Saturday 15 November 2008

Хэлмэгдүүлэлтийн тухай роман

Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуайн "Хойт насандаа учирна" роман уншив. "Усан мөрт" хэмээх тэргүүн бүлэг, "Цусан мөрт" хэмээх дэд бүлгээс бүтэх энэ ном 1937-1938 оны цуст хэлмэгдүүлэлтийн тухай тул эмгэнэлт роман гэжээ. Ардын зохиолч Д.Пүрэвдорж гуай өмнөх үгэндээ андынхаа энэ бүтээлийг "хойч үеэ сэрэмжлүүлсэн, хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан гэгээн хөшөө" гэсэн бол, нийтлэгч Баабар номын төгсгөлд: "...Тэрээр илүүтэй хөдөлмөр цаг шаардсан зохиолын ийм төрлөөр урьд нь оролдож байгаагүй. Гэтэл энд түүний төрсөн эцэг болон нутаг нугынхныгаа хядуулсан гашуудал, бага насны гомдол, үнэнийг хайсан урт цөхрөл, олон жил хураасан нулимс, үй олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар үзэл сурталд хүрсэн уур хилэн, үнсэн нурман дунд өөрийн хөшөөг босгож чадсан омгорхол багтаж ядан чихэлдэх аж..." гэсэн байна.

Цэдэвдамбын Оюунгэрэл, Жеффи Л.Фолт нарын үнэн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн "Ногоон нүдэн лам" хэмээх хэлмэгдүүлэлтийн тухай роман бас уншив. Англи хэлнээс орчуулсан Цэдэвдамбын Оюунгэрэл гэснээс үзэхэд англи хэлнээ бичигдээд дараа нь монгол хэлнээ хөрвүүлэгдсэн юм болов уу гэж таалаа. Харамсалтай нь зохиогчын тухай, зохиол хэрхэн бүтсэн тухай өмнөтгөл, төгсгөл байхгүй юм. Түүхэн үйл явдлыг уран сайхны аргаар бичихдээ, зан заншил, урлаг соёл, шашин бүтээх ёс жаягийг шигтгээ болгон оруулсан нь номыг сонирхолтой болгосон шиг.

Одоо бидний амьдарч байгаа үед хүмүүн бидний хэрэглээний хэт шуналаас үүдсэн байгаль орчноо туйлдуулсан хэлмэгдүүлэлт байна. Эцсийн бүлэгт бид өөрсдийнхөө орших эс оршихын үндсийг ганхуулсан, байгаль эхийн унаган тэнцвэрийг алдагдуулсан балмад үйл ажиллагаа явуулсаар байна. Энэ тухай хэзээ нэгэн цагт хэн нэгэн эмгэнэлт роман бичих биз.

Сүүлийн үед санаандгүй Эрдэнэ нэртэй эрхэм хүмүүсийн бүтээлээр дагнаад байх шиг. Бибээр Их С.Эрдэнэ, Ч.Эрдэнэ нарын барааг хараагүй огт танихгүй ч тэдний бүтээсэн оюуны оргил бүтээлүүдийг эрхэмлэдэг нэгэн. Монгол бөхийн тухай "Барилдах ур" хэмээх сайхан ном бичсэн Г.Эрдэнэ гуайг хувь хүнийх нь хувьд сайн мэддэг байлаа. Өөр Эрдэнэ нэртэй ямар мундаг хүн цаагуур чинь байна? хэлээд өгөөрэй судлах минь...

12 comments:

Anonymous said...

Ganga egch shig bainga nom unshij baih bolomjtoi baimaar baina! Suuld bi "The perfect night to go to China"-g unshsan. Suuld "Travels in Northern Mongolia" ehelsen bolovch duusgaagui baina. Harin tanaas l mash olon Erdene baidgiig medej avch baina shuu

Soronzon said...

Таны блогийн холбоос дээр гэхэд л Болор-Эрдэнэ, Бум-Эрдэнэ, Эрдэнэболор зэрэг мундаг мундаг блогчид залран байнам бус уу?

Anonymous said...

Yasan goyo yum. Olj avahsan. Nom unshihsan gej horhoisoh ihseh yum. Gehdee yag ingej tsesteg tuuh adil shilj unshihsan

jagdag said...

Лодойдамба гуайн Тунгалаг тамир романд нэг лут Эрдэнэ гардаг ш дээ -:).

Өө, тийм манай зулзагууд бүгд бас эрдэнэ-тэй. Маньдаа л хорвоо дэлхийн хамгийн мундаг улсууд даа.

peakfinder said...

Erdene guain zohioluudad durtai. Suuliin uyed ajil ajil geseer saihan nom unshih cag garahgui yumaa. Sanaj baigaad ene nomiig chin' olj avaya baiz.

Anonymous said...

Дэстини: Хүн бүр л уншиж байгаа. Тэрийгээ зарлахгүй л байгаа биз.
Соронзон: Мундагчуудыг уншиж байх санаатай дураараа залчихсан болохоос манайд хариу зочилдог нь ховор хэ хэ.
Бум: Цэцгийн сайхныг түүх шиг номын их далайгаас хэрэгтэйг олж шүүрдэг болж чадаагүй л байна даа.
Жагдаг: Танай хоёр зулзага сонинхол татлаа, тэгэж байгаад тэднээс ярилцлага авья, зөвшөөрнө биз дээ.
Пийк: Европт ирээд төвхнөсөн хойноо арай чөлөө цагтай болох байх даа.

Pearle Deppsu said...

таны номын санд ороод хаалгаа түгжүүлээд хэдэн хоног суухсан

erkhembayar said...

Nogoon nuden lamiig unshya geed bodood l baigaa. Sayhan nomiin delguur orohdoo avah uu baih uu gej baigaad bolichihson yum. Odoo er ni shiidlee avch unshiyaa gej. Oyungerel gej zohiolch emegtei ni Stanford biluu Princeton biluu ali negiig ni togsson busgui baidag gej sonsson yum baina.

Декабрист said...

тэр хэлмэгдүүлэлтийн тухай номд ама гэж авгайлдаг байсан Халзан Иш гэж буриад ламын тухай гардаг болов уу?

nobet said...

replica bags online shopping replica bags and watches replica bags ru

theshee said...

best replica designer bags u58 f7v29w0n03 replica bags online e73 i5d16t5y89 replica gucci o59 j3o20j2s14

Anonymous said...

paul george shoes
golden goose
hermes
golden goose sneakers
supreme clothing
alexander mcqueen
golden goose
off-white
off white outlet
kyrie shoes