Friday 21 November 2008

Дуучин нохой

Үгий нь бүрэн мэддэг дуу байхгүй. Хүний өмнө чанга дуугарах хоолой байхгүй. За үгийн далан хувь тогтоосон байвал ая байхгүй, хоёр тэс хөндлөн дууг холиод авч байж мэднэ. Гэхдээ дуулах дуртай. Хаа явсан газраа дуу аялаастай. Аялах ч гэж дээ гингэнээстэй. Муу дуучин болохоор нохой ч дагаад дуулчихмаар санагддаг бололтой. Өчигдөр хоол хийнгээ дуулж байтал, нохой маань миний өмнө ирж суугаад хүзүүгээ сунгаад нүд хоншоор бүх байдал нь нэг юм хэлэх гээд ч байх шиг догдлонгүй болж ирснээ болоогүй хоолойноос нь нэг тийм нарийхан исгэрэх (гаслах арай биш юмаа) чимээ гаргав. За ийм нэг сонсогчтой боллоо. Яг сая дуулсан дуугаа дахиад дуулсан чинь их тааламжтай бололтой сүүлээ хөдөлгөөд дагаж дуулахаас наагуур тийм нэг багахан авиа гаргаастай, хүзүү сунгаастай, нүд бүлтрээстэй, хоншоор сөхөөстэй. Намайг бас дахиулж байдаг гээд миний ч бас хамар сөхөөстэй. Ганц сонсогчдоо зориулаад цоглог аялгуутай марш маягийн өөр дуу дууллаа. Таалагдахгүй байгаа нь илт шууд үзэгчийн суудал хоосорч байна. Яваад өглөө. Үгүй, нохойд арай таалагддаг, эс таашаадаг дуу хөгжим байдаг болов уу?

Таалагдсан дуу нь тавь жараад оны уянгын дуу,
...Шивнэн шивнэн ярьсан
Найз аа чинийхээ үгийг ээ
Чагнан чагнан сонссон
Намрын оройг санаж байна уу
Бургас хажууд минь найгасан
Болжмор дэргэд минь жиргэсэн
Ийм л орой байсан сан
Тийм л оройг санаж байна уу...
Нохой маань анч удмын гөлөг гэсэндээ ой модон дунд мод бургасны чимээнд болжмор хэрэмхэн хөөж байна уярсан юм уу бүү мэд. Эзэн нь чоно сайн хөөдөг нохойны гөлөг гээд байсан, дөнгөж дөрвөн сартайдаа болжмор хөөхөөр мөрөөддөг аймаар.

Таалагдаагүй дууны үгийг ёстой мэдэхгүй. Нэг саарал шинельтэй буурал толгойтой нөхөр хил хамгаалаад, Дархан хотыг барьж босгоод байдаг хүний тухай цэргийн марш маягийн дуу. Их эдээ цэрэгт орж дэглүүлээд хилээр хэрэгтэн хөөгөөд шиншлээд гүйхгүй нь.

Дууны үг бүрнээр нь мэддэг хүн байвал туслаарай. Хааяа дуулж байя, хүн амьтан дахиулах ч юу магад.

15 comments:

Дeстини said...

яасан зугаатай юм бэ. Дууны үг мэддэггүй ээ. Ганга эгч нохойтойгоо хоршин дуулах нь дээ гэсэн.

Anonymous said...

Нохойтой хоршимоор хоолойтой хөөрхий гэж өөрийгөө өрөвдөв, хэ хэ

Soronzon said...

Таны нохой жараад оны дуунд дуртай юм байна гэж ойлголоо. Тэгвэл хэдэн дуу санал болгоё:
-Намуухан үдэш гадаа налайж
Найрсагхан чи минь гараа өглөө
Уяранхан дуулмаар оройн тогтуунд
Уужимхан хорвоо онцгой сайхан...
-Явсан зүгийг чинь ширтээд би
Янагийн дуугаа аялаад би
Яралзах одтой нөхөрлөөд би
Явж л байна даа хонгор минь...
-Шижир туяа цацруулан мишээсэн
Шингэх наран юутай гоёхон бэ
Сэрүүхэн үдэш зугаалан яваа
Сэргэлэн залуус юутай цэнгэлтэй вэ
-Уул усыг давуулаад
Хараа тавин ширтээстэй
Уяхан зангий нь бодохоороо
Хайрын нулимс дуслаастай
Дуугий минь чи дуулаарай
Дуулсан дороо ирээрэй гм. /Далимд нь сайхан дуулж авлаа даа, ккк/

Anonymous said...

Соронзон баярлалаа. Яралзсан одтой нөхөрлөхөөс бусдыг би бол мэдэх юм байна. Ганц бургас шуугидаг дуунд уярдаг бусдыг нь ойлгодог муу нохойг яая даа.

Anonymous said...

Би ч яахав дээ дандаа л солиотой юм бодох
Яг тэр дууг сонсоод байх шиг байгаа бол урд насандаа (урд, хойд нас гэж байдаг бол) ямархан амьтан байсан юм бол доо хөөрхий. Арай энэ дууг дуулж явсан . . .
Бас нөгөө талаар нохойг өөд болохоор эзэн нь сүүлийг тасдаж толгой доор нь дэрлүүлээд "Хойд насандаа сайн хүн болж төрөөрэй" гэж хэлдэг билүү. . . хэ хэ
Бичлэгийг өнгө аясанд тохируулж сэтгэгдэлдээ бяцхан хошигнол оруулсан гэж ойлгоорой

Хүүхэд ч гэсэн гадаад айлд өсвөл гадаад хүн болчих гээд байхад танай нохой хэдий нутгаасаа хол ч гэсэн монгол айлд өсөж байгаа юм болохоор нэг бодлын азтай л нохой.
Би нэг юм ажаад байдаг юм. Бусад амьтаныг бодвол нохой их "гунигладаг" амьтан.
Бум

Anonymous said...

Шүлэг уншиж өгвөл яадаг бол?
Лаг романтик санагдаал явчихлаа шүү. Танай нохой анчин болохгүй нь ээ. хэхэхэ

erkhembayar said...

Nohoi neeree ih intelligent amitan shuu. Hartsaaraa ih zuiliig oilguulaad baih shig sanagddag yum. Gem hiigeed sheej barival golognood l gemsheed nuugdaad. Eznee hamgaalj baatarlag zuil hiivel ongirood erhleed nud ni sergeed.Deer ni bas duu huurnii talaar iim medremjtei baidag.

byambaa said...

huue naad duug chin manai eej duulah durtai shd. aav eej 2iin yasan duu bilee dee baiz, kkk. zaluu nasniih ni duu gesen bhaa.

ZAYA said...

Танай нохой урд насандаа мундаг дуучин байж дээ. Энэ насандаа төрөл нь буурсан байнаа гэхгүй юу хэхэ.

xvv said...

Аа юун хөөрхөн юм бэ.. Ёстой дуртай дуу байна...

...Дурлаад өгсөн захидал чинь
Өвөрт минь одоо явж л байна
Дурсгаад өгсөн зураг минь
Өөрт чинь одоо байгаа юу
Дуулсан дуу минь чамд минь хүрч
Дурлал хайрыг минь дамжуулаасай
Хүссэн хүү минь наддаа ирж
Хүлээсэн сэтгэлийг минь баясгаасай...

гээд үргэлжилдэг байхаа... Лааг армаанчиг нохой байна даа хэхэ Мал эзнээ дуурайж малгай толгойгоо дуурайдаг гээд аав тэгдийн. Таны л дуртай дуунуудад л гөлөг чинь дуртай байгаад байж магадгүй юм. Анзаараарай ;-)

Anonymous said...

Hun, amitan dahiulj magad gesen chini ineed hurchihlee. Neeree l amitan dahiulsan l baina shuu. Orgui hooson ug bish bololtoi.

yanmaneee said...

yeezy boost 350
yeezy boost 350 v2
nike epic react
jimmy choo shoes
air max 97
timberland outlet
yeezy boost 350 v2
kyrie irving shoes
air max 90

Unknown said...

click for more bags replica ysl visit here louis vuitton replica look at these guys Ysl replica

Unknown said...

e5b83h9n76 y4d93a5i89 l3r11z8e82 r2i81w5o42 j7d03o0a46 m0g65y8a73

Anonymous said...

air jordan
supreme shirt
jordan 11
palm angels hoodie
yeezy 350
off white
supreme hoodie
jordan shoes
off white
bapesta