Манайх гөлөгтэй болвой. Уугуул нутаг нь Дорнод аймаг. Цэвэр монгол цусных бишээ. Эрлийз. Уул нь дөрвөн нүдтэй монгол банхартай болохыг санаархсан чинь нохой хүртэл эрлийзжээд дуусаж байна. Улаанбаатарт элдэв вакцин хийлгээд, саарал хайрцагт дасгаад, паспорт аваад алсын замд бэлэн болсон. Онгоцны ачаа тээшийн хэсэгт холын замыг туулаад ирсэн дээ. Улаанбаатар Москвагийн замд олон цаг баахан чемодан дунд моторын хүнгэнэх чимээнээс айж цочоод, агаар дутагдаад арай мажийчихаагүй. Бие нь сайжрахгүй бол эзэнтэй нь уулзуулж сэтгэлий нь сэргээнэ гэж Шереметьевод аражуугаар хүртэл зарлуулаад авсан. Орос ах нар Москвад агаарт гаргаж уух юм өгч тордоход дороо сэргэсэн гэж байгаа.
Замын ядаргаагаа гаргаж нар туссан газар бараадаад дуг хийгээд авнаа хө. Ердийн саванд хоол хийгээд өгөхөөр тэр нь шалан дээр гулгаад, нөгөөхийгөө хөдөлгөөнгүй байлгах гэж бөөн тачигнаан болоод, урд сарвуугаа дотор нь хийж тогтоож аваад дараа нь шал халтардуулаад байхаар тусгай зориулалтын нохойн таваг авч өгөв. Биднийг хооллохоор суухаар гөлөг өөрийн таваг руу хошуугаараа дохиж, горьдсон нүдээр тасралтгүй ширтээд идэх юм гуйгаад салахгүй нь хэцүү. Хоолны ширээнээсээ идэж байгаа юмнаасаа өгөөд байвал "буруу хүмүүждэг", цагаар хооллоод бусад үед тоохгүй байх хэрэгтэй гэж хөрш айлын хүн зөвлөсөн.
Гэрт нэг хоёр шээс алдаад, хошуугаар нь шээсий нь үнэртүүлж чанга дуугаар загниж буй дүр эсгэж байж нэг болиулав. Анх гадаа гарах гээд коридорын толинд өөрийгөө олж хараад учиргүй хуцаж инээд хүргэсэн. Гадаа гарахаараа айлын том нохойд бяц даруулчих, хүчтэй алгадуулчих дөхөөд дагаж гүйгээд хөөрчихсөн онгиргон амьтан орж ирнэ. Хүн шиг ямар гэрийн углааш шаахай өмсөх биш. Дөрвөн сарвуугий нь чийгтэй алчуураар арчих гэж бөөн юм болно. Одоо овоо сураад урд хоёр сарвуугаа өгч арчуулдаг болоод байгаа. Хойт хоёрыг арчих гэж тойрон бүжиг хийхээс наагуур хэ хэ.Замын ядаргаагаа гаргаж нар туссан газар бараадаад дуг хийгээд авнаа хө. Ердийн саванд хоол хийгээд өгөхөөр тэр нь шалан дээр гулгаад, нөгөөхийгөө хөдөлгөөнгүй байлгах гэж бөөн тачигнаан болоод, урд сарвуугаа дотор нь хийж тогтоож аваад дараа нь шал халтардуулаад байхаар тусгай зориулалтын нохойн таваг авч өгөв. Биднийг хооллохоор суухаар гөлөг өөрийн таваг руу хошуугаараа дохиж, горьдсон нүдээр тасралтгүй ширтээд идэх юм гуйгаад салахгүй нь хэцүү. Хоолны ширээнээсээ идэж байгаа юмнаасаа өгөөд байвал "буруу хүмүүждэг", цагаар хооллоод бусад үед тоохгүй байх хэрэгтэй гэж хөрш айлын хүн зөвлөсөн.
Монголд анх паспортны зураг авахуулсан. Сая энэ хэдэн зургийг авахад над руу их л гайхсан байртай гэлжийгээд харж байв.
19 comments:
Hoorhon zolig ve. Nohoi archlah gedeg barag nyalh huuhed archlahiin daitai yum shig haragddag yum. Jaahan baij hil damnaad gazar uzeed surhii yumaa.
Пийк, нялх хүүхэд шиг гэдэг үнэн шүү. Их инээдтэй амьтан.
хүний газар ч гэсэн монгол хүнтэйгээ байгаа азтай нохой юм. Монголын гурван хөөрхөний нэг дээ
ёстой хөөрхөн золиг бна шүү . нэг ийм хөөрхөн ханьтай болохсон.
Зүрх цагаан мундаг нохой юм гээч. Мартснаас хэн гэж нэр өгөв?
Бүүр Монголоос авчруулсан юмуу? Би бас нохойтой болохыг аймаар хүсдэг. Даанч хүүхэд гаргах цаг энэ тэр болоод нохойноос илүү хүүхэд дээр бүх хүмүүсийн анхаарал нь төвлөрөөд юун нохой болчоод байгаан.
Ийм хөөрхөн гөлөгтэй болчуул сайхнаа. Хамгийн сүүлийн зураг нь ёстой таалагдлаа. :-)
өө тийн, нэр нь??
ямар хөөрхөн юм вэ
Хөөх Монголоос ирсэн мундаг амьтан байхнээ...Дэгтэй болтлоо хөөрхөн бужигнуулна даа
Манайхаар орж сэтгэгдэл үлдээсэн та нартаа баярлалаа. Гөлөгний паспортон дээрх нэр нь "Хойлог", бид гэр зуураа "Баагий" гэдэг. Нохойтой болох гэж байтал санаандгүй Дорнодын нэг айл илүү гөлгөө манай нөхөрт өгөөд тэгээд энд аваад ирсэн.
Za tegvel ta ch bas neg nohoi humuujuuleh ajild onogdood bgaan bna aa...
Bi bol nohoi humuujuulj dunguhgui baihaa. Ayagui bol buruu erhluuleed buhiin huzuunees hatuu bolgochihno... hehe.
yasan saihan medee ve? Neeree nutgaasaa nohoi avaad garaad irvel setgel mini hurtel iluu elgemseg baih yum shig. Bid tuulaigaa aldsanaas khoish muur, nohoi avna geed 2 tal bolchihood baigaad baigaa.
гэр зуураа "Баагий" гэдэг...
өө хөөрхий ингээд нохой бидэн хоёр амидаа болвоо гэж...ккк
нээрэн эрлийздүү харагдаж байна шүү, нилээн туранхайдуу, дог шиг харагдаж байна, гэхдээ их цэвэрхэн хөөрхөн гөлөг юм, монголоос нохой авч ирнэ гэж нээрэн яаж санаанд орвоо, ёстой сайхан санаа байна.
Багадаа нохойтой болохыг мөн их хүсдэг байж билээ.. Даан ч мань мэт шиг шилжилтийн үеийнхэнд их хүнд байсан даа...
өө ямар хөөрхөн юм бэ, би нохойнд дуртай, удахгүй нэг гөлөг авна даа. Саяхан нохойны тухай кино үзсэн чинь хурдан нохой авмаар санагдаад байгаа. Чи ч бас хольцтой ч атугай нутгийн юм авчээ. Яаж хүмүүжүүлж байгаагаа бичиж байгаарай
oird orj ireegui hoorond olon goy bichleg nemegdjee, neg dor unshij amjsangui, oroi tuhtai umshnaa.
Еээ яасан сайхан амьтан бэ
kd shoes
jordans
jordan 6
paul george
off white clothing
goyard bag
bape outlet
supreme t shirt
yeezy boost 350
air jordan
supreme
golden goose outlet
cheap hermes belt
Post a Comment