өгөхөд, хоёр балгаад л орхичихов.
Цэргийн академийн сонсогч эр тэсэхээ болиод галт тэрэгний үйлчлэгч авгайд очиж "Манай өрөөний охин халуураад байх шиг. Юу ч ярихгүй ичимхий ихэрхэг нь мэдэгдэхгүй хэцүү битүү хүүхэд юм. Хүний нутагт дүүгээс маань ялгаагүй балчир амьтан. Та нэг учрыг нь олж туслаач" гэж гуйв. Яагаад байгаа юм бол, би эмч биш юугаа мэдэх вэ гэсээр авгай тэдний өрөөнд очоод, хоёр эрийг гаргаад, "миний дүү яагаав?" гэв. Бүсгүй "суганы булчирхай цочиод, даараад, бие арзайгаад байна" гэв. "Хөхүүл хүүхэдтэй эхийн сүү зангирахад л ингэдэг дээ, хүүхэдтэй гэмээргүй жаахан охин харагдах юм" гэж бодсон авгай "Чи арай хөхүүл сүүгээ ширгээж ядаж байгаа хүүхэд биш биз!" гэсэнд, бүсгүй "ээж намайг сайн саагаад байгаарай" гэсэн, өрөөнд танихгүй эрэгтэй хүмүүсийн өөдөөс хөхөө гаргаад саагаад байж чадахгүй, ариун цэврийн өрөөнд саагаад, тэгээд ч гар цуцаад сааж дийлэхээ больсон. Сүүлдээ хөх хатуураад саагдахаа больчихлоо. Би сүү орчихно гэж айгаад шингэн юм бараг уухгүй байсан ш дээ" гэж ярихдаа нүдээр нь нулимс дүүрээд ирлээ. Хирэндээ биеэ барихыг хичээн нулимсаа залгин "Хоёр хүүхэд хөхөөд байхад саахгүй бол болдоггүй сүү ихтэй л дээ, хүүгээсээ гадна орцныхоо доод айлын хүүг бас хөхүүлдэг байсан" гэв. "Өрөөний хоёроо хөөж гаргаад сааж байхгүй, анхны хүүхэд биз, залуу байхад ичимхий нэрэлхүү ийм л байдаг даа хөөрхий" гэж авгай олон юм угсруулж урсгаад. За эгч нь гараа угааж ирээд жаал нухаж, наад зангирааг чинь гаргаж өгье. Сайхан санаатай проводник авгай чулуу шиг хатуу болсон залуу эхийн хөхөнд массаж хийж эхлэхэд гол тасрам, дуу алдам өвдөж байснаа сүүлдээ гайгүй болсоор аажимдаа илааршив. Хоёр гурван хүүхэд элбэг тэжээхээр элбэг дэлбэг сүү татарч буй нь энэ.
Ээж нь сүүгээ ширгээж ядан шаналж байхад бяцхан хүү эхийгээ эрж, хөхөө үгүйлэн эмээгийн хоосон хөхийг үлгэж үзээд сүү гарахгүйд ээртэл уйлна. Өрхийн залуухан эмч хүүхэн хүүгийн биеийг үзэхээр орж ирэхэд хүү эмчийг дагуулж хараад, сарвалзаж тэмүүлээд эмээгээ уйлуулж орхино. Хүүхдийн сүүний газрын нормтой жаахан сүүг авахаар өвөө ажлын цагаасаа хумслан шогшоно. Зэгээ харах гэж ээлжийн амралт, цалингүй сарын чөлөө аваад байгаа харьцангүй залуувтар эмээ зээгээ угжинд оруулах гэж аргаа барна. Халуун хүйтнийг яг тааруулах гэж хичээж бэлдсэн сүүг угжинд хийгээд зээдээ амлуулахад, хүү голоод хэлээрээ түлхээд гаргачихна. Охин нь буцалсан ус халбагадаж уулгадаг санагдан, сүүг халбагадан өгсөөр амтанд нь арай гэж оруулав. Өвөөгийн зөөдөг сүү тараг, улмаар бантанд орж, хүү өдөр хоногоор торнисоор, оюутны зуны амралтаар ээжийгээ ирэхэд яслийн мөлхөө ангид "явдаг" том эр болсон байв. Шалгалтаа урьчилан өгөөд, оюутны даржин тэтгэлгээ хэмнэн хүүдээ баахан тоглоомтой ирдэг он жилүүд харавсан сум шиг өнгөрч залуу эх сургуулиа дүүргэв.
Анх отгон охиноо жилийн чөлөө аваад ирэхэд эхлээд боловсрол эзэмших байж хүүхэдтэй болохгүй гээд дурамжхан угтсан. Хүүхдүүд бүгд гадаадад сургуульд хажууд гар хөлийн үзүүрт хөдөлж нэмэр болох хүн байхгүй өөрсдөө гардаж өсгөсөн болоод зээ хүү эмээ өвөө хоёрын амь болсон доо. Хүний ноён нурууны дийлэнх хувь хүүхэд насанд бүр тав хүртэл насанд тавигддаг гэж үнэн шүү. Залуу ээж аавийг сургуулиа төгсөж иртэл, хүүг дөрөв хүртэл эмээ өвөө зөв хүн хийх суурийг хайр халамж хүмүүжлээрээ сайн тавьсан юм. Зээ хүү хожмоо эмч, эрдэмтэн болсон.

21 comments:

Anonymous said...

эмээ өвөөгийн гар дээр алзахгүй хүн болчихдог юм.
гэхдээ олон залуу ээжүүд хар нялхаас хаяад явах юм даа, энэ амьдрал уу..

peakfinder said...

Ee dee olon huuhed ingej hun bolson doo hoorhii.

ZAYA said...

Эмээ, өвөө сайн өсгөдөг юм шүү.

Anonymous said...

Eej ih saihan uran saihnii argaar bichsen baina shyy. Daraa ooriin ach nariinhaa talaar bas bichne biz dee.
Anu

tumee 33 said...

Эмээ өвөө нь ямар хүмүүс байж, ямар хүмүүжил олгохоос бас их юм шалтгаалах байх шүү,тээ.
Эмээ, өвөөгийн хүүхдүүд ээ гэж...

tumee 33 said...

Би том охиноо оюутан байхдаа гаргаад, муу ээжийгээ авчирч баахан туслуулж байж билээ...Боломжтой болсон хойноо, нөхцөл бүрдсэн хойно гээд яваад байхаар бас болохгүй, тэгээд ч бүгдийг төлөвлөөд , тэр дагуугаа хийгээд явдаг мундаг хүн бишийг хэлэх үү...тухай тухайн үед нь л хамгийн зөв сонголт юу вэ гэдэг асуудалтай байнга тулгарч явдагийн...

3apaa said...

Би эмээ өвөөгийн хүүхэд ээ... Их хүмүүжилтэй байдаг байх гэж боддогшт. Өр нимгэн сайхан сэтгэлтэй гэх мэт... Ой кххх...

БЭ said...

оюутан байхад гарсан хүүхэд бусдаасаа илүү ухаантай энэ тэр гэж үнэн болов уу, тэгвэл ч муу болжгоноо нь гараад өгөх нь...кккк...нулимас гарах шахаж байна шд. нүдэнд харагдтал их сайхан бичсэн байна шүү. улам олон сайхан бичлэгээрээ мэлмийг минь гялтайлгаж яваарай.

Anonymous said...

Эгэл энгийн хирнээ их гоё бичлэг байна шүү,сая жаахан таагүй бичлэгүүд уншиж явсаар танайд ороод ирсэн сэтгэлд дулаахан гоё бичлэг бичээд нийтэлчихсэнтэй таарлаа.

Хүүхдийн хүмүүжил бага балчирт нь тогтдог гэдэгтэй санал нэг байна,бид л жаахан бага гээд байдаг болохоос хүүхэд балчир ухаандаа,хорвоог танин мэдэж эхлэсэн байдаг.

Баярлалаа Ганга эгчээ нэг л тийм сэтгэлд дулаахан бичлэг байна.

бж said...

Dursamj sergeev. Bayarlalaa, Ganga egch ee.

XACAP said...

Nadtai adilabtar tuuh um. Bi bas l oboo emee 2 deeree ymaanii suu ugjij osson doo. Saihan bichleg bna!

Anonymous said...

amor:zaluu eejuud surah geed l
peak: huuhduud eejteigee osvol zugeersen
zaya:emee ovoo sain
zee huu: chi sorog huchin shig l ajilchih yum
tumee: zarim emee ovoo het erhluuldeg tal baidag baih
zaraa: setgeltei hun bolgoj osgoson emee ovoo mundag
boljgono: jiremsen baihdaa tolgoi tarhia ih ajilluulbal uhaalag huuhed, uyangalag saihan hugjim ih sonsvol zurag uran zurag ih uzvel urlagt medremjtei huuhed gardag gej unshsan shig
erhtsas:tim shuu, baishingiin suuri bouh bol suuritai baidag shig
Ganaa: huugee oyutan baihdaa gargasan uu
Hasar: emeegiin oloh huuhed baidag yum bna. Yamaanii suu sain baih shuu.

Anonymous said...

saihan bichleg bna bayarlalaa, ganga egchee..

ta yaagaad mgl doo bish gadaadad amidardag yum be....tanii mergen oyun uhaan bie setgel chini ene delkhiin ali ch ontsog bulang ooriin yum shig mederch ter hireeree ygyileh dutagdah yregdehiin zovlond yl avtaj hysliinhee joloogoor hynii bish ooriin bolson nutgiin shoroog hodolgoj hychil torogchoor ni amisgalj suudag yumuu.. uuchlaarai nmg......oort bh zorchliin uchir utga iig oloh gej deerhiig asuuj orhiloo...dahin uuchlaarai...

happy

Arsun said...

Shine bichleg?

Mongolian State University of Agriculture said...

Хүүхдээ хаяад явдаг эхийг зөвтгөхөд хэцүү л юм байна.

ganga said...

аноним: хариулахад хэцүү л асуулт байна. Одоохондоо бидний хийдэг ажил энд байхыг шаарддаг гэх үү.
арсун: маргааш
эрдэнэболор: Сургууль ажил аль нь ч хүүхдээс илүү чухал биш гэдгийг залууэхчүүд ойлгоосой.

Anonymous said...

asuultand hariulsand bayarlalaa..

happy

xvv said...

Амьдралаа гэж...

erkhembayar said...

Saihan bichleg bainaa.
Neeree oyutan baihad gargasan huuhed neg l medehed tom bolchihdog yum bilee. Ooroo ch barag huuhed baisan bolohoor tom huugee yaj hun bolgosnoo yadarch zudersenee er sanadaggui yum. Zaluu nasaa gej saihan shuu hir bargiin yumiig ineehdee ineej uilahdaa uilj baigaad l davchihdag yum bilee. Hicheel deer huh chineed suu ni ursaj baisan ch guriigeed l suudag san.
Medeej sain aav eej emee ovoogiin min l ach tus.

Erdenee said...

Eejiin huu anh eej ni lektzend suuj baihad hudulj baisan. Prof maani gaihsan baihaa. Gantz hun uchirgui chimeegui ineed aldaad baisan bolohoor.

Oyunaa said...

Ээж нь сүүгээ ширгээж ядан шаналж байхад бяцхан хүү эхийгээ эрж, хөхөө үгүйлэн эмээгийн хоосон хөхийг үлгэж үзээд сүү гарахгүйд ээртэл уйлна. Өрхийн залуухан эмч хүүхэн хүүгийн биеийг үзэхээр орж ирэхэд хүү эмчийг дагуулж хараад, сарвалзаж тэмүүлээд эмээгээ уйлуулж орхино.
Уншаад л өөрийн эрхгүй сэтгэл эмтэрч, нулимас урсаад байна оо. Хүүгийн маань мөөмөө үгүйлж өмөлзөн уйлах нь хичнээн өрөвдөлтэй гээч ... (ㅠ ㅠ)