Манайх өвөлжөөндөө байсан санагдана, хонь төллөж эхэлж байсан үе юм даг. Нар гийсэн нэг сайхан өдөр өвөө намайг анх удаа морь унуулж билээ. Би таван настай байв. Цагтаа эрэмгий догшин сайн хүлэг байгаад, хөгшрөөд хоньчны унаа болсон номхон цоохор гүү миний унаж үзсэн анхны адуу болов. Мордонгуутаа л зогсоо чөлөөгүй ташуурдсанд, гүү гэнэт ухасхийн давхиж би ч хойшоо сугарч унан анхны сургамжаа хүртвэй. Шуудайтай өвс шидэгдэх шиг хөнгөхөн унасан болоод өвдсөн ч үгүй, бэртсэн ч үгүй. Харин хүмүүс шоолж хөхрөлдөхөд их ичиж билээ. Номхон цоохор гүүгээ ноолсоор морь унаж сурав. Тэр үед тураг ан хийж явсан аав маань буцаж ирэхдээ нэгэн цагаан зүсмийн намхан морь надад зориулан худалдаж авчирлаа. Ингэж өөрийн гэсэн унаатай боллоо. Энэ намхан морь маань жижиг хүүхэд бууж мордоход амраас гадна дов сондуултай, намгархаг газрыг гатлахдаа сайн, сул тавьсан ч эзнээ орхидоггүй ухаантай сайн унаа байлаа.
Манайх их зээрд, бага зээрд, жигцрэн хээр гэсэн гурван азрага адуутай айл байлаа. Өвөө маань нутаг хүшуундаа нэртэй сайн уяач байсан. Өвөө хүн амьтны хөлөөс зайдуу газар үсэргээгээ хийнэ. Хүлгийн хурдийг үсэрсэн туурайны мөр хоорондын зайг төөлөх замаар тодорхойлно. Туурайны зай ихсээд байвал хурд нэмэгдэж байнаа гэсэн үг. Намайг цоохор гүүнээс гадна өөрийн намхан мориндоо бүрэн эзэн болонгуут хурдан морины хүүхэд болгож билээ. Уралдааны хурдан хүлэг унана гэдэг хоньчны номхон морьтой зүйрлэх аргагүй. Өвөө намайг сундалж яваад гараанаас гүйхээрээ гарч буй "баахан хээр" гэдэг үсэргээний моринд явдал дундаа баруун гараараа бүснээс минь өргөөд мордуулж орхив. Ер нь морь үсэргээнд их хурдалдаг. Хурдан хүлэг салхи зүсэн давхихад, нүдэнд ус хурж, чих шунгинан дүлийрэх мэт болж, мориноосоо хойш сугарч уначих гээд байх шиг, салхинд хийсээд явчих шиг санагдаад мориныхоо дэлнээс байдгаараа зуураад нүдээ тас анин явж байлаа. Анх удаа үсэргээний морь унахад ийм сэтгэгдэл надад үлдсэн. Гэхдээ уяа сойлго нь жигдрээгүй, шинээр уяж байсан баахан хээр олон дахин үсэргээнд орсон жинхэнэ хурдны морьтой харьцуулахад гайгүй л хурдалсан байж таарна.
Долоон настайдаа унаган сүргийнхээ халзан зээрдийг унан хурдан морины хүүхэд зиндаанд анх удаа наадамд оролцов. Өвөө маань овоо тахилгын энэ наадамд нэлээд хэдэн морь уясан. Өвөөгийн захиж хэлсний дагуу эхэндээ мориныхоо амыг бага зэрэг барьсхийн явж байсан хэдий ч, халзан зээрд яах аргагүй түрүү магнайд цойлж байлаа. Гэтэл насаар явчихсан ч бие бага, хөнгөхөн тулдаа олон жил хурдны морь унасан, бараг мэргэжлийн тамирчин шахуу Ганжуур гэгч хүү зөв талаар зэрэгцээд ороод ирэв. Би ч мориныхоо амыг суллаад ташуур өгөн хурдлахыг завдтал, тэрээр хавирч шахангуутаа халзан зээрдийн минь цавь руу хөлөө жийж, морины гүйдэл ээдрээж тамлаад, яах ийхийн зуургүй гүйцээд ирэв. Гүйцэн түрүүлэн мөчдөө зүгээр ч үгүй халзан зээрдийн хоншоорыг нэг сайн шавхуурдаад давхин одов. Ийнхүү муухай дарлуулсан халзан зээрд бид хоёр түрүү магнайг алдсан юм. “Хавчиг бяруу шиг өөдгүй амьтан” гэж дотроо бухимдан хараагаад, хов живд дургүй өвөө аав хоёртоо энэ булхайг хэлж чадаагүй өнгөрч билээ. Гарын араар хөлсөө шудраад хүмүүсийн суган доогуур шургаж олны хөлөөс холдож, давсгаа суллаж аваад майхан руугаа очиж амны цангаа гаргах юм олж уухаар явсан.
Дараа жилийн наадамд би мөн л халзан зээрдтэйгээ наадамд оролцлоо. Тодорхой зам харгуйгүй их хол газар уралдаан болсон. Халзан зээрд бид хоёр барианд гарцаагүй нэгд ирлээ дээ. Холын замд зээрд морь маань ч цуцаж, би ч их ядарч билээ. Гэтэл "морь товлосон газарт хүрэлгүй эргэсэн" гэсэн бөөн маргаан булхай угтав. Хүүхдүүд бид юугаа мэдэх вэ дээ. Томчуул биднийг авч яваад энд гараа одоо хөдөл гэхэд л давхиж гарсан. Ингээд түрүүлсэн хэдий ч бай ч үгүй, шагнал ч үгүй өнгөрөв. Гүн жалгаас морьдоо эргүүлэх байсан гэнэ. Тэр хол хоцорсон нэг буурал морь түрүүлсэн болов. Мөн өвөө маань морьны ачааг улам хөнгөлөх гэж халзан зээрдийг эмээлгүй унуулсан тул миний хонгоны арьс шалбарч шархлаад, бүтэн долоо хоног эмээлдээ сууж чадахгүй бүүргэндээ тэгнэж явж билээ. Бусад хүүхдүүд эмээлтэй буюу жижиг тохоштой явсан шиг.
Нэг удаа миний унасан манай хул хээр морь даншиг наадамд түрүүллээ. Түрүү магнайн хөлсийг хусаад, хөхөл дэлий нь айргаар мялайгаад, хөөрч баярласан томчуул хоорондоо юм яриад л байсан. Тэр үед эр хонь 5, шахмал амбан шар 70, тугалтай үнээ 15 янчаан тус тус байхад, хурдан морь хэдэн зуу заримдаа мянган янчаан хүрдэг байв. Наадамчин олныг шуугиулсан тэр хурдан хүлгийг ”30 унагатай гүүгээр арилжаач” хэмээн шалж байсан гэдэг. Өвөө хул хээрээ заралгүй авч үлдсэн нь үнэ харамжиндаа ч бус, хөрөнгө мөнгө сонирхдоггүй байсандаа ч бус, өөрийн торгон сүргийн сүр сүлд болсон хүлгийг гадагш гаргахыг хүсээгүйд байжээ. Тэгээд ч, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд, дайчин цэрэг эрсийг дайнд түшиж ялалт авчирдаг хар сүлд тугийг монгол угсаатнууд азарганы хөхөл дэлээр хийдэг тул зөвхөн торгон сүргийн сүр сүлдээс гадна шинэ нутагт өвөг дээдсийн сүлд нь сайн морины хамтаар явчих гэж байгаа юм шиг санагдсан гэдэг.
Монгол хурдан морьны уралдаан зөвхөн “хүлгийн шинж” тодруулах шалгуур тул түрүүлсэн морьны цол дуудаж, морины эзэн нь бахархаж, уяа сойлгыг нь тааруулсан уяач алдаршдаг. Уралдах морь хэдий чинээ хөнгөн байвал төдий сайн хурдалдаг тул хөнгөн тохош төдий хаяад зөвхөн бага насны хүүхдээр унуулж, эмээл хазаарыг аль болохоор хөнгөлөхийг хичээдэг. Хурдан морь унасан хүүхэд алдар цолгүй хоцордог сонин тоглоом. Сүүлийн үед уралдаанд хүүхэдгүй хоосон давхиж ирдэг морины тоог цохон тэмдэглэж, морьноосоо унаж гэмтэж бэртсэн, осолдож амь насаа алдсан хүүхэд хэд гарсан зэргийг дурдаж, “бага насны хүүхдээр хэдэн арван километр хол газар морь унуулж нааддаг бүдүүлэг зуршлаасаа салцгаая” гэсэн хурц тодоор бичсэн шүүмж нийтлэл наадам, цагаан сарын морин уралдааны үеэр жилээс жилд сонин хэвлэлд гардаг ч, одоо ч хүүхдүүд нэргүй баатар, цолгүй тамирчны үүрэг гүйцэтгэдэг хэвээр л байна.
17 comments:
За хөөрхий наадам болох нь дээ гэснээс манайхны баярлаж чаддаггүй луйврын алдарт дурлаачид том мөнгөн арал бүстэй ширэн дэгтийгээр гангарч сүргийн ир шалгах уралдаанд хүртэл хоорондоо өрсөлдөхөө "больмаариймаа".
Тиймээ Ганга эгчээ
Сайхан өгөөжтэй өгүүлэг уншуулсанд баярлалаа.
Neeree avah hecuu baih hecuu yum ene. Mori uralddag n' saihan, harin unadag n' huuhed bolohoor neg tiimhen. Setgel emzegluulj yavdag zuiliin neg dee.
манайхан морь, морины хүүхэд аль алиныг нь гүйцэд сайн анхаардаггүй юм шиг санагддаг. Эндхийн морь хичнээн эрх байдгийг саяхан нэг айлд очоод мэдэв. Морь гэдэг амьтан чинь эрхлэх, илүүлэх гээд хүнд ойртоод ирдэг юм байна. Тэгснээ нэгэнд нь илүү анхаарал тавьвал барьцахаа бас мэдэх юм. Дуулгавартай зогсож, хазаар эмээлээ тохуулсан морьдыг шагнаж, морины печень өгөх юм. Морь гэж ярих дуртай Монголоос ирсэн би моринд бараг анх удаа л ингэтлээ ойр байж үзэв. Наадмын хуйлраан сайхан боловч хайран морьд, хайран хүүхдүүд гэж бодогдох тал бий. Нэг их алдар цол, нэр хүндийн хоморгонд эрсдэлийг ч мэдэхгүйгээр нэрвэгддэг талынхан юм уу даа.
Хөхтолбот: Том бүсээр, хурдан морьтой гэдгээрээ уралддаг бүх юманд хэлбэрддэг шинэ баячууд хаашаа хөрөнгө оруулалт хийхээ мэдэхгүй шиг.
Пийк: Хүүхдийг бодмоор, хэлэх ч үг алга
Дестини: Дэлхийд нэртэй нэг ч манай үүлдэр байхгүй, морины соёлтой гээд байдаг, ойлгодоггүй ээ. Морь сургахдаа ч чихдээд, огцом хүчээр дарамтлаад байх шиг.
Сайхан нийтлэл байна.
"Морь сургахдаа ч чихдээд, огцом хүчээр дарамтлаад байх шиг", he he argagui l busgui hunii ug dee.
Нээрээ л бага нас, анх унаж морь сурч байсан зэрэг маань санаанд орж байна. Нилээн хөрвийн аргаар сурч байсан боловч тэгж морь мал унаж сурах нь нэр төрийн хэрэг байсан тул одоогийн өндөрлөгөөс гэхүү харж шүүмжилж бас чадахгүй байгаа юм. Морь малтай ноцолдох нь хүн, тэр тусмаа эр хүн болж байна хэмээн ойлгодог байсан тул хэр баргийн юмыг тэгэсхийгээд өнгөрөөдөг байжээ. Би багадаа өсгөлүүн хүүхэд байсан тул хурдны морь удаан унаагүй дээ. За за бараг бичлэг бичих нь. Сайхан дурсамж сэргээсэн бичлэг байна
Төрийн төмөр нүүрийг хурдан морь унадаг хэдэн муусайн хүүхдүүд үзэж байх шив дээ.
Хурдан морины будилан гэж хэцүү асуудал болж байгаа гэсээн.
Ter jil huduu naadam uzej, mori dagaj bilee. Tegsen neg huuhed morinoosoo unaad, bid hed sandraad nuguu huuhdiig ni achaad l emneleg ruu davhisan shdee. Tegeed yun naadam uzeh, nuguu huuhed uhaan aldaad 7-8-han nastai jaahan yum, orhiod yavchij bolohgui, uhaan ortol ni huleeseer naadam duusgaj bilee. Ternees hoish hurdan mori uzeheer zurh shimshreed baidag bolson...
Huuhed achaad geed bichsenee unshsan chini muuhai sanagdchihlaa. Ariin suudlaa chuluuluud, gurvuulaa honinii bairand orchihson, huuhdiig ariin suudal deer hevtuuleed, hudulguj bolohgui geed neg maani tusheed, udaan yavj emneleg hurch bilee...
yostoi l jil bur yaridag hirnee neg bairandaa l baigaad baihy um daa. unaj bui huuhdiin ayulgui baidal gesen yum ogt baihgui. bi bagadaa hurdny mori unah baisan gedeg, tegsen sharlaad unah nas maani ungurchihsun yum gedeg. magadgui burhan harj uzsen ch yum biluu hen medhev. hehe.
yum bodogduulj baina shuu.
Minii muu blogt tag zav gargan orj irdeg heden anddaa bayarlalaa. Dayarmongold humuus hol bombogoor amisgalaad tag chig he he.
Нээрээ хүүхдүүд наадамд заримдаа томчуудын харгайгаар золиос болчих юм аа Гангаа эгч сайхан бичсэн байна
Emeegee yagaad avchihvaa. Unshihiin hoorond alga bolchihloo
Ямар мундаг гоё юм бэ, хурдан морь унаад наадамд оролцож байсан гэдэг. Тэр үедээ ч энгийн л зүйл байсан байх даа.
nike air huarache
golden goose
nfl store
michael kors handbags
nike air force
off white
goyard bags
air jordan
adidas tubular
birkin bag
jordan shoes
off white outlet online
kyrie irving shoes
bape
bape
gap yeezy
jordans
alexander mcqueen outlet
giannis shoes
ggdb outlet
Post a Comment