Прагад 1968 онд оросын цэрэг хүчээр орж ирэхэд олон хүмүүс баруунд дүрвэж гарсан. Тэдний дотор дэлхийн дахинаа алдартай зохиолч, зураач, уран барималч зэрэг олон сэхээтэн байлаа. Чехэд төрсөн, 1968 оноос Англид ажиллаж амьдарч буй архитектор Ян Каплицки ирээдүйд чиглэсэн уран барилгын футурист урсгалыг үүсгэгчдийн нэг. Түүний төслөөр олон улс оронд барилга баригдаж, уран барилгын олон улсын нэр хүндтэй шагнал удаа дараа хүртэж байсан нэгэн. Каплицкийн Прага хотын улсын номын сангийн барилгын төсөл ихээхэн маргаан шуугиан үүсгэлээ. Хэт орчин үеийн шийдэлтэй энэ төсөлд чехүүд "наймаалж" (The Blob or The Octopus) гэсэн хоч нэр өгөөд, эргэн тойрны байр байшинтай зохицохгүй хотын түүхэн хэсгийн өнгө төрхийг эвдэх нь гэж эрс дургүйцсэн, дэмжсэн хэсэг үүсч хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хэлэлцүүлэг болж байлаа. Олон улсын архитекторчдын холбооноос зарласан нэр хүндтэй байгууллага баталж сайшаасан төсөл шүү дээ. Барилга барихаар хараалсан газар нь хотын зүрхэн төв ч биш. Энэ барилга яг энд баригдах эсэхийг одоо хэлж мэдэхгүй. Хотын захиргаа, нийт ард түмэн хотын үзэмж, түүх дурсгалдаа хэрхэн хандаж байгаад асуудлын гол нь байгаа юм.
Чехүүд зөвхөн эртний барилгаа эрхэмлээд орчин үеийн барилга огт барьдаггүй гэвэл, үгүй. Прагийн хотын төвд хуучны барилгуудын дунд байх "Бүжиж буй байшин" (Dancing Building) хамгийн орчин үеийн содон дизайн шийдэлтэй гэж 1996 онд дэлхийн шилдэг уран барилгаар шалгарч байв. Чех архитекторч Владо Милунич, америк архитектор Франк О Жери нарын зургаар босгосон бүжиж буй байшинг дайны үеийн алдарт бүжигчин хос Фреда, Жингэр (Freda Astaira & Ginger Rogers) нарт зориулжээ. Цонхнууд нь дээр доор хана нь нугарч мушгирсан энэ өвөрмөц барилга өндөр намаараа ч өнгө будгаараа ч ойр хавийн барилгатай зохицож байдаг нь гайхамшигтай. Ойр хавийн гэхэд хэцүү бүр ханаараа нийлсэн байшингуудаас этгээд сондгойрохгүй нь сонин. Ийм орчин үеийн шил метал болсон барилга болгон хажуу хавиргынхаа хуучны барилгатай тэр бүр зохицдоггүйн нэг жишээнд бол хотын төвийн На Прикопе гудамжинд байх Мислбек худалдааны төвийг нэрлэж болно.
Прага хотын төв гудамжыг Вацлавын өргөн чөлөө гэдэг. Үндэсний сэргэн мандалтынхан зуугаад жилийн өмнө Вацлав IV-н морьтой хөшөөг гудамжны эхэнд залсан байдаг. Гэтэл ардчилсан хувьсгалын дараа уран барималч Давид Черни дөрвөн хөлийг дээш харуулсан морин дээр ариун Вацлавыг залсан хөшөө босгожээ. Уран барималч ямар санаа илэрхийлсэн талаараа ганц ч үг унагаагүй. "Уламжлалт үнэт зүйлс ул боллоо буюу жигшдэг юмс зэрэг дэвшиж, эрхэмлэдэг зүйлс таягдан хаягдлаа", "хөл нь дээш харсан морин дээр суугаа хүн бол ардчилсан хувьсгалын дараах анхны ерөнхий сайд асан, өнөөгийн ерөнхийлөгч Вацлав Клаус" гэх зэрэг таамгийн янз бүрийн бор шувуу нисдэг. Энэ хачин хөшөө Вацлавын өргөн чөлөөнд ориг хөшөөнөөс нэг их холгүй хэдэн сар байлаа. Дараа нь Шинэ хотын Люцерна пассажт оруулсан. Үхрийн галзуу өвчин гараад баахан үхэр алж устгал хийсний дараа, хүний хувиа бодсон зэрлэг авирыг эсэргүүцсэн залуу барималчид нэг хэвийн олон үхэр баримал цутгаад, түүнийгээ янз бүрээр будаад тараан байрлуулснаар хотоор нэг эрээн мяраан үхрийн барималтай болчихлоо. Зарим хүмүүс "үхрийн" үеийг фото болгон баримтжуулсан байдаг. Одоо байраа олсон ганц нэг нь л үлдээд бусад нь складад, галерейд очоод харагдахаа больсон. Хэн нэгний бодол уран санаагаар хөшөө, баримал хийдэг. Хаана байрлуулах, эргэн тойронтойгоо утга санаа, өнгө зүс, хийц хэвээрээ зохицож байна уу гэдгээс хамаараад уран бүтээл болгон хөшөө болж урт настай байдаггүй бололтой.
Дөрвөн хөл нь дээш сарвайсан морьтой хөшөө, эрээн алаг үхэр бүгдийг хэн дуртай газраа байрлуулаад, мөнгөн санхүүжилт олдсон гээд онгорхой зай болгонд хэн хүн дуртай барилгаа бариад байсан сан бол Прага хот ПРАГА биш болоод жилд хэдэн сая жуулчин хөлхөж, хэдэн сая ногооноо үлдээхээ болих байсан биз. Дашрамд дурдахад 1,2 сая хүн амтай Прага хотод жилд 4-6 сая жуулчид ирдэг бөгөөд жуулчлалаас ордог орлого үндэсний орлогын багагүй хувийг бүрдүүлдэг байна. Иймээс хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газрыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, үе шаттай тодорхой төлөвлөгөөтэйгөөр эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг тогтмол явуулдаг уламжлалтай. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босог гэсэн тайлалтай нийцэх олон барилга бий. Дээр үеийн хийц маягтай фасадыг хэвээр үлдээж, дотоод заслыг орчин үежүүлсэн барилга алхам тутамд таардаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан хот нийлснээр үүссэн өнөөгийн Прагад готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай танилцах боломжтой тул Прага хотыг уран барилгын 1000 жилийн амьд музей ч гэдэг.

Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат барилгачин Д.Чойжилжав гуай "Өнөөдөр" сонинд
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31082 өгсөн ярилцлагадаа "Анхны ерөнхий төлөвлөгөөг маш мэдрэмжтэй хийсэн. Монгол хүний цусанд байгалиа шүтэх, байгальтайгаа хамт амьдрах үзэл бат шингэсэн байдаг. Үүнийг энэ төлөвлөгөөнд маш нарийн зохицуулж өгсөн. 1954-1957 онд манай анхны архитекторч Чимид гуай, ЗХУ-ын архитекторч Наумовтай хамтарч зохиосон юм. Улаанбаатарыг дээрээс нь харахад монгол гэр шиг харагдахаар зохион байгуулсан. Их сонин философ. Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордонг тойроод Бага тойрууг байгуулсан нь гэр лүү орж байгаа юм шиг харагдаж байхаар бодолцжээ. Нисэх, Их тэнгэрийн ам руу явж байгаа замыг “Та нааш ир ээ” гэсэн найрсаг зангийн илэрхийлэл маягаар байгуулснаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хадаг бариад тавтай морил гэсэн утга санааг илэрхийлсэн гэж билээ. Яваандаа хот өргөжин хөгжихийн хэрээр Төв талбайгаас Богд уулын ам хүртэл цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байдаг юм." гэсэн байна.
Одоо хагас зууны дараа Сүхбаатарын талбай ямар болоод байна. Хуучин Элдэв-Очирын нэрэмжит кино театр байгаад одоо "Хөрөнгийн бирж" болсон барилгатай ижил төстэй хэв загвараар барьсан "Голомт" банкны барилга орчинтойгоо зохицолоо олсон шиг. Орчин үеийн атлаа үндэсний хэв загварыг хадгалсан "Соёлын төв өргөө" харин ч нэг байраа олсон өргөө шиг дүнхийж байдаг. Дуурийн театрын өмнө сайхан цэцэрлэг байлаа. Цэцэрлэг дотор эмнэг сургагчийн хөөрхөн хөшөө байлаа. Одоо цэцэрлэг хөшөө бүгд газрын хөрснөөс арчигдаад оронд нь Шангрела гэнэ үү нэг хачин том барилга босож байна. Улсын филармони, Ленин клуб хоёрын дунд Blue Sky нэртэй шил толь болсон бас нэг том барилга бий болох нь. Нэрийг монголчилбол утга нь гарах ч, дургүйцсэн нийслэлчүүд "заазуур" гэдэг хоч нэр өгсөн нь яг оносон шиг. Төв гудамж руу цүлхийж орсон энэ хачин "заазуур" машин дотор явах хүнийг ч бяц дарах, тасдах гэж буй мэт мэдрэмж төрүүлдэг. 120 мянгатын урагшаа харсан цонхтой нэгэн орон сууцны байрны чанх урд ганц хоёрхон метрийн зайнд цонхны гэрэл хаагаад мангар том барилга баригдчихсан байдаг. Тэнд амьдардаг улсууд сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирохоос гадна, монголчууд бид мангар харагдаж нэр хүндээрээ хохирч байна. Ийм гоо сайхны мэдрэмжгүй, хууль дүрмийн зохицуулалт огт үйлчилдэггүй газар шүү гэж гадныханд хэлж, бүр хашгиран зарлаж байх шиг, өмнөөс нь ичмээр. Дан орчин үеийн өндөр байшин дундаа байсан бол эдгээр барилга тэндээ чимэг болохоор эд, одоо харин хотын төвийн шархи сорви мэт харагдана.
Барилга архитекторын улсын бодлого гээч юм байдаг гэдгийг энгийн иргэд мэддэггүй байлаа. Мэдэх ч шаардлага байхгүй байх. Нарийн мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил. Салхины чиг харж, ус, цахилгаан, дулааны шугам сүлжээг бодолцож барилга байгууламжаа хэрхэн хаана яаж өрөхөөс шалтгаалж, хотын амин судас болсон гудамж үүсдэг гэх. Одоо энд тэндгүй барилга хүчээр чихэж бариад энэ судсыг тасалчихаад байна. Улаанбаатарыг харахаар үнэхээр зүрх өвдмөөр болсон болохоор, санаа зовмоор болсон болоод л, амь насанд аюултай болоод байгаа учир мэргэжлийн биш энгийн иргэд энэ тухай өөрийн эрхгүй бодолхийлж байна.
Прага өнөөгийн энэ өнгө төрхөө олох мянган жилийн түүхийн урт хугацаанд хот олон дахин шинэчлэн баригдаж байсан байж таарна. Олон барилга, бүр бүхэл бүтэн хороолол огт үгүй болсон байж таарна. Олон бэл бэнчинтэй хүн гарч ирж ийм барилга энд, тийм орд тэнд барина гэж өрсөлдөж байсан байж таарна. Олон авьяас билэгтэн чамин шинэ хийц, урьд хэрэглэж дадаагүй шинэ материал санал болгож байсан байж таарна. Олон олон төр солигдож янз бүрийн хүмүүс ард олныг, улс хотоо удирдан залж байсан байж таарна. Өөрөөс нь өмнө хийгдэж бүтээгдсэн зүйлийг их бага ямар нэг хэмжээгээр хүндэтгэдэг, хадгалан үлдэхийг эрмэлздэг байсан, авах гээхийн ухаанаар зөв тунгааж байсан болохоор л уран барилгын мянган жилийн амьд музейг бүтээсэн болов уу!

20 comments:
Hi,
Ene odriin mend. Neg asuult baina:
Hollywood Praga-d(Cheh-d) kino avah ikh durtai baidag-yagaad ve?
Нээрээ энэ байшин чинь Прагийн "өнгө"нд тохиромж муутай харагдаад байна гэсэн. Бүж байшинтэй төстэй байшин Бостонд бий, гэхдээ түүнийг гүйцэхгүйгээр босгосон байсан. Манай УБ-д зайлуул хот бодлого төлөвлөлт гэж байдаг юм болов уу даа? Ядаж нэгэнт үзэмжээ алдсан барилгыг засварлахаар барахгүй, хачин өвөрмөц байдлаар засаж, хотын өнгө үзэмж нэмдэг урлаг бас байх юм, түүнээс нь суралцдаг болоосой.
СНиП гээд нэг дүрэм байдаг тэрийг нь тэгээд хэн ч тоодоггүй л юм даа хөөрхий гэж.... Миний бодлоор дүрэм биш хуульчилмаар л санагдаад байдаг юм.
Vitas Mongolia:
Tuuhiin yanz buriin ueiig gargahad ord harsh barilga saitai, Czechiin Barrandov studio tonog tuhuurumj, mergejilten saitai, haritsangui hyamd baisan bolohoor Hoolywood bolon busad gazar Czeched kino bolon reklam ih avdag baisan. Europiin holboond orood uniin zoruu barag baihgui bolood odoo bagassan.
Destiny: UB hot tolovloltiin bodlogo aldagdsan bolohoos baigaa.
Meesh: СНиП yamar ugiin tovchlol ve?
Prague saihan hot shuu. Minii huvid Ulaanbaatariin maan' huuchin hesguud tordoor avbal goyo sanagddag. Odoo harin hajuud n' shavaaralduulj eldev baishin bairaad baisan ovormoc ongo torhiig n' baihgui bolgochihoo yu daa gej sanadag. Ih surguuliin oir orchim, baga toiruu, dochin myangatiin baishinguud yamar ooriin gesen ovormoc ongo torhtei saiha heseg gej bodoj yavdagaa.
Орчин үед Глобалчлал хэмээх үг моодонд их орж байна. Дэлхий тэр чигээрээ хотжиж нийт хүн амын дийлэнхи хувь нь хот суурин бараадан амьдарч байна. 2015 он гэхэд дэлхий даяар 350 гаруй сая гаруй хүн амтай хот үүсч бий болно гэсэн судалгаа байдаг. Дэлхийн хүн ам нэг өдөрт л 250.000 хүнээр нэмэгддэг гээд бодхоор энэ их хүнийг яаж ч бодсон их хотууд л багтааж шингээж чадна.
Хот гэдэг их айл гээд их гоё үг байдаг даа. Одоо малаа дагаад дундад зууны үе шиг гадаад ертөнцөөс тасрагдаад амьдарна гэвэл үлгэр шиг л болж буй мэт. Мэдлэг боловсрол, соёл иргэншил дээд цэгтээ хүрч буй эрин үед хүний хүүгээс дутхааргүй сурч боловсорч, ажиллан амьдарч, ёстой л нөгөө тэмээчин бүсгүйн захидал шиг
...Гурван талтай толины урд
Дөрвөн талаа толидон засаж
Гурван зyyгийн булган малгай
Төвхөн агаад жишүү тавьж
Өрнө зүгийн шаавай гутлын
Өндөр өсгий шатаар товшиж
Цагаан харшийн ёроолоор
Цантай чулуун гудамжаар
Ажилдаа яаранхан
Автобусанд яаранхан
Амраг нөхрөө сугадан алхвал
Аяа бас жаргал бус уу ...
хэмээн сэм мөрөөддөг байсан бид ч нэг л мэдхэд хэзээний сая гаран хүн амтай нийслэлтэй болчихжээ. Хотжилт цаашид нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй. Техник технологи, соёл урлаг гээд татах хүчин зүйл асар их.
Ирээдүйн хотыг цэвэр цэмцгэр байлгахын тулд одоо нэгэнт ийм замбараагүй болсон хот төлөвлөлтөнд санаа зовхоос урьдаар эдийн засгийн тогтвортой байдал, баталгаатай ажлын байр бэлдэж өгхөөс өгсүүлээд газрын баялагтай зөв харьцаж сурах, за тэгээд цаашлан нийгмийн тэгш эрх, гарал үүсэл, орлого хөрөнгөнөөс үл хамааран боломж бүгдэд нь олгодог болж байж гэмээнэ хүмүүсийн ухамсар дээшлэн зөв урсгалдаа орох байх гэж боддог.
Hans Bernhard Reichow гээд хүний 2р дайны дараахан гаргаж байсан хот төлөвлөлтүүдийн саналууд их сонин санагддаг. Эрүүл хот гэдэг нь битүү цементэлсэн саарал бетоноор дүүрсэн газар биш, байгалийн органик зарчимыг хадгалан үлдээж чадсан байх ёстой гэх мэт сонирхол татам теориуд гаргасан байдаг.
Заза нэг мэдсэн баахан дэмийрчлээ, сорри.
Жич: Gehry-г Гехри биш Жери гэж бичвэл илүү оновчтой байхаа хэхэ.
Хатагтай Ганга таньд
Улс тунхагласны баярын мэнд хүргэе.
Ганга эгчдээ Улс тунхагласны баярын мэнд хүргэе.
Пийк: Тийм шүү, УБ-ын хуучин хэсгийг хэвээр үлдээгээд цааш хөгжүүлсэн бол гэж бас боддог. Дөчин мянгатын нэг давхаруудад үйлчилгээний газрууд бий болоод, тулгуур ханыг хамаагүй нурааснаас нурах аюултай болсон барилга байдаг гэж дуулсан.
Болжгоно: Цемент бага мод зүлэг ихтэй шинэ хороолол олныг босгож тэндээ уран барилгын урыг уралдуулахад гоё хот үүснэ дээ. Баярлалаа, бичлэг шиг комент үлдээсэнд.
Соронзон: Баярлалаа, өөрт тань бас баярын мэнд. Заримдаа хатагтай заримдаа зэвэрсэн бууны хэлтэрхий гээд ...
Оогий: Баярлалаа, чамд ч бас баярын мэнд хүргэе.
Гангаа сайхан бичжээ,баяр хүргэе.Сиймхий ч гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг болохоор төрж өссөн УБ хот маань яаж "заазуурдуулж" байгааг харахаар үнэхээр сэтгэл зүрх өвддөгийм шүү. Дестини-ийн хэлдэг үнэн,таньдаг чех архитекторч маань монголчууд их сонин хүмүүс юм,УБ хотдоо байсан цорын ганц шахуу сибирийн архитектураар барьсан дүнзэн байшингаа нураачихсан байхийм.Дүнз л гэхээр хоцрогдсон юм биш шүүдээ,яагаад бусадтай ярьж зөвлөсөнгүй вэ гэж их харамсаж байсныг саналаа.
СНиП гэдэг нь монголоор БНбД гэдэг товлол бөгөөд задалбал "Барилгын норм ба дүрэм" гэсэн утгатай. Энэ нь маш хуучирсан бөгөөд зарим хэсэг нь бүүр 60-аад оных хүртэл байдаг гэсэн шүү.
Уг нь хот төлөвлөлт гэж байдаг л юм шиг байгаам. Даанч тэрийгээ баримталдаггүй. Тэрийг нь огт хайхрахгүйгээр хотын эрх мэдэлтэнгүүд газар олгоод байхаар хөөрхий архитекторч нар яах билээ дээ.
Монголд ер нь бодож төлөвлөж, эцсийг нь хартал хийдэг юм тун ховор. Сонгуулийн хугацаа нь тун ойрхон, дээрээс нь тэр хугацаандаа ч төр засаг нь хэд хэд солигдчихно. Ингээд л нэг ажлыг тууштай хийх, залгамж халаа гэдэг юм ерөөсөө алдагдчихаж байгаам. Хэцүү ч юм аа даа.
bayariin mend bysgyi..:-)
Bayariin mend hurgeye, Ganga egchee!
post-toi sanal neg baina, UB-g harahaar yostoi uruvdmuur.
Suhbaatariin talbain hajuugaar garah bolgondoo hotiin zahirgaanii shine barilga ruu shirev tatdag :)
yamar ch zohitsolgui hachin har barilga, 1984 deer gardag Unenii yam l iim baisan bolov u gedeg setgegdel bainga turdug :(
Ямар сайхан бичлэг вэ. Баярлалаа.
Прага хотыг нэг үзэх юмсан гэж боддогийн, тэгж байгаад нэг очно доо. Манай УБ -д ч мөнгөтэй л бол дуртай газраа аваад дуртай юмаа барьчих юм даа, тэр хотын үзэмж төлөвлөгөө энэ тэр хамаагүй байдаг биз
Unuugiin Mongol dahi hot baiguulaltan dahi tulgamdaad baigaa asuudluudiig gadaadiin hottoi haritsuulan unuu tsagt nen shaardlagatai uguilegdej bui niitlel sanamj bolgoj tavisan yavdald Ganga egchdee bayarlalaa. Uneheer Mongol ulsad hot baiguulalt gedeg yum aldagdaj unuudur mergejliin Arhitektorchdiin hyanaltaas garsan. Unuugiin mongoliin niigemd bayajij huljihuu bodson ulsuud ireedui hoichoo ch bodohgui duraaraa durgij baihad heden Arhitektorchdiin helsen ug chiheer ni oroh ni baitugai l bna. Mun zarim Arhitektorch nar uurgee uhamsarlahaa baisantai holbootoi. Deer ni bas huuli durem norm bii bolovch heregjuuleh gedeg yum unuudur mongold buren aldagdaad baigaa. Hariutslagiin system bol bur aldagdsan. Mergejliin hun mergejliin ajlaa hiih bolomjiig unuudur mongold deer doorgui haasan. Uchir ni alban tushaal deeree uldeh sonirholtoi mulguu garuud uursdiiguu bolovson mergejiltenuudeer bish tes hundlungiin uuriig ni demjij uldeeh humuuseer l toiron hureeluulj bna. Uunii etsest niigem ulam l yalzarch bna. Hotiin yalzaral shariljandaa barigdsan talbai met barilguudtai baigaagaas il haragdah bizee. Hun baihiin uchir utgiig martan gagtshuu mungu erh medeliin bool bolson baidaliin hor urshig hot tuluvlult tudiigui niigmiin buh l salbart garch bgaa. Hot gedeg uuruu hun yuma. humuus bid ed es. Hot dogoldvol orshin suugchid ch mun adil dogoldono. zogsoohod oroitoogui ch tsag aldah tusam zashad ulam l ih zardal nemegdene.
Hotiin hugjil uuruu ulsiin bodlogo tusuvuur yavdag. Getel unuudur UB t zartsuulagdah yostoi niit tusviin 70% ni busad aimgiin tuvuud ruu zartsuulagdaj bna. tegeed uldsen munguuruu shugam suljeegee yanzlah geheer bas busad zam ene terd zartsuulah yostoi. tegeed haanaa ch hurehgui ter mungu. tegeed bodhoor bur deedh zahirgaanii zohion baiguulaltiig uurchluhees avhuulaad huulind tusgai zaaltuud ch oruulah hergtei yum. jisheelbel yadaj l aimag uuriinhuu olson mungiig aimagtaa zartsuuldag baih jisheenii. tiim ch erh medeliig olgoj uguh. hotuudad barilga barih huuli gargah. jishee ni barilga barihaar avsan gazriinhaa 30% d ni barilgajuulj uldsend tsetserleg zam talbai ch hiih yostoi gehiimuu. tehgui bol unuudur humuus hotod avsan gazraa duurtel ni barilga barichdag. hamgiin gol ni ene buhniig oilgodog heregjuuldeg ulsuudiig odoogiin ene erh medeldee ulairan baigaa yu hiij baigaa uchraa ch olohgui garuudiin orond avaachaad tavichah yumsan.
hotod baigaa huuchin barilguudiig nuraagaad shal uur modern yum hiigeed baigaa ni hotiin tuuh soyoliig ustgaad baigaam. nurah geed baigaa barilgiig nuraaj bolno. gehdee dahij barihdaa huuchin hev zagvar hadgalsanaar ni barij bolno. holimog butetstei bolgood. UB hot uuruu yag yamar hot ve gedeg talaas ni hotiin hetiin tuluv avch yavahl yumldaa. ulsiin niislel ub tusgaar togtnoliin bilegdel. mongol tuurgatnii oyun sanaanii tuv. hudaldaanii tuv zereg utgaar ni hugjuulvel ch odoogiin baigaa baidaliig orvongoor ni erguulmeer sanagdah yum. odoo ter barigdaj baigaa "Blue sky" geed barilgiin ajil zogsson. Hursnii suult uussen. ergen toirniihoo barilguudiig hazailgah ayultai suuldee nuraaj ch medne. (mergejliin hunii ugiig anh sonsooguin gai ni odoo garch bna). tegeed ene niitleltei holbogduulaad mergejilten hun hiideg yumaamongol uls mongol tumendee chanartai hiideg tiim system l huseye.
jordan shoes
bapesta
supreme clothing
hermes bag
westbrook shoes
off white clothing
a bathing ape
palm angels outlet
golden goose sneakers
jordan shoes
jordan outlet
nike sb dunk low
kd shoes
goyard handbag
a bathing ape
jordans
Post a Comment