Wednesday 8 October 2008

Ардын зураач Ц.Доржпалам гуай

Монгол улсын Ардын зураач Ц.Доржпалам гуайн охинтой нь найз. Ноднин өвөл цагаан сараар золгохоор очиход "би чамд номоо өгнөө" гээд их л хөхүүн байна. Түүний залгамж хойч үеийнхнийхээ угсаатан зүйн судалгаанд нэмэр хандив болгох зорилгоор бүтээсэн түүхэн сэдэвт хөрөг зургийн цомог өнгөрдөг 2007 онд хэвлэгдэн гарчээ. Одоогоос нэлээд олон жилийн өмнө эхэлж зураад нийтийн хүртээл хараахан болоогүй монголын хаад, ноёд, шашны ихэс дээдэс, эгэл эрчүүд болон бүсгүйчүүд, харийн цэргийн эрхтэн ноёд зэрэг 69 хөрөг цомогт оржээ. Нүүрэн талын хавтас дээр Дандар аграмбын хөрөг бий. XIII Далай ламтай харилцан багш шавь барилцсан гэх номд гэгээрсэн их хүний хөргийн доод талд зураачийн нэрийг томоор бичсэнд ихэд дургүйцэн эвгүйцэж, хэвлэлийн дизайн хийсэн хүүхдүүдэд гомдолтой шиг байсан. Наймдугаар богд Жавзандамбын залуу идэр ямбаны хувцастай гурван хөрөг, Их Дагина Дондогдулам гүн цолтой отго жинстэй ямбаны хувцастай хөрөг, Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Манлай ван Дамдинсүрэн, Чин ван Ханддорж, Харчин чин ван ямбаны манж хувцастай, Дилав хутагт залуу лам байх үе болон эгэл хар хүний хувцастай идэр насны хөрөг, Жалханз хутагтын ямбаны ба хувраг хувцастай болон хиазтай захтай дээлтэй гурван хөрөг, Говийн догшин ноён хутагт Данзанравжаа, түүний урлаг соёл номын садан авъаяслаг Дадишуари бүсгүйн манж хувцастай хөрөг, XIY Далай ламын залуу үе ба ном хурж байгаа хөрөг, Зуугийн лам алдарт эрдэмтэн Дагвадоржийн сүүлийн дүрийн хөрөг, XIX зууны сүүл үеийн зүүн хүрээний ёнзон хамба Лувсанхаймчиг, Гүрүдева Рэнбүчи, Гандан хийдийн Жагварал ламын залуу үеийн хөрөг, Жадамба ламын өтөл насны хөрөг, Тогтох тайж, суугаагаараа морь уургалдаг байсан гэх ламын гэгээн, гүртэн, Барон Унгерн, Сюй шүжан зэрэг түүхэн нэрт хүмүүсийн хөрөг орсон байна. Энэ сайхан номоо Ц.Доржпалам гарын үсэг зурж надад бэлэглэсэн юм.
Ц.Доржпалам гуай насаараа төв театрын зураач хийсэн хүн болохоор түүх, угсаатны зүй, уламжлал зан заншлын талаар их юм мэднэ, 2000 онд тэднийд очоод элдэв юм шалгааж суулаа. Ахмад зураач ярьж байхдаа эртний урлаг соёлын сайхан уламжлалаас тасарсан бид мэтийн юм мэдэхгүй улсад ойлгомжтой болгохын тулд хоромхон зуур гарын үзүүрээр хар зураг татлан яриагаа амь оруулна. Чадварлаг итгэлтэй зураасаар хоромхон зуур амилах цамын баггүй ганц дүрийн таталбар зурагт Чамбоны өргөн хамцуйнаас нь эхлээд, дүрэлзэн буй галын дөлөн чимэгтэй өргөн хүрээт хар малгайг үзгийн үзүүрээ цааснаас салгалгүй шахам зурсаар гайхамшигтай нарийн дүрсэлж тэр ч байтугай ихэмсэг захирангүй ч юм шиг дээгүүр харц, алгуур удаан хөдөлгөөн зэрэг сэтгэлийн дотоод өнгийг хүртэл гаргасан. Хүний нүдний хараа гүйцэх эрхгүй хурдан шалмаг хөдөлгөөнтэй. "Хамгийн хурдан шалмаг хөдөлгөөнтэй цамын энэ хоёрын бүжгийг "хурдан цагаан" гэдэг сэн. Эврээрээ газар сэжээд ч байх шиг гялалзаад тоос татуулаад цааш орчихдог байж билээ" гэж нүдэнд харагдтал хүүрнэх зуураа Шава (буга), Махи (үхэр) хоёрын тухай ярихдаа бугийг зурагнаасаа нааш үсрэхээр завдаж буй мэт нэг хөлөө нааш тавьсанаар таталсан.

















12 comments:

3apaa said...

Урлаг гэдэг хүмүүн төрөлхтөний уламжлал түүхийг хойч үедээ үлдээх нэн чухал арга буюу. Дан бичиг болон аман хэлбэрээр үлдээнэ гэвэл барагдахгүй л байх даа тэ?

Дeстини said...

Сүрхий уйгагүй хөдөлмөрч байнаа, та. Таны урьдах бичлэгүүдийг боломжтой үедээ уншина.

ZAYA said...

Таны бичлэгүүдийг уншсаар урлаг бол түүх, зан заншилыг хойч үедээ үлдээх том гүүр мөнөөс мөндөө гэх бодол төрдөг болжээ.
Урлагийг өнгөц харахад аан тэгдэг гэхээс биш, нарийн ухаад ирэхээр олон салбар хамарсан байдаг юм байна.
Танд амжилт хүсье.

Ш. Баатар said...

Saihan hunii tuhai saihan dursamj baina daa. Ene nomyg olj uzne ee. Manai hogshuul ih uran baij dee.

Soronzon said...

1943 онд төв театрын дэргэд зураачдын бүлгэм байгуулагдсан цагаас л анх явж эхэлсэн хүн шүү дээ.
Түүнээс хойш Монголын театрын урлагт 60 жилийн турш хүчин зүтгэсэн бараг л "сүүлчийн могикан"
гэж хэлж болно доо.

Anonymous said...

Ganga egch hezeenii saihan humuustei uulzsan baih yum. Zarimdaa ataarhmaar . . .

Unknown said...

Palam ah maani ih l egel daruuhan, zuulun namuun ineesen, dulguun yariatai, airagand ih durtai negen baij bilee. Udtal uvduj baigaad ungursun Baasan garigt (10.10.2008) burhanii hutgiig oljee.
Om Mani Padme Hum

Anonymous said...

энэ сайхан номыг олж үзэх юмсан

minii bodol said...

Sain uu, ta.
Shine gert mini zochlooroi.

A.Амарсайхан said...

Саяхан нас барчихлаа, хөөрхий. Хүмүүс яваад л байх юм.

Anonymous said...

Om amgalan baih boltugai. Urjnan uvluus bie ni taaruu baisan . Nodnin uvul tsagaan saraar suulchiin udaa uulzaj dee huurhii.

yanmaneee said...

asics shoes
100% real jordans for cheap
louboutin shoes
balenciaga shoes
michael jordan shoes
nfl jerseys
golden gooses
retro jordans
nike hyperdunk
curry 6
supreme hoodie