Авсаар жижигхэн биетэй аятайхан монгол бүсгүй чех эртэй ханилан суужээ. Сайхан хүүхнийг энд "кочка" буюу "муужгай" гэж дуудна. Хэврэгхэн энхрийхэн булбарай, дорнын нууцыг агуулсан намуухан зантай эхнэрээрээ мань эр их бахархдаг байвай. Миний хөөрхөн муужгай гээд гар дээрээ бөмбөрүүлнэ. Хүн ер нь хүмүүс өөрт тулгаад ч юмуу, өөрөөс нь хүлээгээд байгаа дүрийг хүссэн хүсээгүй тоглодог хойно доо. Намуухан хэврэгхэн шаазан муужгайн дүрийг мяу гэхээс наагуур эсгэн эрхэлж л сууж. Гэтэл олон мянган жилээр цусанд нь кодлогдсон төрлөх чанар нь дотроос хатгаад зүгээр байлгадаггүй. Тогоо дүүрэн хонины мах чанаад, элдэв хутга сэрээ таваг гэхгүй барьж суугаад, шүдээрээ сайхан мөлжих сөн гэсэн бодол амар тайван байлгадаггүй. Хонины мах бараг олдохгүй нь хяслантай. Хонины мах долоо хоногт ганц удаа ирдэг дэлгүүрийн хаягийг ямар ч болсон мэдэж авчээ. Нөхөр хэд хоног загасанд явжээ. Бүсгүй мах ирдэг өдрийг анаж байгаад хонины хэдэн хавирга, дал худалдаж аваад чанав. Гэртээ ганцаараа байгаа хүн чөлөөтэй шд. Хар халуунд гээд бараг хувцасгүй эхээс төрсөн төрхөөрөө, будаг шунхгүй гэхдээ үсэндээ бигуди ороосон. Тогооноос сайхан үнэр гарч байнаа. Удалгүй мах нь ч болж. Далнаас ганц хоёр огтлоод, нэг хавирга барьж аваад шүдээрээ хуулж өгч байвай. Гэнт орчны агаар өтгөрөөд байх шиг сонин мэдрэмж төрөхөд, махнаасаа арай гэж салан толгой өндийлгөн харавал, нөхөр нь ирчихэж. Хөөрхий ихэд айсан царайтай хараад зогсож байна гэнэ. Азийн хөөрхөн кочка нь араа шүдээ ярзайлгаад, агуйгаас гарсан балар эртний хүн шиг мах зулгаагаад нүцгэн сууж байхаар айх нь аргагүй.
Махсах аа гэж...
Махсах аа гэж...
37 comments:
хаха. Лаг дууслаа шд.
Сургамжит үлгэр шиг
he he ta neeree nudend haragdtal bichih umaa :) zunduu ineelee :)
hehe bi end bas mahsaad hereg algaa. Ene heden tahianuudiin idseer odoo zalhaj bna. Suuldee naiz nartaa saihan mah ideed ene haviihaa muurnuudtai nohoi 3 haragdtal uuh yumsan gej yarij suuhav dee. hehe
Gants mgl odoo yaltai bilee hehe.
Манайхан мах чанаж идэх гэж намайг шаналгаад, хачирлаж арвижуулаад хоёр гурван удаа идэх махыг нэг өдөр мулт чанах юм, гол харламаар хэ хэ.
hahahahahaha Нас нэмчих шиг боллоо шүү баярлалаа :)
xexexexexexexexe
ий базарваань, унших явцад ямар ямар ан амьтад нүдний өмнүүр эргэлдчихвээ. харийн хүнтэй суучихаад өөрийн дураар махаа чөлөөтэй чанаад идэх эрхгүй кочка хөөрхий гэж. наана чинь хонины мах тийм ховор байдаг юм уу.
Haha, nudend haragdah shig bolood baahan ineelee shd.
Saihan mongol honinii mah idmeer bolood yavchih chini.
Bid gurav uul ni neg ih mahsaad baidagguim. Huu maani l ue ue havirga zulgaah yumsan geed baidag bolohoor neg udaa enetheg delguurees honinii mah avch idsen, yostoi sonin, neg l bish yum bilee. Dahij honinii mah avaagui l baina. Mongoloos zahij avdag ch yum biluu, hehe.
End honini mah, mah zardag delguur bolgond baihgui shuu. Minii medeh Prague-d gants hoyor l delguurt baidag. Hariin er mah chanaj idehiig yu gej horiglohov. Huuhen uuruu tasalgaanii tsetseg shig uyahan hongor neree hadgalah geed l nerelheed baisnaas..
ha ha ha nudend haragdchihlaa
ehneriig ni harsan yum shig l bolchloo. mah saihan shu
Nerelhej bgaad barigdah ch evgui l bh shuu, toriin mini suld orshoo gej! yadjiihad bigudtei mortloo nutsgen bdag ch yuv dee,nohort ch esen busiin l yum bodogdson bh daa.
Муужгай ч гэсэн цагаа тулахаар махчин амьтан шүү дээ. Нуусан хумсаа арзайлгаад, араа шүдээ ярзайлгаад дайрахаараараа ч бас эвгүй шүү.
За харьж мах чанаж идэх минь.
Эвгүй ч юм болох нь болж шүү. тэр нөхрийн царайг нэг харах юм саан.
хэхэ.., Бас нэг дээхнэ үед болсон явдлын талаар сонсож байсан санаанд орчлоо.. Japan-д нэг зоо паркад гашуудал зарлаж гэнэ. Нэг үзмэрийн ямааг маш хэрцгийгээр амыг нь бүрлэгээд чанаж идчихээд ясыг нь тэнд үлдээсэн байна гэнэ.. Хяналтын камерийн бичлэгийг нь үзтэл монгол нөхдүүд наадмын үеэр тэнд нь хорхой хийгээд идчихсэн байсан нь тоогтоогдсон гэсэн .. :-p
Хэхэхэ нээрээ тэгж мах бүхлээр нь иддэггүй хүмүүст аймаар харагддаг байх даа..Эхнэрээ галзуурчиж гэж бодсон байхаа хэхэ..Сайхан толгой чанаад идхээр ч янзтай шүү дээ кк
Үнэхээр гоё бичих юмаа.
Монголчуудаас махны эвгүй үнэр үнэртдэг гээ биздээ? за яадгийн сайхан мах идэх сайханшд.
Мах идэхээр тархи томордог гэдэг.
Миний охин хааяа их махсаж байгаа нь мэддэгддэг юм. Нэг удаа сайхан гэгч нь гуляш хийгээд ахиухан мах аягалаад тавив. Охин минь амсчихаад юу ч хэлэхгүй иднэ, тэсэлгүй асуувал би 'chewy' маханд дуртай гэсэн. Би дэндүү их чаначихсан байна гэнэ. Манай монголын зажлууртай мах гоё гэж хэлж байна.
zerleg muujgai
Ха ха ха ха, хөөрхий тэр нөхөр, хөөрхий тэр бүсгүй.
Хөөрхий тэр монгол бүсгүй. Бүүр нүдэнд харагдаж байна.
хаха, хамаг имааж нураагаад, хониноос л боллоо гсн :D
Hahah. Bur nudend haragdchihlaa. LoL. Mah ideh neeree goyoo. Manai huu mgl d garsan bolohoor Stockholmd baihdaa neg udaa " Eejee mgl-d hodoo honiig alsan doroo mahiig ni chanaad tom tomoor ni iddeg goy tee gej bilee. Huurhii mahssan baisan.
neg 3 nastai jijehen, daahia avhuulaagui. deeltei haltar huduunii huu havirga barichaad geriin halgaar garaad irsen chin neg gadaad nuhur uhtelee aisan gedeg. hehe. nudend bur haragdaad baidag yum.
за наад махсдаг чинь яг үнээн. Би бага зэрэг өөхтэй үхрийн хавирга аваад л байнга чанаж иддэг, шөлөнд нь гоймон чанаад л ...хавиргаа мөлжөөд хогийн саванд хаячихсан байсан чинь миний хардаг байсан ой өнгөрч байсан пацаан хогийн сав ухаад гаргаад ирчихсэн мэрээд явж байсан ш дээ, хэхэ түүнээс хойш хоёулаа хоолоо хувааж иддэг болсоон, харин аав ээжид нь юу ч хэлээгүй.
Махсах гээд бодонгуут л мах бодогдож бна. Энэ ч үнэхээр золигийн лүд байгаа юм даа. Тэр нөхөр нь харин сайн ойлгож. Чех хүн юм бол их пивсдэг байх л даа
Honinii mahgui gazar shuvuugaar argalaad l bainaa he he.
Сайн байна уу таньтай хэрхэн холбоо барих вэ? Би чехд сурах сонирхолтой нэгэн залуу байнаа таниас асууж лавлах зүйл гарвал асууж лавлаж байюу л гэж бодож байна. naranbatus@yahoo.com
Нөхөр нь яагаад хүрээд ирвээ, явснаараа л явку. хэхэ..
hehe, unen shuu. etseg ehiigee gadaadad avchrahaar yostoi sariin mah doloo honogtoo l arilaad ogdogshd, kkk. mgl-d neg tsagaan sariin uyeer buuh ch bas saihan daa
Ёстой жинхэнэ л айна шүү дээ. БҮр татаж уналаа, хэхэ
Сайм байнуу! Анх орж ирээ л аймар махсаад гараад явчдаг вайшд хэхэ. Заза соорий шүү муухай дүрэмгүй бичдийм байж.
Хүн ер нь хүмүүс өөрт тулгаад ч юмуу, өөрөөс нь хүлээгээд байгаа дүрийг хүссэн хүсээгүй тоглодог хойно доо...энийг ямар айхтар хэлээ вэ та.
westbrook shoes
yeezys
moncler jacket
hermes handbags bag
christian louboutin outlet
jordan 4
air jordan
supreme clothing
supreme new york
christian louboutin shoes
see this page gucci replica handbags imp source Dolabuy Hermes pop over to this web-site replica ysl bags
jordan outlet
yeezy outlet
curry 8
kobe byrant shoes
golden goose
off white hoodie
nike travis scott
off white hoodie
off white
chrome hearts outlet
Post a Comment