Monday 17 November 2008

Блог бичлэгийн хэв маяг

"Deep inside me" блогт "Блогеруудын бичгийн хэв маяг" бичлэг тавигджээ. Гол санаа нь монгол хэлний зөв бичгийн дүрмээ сайн сурсны дараа, цэгцэрсэн бичлэгтэй болж сууриа зөв тавьсны дараа аман ярианы аялгаар бичсэн үгсийг ашиглаарай гэсэн байна. Блог гээч эд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд, өдөр ирэх бүр улам олон хэрэглэгчтэй болж байгаа үед маш зөв санааг хөндсөн санагдлаа.
Их бичгийн хүн Б.Ринчен гуайн бичгийн хэв маягийг тухайн үеийн бичгийн хүмүүс дуурайх гэж оролддог байлаа. Сүүлийн үед Баабар шиг бичих гэдэг болж. Блогчид ч анхны сайн блогчид Тогоруу, Игаа нарын хошин, задгай хэв маягийг дуурайх гэдэг бололтой. Баабарыг дуурайх гэсэн хүн Баабарын дайны мэдлэгтэй байж, тэр хэмжээгээрээ харьцуулалт ёжлол егөөний донжийг тааруулж, тийм түвшингийн бичлэг гаргана биз. Үүнтэй нэгэн адил Тогоруу шиг бичнэ гэвэл бас түүн шиг өргөн цартай сэтгэж, содон чамин санааг хөнгөн шог аргаар гаргаж чадаж байж, түүнийгээ хүүхэд шиг багийн ард эвлэгхэн нууж чадсан цагт л бусдын хүндэтгэл хүлээнэ. Түүнээс биш зориуд алдаатай, хэлээ хазсан болгон бараг урлагын түвшинд очсон өвөрмөц энэ хэв маягаар бичих нь юу л бол. Ямар ч хуулбар эх оргиналд хүрдэггүй. Орчин үеийн бичлэгийн моод гээч нь юм уу мэдэхгүй, олон хүн харамсалтай нь блогоо уншихад төвөгтэй хэлээр бичдэг. Ямар ч сонин мэдээлэл, содон гоё санааг хагас дутуу хачин илэрхийлээд орхихоор ойлгомж муутай болох шиг. Үүнийгээ ярианы хэл гээд байгаа юм. Яриаг сонсдог. Сонсож байхад нөгөө хүний нүүрний хувирал, биеийн хөдөлгөөний хэл давхар явдаг болохоор буруу ярьсан ч ойлгогдох магадлалтай.
Блог гээчийг дэлхий нийт хvлээн зєвшєєрєєд, єдєр ирэх бvр улам олон хэрэглэгчтэй болж байна. Барууны орнуудад блогчид нь бичсэн зүйлдээ сэтгүүлчидтэй адил хариуцлага хүлээдэг гэсэн. Блогчдын бичгийн хэв маягийг шүүмжлэхэд "миний хувийн талбар, эрх чөлөө" гээд их эмзэглэдэг, дургүйцдэг. Тэгвэл хувь хүний нийгэм дэх эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг аксиом бий. Хэрэв үнэхээр хувийн гэж үзэж байгаа мэдээллийг тэмдэглэлийн дэвтэртээ бичээд дэрэн дороо хийхээс нийтийн сайтад дэлгэн тавихгүй. Тиймээс олон хүн, түүн дотор өсвөр үеийнхэн хүүхдүүд уншдаг үздэг блогд эрх чөлөөнөөс гадна үүрэг хариуцлага бас дагаж явдаг шиг.
Блогчид үнэхээр хэн хүнд ойлгомжтой хэлээр илэрхийлсэн үнэт, ховор мэдээлэл блог дээрээ дэлгэн тавьдаг болсон цагт л “иргэний сэтгүүл зүйг” блогчид бүтээж байна гэж ярьж болно биз. Одоогоор IT (мэдээллийн техникээр мэргэшсэн) блогчид л ямар техникийн болон программын шинэ боломж гарч буйг түүнийг хэрхэн яаж хэрэглэхийг цаг алдалгүй мэдээлж ёстой иргэний сэтгүүл зүйн дайчид шиг байна. Гадаад хэл, Ажиглагч, Түүхийн гайхамшигт агшин зэрэг төрөлжсөн сайн блогууд бас бий. Тэгэхээр блогууд тодорхой сэдвээр хүнд өгөөжтэй мэдээллийг тодорхой түвшинд чанартай гарган тавьдаг болсон цагт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хийеэ гээд хүч хүрэхгүй, хийж чадахгүй байгаа тэр эрхэм үүргийг блогчид гүйцэтгэх болно.

18 comments:

3apaa said...

Блогспотынхонд нэг их ажиглагддаггүй. Гол санаа зовоож байгаа асуудал бол учраа мэдэхгүй даган дуурайн алдаж сурах өсвөр насныхан байгаам л даа.

Таны хэлсэнээр олны өмнө дэлгэж байгаа бол хариуцлагын тухай бодох шаардлагатай гэдэгтэй тань санал нэг байна шүү.

Anonymous said...

Тэр хариуцлага байх ёстой гэдэг дээр санаа нэг байна.

jagdag said...

Монголоор зөв бичихийг бүрэн дэмжиж байна. Хэрэгтэй сэдвээр цагаа олсон нийтлэл бичжээ. Бусад блогчдын дунд идэвхтэй хэлэлцүүлэг болгож өрнүүлбэл ёстой сайхан ажил болно доо.

bbatzorig said...

Жишээнүүд оруулчихсан бол их зүгээр байж дээ.

Unknown said...

Энэ талаар олон хүн бичиж байсан. Би ч бас цухуйлгаж л байсан. Гэвч миний зөв гээд огт халгаадаггүй хүмүүс байгаад байдаг л даа. Миний бичлэгийг
http://ebayaraa.blogspot.com/2007/10/blog-post.html -ээс уншиж болно.

Pearle Deppsu said...

харин Зараа ахын хэлдэгээр зүгээр л даган дуурайдаг хүмүүс зөндөө байдаг юм аа. Гоожуур, Заазуур гээл сайтууд гараад ирэхэд л дагалдаад л гүйж байдаг хүмүүс зөндөө байдагтай адилхан онцлогоо болгоод олон хүнд хүндлэгдээд ирсэн блоггэрүүдийг зүгээр л дуурайгаад байдаг хүмүүс байдаг. угаасаа жишээ шаардлагагүй ил тод бүгдэд л нээлттэй байна.

Pearle Deppsu said...

гэхдээ бас Гамп, Тогоруу нар шиг онцлогоо болгоод сайхан бичсэн байхыг хараад хүндэлдэг боловч зүгээр л дуурайдаг хүмүүс бишгүй дээ олон байгаа нь бусдын дургүйцлийг хүргээд байгаа болов уу

sanakae said...

Ашгүй манай талын хүн байна Tnx

Galaa said...

Хөндөх л сэдэв шүү.Блог ахмадууд болох Тогоруу Хишгээ нарын бичлэг арга барил таалагддаг.Харин зарим нь бичихээ больсон байна даа харамсалтай л байна

ganga said...

Зараа: Блог хөтөлдөг хүүхдүүдэд блог гээч юм маазрах төдийн эд гэсэн ойлголт төрүүлээд дээр нь хараал урсгасан, элдэв гаж юмыг бахдал болгон дэлгэн тавьсан байвал, тэд ямар хүн болж төлөвшихийг төсөөлөхөд аймаар.
Бум:Тийм. Баярлалаа.
Жагдаг: Блогчид их бичдэг бас их маргалддаг сэдэв.
Батзориг: Тэднийг рекламдсан нүгэлд уначих гээд байх шиг болохоор жишээ татсангүй хэ хэ.
Баярсайхан: Баярлалаа, бичлэгийг орж үзнээ. Анх блог нээж байхдаа, эх хэлээ хамгаалая ухаантай юм бичээд зарим нөхдийг нэг мөсөн жигшээчихсэн тал байгаа. Үнэхээр энэ талаар халгаадаггүй нөхөд байдаг.
Депсү: Шинэ хэлбэр маягийг дуурайдаг нь хүний сониуч зан л даа. Муу сайн ч өөрийн гэсэн стильтэй баймаар шиг.
Санакае: Баярлалаа, бид бүгд нэг тал байх аа. Хэний өөдөөс сөрөг хүчин болохов дээ хэ хэ.
Галаа: Ахмад блогчид ном, мемуар бичээд завгүй байгаа биз ээ.

БЭ said...

http://zorigt.blogspot.com/2007/01/blog-post_05.html

http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post_3917.html

цээжээ балбаад, миний орон зай, өөрийн гэртээ гуталтайгаа алхана уу, хөл нүцгэн гүйнэ үү хамаагүй гээд шүүмж хүлээж авах чадваргүй муйхаруудыг ойлгодоггүй. тэдгээр блогууд руу хамраа цухуйлгахаа ч байсан. мэдээж надаар дутав л гэж, гэхдээ л нэг уншигчаа алдана гэдэг нэг ширхэг үйлчлүүлэгчээ алдахтай адил мэт санана. нэгэнт нийтэд дэлгэж байгаа бол хэдий өөрийн орон зай ч бусдыгаа хүндэлж сурмаар юм.
цагаа олсон бичлэг оруулсанд баярлалаа.
дээрхи хоёр блог дээр монгол хэлний дүрмийг сайхан дэлгэрэнгүй тайлбарласан байна лээ.

erkhembayar said...

Yah argagui setgel emzeglej yavsan zuiliig hundsun baina. Gangaa bayarlalaa. Ur hoich huuhduud min hagas dutuu yarianii heleer bichmer ayadsan humuus bolchih vii gej dotroo emzeglej l yavdag yum. Neeree ene odoo bolimoor yum gej sandagsan etgeed gajuud hellegtei bloguud zondoo baigaag hariutslagaa uhamsarlan dor doroo hicheene bizee blog anduud mini.

peakfinder said...

Uneheer boduushtai asuudal shuu. Bichlegiin hev mayag geech zov bichgiin durmees tusdaa zuil gej oilgood baigaa. Haana ch gesen zov bichih durem her heregledgeer n' hunii bolovsroliin tuvshing dugneed baih shig sanagddag.

Anonymous said...

Хариуцлага байх хэрэгтэй. блог хэдий хувийн эрх чөлөөний талбар ч гэсэн тэрийг чинь уншиж байгаа хүнд жоохон ч гэсэн хэрэгтэй юм үлдээх нь чухал интернэтэд монгол хэл дээрх мэдээлэл хэтэрхий бага байгаа нөхцөд хүмүүс аль нэг сэдвээр төрөлжиж мэдээлэл оруулбал их л хэрэгтэй юм шиг байгаан.

ZAYA said...

Хэлүүлээд байх хэрэг ч үгүй ш дээ.
Өөрсдөө ухамсарлах хэрэгтэй.

Anonymous said...

Blogoo olnii nudend neesen bol hariutslaga baih estoi gej tun zov helsen baina. Hel zajilsan eremdeg stileer blog tuurvih ni Banjigiin blogchdiin ontslog bolson gehed hilstehgui. Medeej bugd tiim bish hedii ch golduu maazarsan bie bienee hoorogdoj, helberden duuraisan ni olon. Yarianii hellegiig ter chigeer buulgaad zogsohgui, zarim ugiig ineedtei bolgohiin tuld eldveer mushgin guivuulj bichij hachirlana. Hamgiin haramsaltai ni ted ene aldaagaa uhamsarlahiin orond yarianii heleer bichihee blogiin hogjil gej oilgood, Mongol helnii durem hatuu hoshuun, dutuu dulimagaas, esvel helnii hogjil odoonii yarianaas hotsrood baina gej bodood baih shig. Ug ni bichigch ooroo hoshin medremjtei, avyastai bol tsever bichgiin heleer tuuniigee ilerhiileed unshigchdad hureh buren bolomj bii, Mongol helnii bichgiin durem ogt gologdohgui.

Galbaatar Lkhagvasuren said...

nad shig huuliin hellegtei notsolddog hun bol yah ch argagui mongoloor bichij, setgehiig hicheedeg.

bodood bhaar ene bas davuu tal yum shig bdiin.

Anonymous said...

off white jordan
palm angels
kevin durant shoes
golden goose
kyrie 7
jordan outlet
off white clothing
kd shoes
supreme clothing
kd shoes