Sunday, 24 August 2008

Эмэгтэй хүнийг авгайлах

Чехэд үргэлж "пани", европын бусад оронд "мадам" гэж дуудуулсаар нутагтаа очихоор "хүүхээ", "миний дүү", "эгч ээ", "аниа", "ажаа", "эмээ" болчихно. Нэг бодлын бүгд хоорондоо ах дүү төрөл садан оргиод нэг их дотно сайхан ч юм шиг. Манайхан хүнийг "гуай"-лдаг болохоор ингэж хэлэх хүн бас гарнаа. Хааяахан "авгай" гэнэ. Дал наян настай буурал "хүүхээ", "миний хүү" гэж бага залуу хүнд хандахад зохистой, насны зөрөө шалихгүй байж "эмээ, өвөө" гэх зохисгүй шиг хаана хэзээ хэн ямар өнгө аяасаар хэлж байгаагаас шалтгаалж дээрх авгайлал янз бүрээр тусна.

Зарим хүн хөгшин болох дуртай. Дунд насны хүн өвгөн, эмгэн царайлаад хүн болгоныг, үеийнхнийгээ ч хүү минь, охин үр минь гээд өөрөө өөртөө нас нэмээд байдаг. Зарим хүн залуу болох дуртай. Оюутан үеийн тоолбол нас чацуу найз маань хорь гучин насаар дүү авгай авчихаж, нялх хүүгээ тэвэрчихээд уулзахдаа "эгч ээ" гээд залуумсаад байсан. Би ч яахав, учры нь ойлгоод инээд хүрээд өнгөрсөн. Бид хоёрын хэн нь овор багатай байсанд асуудлын гол нь байгаа юм биш. Ер нь эмэгтэй хүний насыг тодотгоод байх онцгүй л дээ. Манайхан хүний нас баримжаалж хандаад заншчихсан. Үеийн хүмүүс "ажаа" гэж байвал, "найз минь намба суугаад авгай төрхөндөө орж байна даа" гэсэн сануулга. Сануулга найрсаг уу, хоржин уу тэр үеийн байдлаас янз бүр. Залуу хүн "ажаалж" байвал ээжтэй минь үе юмаа гэж байгаа нь тэр. Тавь, жартай авгайг ажлынхан нь "гуай" гэхэд хүндэтгэл сонсогдоно. Намайг телевизийн төвд дөнгөж гучин настай ээлжийн инженер байхад арван долоотой монтёр залуу анх "гуай" гэж дуудаад цочоож билээ.

Саяхан л авгай гэдэг үг авгайлал гэдэг үгийн үндэс суурьдаа таарсан сайхан утгатай байлаа. Эмэгтэй хүнийг "авхай", "авгай" гэж хүндэлдэг байвай. Сурвалжит авхай, эрдэмтэн авхай, толиотой сайхан авгай, ахын авгай гэх мэт. Шинэ соргог юм хүлээж авч чаддаг, чаддаггүй гэж төрөлхийн сэтгэлгээний онцлог гэж хүнд байхаас "залуу сэтгэлгээ", "хөгшин сэтгэлгээ" гэж байдаггүй шиг. Гэтэл манайд тавь гарсан эмэгтэй хүн тооноос шууд хасагдана. Тэд үсээ хусуулаад чавганц болох ёстой юм болов уу. Үсээ хусуулж, эрх тоолж, сүм хийд хэсэж засал ном уншуулсан сонгодог эмээгийн дүрд тоглодоггүй юмаа гэхэд, тавь гарсан эмэгтэй залууст "место" тавьж өгөөд, нийгмийн амьдралаас хөндийрөх ёстой. Аранзал өнгийн дээл өмсөөд, ач зээгээ хараад, аяга данхаа зүлгээд, өдөртөө нэг гадаалж өвгөд хөгшчүүдтэй хуучлаад намбайж байх ёстой. Жинсэн өмдтэй, богино банзалтай тавьтанг "авгай" гэнэ. Тодотголгүй зүгээр "авгай" бол "тэнэг, хөгшин, хоцрогдсон, болхи" гэсэн үг. "Энэ муу авгай", " тэр янтгар авгай" гэвэл "тэнэг, хөгшин, хоцрогдсон, болхи" байж бас моодлох санаатай дээр нь ажлын хэнээтэй гэсэн утгатай. Харин одоо хөгшин залуугаас хамаарахгүй ямар нэг эмэгтэй хүнийг үл тоомсорлосон, дургүйцсэн, эмэгтэй хүнийх нь хувьд доошлуулсан, ер нь доромж утга агуулсан үедээ "авгай" гэж чичэлдэг болоод байна.

Наян настай эмээг "эмээ" гэхэд бол өөр хэрэг. Үнэхээр ач гучаа үзсэн эмээг эмээ гэхэд нэрээрээ дуудуулж байгаа шиг хүлээж авна. Миний нэг найзыг хүнсний дэлгүүрт юм авах зуур нь арваад насаар дүү худалдагч "эмээ та" гэж. Биеэ үргэлж сайхан авч явдаг, нүүр толигор, ааш цоглог, спорт стилээр хувцасласан найзд маань "хүндлэл" хүнддэх шиг санагдсан гэдэг. Тоглоомд хожигдоод ирэхээрээ хор шар нь буцалсан монгол эрчүүд эмэгтэй хүнийг насаар нь дайрах нь элбэг байдаг. Эмээ болоогүй дөч ч хүрээгүй хүнийг "эмээ" гэж тоглоом шоглоомоор хэлээд байх нь төв халхын хүнийг хужаа гээд дайраад байх шиг эвгүй сонсогддог юм билээ. Социализмын үед хүнийг "дарга аа" гэж их авгайлдаг байлаа. Хэлэхэд ч, хэлүүлэхэд ч нэг их эвтэй биш авгайлал. Азаар "инженер ээ", "багш аа" гэж дуудуулдаг, бусдыг ч нас хүйс ялгахгүй дуудаж болдог ажил хийж явлаа. Ажил мэргэжил, албан тушаал, алдар гавьяагаар нь эдүгээ Долгор эмч, Нямаа багш, яруу найрагч Хулан, дуучин Ариунаа, Оюун сайд, Пагма панз, Цэцгээ ченж, уран Уянга, хэлэмгий Хишгээ гэх мэтээр авгайлдаг. Эрт цагт хутагт хувилгаан, дээдэс, гүнтэн, тайжтан гээд авгайлдаг байжээ. Монгол хэл маань баян, уран тансаг даа. Дорнын сайхан уламжлалаа зөв хэрэглэн бие биеэ эвтэйхэн авгайлдаг болмоор.

16 comments:

gegeen said...

tiim shuu. er ni er em geltgui bolomjit huvilbaruudiig bugdiig ni medeed avchuul iluudehgui yum bn shuu. ih zugeer sanagdlaa. goyo blog bn tnx. bi ch golduu ahaa, egchee, ter guai, ene guai, andaa, naizaa, minii duu gee l yavj baidiim baishuu. ayataihan ug helleguud sudalj baih ni zov shuu

www.gegeen.com

ZAYA said...

Хэ хэ бодмоор асуудал шүү. Өөрийн анзааргагүй байдлаасаа залуухан охиныг эгчээ гэж дуудаад уурыг нь барж билээ.

Anonymous said...

ene ch bas bodoh l asuudal bololtoi. Gehdee bas yag yaj heregleh ni hetsuu. Jishee ni 30-tai hun neg ih sain tanihgui 40 garan nasnii huniig yaj avgailah ve? Guyai gehuu, zugeer l ue yum shig chi gehuu? esvel egchee gehuu?

Anonymous said...

Би ч өөрөөсөө 1 дүү байсан ч "миний дүү, миний дүү" л гэдэг байлаа. Гэтэл надад дурласан 1 дүү залуу маань "Эгч ээ! би таньд хайртай" гэхэд нь тэсэлгүй түсхийтэл инээсиймдаг. Хэхэ...

Түүнээс хойш хол зөрүүгүй л бол хүн амьтныг "дүү минь, дүү мннь" гэхээ болиод байгаа шүү.

Дeстини said...

Alban yosnii avgailal neg bodliin amar yum shig. Pani Doctorka esvel Pan Prof, Pan President geh met neriig ni zaaval duudahgui helj boloh bolomjtoi baih zugeer yum shig. Manaihnii ah egch gej heldeg ni amar met bolovch zarim orond jishee ni, czeched egch (sestra) ugiig bolgoomjtoi hereglehgui bol suvilagch esvel sumiinhnii helleg boloh shig. Nadad bol nas hed egch, ah sain tanihgui humuusiig duudah ih tuvegtei baidag. Guai geltee bish, shuud ah egch geh bas hetsuu.

peakfinder said...

Neeree l bodmoor zuil shuu. Tanihgui huniig yu gej duudahaa medehgui uye ih gardag yumaa. Manaihnii hogshchuul humuusiig minii huu geed baidag, neg bodliin humuusiig tegej duudah nasand hurchihvel zugeer ch yum uu. Neg tiim albarhuu yosloliin nertei baival zugeer yum shig.

Anonymous said...

Yneheer tiim shyy, oiroltsoo nasnii tanihgyi hyntei anh uulzahdaa ta-lah uu chi-leh yy gej bainga hetsyy baidald ordog shyy. Zarimdaa ih syrhii ta geed yavaad baisan hymyys ooroos dyy yumuu chatsuu bolj taardag. Japan-d yamarch hyniig, hyyhdiig ch gesen duudahdaa zaaval 'san' gedeg, bagsh emch naraa 'sensei' gedeg bolohoor ih amar baidgiin. Zarim mongolchuud ih 'ta' gej duuduulah durtai baidgiin, harin US-d baigaa minii tanil zaluus goltsuu bitgii ta gej bai gedgiig anzaarsan shyy.

Anu

Barimalch said...

Manaihnii "chi" gedeg arai hatuu ug shig sanagddag. Manaihnii dund amidraliin hev mayg deeshileh tutam ayndaa tohirson hundetgelt helleguud hogjij tarhana biz gej taamaglay. Mongolchuud ch yur n solongos yopon horshuudiinhoo noloogoor ih azjij bnaa.

Baruunii yos zui ba aziin yos zui ruu ingej zereg nevtreh n tsaaguuraa setgelgeegei zuv handlaga bolj baina uu.

Болжмор said...

Үнэхээр тийм шүү...надаас бараг 20 насаар эгч хүн найзаа үеийнх шахуу юм байна гэхэд нь нээх сонин болчихож билээ...тэгсэн бусад түүний үеийн хүүхнүүд харчихаад хүүш харваас жаахан л юм байна ш дээ гээд...
би бол анай агаа гэх их дуртай нэг л сэтгэлд ойрхон зөөлөн санагдаад байдаг юм. Саяхан нэг монгол залуугаас за ахайтаан гэсэн чинь гоё ч юм шиг санагдаж билээ...хэхэ
Монгол үгийн баялаг уг нь их сайхан гайхалтай юм ш дээ...даанч бид нар хэрэглэхгүй байсаар байгаад бидний хойч үеийнхэн бүр мэдэхгүй болчих вий дээ жаахан эмээдэг юм...

xvv said...

Hehe saya mail bichchiheed send darchihsiniihaad daraa bodloo... baahan ah, guai geed bichchihsen.., yamar nasnii yamar humuus baidgiig ni ch medehgui neteer tanil humuus, yer ni bugdiig ni odoonoos and gej baidag yum biluu? :D
ganga egch ganga egch geed bugd tegeed baihaar ni dagaad egch geed l davhiad baigaa...
Urid ni bas online-aar naizlasan naizuud baidag. Nadaas ah egch ch gesen anhnaasaa bugd naiz gechihsen... Busad humuus bagshaa, ahaa ene ter gej baihad ni bi hajuud ni naizaa, andaa geed nereer ni duudaad l :D
Neg bodliin hundetgeltei bus met bolovch naizuud l yum chin nas hargalzah hereg bas ch baina uu ugui yu...
Za neeree humuustei hariltsahdaa ehleed namaig yu gehnev harj baigaad shiidej baival zugeer yumuu? ahaa gevel ni agaan doo geel, egeen doo gevel egee egee geed l :D

xvv said...

Aa tiim durguitsmeer duudaad baival ni shuud heleh heregtei shuu :D

ganga said...

Manaihaar zochilj setgegdel uldeesen ta buhendee bayarlalaa. Neeree udur tutmiin har yariand Erhem ee, Noyonton, Hatagtai geed, nastai bus huniig Guai-laad baihad sonin. Rinchen guai shig hugshin zaluu huuhed yalgalgui hun buriig Ta gehed zarim hund evgui tusch magadgui. San, Pan, Pani, Messieurs, Madame,Mr, Mrs zereg ugs duih hevshsen helleg hereglej zanshmaar ch yum shig. Ayandaa dasaad evgui sonsogdohoo bolino biz. Zaluus bie bienee 'minii hairaa' gej duudahiig anh sonsohod dasal boloogui hachin sonsogdoj baisan. Odoo heviin boljee.

erhtsas said...

Хүнийг энэ авгай, тэр авгай, энэ хүүхэн, тэр хүүхэн гээд дуудаад байх нэг л онцгүй байдаг юм, ер нь би авгай, хүүхэн, банди гэсэн үгнээс татгалзаж арай өөрөөр хэлэхийг хичээдэг.

Нээрээ саяхан ажлын бүсгүй нэгэн нэртэй компаний эзний тухай ярьлаа, хэдэн настай хүн бэ гэж асуухаад өө залуухан ш дээ 65-тай л байх гэж хэлсэн харин дараа нь нэг бичлэг уншиж байтал хөөрхий их хөгшин лав 60 нилээн гаран настай гэсэн байхыг уншаад гайхаж байсан шүү.

Anonymous said...

Ene uneheer hun buhend tohiolddog zuil baihaa.
Bi maani heden jiliin umno Czechd amidarcz baihdaa, negen eej, ohin 2toi kantoor hamtran ezemshdeg bailaa. Onin ni dungoj deed surguuli tugsoud, ulsiin baiguulagad ajild orson tul uilczluulegczid ni ihevczlen tuunii eej, bid 2toi uulzaj haritsana. Neg udaa 2 gartaa tomoos tom 2 tsunkh barisan, negen bolhiduu Czech er haalgaar tolgoigoo tsuguilgaad pani ...va tai uulzah gesen uym gelee, eej ni bi bainaa, ta naashaa orood ir ee, geed urailgahan l bailaa.
Mani 2 yailtsaj eheltel eegiig ni bish, oninoor ni uilczluuleh gesen hyn bolj taarlaa, eej uurlaad, untuuzaad ehellee dee. Nugou hun; Ucznoun dahin uuczlalt guij,anzaargaguigeesee bolj slecna g, pani gej duudsandaa ihed evguizej, gemtej nudeer bid 2iig eeljlen harj baahan zogsloo, huorhii
Eej-pani erdou cz uuczlalt uzuulsengui, buduuleg, balaigaar ni duudaad, namgiin gol ni ter zahialga iig avczihsan bol ohin ni lav neg byten sar hiih ajiltai boloh baisniig cz ergezuulelgui huogood gargasan shuu. Ter hyniig garzan hoino bi eej-pani d hellee; yahav dee, hun neg udaa anduuraa l biz, zundou zahialga uguoh geed avaad irsen hyniig butsaaczih uym gej amindaa ajlaa bodoj shuumjillee. Ingej dormjluulsnaas ajilgui uldsen ni deer geseen.
Manaid ug ni emegtei hyniig avhailsan ug bii sh dee, czuham yaj hereglehiig neg l udaa jiramlaczihval bolczihmoor.
Mongold oczood l ahiinhaa ehneriig хатагтай, охиныг нь хадагтай, эсвэл эзэгтэй, авхай гээд дуудвал тангараг там тасрах байх даа

chatsarganii but said...

bi ch hampaanaa geed l er, emgui, hogshin zaluugui husdag yum, jaahan duramjhan baival esregeer ni yavuulaad za neg uurlaad ireheer ni bod idsen boohoi ayatai maliigaad, daraa ni official yaria hiigeed l, hun bur adilgui l dee, zarim ni taalaad hariu yavuulsan shig, zarim neg modon tolgoitoi ni tsuhaldaad l. vampire shuu bi,

Erkhembayar said...

Neeree ene ih boduushtai zuil shuu.

Manai mgl-d restauranii zoogch hurtel minii duu bolchood egchee tiim yum baihgui iim yum baigaa geed minii duu bolchood baidag. Er ni 15 aas dotogsh nasnii humuus negniigee egch ah geed baidgiig bolimoor yum shig. Ajil deer negniigee buur zarimdaa dargiigaa egchee ahaa geed baidag. Harin duu dargatai bol jaahan sonin. Chi geed baih hetsuu ta geed baih bas hetsuu. Manai mgl iin ahmad humuusee ta gedeg ulamjlal alban ajil business amidraltai zorchildoj baigaa ni ene. Minii bodloor bol nasnii yalgaagui neg bol ta neg bol chi gej alban ajil deer duudaj surmaar yum shig sanagddag. Ter egchee ene egchee geheer ihenh emegtei humuust ta hogshin ajaa boljee gej sonsogddog ni nuuts bish.

Nadad tohioldson neg ineedemtei yavdal bol bi anh MGL-d butsaj irsen doroo zugeer l hun bolgoniig hundetgeh uudnees ta gedeg bailaa. Neg odor ajliinhaa nogoo gazriin neg zaluug ta gechihsen chin nogooh chin chi bid 2 ug ni barag chatsuu baihaa geheer ni genet aimaar ichij bilee. Ter zaluu hogshnoo medehgui ta ta geed gesen utgaar heleh shig sanagdsan tul ichich uheh dohson. Zugeer tanihgui huniig duu ch gesen chi chi geed chichleed baih bas evgui. Ter guai gej hundetgeheer buur hogshin bolgoj doosh ni hiichih geed ih zovlontoi.

Sweded 70 onii ues ene evgui baidlaas / humuusiig nasaar ni yalgavarlaj doromjlohguin tuld/ garahiin tuld buh hun bie biee chi gej duudaj baihaar bas first name eer ni duudaj baihaar shiidsen gedeg. Ene ih amar yum shig. Hun hun gedeg utgaaraa bugd erh tegsh gesen uudnees. Manai baga ohin gertee bol aaviigaa bas namaig odoo ch chi gedeg. Gadnii humuust jaahan evgui baidag yum shig bailee gehdee bid 2t bol iluu dotno sanagddag.